| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/02726/И |
| Дугаар | 102/шш2021/02348 |
| Огноо | 2021-09-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/шш2021/02348
| 2021 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2021/02348 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульд даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралда ар
Нэхэмжлэгч: Б........ дүүрэг .... дүгээр хороо .................. тоотод оршин суух, ....онд төрсөн ...настай, М овогт Д-ын Э
Хариуцагч: О ........................... аймаг Б........................... сум .. дугаар баг Д................... дугаар байр .. тоотод оршин суух, ... онд төрсөн .. настай, Б овогт З-ийн Б
Хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, Хас банкны 5001401072 тоот дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э , хариуцагч З.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.Б тай 2012 онд танилцаж О ........................... аймагт ээжтэй нь гурвуулаа хамт амьдарсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү Н төрсөн, одоо 6 настай. Бид таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байна. Хүү Н ыг эх миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн хүүхдийн мөнгө ордог Хас банкны 5001401072 дансны хамтран эзэмшигчээр эх миний нэрийг оруулж өгнө үү гэв.
Хариуцагч З.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2012 онд танилцаж, хамтран амьдарсан. 2015 оны 03 дугаар сард хүүтэй болсон, миний хүүхэд мөн. Бид хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байна. Хүүхдээ эхийн асрамжид үлдээнэ. Хуульд зааснаар тэтгэлэг төлнө. Хүүхдийн Хас банкны 5001401072 тоот дансны хамтран эзэмшигчээс өөрийн нэрийг хасуулж Д.Э г хамтран эзэмшигчээр бичүүлэхэд татгалзахгүй, зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралда ар зохигчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч З.Б д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, Хас банкны 5001401072 тоот дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Д.Э , З.Б нар 2012 онд танилцаж хамтран амьдарч, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Н ыг төрүүлсэн болох нь шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь зөвшөөрсөн тул хүү Б.Н ыг эх Д.Э гийн асрамжид үлдээх, хүүхдийн Хас банкны 5001401072 тоот дансны хамтран эзэмшигч нь эх Д.Э болохыг тогтоож, түүний нэр дээр шилжүүлэхийг хариуцагч З.Б д даалгаж, эцэг З.Б Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Н ыг эх Д.Э гийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Н ыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг З.Б аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.
4. Хүүхдийн Хас банкны 5001401072 тоот дансны хамтран эзэмшигч нь эх Д.Э болохыг тогтоож, түүний нэр дээр шилжүүлэхийг хариуцагч З.Б д даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Б аас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬД
.