Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 102/шш2021/02871

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02871

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

..........дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ....... байр, 000 тоот хаягт байрлах, И.Ф ББСБ ХХК /РД: ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..........дүүрэг, 4 дүгээр хороо, 02 дугаар хороолол, 19 дүгээр байр, .... тоот хаягт оршин суух, Ш овогт Д.Т /РД: ......./,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..........дүүрэг, 4 дүгээр хороо, 02 дугаар хороолол, 19 дүгээр байр, .... тоот хаягт оршин суух, Х овогт С.С /РД: ........./ нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 4,398,108 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Ф ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э , өмгөөлөгч Ч.Г нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч И.Ф ББСБ ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 25ы өдөр № 00/00 тоот зээлийн гэрээгээр иргэн Д.Т д 3,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дууссан тул талууд харилцан тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 00/000 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хугацааг 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунгасан. Үүний дараа 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 00/000тоот гэрээгээр хугацааг 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус сунгасан. Мөн дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар .... дүүргийн 21 дүгээр хороо, ...ийн 70 дугаар гудамжны 1389 тоот хаягт байрлах 500 м/кв тайлбай бүхий С.С ийн өмчлөлийн гэр бүлийн зориулалтай газрыг барьцаалсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 дугаар тогтоолыг үндсэлэн тохиролцож зээл хүүний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хугацаа сунгах, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх 00/0000тоот гэрээгээр эргэн төлөлтийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулсан боловч Д.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй. Зээлийн гэрээг сунгах үед зээлийн хүүний төлбөр хойшлуулж байгааг тайлбарлан гэрээ хийж байхад тухайн үедээ ойлгож гарын үсэг зурчихаад одоо болохоор хүү төлөхгүйгээр хойшлуулсан гэж маргаад зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлөлтийг төлөхгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт өнгөрсөн хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 25-нд 120,822 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-нд 124,849 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-нд 120,822 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 25-нд 126,600 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 25-нд 126,600 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-нд 375,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-нд 332,900 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 25-нд 122,500 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-нд 122,500 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 29-нд 122,500 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-нд 50,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 21-нд 62,500 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 18-нд 246,609 төгрөг, нийт 2,054,202 төгрөгийг төлсөн. Энэ төлбөрийг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгасан.

 

Иймд хариуцагч Д.Т гаас үндсэн зээл 3,500,000 төгрөг, үндсэн хүү 877,971 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 4,398,108 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд .... дүүргийн 21 дүгээр хороо, ...ийн 70 дугаар гудамж 1389 тоот хаягт байрлах 500 м/кв тайлбай бүхий С.С ийн өмчлөлийн гэр бүлийн зориулалтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

  

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И.Ф ББСБ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 25ы өдөр №00/00 тоот зээлийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн үед оюунтан хүүхдийн төлбөр нэхэгдэж байсан тул мөнгөний хэрэг гарсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дууссан тул харилцан тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 19/38а тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хугацааг 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунгасан. Үүний дараа 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 00/000 тоот гэрээгээр хугацааг 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус сунгасан. Мөн дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар .... дүүргийн 21 дүгээр хороо, ...ийн 70 дугаар гудамжны 0000 тоот хаягт байрлах 500 м/кв тайлбай бүхий С.С ийн өмчлөлийн гэр бүлийн зориулалтай газрыг барьцаалсан. С.С бол миний охин байгаа юм. Тухайн үед зээлийн хугацаа хойшлуулж гэрээ хийж байх үед би гэрээгээ батлуулаад нотариат дээр зогсч байхад зээлийн хүүгийн график байгуулсан байсныг мэдсэн. Тэгээд тухайн үед эргэж ороод н.Э захирлаас энэ хүүг ингэж харьцуулдаг нь яаж байгаа юм бэ? үүнийг төлөхгүй биз дээ? гэхэд төлөхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 000 дугаартай тогтоолоор бүх төрлийн хэрэглээний зээлийн хүүг тэглэсэн байхад надаас хүү нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд зээлийн гэрээ бол төөрөгдөлд оруулсан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, танилцаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Ф ББСБ ХХК нь хариуцагч Д.Т , С.С нарт холбогдуулан гэрээний үүрэгт 4,398,108 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т ... Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай  000 дугаартай тогтоолоор бүх төрлийн хэрэглээний зээлийн хүүг тэглэсэн байхад надаас хүү нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд зээлийн гэрээ бол төөрөгдөлд оруулсан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч И.Ф ББСБ ХХК нь хариуцагч Д.Т тай 2019 оны 09 дүгээр сарын 25ы өдөр №00/00тоот зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дууссан тул талууд харилцан тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  00/000 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хугацааг 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунгасан, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах  00/000 тоот гэрээгээр хугацааг 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус сунгасан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 00/00тоот барьцааны гэрээг С.С тэй байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар .... дүүргийн 21 дүгээр хороо, ...ийн 70 дугаар гудамжны 0000 тоот хаягт байрлах 500 м/кв тайлбай бүхий С.С ийн өмчлөлийн гэр бүлийн зориулалтай газрыг барьцаалсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 дугаар тогтоолыг үндсэлэн тохиролцож зээл хүүний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хугацаа сунгах, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх 00/0000 тоот гэрээгээр эргэн төлөлтийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.3-т зээлийн сарын хүү 3.5 хувь, мөн 2.4-т Зээлдэгч зээл болон зээлийг хүүг гэрээний 1.3 болон хавсралтад заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн нийт хүүгийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг /үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн нийлбэрийн 20 хувьтай тэнцэх/ энэ гэрээний 1.3 болон хавсралтад заасан үндсэн хүүгийн хамт давхар тооцож төлнө гэж заасан тул хариуцагч хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй. гэж зааснаар нэхэмжлэгч И.Ф ББСБ ХХК нь нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч хугацааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, мөн 2020 оны 06 дугаар сарын 25-наас 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус сунгасан, хариуцагч Д.Т нь гэрээний үүрэгт 2019 оны 10 дугаар сарын 25-нд 120,822 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-нд 124,849 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-нд 120,822 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 25-нд 126,600 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 25-нд 126,600 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-нд 375,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-нд 332,900 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 25-нд 122,500 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-нд 122,500 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 29-нд 122,500 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-нд 50,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 21-нд 62,500 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 18-нд 246,609 төгрөг, нийт 2,054,202 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй болно. Хариуцагчийн дээрх хугацаанд төлсөн 2,054,202 төгрөгийг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож суутгасан нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Д.Т гаас үндсэн зээл 3,500,000 төгрөг, үндсэн хүү 877,971 төгрөг, нийт 4,398,108 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Ф ББСБ ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан Д.Т гаас үндсэн зээл 3,500,000 төгрөг, үндсэн хүү 877,971 төгрөг, нийт 4,398,108 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Ф ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 00/00 тоот барьцааны гэрээний 2.1-д зааснаар хариуцагч С.С ийн өмчлөлийн .....дүүргийн 21 дүгээр хороо, ...ийн 70 дугаар гудамж, 0000 тоот хаягт байрлах 500 м/к талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 155,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 155,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР