Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүгдэгч П.Зүч, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,

шүүгдэгч О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар тэдгээрийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамланмөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Бэсүд овогт Пүрэвбаатарын Зүч, 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан 145 дугаар зүйлийн 145.2-д хэсэгт зааснаар Бодон овогт Отгончимэгийн Нямбаяр,  36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Харчин овогт Дамбадаржаагийн Мөнгөнхүү, 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Улган овогт Цогжавхлангийн Ууганбаатар нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625021624 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 46-503 тоотод түр оршин суух Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 46 байр, 504 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УХ98061719 / Бэсүд овогт Пүрэвбаатарын Зүч,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 2-А-54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УШ98050315 /, Бодон овогт Отгончимэгийн Нямбаяр,

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл Холбоо Текникийн сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Арцатын 2-1 тоотод түр оршин суух,  Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян Дөхөм 6 дугаар гудамж, 2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УА99010214 / Харчин овогт  Дамбадаржаагийн Мөнгөнхүү,

 

4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 6-н буудал 432 тоотод түр оршин суух Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 18 дугаар гудамж 54 тоотод бүртгэлтэй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УП98062235 / Булган овогт Цогжавхлангийн Ууганбаатар нар нь:

 

1. М.Зүч нь ялтай байх хугацаандаа О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Номун" хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн Трек-3500 загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган унадаг дугуйг хулгайлж, 800000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийг гардан зохион байгуулж, үйл ажиллагааг нь чиглэн удирдан, гардан үйлдсэн,

2. О.Нямбаяр нь М.Зүч, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Номун" хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн Трек-3500 загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган унадаг дугуйг хулгайлж 800000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн,

3. Д.Мөнгөнхүү нь М.Зүч, О.Нямбаяр, Ц.Ууганбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Номун" хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн Трек-3500 загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган унадаг дугуйг хулгайлж 800000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хүн харж өгч, учрах саадыг арилгаж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, хулгайлсан унадаг дугуйг зарж борлуулж хамжсан,

4. Ц.Ууганбаатар нь М.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Номун" хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн Трек-3500 загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган унадаг дугуйг хулгайлж 800000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хүн харж өгч гучрах саадыг арилгаж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, хулгайлсан унадаг дугуйг зарж борлуулж хамжсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Т.Батдорж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Миний бие нь 2016 оны 05 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, “Номун” хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины дулаан зогсоолд өөрийн унадаг дугуйгаа гинжээр нь гинжлээд тавьчихсан байсан юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед унадаг дугуйгаа байгаа эсэхийг шалгаж үзэхэд миний тавьсан газарт байж байсан бөгөөд 2016 оны 05 сарын 22-ны оройн 20 цагийн үед унадаг дугуйгаа авах гээд очтол миний унадаг дугуй байхгүй болчихсон байсан. Би харуулын өрөөнд очиж хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд үл таних 4 хүн манай гражид нааш цааш явж байснаа тэдний хоёр нь дугуйг өргөөд гражийн хаалгаар биш орцны хаалгаар гарч байгаа нь бичигдсэн байсан. 2015 оны 5 дугаар сард би “Оргил” рашаан сувилалын ойролцоо байрлах “Трек” нэртэй унадаг дугуйны дэлгүүрээс 1 сая төгрөгөөр худалдан авч байсан гэжээ. / хх 30-31 /

 

Гэрч Э.Цэлмэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2016 оны 05 дугаар сарын сүүлээр манай найз П.Зүч над руу залгаад уулзья гэсэн. П.Зүч нэг унадаг дугуй уначихсан явж байсан. Би “ Юун дугуй юм бэ “ гэж асуухад П.Зүч “ Энэ манай найзын дугуй байгаа юм. Намайг зараад өгөөч гэж гуйсан юм. Би утасгүй учраас фэйсбүүк дээрээ зар тавиад чиний дугаарыг тавьчихья “ гэж хэлсэн. Тэгэхээр нь нэг их юм бодоогүй зөвшөөрсөн. Бид 2 нэг интернет кафед ороод П.Зүч нэг компьютер дээр суугаад зараа тавьсан. Нэг хүн миний утас руу залгаад “ Ах нь дугуйг чинь үзье. Чамд 100.000 төгрөг өгөөд нэмээд нэг дуран өгье. Одоо очоод үзье “ гэж хэлсэн. Тэгээд нэг ах ирээд дугуйг үзсэн юм. Үзэхдээ “ Энэ яагаад будчихсан юм. Хулгайн дугуй юм уу “ гэж асуусан. Би “ Мэдэхгүй. Анх ийм л ирсэн “ гэж хэлсэн. Тэгээд тэр ах надад бэлнээр 100.000 төгрөг өгөөд нэмээд “Canon” брендийн 2 нүдтэй дуран өгсөн. Би дугуйг зарчихаад П.Зүчтэй уулзаад бэлэн мөнгө болон дуранг өгсөн. Би юу ч аваагүй гэжээ. / хх 26-27, 167-168 /

Эд зүйлийн үнэлгээ / хх 7 /

 

Камерын бичлэг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9-10 /

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 19-23, 164 /

 

Шүүгдэгч П.Зүчийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 14-16 /, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 64-67 /

 

Шүүгдэгч О.Нямбаярыг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 68-71 /, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл  /хх 72-74 /

 

Шүүгдэгч Д.Мөнгөнхүүг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 76-79 /, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 80-83 /

 

Шүүгдэгч Ц.Ууганбаатарыг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 84-87 /, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл  / хх 88-90 /

 

Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 92, 94, 108, 122 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Зүч мэдүүлэхдээ: Би анх Д.Нямбаярт “Номун хотхонд нэг унадаг дугуй байна лээ. Тэрийг хулгайлж мөнгө олъё “ гэж хэлсэн. Тэгтэл Д.Нямбаяр Д.Мөнгөнхүүг дуудсан. Бид хоёр Д.Мөнгөнхүүд хулгай хийх гэж байгаа талаараа хэлсэн юм.

Харин Ц.Ууганбаатарыг бид нар дуудаагүй. Д.Нямбаяртай утсаар ярьж байгаад ирсэн. Ирэхээр нь бид нар хулгай хийх гэж байгаагаа хэлсэн юм. Тэгээд бид нар “Номун” хотхоны гражаас хоёр дугуй хулгайлсан. Нэг дугуйгаа Нарантуул зах дээр 25.000 төгрөгөөр, нөгөө дугуйгаа 100.000 төгрөг болон хар өнгийн нүдний дурангаар сольж авсан юм. Би мөнгөөр нь саунд орж хоноод, хувцас хунар авсан.

Би багаасаа хятдад сургуульд сураад өөрийнхөө хүссэнээр байгаад сурчихсан учир гэрээсээ яваад 1 жил гаран болж байна. Тэгээд хэрэглээндээ мөнгө олох гэж хулгай хийсэн юм. Хохирлоо төлсөн. Хийсэн хэрэгтээ чин санааанаасаа гэмшиж байна. Хоригдох хугацаандаа их зүйл ойлгосон. Дахин хулгай хийхгүй гэдгээ амлаж байна. Бага ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нямбаяр мэдүүлэхдээ:  2016 оны 05 дугаар сарын 20-ны оройн 18 цагийн үед П.Зүч надад “ Хоёулаа дугуйнд гарах уу. Би гражид дугуй харчихсан байгаа. Тэрийг очоод хулгайлчихья” гэж хэлсэн. Тэгээд намайг төмрийн хөрөө аваад ир гээд би хажуугийн барилгын материалын дэлгүүрээс 2 ширхэг төмрийн хөрөө авчирсан юм. Би мөнгөтэй болчих байх гэж бодоод Д.Мөнгөнхүүд бас мөнгөний хэрэг гарсан байсан болохоор дуудсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байхад 23 цагийн үед Ц.Ууганбаатар ирээд бид дөрвүүлээ болсон.  Бид 3  Ц.Ууганбаатарт “дугуй хулгайлах” гэж байгаа талаар хэлсэн. Тэгээд бид нар хоёр дугуй хулгайлсан. Сүүлийн дугуйг авах санаачлагыг би гаргасан.

 Надад нүдний шил авах мөнгө хэрэгтэй байсан учир хулгай хийсэн. Би дээрх мөнгөнөөс автобусны 1500 төгрөг л авсан. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. П.Зүч биднийг дарамталж шахсан зүйл байхгүй. Хохирлоо төлсөн. Дахин хэрэг үйлдэхгүй. Маш их гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнгөнхүү мэдүүлэхдээ:  Бид 4 хулгай хийхээр тохироод “ Номуун “ хотхонд очсон. П.Зүч  Ц.Ууганбаатар бид хоёрыг “ Та хоёр гараад үүдэнд хүн хараад байж бай” гэж хэлсэн. Энэ хэрэг үйлдэхийн өмнө би гар утсаа хаячихсан учир шинэ гар утас худалдаж авах мөнгөний хэрэг гарсан. Тэгээд П.Зүч, О.Нямбаяр хоёр дугуй түрээд гараад ирсэн, Тэгээд О.Нямбаяр дахин нэг дугуй авна гээд дахиад нэгийг авсан. П.Зүч бид нарыг дарамталж хүчээр авч явсан асуудал байхгүй. Бид нар өөрсдөө сайн дураараа нийлээд хулгай хийсэн. Том дугуйг П.Зүч авч явахдаа улаан өнгийн шүршдэг будгаар байрны гадаа будсан. Нөгөө дугуйг зах гарч 25.000 төгрөгөөр зарсан. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Би дуртай сургуульдаа орсон учир цаашид суралцах хүсэлтэй байна. Хохирлоо төлсөн. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ууганбаатар мэдүүлэхдээ: П.Зүч бид гурвыг дагуулаад гражаар тойрч алхаж байснаа Д.Мөнгөнхүү бид хоёрыг “та хоёр гараад гражны үүдэнд хүлээж бай” гэж хэлсэн. Хулгайлсан дугуйгаа Нарантуул зах ороод зарчихья гэж ярьсан. П.Зүч хулгайлсан дугуйгаа будаад интернэтээр үнэтэй зарна гэж хэлсэн. Дугуй зарсан мөнгөнөөс би аваагүй. П.Зүч надад автобусны 500 төгрөг л өгсөн. Хулгай хийх санааг П.Зүч гаргасан. Намайг хүчээр дагуулж явсан зүйл байхгүй. Хохирлоо төлсөн. Дахин ийм алдаа гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

1. Шүүгдэгч М.Зүч нь ялтай байх хугацаандаа О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Номун" хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн Трек-3500 загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган унадаг дугуйг хулгайлж, 800000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийг зохион байгуулж, гардан үйлдсэн,

2. Шүүгдэгч О.Нямбаяр нь М.Зүч, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Номун" хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн Трек-3500 загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган унадаг дугуйг хулгайлж, 800000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн,

3. Шүүгдэгч Д.Мөнгөнхүү нь М.Зүч, О.Нямбаяр, Ц.Ууганбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Номун" хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн Трек-3500 загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган унадаг дугуйг хулгайлж, 800000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд учрах саадыг арилган, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, зарж борлуулсан,

4. Шүүгдэгч Ц.Ууганбаатар нь М.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 21-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Номун" хотхоны 39 дүгээр байрны доод давхарт байрлах нийтийн автомашины зогсоол дээр бэхэлж байрлуулсан байсан иргэн Т.Батдоржийн эзэмшлийн Трек-3500 загварын унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр хөрөөдөж салган унадаг дугуйг хулгайлж, 800000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд учрах саадыг арилган, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Байрны доорх нийтийн дулаан зогсоолд өөрийн унадаг дугуйгаа гинжээр гинжлээд тавьчихсан байтал алга болчихоор нь камер шүүж үзэхэд үл таних 4 хүүхэд нааш цааш явж байгаад 2 нь өргөөд орцны хаалгаар гарч байгаа нь бичигдсэн байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Т.Батдоржийн мэдүүлэг / хх 30-31 /,  ...П.Зүч манай найзын дугуй юм. Намайг зараад өгөөч гэсэн. Би утасгүй учир фейсбүүк дээрээ тавиад чиний утсыг тавьчихъя гэхээр нь зөвшөөрсөн. Үл таних ах 100.000 төгрөг, 2 нүдний дурангаар авсан. Мөнгийг П.Зүчид өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Цэлмэгийн мэдүүлэг / хх 26-27, 167-168 /,  ...Д.Мөнгөнхүү утсаа алга болгочихоод мөнгө олох гээд хулгай хийсэн гэж хэлсэн  гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Баярмаагийн мэдүүлэг / хх 41-42 /,  ...О.Нямбаяр нарт нүдний шил авах мөнгө хэрэг болоод хулгай хийсэн гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Н.Отгончимэгийн мэдүүлэг / хх 46-47 /,  ...Эд зүйлийн үнэлгээ / хх 07 /, ... Камерын бичлэг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9-10 /, ...Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсэн тэмдэглэл / хх 19-24, 164 / зэрэг болно.

 

Шүүхээс П.Зүчийг давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг зохион байгуулж, гардан гүйцэтгэсэн, О.Нямбаяр, П.Зүч, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн, Д.Мөнгөнхүүг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд учрах саадыг арилгаж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн, Ц.Ууганбаатарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарын хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.Зүчийг давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг зохион байгуулж, гардан гүйцэтгэсэн, О.Нямбаярыг урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд гардан гүйцэтгэсэн, Д.Мөнгөнхүүг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд учрах саадыг арилгаж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн зарж борлуулсан, Ц.Ууганбаатарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Бэсүд овогт Пүрэвбаатарын Зүчийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д хэсэгт зааснаар, Бодон овогт Отгончимэгийн Нямбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Харчин овогт Дамбадаржаагийн Мөнгөнхүү, Улган овогт Цогжавхлангийн Ууганбаатар нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Пүрэвбаатарын Зүчид энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар П.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар П.Зүчийн цагдан хоригдсон 207 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолж, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж,  П.Зүч, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нар нь төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар

О.Нямбаярт оногдуулсан 2 жил 1 сарын хорих, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг тус тус тэнсэж, тэдгээрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, О.Нямбаярын засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Д.Мөнгөнхүүгийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Ц.Ууганбаатарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

 

  1. П.Зүчийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, О.Нямбаяр, Д.Мөнгөнхүү, Ц.Ууганбаатар нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ