Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/шш2021/02840

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/02840

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11-91 тоот хаягт оршин суух, СД овогт Х.Ч /РД: ....../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ....... дүүрэг, 6 дугаар хороо, ......дугаар байр, 4 тоот хаягт оршин суух, Б овогт Ц.Д /РД: ...../-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ч гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Х.Ч нь нөхөр Ц.Дтай 2007 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн ба гэрлэлтээ 2008 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү Д.С төрсөн. Хүү маань одоо аавынхаа асрамжинд байгаа. Бид хамтран амьдрах эхний үед эвтэй сайхан амьдарч байсан боловч сүүлийн үед зан харилцааны таагүй байдлаас болж 2019 оноос хойш тусдаа амьдарч байна. Цаашид бид хэн аль нь эвлэрэх хүсэлгүй байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгөний талаар маргаангүй гэв.

 

Хариуцагч Ц.Дгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие Ц.Д нь эхнэр Х.Ч тай 2007 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн ба гэрлэлтээ 2008 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү Д.С төрсөн. Хүү маань одоо миний асрамжинд байгаа. Бид хамтран амьдрах эхний үед эвтэй сайхан амьдарч байсан боловч сүүлийн үед зан харилцааны таагүй байдлаас болж 2019 оноос хойш тусдаа амьдарч байна. Цаашид бид хэн аль нь эвлэрэх хүсэлгүй байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгөний талаар маргаангүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ч нь хариуцагч Ц.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.Ч , хариуцагч Ц.Д нар 2007 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн ба гэрлэлтээ 2008 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр бүртгүүлсэн, тэдний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү Д.С төрсөн, хүү маань одоо миний асрамжинд байна. Зохигчид зан харилцааны таагүй байдлаас болж 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн батлах, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ц.Д нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, зохигчид шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон нь ......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Д гийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ....дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна. Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгөний талаар маргаагүй болно.

 

Ийммд нэхэмжлэгч Х.Ч , хариуцагч Ц.Д нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан , СД овогт Х.Ч /РД: ....../, Б овогт Ц.Д /РД: ...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгөний талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР