| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00341/И |
| Дугаар | 142/ШШ2021/00400 |
| Огноо | 2021-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2021/00400
| 2021 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 142/ШШ2021/00400 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг******* оршин суух*******-д холбогдох
209 471 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скаймедиа Корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нямтулга овогтой Тайванбат нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 93908 тоот скаймедиа үйлчилгээний гэрээг Скаймедиа Корпораци ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл******* нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 4 дугаар зүйлийн 4.1.8, 4.1.8.1, 5 дугаар зүйлийн 5.5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.7-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тасалбар болгон Скаймедиа Корпораци ХХК-аас зогсоосон. Гэсэн хэдий ч 2019 оны 12 дугаар сар болон 2020 оны 01 дүгээр сарын төлбөр болох 49 471 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 156 000 төгрөг нийт 205 471 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд*******аас үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт нийт 205 471 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 209 471 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Скаймедиа Корпораци ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Скаймедиа Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй******* регистрийн дугаартай******* нь төлбөрөө төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скаймедиа Корпораци ХХК нь*******ад холбогдуулан 209 471 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна.
Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлага болох 209 471 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Скаймедиа Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,*******ад холбогдох 209 471 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 934 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3 467 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Скаймедиа Корпораци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ