Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/76

 

2024 оны 06 сарын 24-ний өдөр               2024/ШЦТ/76                               Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                         Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                       Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                                  С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******т холбогдох 2432000000064 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны *******2 дугаар сарын 3*******-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг ******* ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг “Амака” дэлгүүрийн орчимд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д.ийг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж түүний биед 2*******-р шүд 2-р зэргийн хөдөлгөөнтэй, доод уруул язарсан, баруун гарын сарвуу урагдсан, зүүн чихний ард зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг “Амака” дэлгүүрийн орчимд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д.ийг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж түүний биед 2*******-р шүд 2-р зэргийн хөдөлгөөнтэй, доод уруул язарсан, баруун гарын сарвуу урагдсан, зүүн чихний ард зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Мандал сумын ******* дүгээр багт байдаг “Амака” дэлгүүрээс цэнэглэгч авах гээд явж байсан чинь зүс таних нэг хөгшин ах цэнэглэгч олоод өгье гэж хэлээд зогсож байтал зүс таних хөгшин ахын хүүхэд хар Шинээ гэж дууддаг залуу намайг нааш ир юм хэлье гэж хэлэхээр нь цааш мухарт очсон чинь миний толгой, нүүр, уруул, ам, гар луу цохиод газарт унагаад дээрээс дэвсээд байсан. Би хар Шинээ гэх залууг чи хэн юм яагаад намайг цохиод байгаа юм гэсэн чинь дахиад цохисон. Намайг цохиж зодохдоо гар хөлөөрөө цохиж зодоод байсан. Тэгээд би яваад өгсөн юм. Дараа нь хар Шинээ гэх залуутай уулзаад учраа олчих санаатай байсан чинь олдохгүй байсан. Хар Шинээ намайг зодож цохиж байхыг хүн бол хараагүй, харанхуй буланд намайг дуудаж байгаад зодсон юм. ... Хар Шинээ нь намайг уг нь танихгүй, нааш ир гэж дуудсан тэгээд л шууд зодоод цохиод унасан. Би бол хар Шинээ гэх хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. ... Миний шүд өвдөөд байна. Зодуулсны улмаас хувцас цус болоод бохирлогдсон бас нүдний шил хагарч, гар нь унасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 06-р тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны ******* дугаар *******7-ны өдрийн *******35 дугаартай дүгнэлт: ...

 

*******. Д.ийн биед 2*******-р шүд 2-р зэргийн хөдөлгөөнтэй, доод уруул язарсан, баруун гарын сарвуу урагдсан, зүүн чихний ард зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Эмнэлгийн бичгээр дүгнэлт гаргаж байгаа тул шинэ, хуучныг тогтоох боломжгүй.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2*******-р шүд 2-р зэргийн хөдөлгөөнтэй, доод уруул язарсан, баруун гарын сарвуу урагдсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний ард зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /ХХ-ийн *******5-*******6-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:

 

С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг “Амака” дэлгүүрийн орчимд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д.ийг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж түүний биед 2*******-р шүд 2-р зэргийн хөдөлгөөнтэй, доод уруул язарсан, баруун гарын сарвуу урагдсан, зүүн чихний ард зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас  учирсан хохиролд  шүүгдэгч С.******* нь хохирогч Д.т 500,000 төгрөгийг төлсөн бөгөөд Хохирогчоос нотлох баримттай хохирол  зардал нэхэмжлээгүй болно. Мөн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын санд учруулсан 88977 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 2*******-ний өдөр төлж барагдуулсан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар  таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

*******. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 500 нэгж буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан С.*******ыг торгох ялыг ******* /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу  гаргаж болохыг дурдсугай.