| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0050/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/65 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/65
2024 оны 06 сарын 06-ны өдөр 2024/ШЦТ/6******* Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын Хяналтын Прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******ад холбогдох эрүүгийн 243200*******00011 тоот дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг ******* №******* тоотод оршин суух,
1.Урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
2.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
3. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0000 төгрөгөөр торгох ялаар,
4. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн 4******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Авгад овогт ******* ******* /*******/
Холбогдсон хэргийн талаар:
М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг “Төмөртэйн бригад” гэх газарт “Porter” маркийн “*******-43” ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.14, 23.1, 23.8 заалтуудыг зөрчиж, жалга руу унаж, зам тээврийн осол гаргаж, зорчигч М.*******ийн амь насыг хохироож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ: ... Миний буруу, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. мэдүүлэхдээ: ... Манай том хүү утсаар яриад ээж нөгөө хоёр чинь осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд маргааш Цагдаа надаас охины регистр асуухад би ойлгосон. Манай аав руу, дүү рүү залгахад утсаа аваагүй. Тэгээд цагдаа аймаг руу мэдээ явуулах гэж байна гэхэд мэдсэн. Тэгээд моорог ороход ганцаараа байсан. “Баян шинэ зам” ХХК-д гомдолтой байна. Ажилчдаа техник хэрэгслээр хангах ёстой биз дээ. Нямсамбуу ах руу залгахад утсаа аваагүй. Төрсөн ах руу нь залгахад ийм юм болчихлоо гэж хэлсэн.******* манай том хүү 2 өөрийнхөө ах дүү нарын “Баян шинэ зам” компанид ажилладаг байсан одоо ч хүү маань адууг нь маллаж байгаа. ... Эднийхэн миний охиныг нас барсан тухай надад дуулгаагүйд, хүнлэг хандаагүйд гомдолтой. М.*******аас нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал байхгүй гэв.
Мөрдөн байцаалтад Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. мэдүүлэхдээ: ... Би сүүлийн 3 жил хүүхдүүдтэйгээ Улаанбаатар хотод амьдарч байгаа юм. Харин манай нөхөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол суманд ажил хийж байгаа. Тэгээд 2023 оны 12 дугаар сард сургууль амраад манай хамгийн бага охин М.******* нь Баянгол сум руу аав руугаа явсан юм. М.******* нь хөдөө айлын мал маллаж байсан. Тэгээд охин аавтайгаа цуг хөдөө байх үед нь утас нь холбогддоггүй юм. 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би охин М.*******ийг ханиад хүрээд төв дээрээ байгаа гэдгийг нь мэдээд маргааш нь очоод авъя гэж бодсон юм. Гэтэл тэр орой талийгаач маань аав М.*******ыгаа дагаад хөдөө явсан юм билээ. Тэгээд тэр орой нь зам тээврийн осол болж манай охин М.******* нас барсан гэдгийг нь мэдсэн... Талийгаачийн аав нь машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Надад нөхөр М.*******ад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-13-1******* тал/,
Мөрдөн байцаалтад Иргэний нэхэмжлэгч М.Алтангэрэл мэдүүлэхдээ: ... Би Баянгол суманд 100 га талбайд тариа тариалдаг юм. Тэгээд хураасан тариа болон техник тоног төхөөрөмжөө өөрийн хүргэн ах Нямсамбуугийн эзэмшлийн Төмөртэйн бригадад хадгалдаг юм. Тэгээд өвлийн улиралд Төмөртэйн бригадад манай дүү М.******* мал маллахын хажуугаар энд байх эд зүйлийг хариуцан ажилладаг. Тиймээс би өөрийн тээврийн хэрэгслийг дүү М.*******ад ашиглуулж байсан. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай дүү М.******* нь миний эзэмшлийн *******-43 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан. Надад М.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-19-20 тал/,
Мөрдөн байцаалтад Гэрч Г.Ойдовцэрэн мэдүүлэхдээ: ... Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг “Төмөртэйн бригад” гэх газар Нямсамбуу гэх айлын малчин хийдэг юм. Надаас гадна М.*******, Болдсайхан хоёр цуг байдаг. Тэр хоёр мал маллаж, би үнээ сааж, тогоочийг нь хийдэг юм. Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 07-ны орой 22 цаг өнгөрч байхад М.*******, Болдсайхан, *******ын охин М.******* бид нар өөрсдийн хэрэглэдэг Портер машинтай айл руу худгийн мотор авчрахаар явсан юм. М.******* машиныг жолоодож бид гурав кабинд нь суугаад явсан. Тэгээд гэрээс гараад явж байтал цасанд суучхаад гарахгүй байсан. Гэтэл М.*******, Болдсайхан бид хоёрыг машины тэвшин дээр гарчих гэхээр нь гарсан.Тэгээд гэнэт машин хөдлөөд хажууд байсан гүн жалга руу яваад орчихсон. Болдсайхан бид хоёр машины тэвшин дээрээс шидэгдсэн. Маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд бид хоёр босож машин руу гүйж очиход М.******* машинтайгаа кабиндаа байсан. Хаалга онгойлгооч гэхээр нь Болдсайхан хаалгыг нь онгойлгоод М.******* охиноо тэврээд машинаас бууж ирээд “зам руу гарч машин олж ирээч” гээд орилоод байсан. Охины нүүр ам цус болчихсон ******* охиноо тэврээд уйлаад бахираад байсан. Тэгээд Болдсайхан шууд жалга өөд өгсөөд, би жалгыг тойроод дээшээ гарсан. Удалгүй Болдсайхан нь нэг танихгүй хүний машинтай ирсэн. Тэгээд мөн түргэн дуудчихсан гэж ярьж байсан. Би буцаад ******* дээр очиход тэрээр хоёр гутлаа тайлчихсан машиныхаа кабинд суугаад “охиноо алдчихлаа, би амьд яваад яах юм бэ” гээд гутлынхаа үдээсээр өөрийгөө боож алах гэж байгаа юм шиг үйлдэл гаргаж байсан. Тэгээд би түүнийг “чиний буруу байхгүй, тайвшир” гэж хэлэхэд тэрээр дээрх үйлдлээ зогсоосон. Тухайн үед охин нь хажуу талынх нь суудал дээр суугаа байдалтай байсан. Охин нь нас барсан байдалтай байсан. ... Өчигдөр ******* нь Баруунхараа руу явж өвс буулгаж ирэхдээ 0,7******* л-ийн архитай ирээд түүнийгээ Болдсайхантай хувааж уусан. Би тухайн архинаас нь уугаагүй юм. ... Тухайн Портер маркийн тээврийн хэрэгсэл Нямсамбуугийн хүүхдийнх нь машин бөгөөд бид баас ачих, ус авах зэргээр ашигладаг юм гэх мэдүүлэг /ХХ-19-20 тал/,
Мөрдөн байцаалтад Гэрч С.Болдсайхан мэдүүлэхдээ: ... Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн орчим надтай цуг Баянгол сумын “Төмөртэйн бригад” гэх газар мал малладаг М.******* нь Портер машинд *******0 боодол өвс ачаад Баянгол сумын төв рүү явсан. Тэгээд орой 22 цагийн үед М.******* буцаж ирсэн. Түүнтэй хамт түүний охин М.******* цуг ирсэн. Түүний охин М.******* нь Нямсамбуу гэдэг миний малчныг нь хийдэг айлд байсан юм. Гэтэл аавыгаа дагаад байна гээд М.******* дагуулаад ирсэн. М.******* Баруунхараагаас ирэхдээ 0,7******* л-ийн архитай ирсэн бөгөөд бид хоёр хоёулаа л хувааж уусан. Архины бараг ихэнхийг нь М.******* бид хоёр хувааж уучхаад байж байтал М.******* 23 цаг өнгөрч байхад “хоёулаа айлаас мотор авчирч үхрээ усалъя, өглөө машин асахгүй” гэсэн. Тэгээд М.******* Портер машиныг жолоодоод хажууд нь би, манай тогооч Оогий гэх эмэгтэй, М.*******ын охин М.******* нар цуг суугаад явсан. Бид хөдлөөд хэсэг явж байгаад цасанд суучихсан. Гэтэл М.******* Оогий бид хоёрыг машины тэвшин дээр гараад суугаад хүндрүүлчих гэхээр нь түүний хэлснээр машины тэвшин дээр гарсан. Харин кабинд М.******* охинтойгоо үлдсэн. Бид хоёрыг машины тэвшин дээр гарсны дараа М.******* машинаа шууд ухраагаад ард байсан том гуу руу машинтайгаа унасан. Оогий бид хоёр “болно оо” гэж орилсон боловч зогсолгүй ухарсаар байгаад жалга руу орсон. Оогий бид хоёр машины тэвшин дээрээс шидэгдээд газарт унасан. Харин машин 2-3 удаа өнхөрч жалганы ёроолд унасан. Тэгээд гүйгээд очтол М.******* машин дотор хүүхдээ тэвэрчихсэн “машин олж ир” гээд орилоод байхаар нь бид хоёр явганаар явж нэг айлд очоод түргэн дуудсан. Түргэн дуудсаны дараа зам тээврийн осол болсон газар руу танихгүй хүнээр хүргүүлж ирэхэд М.******* “найз нь алдаа хийчихсэн” гээд сууж байсан. Харин охин М.******* жолоочийн хажуу талын суудал дээр суугаагаараа харагдаж байсан. М.******* ойртуулахгүй цаашаа бай л гээд байсан гэх мэдүүлэг /ХХ-21-22 тал/,
Мөрдөн байцаалтад Гэрч Г.Нямсамбуу мэдүүлэхдээ: ... 2024 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01 цаг 20 цагийн орчим малчин Даваасүрэн гэдэг хүн утсаар “танай бригадад ажилладаг хүмүүс машинтайгаа жалга руу унасан гэнээ, олдохгүй байна, хүн хүч хэрэгтэй байна” гэхээр нь эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээд зам тээврийн осол болсон газарт очиход том жалга руу Портер маркийн машин унасан байдалтай, нэг хүн буюу М.******* орилж чарласан байдалтай байсан. Би жалга руу орж чадаагүй, цагдаагийн ажилтнууд ороод “хүүхэд нас барсан, М.******* осголтын байдалтай байна” гэсэн. ... Талийгаачийн охин Улаанбаатар хотод ээжтэйгээ байж байгаад сургуулийн амралтаар түр ирчихсэн байсан юм. Тэгээд ханиад хүрээд манайд байж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 07-ны орой аавыгаа дагаж явна гэсээр байгаад цуг явсан гэх мэдүүлэг /ХХ-23-24 тал/
“АСБЦД” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №01/04 дугаартай дүгнэлт: ...
2.1. Портер маркийн *******-04******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Маньдар овогтой ******* /РД:*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.14, 23.1, 23.8 заалтуудыг зөрчсөн,
2.2. Портер маркийн *******-04 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Маньдар овогтой ******* /РД:*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох /согтуурал шалгасан тэмдэглэлд 2.1******* согтолттой байсан/, 10.14 бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, 23.1 Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. /тээврийн хэрэгслийн жолооч М.******* нь гэрч С.Болдсайхан, Г.Ойдовцэрэн нарыг тээврийн хэрэгслийн тэвшин дээр гаргасан/, 23.8 суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтлана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.
2.3. Портер маркийн *******-04 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Маньдар овогтой ******* /РД:*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.14, 23.1, 23.8 заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг гарах шалтгаан болсон байна гэсэн дүгнэлт /ХХ-28-29 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6*******9 дугаартай дүгнэлт: ... Шинжилгээнд ирүүлсэн “I/08 09:00 М.******* 4*******н-эр” гэж хаягласан цусанд 1,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 1,9 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-36-38 тал/,
Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт: ...
Талийгаач М.*******ийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын ясны ил хугарал, үйрч бутарсан хугарал, тархины эдийн дутагдал, суурь ясны хугарал, нүүр, эрүү ясны хугарал, духны ангайсан шарх, уруулын баруун хажуу хэсэг хүрсэн, баруун хацар, баруун чихний дэлбэнгийн дээд хэсэг, зүүн гарын сарвуунд шарх, баруун хацар, баруун мөрний ар хэсэг, зүүн мөрний урд хэсэг, зүүн бугалга, зүүн гарын сарвуунд цус хуралт, зулгаралт, дээд уруулын баруун тал, баруун гарын алганы ар хэсэгт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач М.*******ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач М.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-43-47 тал/
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Гэр бүлийн хоорондын таарамжгүй харьцааны улмаас сүүлийн 3 жил тусдаа амьдарч байгаа, хүүхдүүд нь ээжтэйгээ хамт хотод амьдарч байсан.Урьд нь 4 удаа ял шийтгэгдэж байсан. Архи хэрэглэдэг. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 73 дугаар хуудас /, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 7*******-99 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 68 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 67 дугаар хуудас/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /ХХ-ийн 70 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг “Төмөртэйн бригад” гэх газарт “Porter” маркийн “*******-43” ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.14, 23.1, 23.8 заалтуудыг зөрчиж, жалга руу унаж, зам тээврийн осол гаргаж, машины кабинд зорчин явсан / өөрийн төрсөн охин 9 настай/ М.*******ийн амь насыг хохироож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэргийн үйл баримт тогтоогдлоо.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөнийг ойлгоно.Шүүгдэгч М.******* . Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа.... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно.... а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй.... согтууруулах ундаа хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 10.14 бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, 23.1 Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно, 23.8 суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон хэм хэмжээний хэд хэдэн зүйл, хэсэг заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж хүний амь хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар /онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй/ үйлдсэнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон.
Иймд шүүгдэгч М.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн төрсөн охин нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүгдэгч М.*******ын эхнэр Ц.г тогтоосон бөгөөд Ц. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзахын зэрэгцээ тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг зэрэг нөхцөл байдлыг тус тус үндэслэн шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 жилийн хугацаагаар хасаж 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ... хугацааг тоолно.” гэж хуульчилсан тул шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг түүний хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авгад овогт ******* *******ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.*******ын Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 (найм) жилийн хугацаагаар хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
*******. Шүүгдэгч М.*******ын Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В С” ангиллын 4*******4278 дугаартай жолоочийн үнэмлэх ашиглаж байсныг дурдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.******* дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан М.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №4*******4278 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.