| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0072/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/75 |
| Огноо | 2024-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/75
2024 оны 06 сарын 24-ний өдөр 2024/ШЦТ/75 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Анхбаатар
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******7 нас 09 сартай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Төв аймгийн ******* сумын ******* дүгээр баг “******* анги”-ийн *******-******* тоотод оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/
Холбогдсон хэргийн талаар:
А.******* нь 2024 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн *******9 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа ******* дүгээр баг “Сондор” дэлгүүрийн уулзвар хэсэгт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ өөрийн найз охин болох Н.Номинзултай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодсоны улмаас баруун нүдний дээд доод зовхи, эрүүний зүүн талд цус хуралт, хамрын нуруу, баруун хацар, дээд уруул, эрүүний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2024 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн *******9 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа ******* дүгээр баг “Сондор” дэлгүүрийн уулзвар хэсэгт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ өөрийн найз охин болох Н.Номинзултай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодсоны улмаас баруун нүдний дээд доод зовхи, эрүүний зүүн талд цус хуралт, хамрын нуруу, баруун хацар, дээд уруул, эрүүний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Номинзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2024 оны 05 дугаар сарын 0*******-ний өдөр Улаанбаатар хотоос найз Сугарсүрэн, найз залуу ******* нарын хамт Төв аймгийн ******* суманд байх найз залуу *******ын гэрт очсон. Бид тэндээ хэсэг байж байгаад орой *******9 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу явсан. Бид нар ойролцоогоор 20 орчим минут яваад Баянгол сумын төв рүү орж *******, Сугарсүрэн нар нэмж пиво авах гэж байхаар нь би найз залуу *******ыг одоо уухаа боль гэж хэлээд Сугарсүрэнгийн машин дотор *******тай маргалдсан. Тухайн маргаан болж байхад ******* миний хамар хэсэг рүү нэг удаа толгойгоороо мөргөсөн чинь Сугарсүрэн *******ыг салгаж аваад машинаас буулгасан. Тэгээд би Сугарсүрэнтэй хамт машинтай хэсэг явж байгаад буцаж очоод *******тай уулзаж машин дотор суулгахад ******* шууд намайг гараараа хэд хэдэн удаа нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би ******* гэх залуутай 2023 оны 08 дугаар сараас одоог хүртэл үерхэж байна. ******* бид хоёр хамт амьдардаггүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн *******8-р тал/
Гэрч Э.Сугарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2024 оны 05 дугаар сарын 0*******-ний өдөр А.*******аа, А.*******аагийн найз охин Н.Номинзул нарын хамт өөрийн эзэмшлийн 20-30 УАР улсын дугаартай “Тоёота сай” загварын тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн ******* сумаас Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 20 цагийн үед ирээд дугуй хагараад тусгай түлхүүр хайгаад олдохгүй болохоор явж байгаа машин бүрээс асуусан. Тэгээд угаасаа тусгай түлхүүр олдохгүй байна гээд А.*******аа бид хоёр 2.5 литрийн том пивыг хувааж уусан. Бас 6 лаазтай пивыг уугаагүй хаясан. Би бие засчхаад машиндаа буцаад ороод ирэхэд А.******* найз охин Н.Номинзулыг цохичихсон. Н.Номинзул намайг А.******* цохичихлоо гээд уйлаад сууж байсан. Би А.*******ааг яагаад эмэгтэй хүүхэд цохиж байгаа юм гэхэд яадаг юм хоёулаа үзье гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин дотроо А.*******ыг буугаар ир гэж хэлээд А.*******ыг машинаас буунгуут нь зугтаачихсан. Тэгэхэд Н.Номинзул буцаад очъё гэж хэлэхээр нь би буцаад очсон. Тэгэхэд А.*******ын ах Жижигээ машинтайгаа ирчихсэн байсан. Тэгээд Н.Номинзулыг А.*******аа дуудаад ахынхаа машинд оруулж суулгасан. Тэгээд Н.Номинзулыг аваад хөдөлсөн. Тэгэхээр нь би араас нь санаа зовоод дагаад очиход Н.Номинзулын нүүр нь битүү цус болсон байсан. Би тэр үед цагдаатай таараад согтуу машин барьсан гэж баригдсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн **************8 дугаартай дүгнэлт: ...
*******. Н.Номинзулын биед баруун нүдний дээд доод зовхи, эрүүний зүүн талд цус хуралт, хамрын нуруу, баруун хацар, дээд уруул, эрүүний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл болно.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 28-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
А.******* нь 2024 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн *******9 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа ******* дүгээр баг “Сондор” дэлгүүрийн уулзвар хэсэгт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ өөрийн найз охин болох Н.Номинзултай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодсоны улмаас баруун нүдний дээд доод зовхи, эрүүний зүүн талд цус хуралт, хамрын нуруу, баруун хацар, дээд уруул, эрүүний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч А.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн 0******* сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол арилсан зэргийг харгалзан хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай Прокурорын санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар өөрийн байнга оршин суух газар болох Төв аймгийн ******* сумаас гадагш явахыг ******* сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******-д заасныг журамлан, эрүүгийн хариуцлагаас буюу /Зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх/ нь тухай прокурорын дүгнэлтийг шүүх хүлээн авах зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух газар болох Төв аймгийн ******* сумаас гадагш явахыг 0******* сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******-т заасныг журамлан А.*******т оногдуулсан 0******* сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхээс чөлөөлсүгэй.
3. Хохирогч Н.Номинзул нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ зүйлийн дахь хэсэгт заасны дагуу гаргасан шийтгэх тогтоолд прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.