Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/03

 

2023 оны 12 дугаар Дугаар 2024/ШЦТ/03 Мандал сум сарын 25-ны өдөр МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр, Улсын яллагч Д.Шинэбал, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Шинэбалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох Эрүүгийн 2332000000156 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* *******, 47 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт , оршин суух хаягтай, Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 546 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил, мөн хуулийн 131 зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацааг хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ялаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 сарын хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 5 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний 24 тоот байшингийн гадна байсан “Toyota Runx” маркийн 43-20 СЭҮ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн ******* өмчлөл, эзэмшлийн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий ТОЗ-8 маркийн галт зэвсэг 1 ширхэг, 110 000 төгрөгийн үнэ бүхий хананы хадаас хадагч буюу буу 1 ширхэг, 2500 төгрөгийн үнэ бүхий отверка 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1 112 500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний 24 тоот байшингийн гадна байсан “Toyota Runx” маркийн 43-20 СЭҮ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн ******* өмчлөл, эзэмшлийн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий ТОЗ-8 маркийн галт зэвсэг 1 ширхэг, 110 000 төгрөгийн үнэ бүхий хананы хадаас хадагч буюу буу 1 ширхэг, 2500 төгрөгийн үнэ бүхий отверка 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1 112 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн:”... Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшдэг "ТОЗ-8" маркийн буугаа Хэрх тосгон руу нохой устгахаар авч гарсан, тэгээд замд хүнтэй таараад архи уучихсан. Тэгээд нохой устгаагүй юм. Тэгээд хүн дуудаж машинаа гэртээ хүргүүлсэн. Би нэлээд согтчихсон байсан, миний машиныг манай гэр болох Сэлэнгэ аймгийн Мандал сум 9-р баг, Ахуй үйлчилгээний 24 тоотын гадна Бороо гэх найз үлдээсэн байсан. Өнөөдөр өглөө босоод машинаа харсан чинь машины дотор гэрэл нь асаалттай, жолоочийн эсрэг ал буюу зөв талын урд хаалга нь онгорхой байсан, тэгээд дотор нь байсан эд зүйлсээ шалгасан чинь машины хойд талын суудал дээр байсан, хар өнгийн дугуй савтай миний эзэмшлийн "ТОЗ-8" маркийн буу, хананы хадаас хадагч буу зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. ...Миний ТОЗ-8 маркийн буу нь гэрчилгээтэй, содон шинж тэмдэг гэвэл хар оосортой үүргэвчтэй, 1965 онд үйлдвэрлэсэн, гал төмөр нь хар хуйн шаргалдуу, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй буу байгаа, гэрчилгээ нь бол байгаа. Миний буутай дагалдаж алдагдсан зүйл гэвэл хананы хадаас хаддаг буу, автирка хоёр байхгүй байна лээ. Буугаа бол ашиглах боломжгүй, аюулгүй байдлыг нь хангаж салгасан байгаа. ...ТОЗ-8 маркийн буугаа бол 1000000 төгрөгөөр, хананы хадаас хадагч бууг 120000 төгрөгөөр, овтеркыг бол 2500 төгрөгөөр үнэлж байна. Өөр алдагдсан зүйл байхгүй. ...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. ...Алдагдсан эд зүйлсээ олоод авчих юм бол гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар тал/, Гэрч М.Алтанбаярын мөрдөн байцаалтад өгсөн:”... Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орой 18 цаг өнгөрч байх үед намайг гэртээ байхад Ш.Отгонбат /Оготно гэж дууддаг/ нь над руу утсаар яриад "би архи уучихсан согтуу байна, намайг ирээд авчих" гэхээр нь "тэгье" гэсэн. Тэгээд түүний эгч нь намайг машинтай ирж аваад Отгонбатын байгаа газарт хүргэж өгсөн. Отгонбатын байгаа газарт буюу түүний аавын гэрт нь очихдоо эгч нь 0,75 литрийн архи авч очсон юм. Тэнд аав, ээж, бэр эгч, эгч гэх хүмүүс нь байсан бөгөөд бидний аваачсан архийг тэд бүгд хувааж ууцгаасан. Архи дуусангуут би Отгонбатыг авч түүний машиныг жолоодож гэрт нь ирсэн. Тэгээд гэрийнх нь гадаа очиход тэдний гэрэл нь асаалттай, хаалга нь түгжээтэй байсан. Тиймээс би Отгонбатыг машин дотор нь түгжээд түлхүүрийг нь эхнэрийнх нь хамаатан Нямаагийн хүүхдэд үлдээгээд явсан. Гэтэл араас Отгонбатын эхнэр нь залгаад "Баярмаагийн дэлгүүр дээр хүрээд ир" гэхээр нь би очсон. Намайг очиход Отгонбатын эхнэр нь Баярмаа эгчийн дэлгүүрт ганцаараа архи ууж байсан. Тэгээд би Отгонбатын эхнэр, Баярмаа эгчийн хамт гэрт очсон. Би тэр хоёрыг тэнд нь үлдээгээд Нямаагийн гэр луу очиж Отгонбатын машины түлхүүрийг аваад Отгонбатыг оруулах гээд дийлээгүй юм. Тиймээс би Отгонбатыг жаахан унтаж байгаад гэр лүү орох байх гэж бодоод машинд нь үлдээж араас түгжээд түлхүүрийг нь Баярмаа эгчид үлдээсэн. ...Би Отгонбатыг аавынх нь гэрээс авч гэр лүү нь хүргэж өгөхөд машиных нь арын суудалд ватум цаас, зураг хийдэг урт бөөрөнхий сав байсан. Тэр саван дотор буу байсан гэж Отгонбат ярьж байгаа. Би тэр саванд юу байсан гэдгийг нь мэдээгүй. Тэгээд гэрт нь хүн байгаагүй тул машиных нь хаалгыг түгжээд, түлхүүрийг нь айлд үлдээсэн. Буцаж би Баярмаа эгч, эхнэрийнх нь хамт гэрт нь ирээд машиныг нь нээхэд машин түгжээтэй байсан. Би машиныг түлхүүрээр нь онгойлгоод Отгонбатыг гэр лүү нь оруулах гэж оролдсон. Харин тухайн үед зургийн бөөрөнхий хайрцагтай зүйл байсан эсэхийг бол би анзаараагүй. Отгонбатыг би буутай, бууны берзинтэн ногоон гэр байдаг гэдгийг нь би мэднэ. Хэрэв буу ил байсан бол би цааш нь хийчих байсан. Гэтэл ил буу байгаагүй. Бөөрөнхий сав, цаана нь ууттай бэлэн гоймон байх шиг байсан. Би бөөрөнхий саванд юу байсан гэдгийг мэдэхгүй. ...Өөр хүн байгаагүй. Бид хоёр хоёулаа л явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар тал/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн:”... Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны орой 21 цаг өнгөрөөд 22 цаг дөхөж байх үед Баярмаа эгчийн дэлгүүр дээр очоод Баярмаа эгчээс 0.5 литрийн 1 шил Хараа архи зээлэх санаатай очсон. Тэгсэн чинь тэр дэлгүүр дотор нэг танихгүй намхан эгч архи уугаад, нэлээд согтчихсон байдалтай сууж байсан. Баярмаа эгч хажууд нь зүгээр байсан. Тэгээд би Баярмаа эгчид "архи зээлээч" гэсэн чинь "зээлэхгүй" гэсэн. Тэгсэн гаднаас нэг ах орж ирээд Баярмаа эгч, тэр намхан эгч, тэр ах бид гурав тэр намхан эгчийг гэрт нь хүргэж өгсөн. Тэгсэн тэр ах тэр намхан эгчийн гэрт нь үлдсэн. Тэгээд би Баярмаа эгчтэй эргээд дэлгүүр дээр нь ирээд архи зээлэхгүй болохоор нь ахынхаа гэрт очиж хоносон. ...Үгүй ээ. Тийм зүйл хараагүй. ...Өөр ямар нэгэн хүн тааралдаагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр тал/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн:”...2023 оны 11 дүгээр сарын 20- ны өдөр 15 цаг 20 минутад манай нөхөр Отгонбат нь надад юу ч хэлэлгүй, гэнэт буугаа бариад гэрээсээ гараад яваад өгсөн. Тэгсэн орой 19 цаг 30 минутын орчимд гэртээ Алтанбаяраар /Бороо/ хүргүүлчихсэн, өөрөө согтуу архи уугаад тасарчихсан байдалтай, машиныхаа жолоочийн хажуугийн урд талын суудал дээр хойшоо налж хэвтээд унтчихсан байдалтай гэрийнхээ гадна ирсэн. ...Тэгээд өглөө босоод ирсэн чинь Отгонбат босоод гараад явчихсан байсан. Тэгээд би дараа нь Отгонбатаас гадаа машин дотор байсан буу нь алга болсныг мэдсэн...“ гэх мэдүүлэг /ХХ-ийн 36 дугаар тал/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн:”... 2023 оны 11 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчимд миний зүс таньдаг дүү болох Бадамцэцэг манай дэлгүүр дотор орж ирээд би нөхөртэйгөө хэрэлдчихлээ би танай дэлгүүр дотор тантай юм ярьж суунгаа 200 граммын нэг шил архи уучихъя гээд надтай цуг манай дэлгүүр дотор юм ярьж суунгаа орж ирээд, ганцаараа 200 граммын 1 шил хараа архийг Бадамцэцэг уусан. Тэгээд би Бадамцэцэгийг гэр лүү нь хүргэж өгөх гээд явах гэтэл Бадамцэцэг надаас 0.5 литрийн 1 шил Хараа архийг дахиж аваад Бороо гэдэг залуутай хамт ууна гээд гэртээ үйлдсэн. Тэр үед би тэр шар куртиктэй танихгүй, залуутай хамт Бадамцэцэг, Бороо хоёрыг Бадамцэцэгийн гэрт нь хүргэж өгөөд үлдээсэн, Тэгээд би гэртээ хариад унтсан. ...Тэр үед цаг 20, 21 цаг л болж байсан, ... Уугаагүй ээ. Би архи уудаггүй. ...Танихгүй. Би зүс л үзсэн болохоос биш нээх танихгүй. ...Тийм хүн манай дэлгүүрт орж ирээгүй. ...Бадамцэцэг нэлээн согтуу байсан. ...Үгүй ээ. Отгонбат гэртээ ороогүй байсан. Гадаа машиндаа унтаж байгаа гэж надад Бороо хэлж байсан. Би тэгээд Бороогоос машиных нь хаалгыг цоожилсон юм уу гэж асуухад цоожилсон гэж хэлж байсан. Би яг Отгонбатыг машин дотроо унтаж байна уу, үгүй юу гэдгийг өөрөө бол хараагүй ээ.... 20 цагийн орчимд хүргэж ирсэн байх. Би яг цаг хараагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. ...Би сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар тал/, Гэрч А.Нямбатын мөрдөн байцаалтад өгсөн:”...Өчигдөр би “Мөнгөн Хараа” чуулга дээр хөгжмийн бэлтгэл хийгээд 23 цаг өнгөрч байхад тарсан юм. Тэгээд найз Отгонбатын гэрээр орсон чинь Отгонбат унтаад эгч Бадамцэцэг гэртээ байж байсан. Тэгтэл Дүүрэнбаяр цонх нүдээд эмээгийн газрыг олоод өгөөч гээд эгчтэй маргалдах гээд байсан, тэгээд би гараад Дүүрэнбаярыг аваад замын хойшоо явсан. Тэгээд би дүү Дүүрэнбаярын гэрт хоносон. ...Би Отгонбатын машиныг нь хашааныхаа гадаа байна гэж харсан. ...Би Отгонбатын машинд хүрсэн зүйл байхгүй. ...Дүүрэнбаяр бид хоёр гартаа юм барьж явсан зүйл байхгүй. Хамт Дүүрэнбаярын гэрт нь очиж хоносон юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40 дугаар тал/,Хөрөнгө үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-ний шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/101 дугаартай дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэ гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйл буюу хохирогч ******* өмчлөл, эзэмшлийн 1000000 төгрөгийн үнэ бүхий ТОЗ-8 маркийн галт зэвсэг 1 ширхэг, 110000 төгрөгийн үнэ бүхий хананы хадаас хадагч буюу буу 1 ширхэг, 2500 төгрөгийн үнэ бүхий отверка 1 ширхэг зэргийг хохирогчид буцаан өгсөн ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дах хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Сэчин овогт Жигмэддоржийн Даваажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 4.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ