Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 102/шш2021/02872

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

........дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........дүүрэг 11 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ........ын гудамж, 14 дүгээр байрны ....тоотод орших суух, З овогт Б.У /РД: ......../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ........дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Д хутагт ....ын гудамж, АОС, 00/0 дүгээр байр, 1 тоот хаягтай, Б овогт Б.О /РД: ........../-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У , хариуцагч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Б.У нь 2011 онд Б.О тэй танилцаж, улмаар 2012 оноос хойш хамтран амьдарсан. Бид гэр бүлийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү О.Э төрсөн. Хүү маань одоо эх Б.У надтай хамт амьдардаг. Бид зан харилцааны тааламжгүй байдал болон гэр бүлээс гадуурх явдлаас болоод 2016 оны 09 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Б.О нь одоо өөр гэр бүлтэй болсон тул бид цаашид хамт амьдрах боломжгүй. Иймд хүү О.Э т хүүхдийн тэтгэлэгийг эцгээс нь гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.О ийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зөвшөөрч байна. Бид гэр бүлийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү О.Э төрсөн. Хүү маань одоо эх Б.У тай хамт амьдардаг. Бид зан харилцааны тааламжгүй байдлаас болоод 2016 оны 09 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Би одоо өөр гэр бүлтэй болсон тул бид цаашид хамт амьдрах боломжгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.О эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.У , хариуцагч Б.О нар 2011 онд танилцан, 2012 оноос хамтран амьдарч, тэд гэрлэлт бүртгүүлээгүй, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү О.Э ийг төрүүлсэн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 09 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Хариуцагч Б.О нь хүү О.Э ийг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч Б.О ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү О.Э т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.О ээс гаргуулан олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР