Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0622

 

022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0622

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Г.Э*****

Хариуцагч: Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.А***** нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Г.Э*****, хариуцагч Д.А*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гомдол гаргагч нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.А*****-д холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0002*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.
  2. Хариуцагч нь Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26н /*** тоот алба бичгийн дагуу Г***** овогтой Э***** нь агнуурын амьтан агнах, барих гэрээ, эрхийн бичиг, тодорхойлолт, тусгай зөвшөөрөлгүйгээр нэг ширхэг арьстай чоно тээвэрлэж явсан үйлдэлд хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж Г.Э*****-д 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
  3. Иргэн Г.Э***** нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
  4. Гомдол гаргагч Г.Э***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
  5. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.А***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Г.Э***** Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.А*****-д холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0002*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.

Гомдол гаргагч Төв аймгийн Эрдэнэ сумын Их мөст гэх газраас Улаанбаатар хот руу явахад зам дээр хэвтэж байсан үхсэн чоныг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөөр машиндаа хийгээд явсан бөгөөд шалгалтаар илрүүлсэн улсын байцаагч нь хориотой ан тээвэрлэсэн гэх ганцхан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж торгууль оногдуулсан нь хууль бус гэж маргажээ.

Иргэн Г.Э***** 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгаас нийслэл хот руу зорчиж ирэхдээ Агнуурын бүс нутгаас бусад газарт хориглосон арга хэрэгслээр амьтныг тээвэрлэсэн нь зөрчлийн хэргийн хяналт шалгалтын явцад илэрсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.А***** 2022 оны 03 дугаар сарын 22-ний өдөр холбогдогч Г.Э*****-өөс мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд гомдол гаргагч Г.Э***** 1 ширхэг чоныг **** У*** улсын дугаартай Landrower маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч тэмдэглэлд гарын үсэг зуржээ.

Тухайн үед гомдол гаргагч 1 ширхэг чоныг өөрөө агнаагүй, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдэхээр нэг газраас нөгөө газар руу тээвэрлэсэн гэж тайлбарласан бөгөөд улсын байцаагчийн зүгээс Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явахад цэвэр усны хамгаалалтын бүсийн замаар явах шаардлагагүй, зам дагуу эргүүлийн постод хүлээлгэж өгөөгүй Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулсан байна.

Шүүх агнахыг хориглосон тарвага тээвэрлэсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж даасны дагуу шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй гэж дүгнэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно. 25 дугаар зүйлийн 25.1-д Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл тус тус авч, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулна, 25.3-т Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно гэж заажээ.

Гэтэл гомдол гаргагчаас тухайн чоныг нэг газраас нөгөө газар руу тээвэрлэсний улмаас байгальд ямар хохирол учирсныг тогтоогоогүй байж шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалт нь чоныг олж тээвэрлэсэн үйлдэлд хамаарахгүй тул энэ нь зөрчил биш гэх тайлбар хууль бус байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх гомдол мэдээлэл гаргасан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлийн офицер Т.Ө*****-аас гэрчийн мэдүүлэг авахад ...тухайн чоныг голын хойд талд амьдардаг хөгшин хүнээс хавханд орсон чоныг 600.000 билүү 800.000 төгрөгөөр худалдаж авсан...хэрэв цагдаагийн байгууллага руу явж байсан бол Эрдэнэ сумын постоор гарах байсан...биднийг тэнд байдгийг мэдэхгүй учраас тэр замаар явсан байх гэх тайлбар өгсөн бөгөөд хууль тогтоомжоор агнахыг хориглосон чоно тээвэрлэж явсан Г.Э*****-ийн зөрчил нэгэнт тогтоогдсон, харин хэнээс худалдаж авсан болох, тухайн чоныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхөөр явж байсан гэх боловч ямар шалтгааны улмаас хамгаалалтын бүс орчмын замаар явсан эсэх талаар тодорхой тайлбарлаагүй, тухайн чоныг тээвэрлэн авч явсан нь Г.Э*****-ийн буруу байгаагүй талаар хангалттай нотлоогүй байхад эрх бүхий албан тушаалтан түүнийг худалдаж авсан эсэх талаар тогтоох ажиллагаа явуулах үүрэг хүлээхгүй.

Гомдол гаргагчаас Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорт 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасныг Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0** дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд гомдол гаргагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байна.

Ийнхүү дүгнэхэд иргэн Г.Э*****-ийн гаргасан зөрчилд хариуцлага оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн гаргасан үндэслэлүүдээр хүчингүй болгох үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.А*****-ын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0002*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох иргэн Г.Э*****-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ