Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 115/ШШ2022/0028

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийн материалтай танилцаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ХХК нь анх шүүхэд Дорноговь аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа буюу зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшил газар дээр барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгуулж, газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгаж газар чөлөөлүүлэхийг даалгах,

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан ...ХХК-ийн хууль зөрчиж барьж буй эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг зогсоохгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ...аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/225 дугаар Газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулж, ...ХХК-ийн хууль бусаар зохих зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгаж газар чөлөөлүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах гэж өөрчлөн тодруулсан байна.

2. Нэхэмжлэгч ... ХХК-ийн захирал ...2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компани нь Дорноговь аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан ...Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа буюу зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшил газар дээр барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгуулж, газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгаж газар чөлөөлүүлэхийг даалгах шаардлага, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан ... ...ХХК-ийн хууль зөрчиж барьж буй эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг зогсоохгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорноговь аймгийн Засаг даргын зүгээс манай компанийн газар эзэмших эрхийг ...ХХК-ийн хууль бусаар барьсан эрчим хүчний барилга байгууламжууд болох өндөр хүчдэлийн тулгуур цамхаг, ДПП хуваарилах байгууламж, хуваарилах байгууламжийн барилга баригдсан хэсгээр буюу 0.37 га-гаар хэсэгчлэн хүчингүй болгож 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн А/225 дугаар Газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай захирамжийг гаргасантай холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/225 дугаар Газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулж, ...ХХК-ийн хууль бусаар зохих зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгаж, газар чөлөөлүүлэхийг аймгийн Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Иймд эрх бүхий албан тушаалтнуудын буюу Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, эрчим хүчний барилга байгууламжийг буулгах, газар чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгч ... ХХК-ийн захирал ...2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/225 дугаар Газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулж, ...ХХК-ийн хууль бусаар зохих зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгаж газар чөлөөлүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу манай компанийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох Аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/225 дугаар Газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулж, ...ХХК-ийн хууль бусаар зохих зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгаж газар чөлөөлүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК-ийн захирал ...нь Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/225 дугаар Газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулж, ...ХХК-ийн хууль бусаар зохих зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгаж газар чөлөөлүүлэхийг аймгийн Засаг даргад даалгуулах,

Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан холбогдуулан гаргасан Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа буюу зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшил газар дээр барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгуулж, газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгаж газар чөлөөлүүлэхийг даалгуулах,

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан ...ХХК-ийн хууль зөрчиж барьж буй эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг зогсоохгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтээ 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар албан бичгээр тус тус шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул мөн зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь,... татгалзаж болно гэж заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/225 дугаар Газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулж, ...ХХК-ийн хууль бусаар зохих зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгаж газар чөлөөлүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа буюу зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшил газар дээр барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгуулж, газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгаж газар чөлөөлүүлэхийг даалгах, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан ...ХХК-ийн хууль зөрчиж барьж буй эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг зогсоохгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож зөвшөөрөлгүй барьсан эрчим хүчний барилга байгууламжийг буулгахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан ... ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч ... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ... ХХК нь уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ  С.ОТГОНТУЯА