Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 153

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч: Б.Уранчимэг

Шүүгдэгч А.Анхбаяр түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031739 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, өвөг эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 26-26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Онход овогт Амаржаргалын Анхбаяр /РД:УМ90042294/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

А.Анхбаяр нь давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Айфоне-5 маркийн гар утас зарна гэж,

-2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар сургуулийн хашаанд А.Пүрэвдаваагаас 210.000 төгрөгийг,

-2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ц.Халиунаагаас 150.000 төгрөгийг,

Мөн гараа гэмтээсэн ахыг ирэхээр мөнгийг чинь өгнө гэж Ц.Халиунаагаас 600.000 төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Анхбаяр мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гэв. Би Пүрэвдаваа, Халиунаа хоёртой найз нөхөд байсан учраас залилан мэхэлнэ гэсэн зүйл байгаагүй. Би хохирогч Халиунааг 2-3 жилийн өмнөөс таних болсон. Би өмнөх шүүхийн шийтгэл тогтоолоор хоригдсон учраас хохирогч Пүрэвдаваатай уулзаж чадаагүй. Пүрэвдаваагийн хохирлыг шүүхийн дансанд хийсэн. Хохирогч Халиунаагийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Халиунаа мэдүүлэхдээ: Би Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг бөгөөд Анхбаяр гэж залуутай фейсбүүкээр холбогдож танилцаж байсан. Анхбаяр өдөр бүр над руу ярьдаг байсан.Тэгээд миний төрсөн өдөр 7 дугаар сарын 22-ны өдөр болсон болохоор би Улаанбаатар хотод төрсөн өдрөө тэмдэглэх гэж ирсэн намайг ирэхэд Анхбаяр надруу утсаар яриад бид 2 хорооллын хажууд уулзсан. Би Анхбаяртай уулзчихаад буцаад Дархан руу 7 дугаар сарын 24-ний өдөр буцсан намайг Дархан-Уул аймагт очсоны дараа Анхбаяр над руу яриад хямдхан Ipone-5 маркийн гар утас аваад өгье гэж хэлсэн бөгөөд би Дархан-Уул аймгаас 150.000 төгрөгийг Г.Дашням гэсэн нэртэй 5114247693 гэсэн данс руу шилжүүлсэн Анхбаяр утсыг чинь удахгүй өгнө ах хөдөө явчихсан ах бид 2 дундаа данстай ахыг ирэхээр утсыг чинь аваад өгнө гэж хэлээд хэд хоносон ингээд утас өгөөгүй  байж байхдаа Анхбаяр би гараа гэмтээчихсэн чинь мөнгө хэрэгтэй байна ах хөдөөнөөс ирэхгүй байна ахын дансанд хэдэн сая төгрөг байгаа гэж яриад л Дархан-Уул аймгаас Г.Дашням гэж хүний данс руу 150.000, 200.000, 50.000, 80.000 гэх мэтээр шилжүүлсээр нийт 600.000 төгрөгийг өгсөн ингээд урьд утас авахаар өгсөн мөнгөтэйгээ нийлээд 750.000 төгрөг болсон Анхбаяр над руу өдөр бүр холбогддог байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 20-ноос хойш алга болчихсон гэх мэдүүлэг.хх-9-10

Мөрдөн байцаалтанд хохирогч А.Пүрэвдаваа мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Бондгор тонтгор нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй холбогдоод Iphone-5s маркийн гар утас худалдаж авахаар болсон бөгөөд тэр хүн би гар утсаа барьцаанд 140.000 төгрөгөөр тавьсан байгаа чи нэмээд 70.000 төгрөг өгөөд нийт 210.000 төгрөгөөр  худалдаж аваарай гэж хэлсэн.Тэгээд 50 дугаар сургуулийн хажуугийн сааданд сууж байгаад би өгсөн данс руу нь эхлээд 140.000 төгрөг шилжүүлээд дараа нь  70.000 төгрөг шилжүүлсэн утсаа өгнө өгнө гээд худлаа үнэн юм яриад одоог хүртэл өгөөгүй бөгөөд хөдөөнөөс ирж байгаа удахгүй өгнө гэж явсаар тэр чигтээ алга болчихсон гэсэн мэдүүлэг. /хх-6-7/, иргэний үнэмлэхний лавлагаа хх-16, ял шалгах хуудас хх-18, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 70 дугаар шийтгэх тогтоол хх-63-76,  зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

 Шүүгдэгч А.Анхбаяр нь давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Халиунаагийн… Анхбаяр над руу яриад хямдхан ipone-5 маркийн гар утас аваад өгье гэж хэлсэн бөгөөд би Дархан-Уул аймгаас 150.000 төгрөгийг Г.Дашням гэсэн нэртэй 5114247693 гэсэн данс руу шилжүүлсэн… Анхбаяр утсыг чинь удахгүй өгөн ах хөдөө явчихсан ах бид 2 дундаа данстай ахыг ирэхээр утсыг чинь аваад өгөн гэж хэлээд хэд хоносон ингээд утас өгөөгүй  байж байхдаа…Анхбаяр би гараа гэмтээчихсэн чинь мөнгө хэрэгтэй байна ах хөдөөнөөс ирэхгүй байна ахын дансанд хэдэн сая төгрөг байгаа гэж яриад л Дархан-Уул аймгаас Г.Дашням гэж хүний данс руу 150.000, 200.000, 50.000, 80.000 гэх мэтээр шилжүүлсээр нийт 600.000 төгрөгийг өгсөн ингээд урьд утас авахаар өгсөн мөнгөтэйгээ нийлээд 750.000 төгрөг болсон Анхбаяр над руу өдөр бүр холбогддог байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 20-ноос хойш алга болчихсон гэх мэдүүлэг.хх-9-10, хохирогч А.Пүрэвдаваагийн… 50 дугаар сургуулийн хажуугийн сааданд сууж байгаад би өгсөн данс руу нь эхлээд 140.000 төгрөг шилжүүлээд дараа нь  70.000 төгрөг шилжүүлсэн утсаа өгнө өгнө гээд худлаа үнэн юм яриад одоог хүртэл өгөөгүй бөгөөд хөдөөнөөс ирж байгаа удахгүй өгнө гэж явсаар тэр чигтээ алга болчихсон гэсэн мэдүүлэг. /хх-6-7/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Анхбаярын үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч А.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Анхбаярыг давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Шүүгдэгч А.Анхбаяр нь нэр бүхий хохирогч нараас гар утас хямдхан аваад өгнө гэж итгэл төрүүлэн залилан мэхэлж авсан мөнгөө буцаан өгөхгүй гэсэн субъектив санаагаар уг хэргийг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Анхбаяр нь бусдад төлөх төлбөргүй болно. Хохирогч Ц.Халиунаад 750.000 төгрөг, хохирогч А.Пүрэвдаваад 210.000 төгрөгийг тус тус нөхөн төлжээ.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтгүй байна.

    Шүүгдэгч А.Анхбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсгээр хэрэглэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

А.Анхбаярын нэр дээрх хөрөнгийн талаар мөрдөн байцаалтанд битүүмжилсэн хөрөнгө байхгүй тул хуульд заасан эд хөрөнгө хураах ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв