Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2021/00146

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2021/00146

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг Харх ХХК-ийн байранд байрлах*******-ний Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, 7Б гудамж 2 тоотод оршин суух *******,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, 7Б гудамж 2 тоотод оршин суух Боржигон овогт Сүх-Адъяагийн Содончимэг /РД:ФБ72020768/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 8 899 102.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:*******,******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЗГ4025105859 тоот зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч*******,******* нарыг удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлээ төлөхгүй банкийг хохироож байна. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тус цалингийн зээл нь үндсэн зээл 7 701 928.58 хүүгийн төлбөр 1 169 720.63, торгуулийн хүү 27,453.19, нийт 8 899 102.40 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд*******,******* нараас үндсэн зээл 7 701 928.58 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1 169 720.63 төгрөг, торгуулийн хүүний төлбөр 27 453.19 төгрөг нийт 8 899 102.40 төгрөгийг албадан төлүүлж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч*******,******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Голомт банкны Эрдэнэт салбар нь 8 899 102.40 төгрөг нэхэмжилсэн бөгөөд миний бие 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цалингийн зээл 10 000 000 төгрөгийг уг банкнаас авсан бөгөөд түүнээс сар бүр төлөлт хийж байсан. 7 701 928.58 төгрөг болтол нь төлсөн. Ажиллаж байсан Бэрэн металл ХХК зогсож алдаг оног ажил хийсэн нь үнэн. Бэрэн металл ХХК-ийг зогссоноос хойш ажил олдохгүй хэдэн сар болсон. Хувийн хөрс хуулдаг компанид орж ажиллсан боловч цалингаа хугацаандаа өгөхгүй цувуулж өгч байсан. Би уг цалингийн зээлийнхээ үлдэгдлийг зээл авсан 48 сарын хугацаандаа сар бүр зохих хуваариар төлж барагдуулах боломжтой ба төлөх хүсэлтэй байна. Надад зээлээ төлөх хугацаа зааж өгсөн боловч тэр үед бие муудаад эмнэлэгээр яваад таарсан. Цалин авсан гэж харагдаж байгаа боловч увуулж цувуулж бага сагаар авсанаас болоод эмчилгээндээ хэрэглээд дууссан гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ний Орхон салбар нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг нийт 8 899 102.40 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар зээлийн үлдэх хугацаанд төлбөрөө хэсэгчилэн төлөх тухай тайлбар ирүүлсэн бөгөөд хариуцагч******* зээлийн хүүний төлбөрийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК, хариуцагч*******,******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЗГ4025105859 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулагдан 10 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Хариуцагч******* нь зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй, харин ажил зогсож орлогын эх үүсвэргүй болсон тул зээлийн төлбөрөө хугацаа хоцроон төлж байсан, биеийн эрүүл мэндийн байдлын улмаас төлбөрөө төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч зээлийн хүүний төлбөр өндөр байгаа тухай тайлбарладаг.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Голомт банк шаардах эрхтэй.

Зээлдэгч*******,******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн эргэн төлөлтийн хуваариа зөрчсөн, банкны зүгээс хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Тодруулбал хариуцагч******* банкны ажилтан захирал хоёр манай гэрт ирсэн, хугацаа хэтрүүлсэн төлбөрөө төлчихвөл зээлийн графикт ороод явах боломжтой гэсэн тайлбарыг хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хариуцагч*******той уулзалт хийсэн тэмдэглэл эх хувиараа хэрэгт ирүүлсэн зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч Голомт банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

Иймд хариуцагч*******,******* нараас үндсэн зээлийн төлбөр 7 701 928.58 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1 169 720.63 төгрөг нийт 8 871 649.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас торгуулийн хүүний төлбөр 27 453.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг шаардах эрхтэй байх тул торгуулийн хүүний төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч*******т шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 157 335.64 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******,******* нараас 156 896.38 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ний Орхон салбарт олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ганзолбоо,******* нараас үндсэн зээлийн төлбөр 7 701 928.58 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1 169 720.63 төгрөг нийт 8 871 649.21 төгрөг /найман сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг хорин нэгэн мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас торгуулийн хүүний төлбөр 27 453.19 төгрөг /хорин долоон мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг арван есөн мөнгө/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 157 335.64 төгрөг /нэг зуун тавин долоон мянга гурван зуун гучин таван төгрөг жаран дөрвөн мөнгө/-ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ганзолбоо,******* нараас улсын тэмдэгтийн хураамжинд 156 896.38 төгрөг /нэг зуун тавин зургаан мянга найман зуун ерэн зургаан төгрөг гучин найман мөнгө/ гаргуулж Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, Голомт банк-ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, Ч.Ганзолбоо нар-д холбогдох

зээл, зээлийн хүү, торгууль 8899102,40 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Голомт банк-ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Хариуцагч Ч.Ганзолбоо нар-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ