Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг

Улсын яллагч А.Нямсүрэн

Шүүгдэгч А.Кадирхан түүний өмгөөлөгч Д.Халзан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наяман овогт Амандахын Кадирханд холбогдох Эрүүгийн 201625030558 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 09 сарын 06-ны өдөр Төв аймаг Батсүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон Хараагийн 4-03 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Наяман овогт Амандахын Кадирхан. /РД:НБ92090636/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Кадирхан нь 2016 оны 03 дугаар 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 13-178 тоотод байх нийтийн байрны 106 тоот, Г.Мөнхтуяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн 200.000 төгрөг, индукцэн плетка, 2 ширхэг цүнх, мерси шоколад, жи мобайлын гар утас, сагстай бэлэг, 109.731 төгрөгний үлдэгдэл бүхий Хаанбанкны виза карт зэрэг эд зүйл хулгайлж, 584.731 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.Кадирхан  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг.

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Мөнхтуяа: "...2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 13-178 тоотод байх гэрээсээ өдөр 12 цагийн орчимд /нийтийн байрнаасаа/ ажилдаа явахаар гарсан. Ажилдаа явахдаа түрүүвчтэй бэлэн 200,000 төгрөг, картаа үлдээгээд гэрээ цоожлоод гарсан. Тэгээд ажилдаа очоод байж байтал орой 19 цагийн үед хаан банкны миний нэр дээрх дансны виза картнаас Баянгол дүүрэгт байрлалтай бэлэн мөнгөний машинаас 23,000 төгрөгийн зарлага гарсан гэсэн мессеж миний утсанд ирсэн юм. Тэгэхээр нь би гэртээ 20 цаг 20 минутын үед очиход гэрийн хаалга цоожгүй байсан. Тэгээд гэртээ орсон чинь шүүгээнд байсан түрүүвчийг аваад ширээн дээр тавьсан, түрүүвчинд байсан 200,000 төгрөгийг хаан банкны картын хамт авсан байсан. Мөн орон дээр байсан бэлэгний зүйлс, үүдний ширээн дээр байсан индукцэн плетка, хананд өлгөөтэй байсан гар хар өнгийн цүнх, зөөврийн компьютерийн цүнхтэй ойр зуурын зүйлс болон гоо сайхны тавиур дээр байсан G-mobile-ийн утас, цонхны тавиур дээр байсан цүнхнээс хаан банкны болон төрийн банкны виза карт зэрэг эд зүйлсийг хулгайлж аваад явсан байсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгч хандсан юм. Бэлнээр 200,000 төгрөг, миний хаан банкны виза карт, төрийн банкны виза карт, жижиг хар өнгийн гар цүнх, нөүтбүүк хар өнгийн цүнхтэй бэлэгний цуглуулга, индукцэн плетка, орон дээр байсан ууттай бэлэгний цуглуулга зэрэг эд зүйлс байсан юм. Үүнээс миний хаан банкны виза картыг уншуулаад 22,000 төгрөгний гүйлгээ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цэнос хүнсний дэлгүүрт 2 удаагийн үйлдлээр гүйлгээ хийсэн нь гар утсанд мессежээр ирсэн юм. Би гэрээсээ гарахдаа гэрээ ер нь хүнд захиж үлдээдэггүй. Манай нийтийн байрыг түрээслүүлэгч нэг эмээ байдаг тэр эмээ ерөнхийд нь нийтийн байрны айлуудаар орж гарж байгаа хүмүүсийг хараад байж байдаг юм. Байрны хашаанд нохойтой учраас санаа зоволгүй орхиод явчихдаг юм. Манай гэрт 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 13-15 цагийн хооронд манай найз Отгонгэрэлийн найз залуу болох Кадир гэх казак залуу манай гэрт ирээд би танай ойр орчмоор явж байгаад ороод ирлээ гэж хэлээд манай 5-10 минут орчим болоод гараад явсан юм. Тухайн үед би гадагшаа гарах гэж байсан болохоор би хамтдаа гэрээ цоожлоод гадагшаа би найз бүсгүй Ууганчимэг болон уг залуугийн хамт цуг яваад тэр залуу төв зам руу орж ирээд Гялгар захын орчмоос таксинд суугаад явсан юм. Би найзын хамт Чингэлтэй рүү алхаж явсан юм..." /хх-15-16/

"...2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 13 дугаар гудамжны 178 тоотод байх нийтийн байранд амьдардаг байсан юм. Тухайн өдөр би 12 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явсан. Тухайн үед би түрүүвчтэй 200,000 төгрөгөө үлдээгээд явсан. Ажил дээрээ байж байтал 19 цагийн орчимд хаан банкны миний нэр дээрх дансны виза картнаас Баянгол дүүрэгт байрлалтай бэлэн мөнгөний машинаас 23,000 төгрөгийн зарлага гарсан гэсэн мессеж ирсэн, тухайн үедээ гайхаад өнгөрсөн. Тэгээд орой 20 цаг 20 минутын үед гэртээ иртэл гэрийн хаалга маань цоожгүй байсан, гэрлүүгээ орж үзтэл шүүгээнд байсан түрүүвчийг аваад ширээн дээр тавьсан байдалтай түрүүвчнээс бэлэн 200,000 төгрөг, хаан банкны картыг нь авсан байсан, мөн индукцэн плетка, орон дээр байсан эмэгтэйчүүдийн баяраар өгсөн бэлэгний цуглуулга зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тухайн үед би гэртээ Ууганчимэгийн хамт өрөө түрээслэж амьдардаг байсан. А.Кадирхан нь манай гэрийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй..." /хх-71-72/

 

Гэрч: Б.Сумьягаравын мэдүүлэг "...2016 оны 03 сарын 09-ний орой 19 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 17-р хороо, "Ценос" мини маркетад кассчин худалдагчаар ажиллаж байхад манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан өндөр нуруутай бордуу царайтай, хууз сахалтай тухайн үед саарал кепкен малгай өмссөн, бараан өнгийн хүрэмтэй залуу орж ирээд 1 шил архи аваад карт уншуулаад дахин 1 шил 2 ширхэг хотдог аваад гарсан юм. Хэсэг хугацаа 3-5 минутын дараагаар эргэж орж ирээд 1 шил хараа 0.75 литр, нэг шил дарс, 2 ширхэг давхар утлагатай хиам аваад халааснаасаа нэлээд олон банкны картууд гаргаж ирээд эхний карт нь уншихгүй, дахин карт гаргаж ирээд уг карт нь картын машинаар болохгүй байхад сүүлийн карт гаргаж ирээд уншуулаад эд зүйлээ аваад гарсан юм. Тухайн залуу уг картуудыг уншуулж байхдаа манай найзынх хүн нь ойрхон буудалд байгаа гэж хэлээд уг карт пин код нэхэхгүйгээр шууд уншсан юм. Тухайн үед бичиг баримт шаардаагүй. Уг залуу манай энэ хавьд янз бүрийн согтуу хүмүүстэй нийлээд архи уугаад явдаг залуу байгаа юм. 30 орчим насны 180 орчим өндөр нуруутай нэрийг нь Алдраа билүү Атараа 2-ын аль нэг нь байх тухайн хүний хамт явсан архичин хүмүүс нь тэгж дууддаг юм. Тэр залуу ганцаараа явж байсан юм..." /хх-18-19/

 

Гэрч Г.Ууганчимэгийн мэдүүлэг "...2016 оны 03 сарын 09-ны өглөө би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 13-178 тоотод байх нийтийн байрны 7 тоот өрөөнөөөс 07 цагаас 08 цагийн хооронд ажил руугаа явсан юм. Тэр үед манай найз Мөнхтуяа унтаад үлдсэн юм, тэгээд би орой ажлаа тарчихаад явж байхад Мөнхтуяа над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж залгаад хэлсэн юм. Надад хэлэхдээ чиний төрийн банкны карт алга байна картаа хаалгаарай гэж хэлсэн, тэгээд би банк руу утасдаж өөрийн 18000004866 дансны дугаартай картаа хаалгасан юм. Би ажлаа тараад гэрт ирэхэд гэрийн хамаг эд зүйлс бусниулсан байдалтай, бид 2-ын гэрээс индукцэн плетка, нөүтбүүкний гар цүнх, манай найз охины сагс дүүрэн бэлэг, эмэгтэй хүний гар цүнх, Жи мобайлын гар утас зэрэг эд зүйл алдагдсан байсан юм. Түрүүвчтэй бэлэн 200,000 төгрөг, хаан банкны виза карт 2 ширхэг, төрийн банкны 1 ширхэг карт зэрэг эд зүйл алдагдсан байсан юм. Нийтийн байр болохоор гэрээ цоожлоод явчихдаг юм. 2016 оны 03 сарын 07-ны өдөр, 08-ны өдөр манай найз охин Мөнхтуяагийн найз охиных нь найз залуу Кадир гэх залуу ирээд явсан юм. Түүнээс өөр хүн манай гэрт ирж байгаагүй юм. Миний төрийн банкны картнаас гүйлгээ хийгдээгүй, надад ямар нэгэн хохирол учирсан асуудал байхгүй..." /хх-20/ Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл хх-7-8, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл хх-13-14, эд  зүйлийн үнэлгээ хх-17, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хх-69, ял шалгах хуудас хх-81, иргэний үнэмлэхний лавлагаа хх-84, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч А.Кадирхан нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 13-178 тоотод байх нийтийн байрны 106 тоот, Г.Мөнхтуяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн 200.000 төгрөг, индукцэн плетка, 2 ширхэг цүнх, мерси шоколад, жи мобайлын гар утас, сагстай бэлэг, 109.731 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь

Хохирогч Г.Мөнхтуяагий…2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 13 дугаар гудамжны 178 тоотод байх нийтийн байранд амьдардаг байсан юм…тухайн өдөр би 12 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явсан…тухайн үед би түрүүвчтэй 200,000 төгрөгөө үлдээгээд явсан…ажил дээрээ байж байтал 19 цагийн орчимд хаан банкны миний нэр дээрх дансны виза картнаас Баянгол дүүрэгт байрлалтай бэлэн мөнгөний машинаас 23,000 төгрөгийн зарлага гарсан гэсэн мессеж ирсэн, тухайн үедээ гайхаад өнгөрсөн…тэгээд орой 20 цаг 20 минутын үед гэртээ иртэл гэрийн хаалга маань цоожгүй байсан, гэрлүүгээ орж үзтэл шүүгээнд байсан түрүүвчийг аваад ширээн дээр тавьсан байдалтай түрүүвчнээс бэлэн 200,000 төгрөг, хаан банкны картыг нь авсан байсан, мөн индукцэн плетка, орон дээр байсан эмэгтэйчүүдийн баяраар өгсөн бэлэгний цуглуулга зэрэг эд зүйл алдагдсан байсан…тухайн үед би гэртээ Ууганчимэгийн хамт өрөө түрээслэж амьдардаг байсан… гэсэн мэдүүлэг,/хх-71-72/, гэрч Г.Ууганчимэгийн… тэгээд би орой ажлаа тарчихаад явж байхад Мөнхтуяа над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж залгаад хэлсэн юм…надад хэлэхдээ чиний төрийн банкны карт алга байна картаа хаалгаарай гэж хэлсэн, тэгээд би банк руу утасдаж өөрийн 18000004866 дансны дугаартай картаа хаалгасан юм…би ажлаа тараад гэрт ирэхэд гэрийн хамаг эд зүйлс бусниулсан байдалтай, бид 2-ын гэрээс индукцэн плетка, нөүтбүүкний гар цүнх, манай найз охины сагс дүүрэн бэлэг, эмэгтэй хүний гар цүнх, Жи мобайлын гар утас зэрэг эд зүйл алдагдсан байсан юм... түрүүвчтэй бэлэн 200,000 төгрөг, хаан банкны виза карт 2 ширхэг, төрийн банкны 1 ширхэг карт зэрэг эд зүйл алдагдсан байсан юм…нийтийн байр болохоор гэрээ цоожлоод явчихдаг юм…2016 оны 03 сарын 07-ны өдөр, 08-ны өдөр манай найз охин Мөнхтуяагийн найз охиных нь найз залуу Кадир гэх залуу ирээд явсан юм... Түүнээс өөр хүн манай гэрт ирж байгаагүй юм…миний төрийн банкны картнаас гүйлгээ хийгдээгүй, надад ямар нэгэн хохирол учирсан асуудал байхгүй..." /хх-20/ гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч А.Кадирханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Кадирханыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх  дүгнэв.

 

Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлж дур зоргоороо захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр уг хэргийг үйлдсэн байна.

 

Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн тул шүүгдэгч А.Кадирхан бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Хавтаст хэрэгт шүүгдэгч А.Кадирханы хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй  тул хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

 

    Шүүгдэгч А.Кадирхан нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн нь ял шалгах хуудсаар нотлогдож байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж уг ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.