| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/23 |
| Огноо | 2024-02-08 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/23
2024 оны 02 дугаар Дугаар 2024/ШЦТ/23 Мандал сум
сарын 08-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******ид холбогдох 2332001060157 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******,*******, *******, *******, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн, *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь “Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, *******, Төмөр замын 01 тоотод байх өөрийн гэртээ 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө 14 нас 22 хоногтой байсан арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж түүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Эрүүгийн 2332001060157 тоот хавтаст хэргээс:
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:...би прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би эрхээ ойлгосон. Асуух зүйл байхгүй. Би болсон зүйлийн талаар өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө ярьсан. Нэмж ярих зүйл байна. Анх машин дотор байж байхдаа л Учрал “та намайг үнсэхгүй юм уу, нэг удаа үнсчхээч” гэж хэлэхээр нь би үнссэн. Тэгээд сүүлд 1 шил архи ууж байхдаа Учрал намайг үнсээд машин дотор бэлгийн харилцаанд орох гээд над руу дайраад байсан. Тэгээд бид хоёр нэлээд үнсэлцэж байгаад Тэлмэнийг явуулахаар ярилцсан. Тэлмэн бол машины хойд суудал дээр унтаад явахгүй болохоор нь Учрал бид хоёр манайд очиж бэлгийн харилцаанд орохоор болсон. Тэгээд Тэлмэнийг машин дотор орхиод Учрал бид хоёр манай гэр лүү ороод бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд орох үедээ Учрал бол сэрүүн надтай юм яриад ухаантай байсан. Тэгээд хэвтэж байхад гаднаас Тэлмэн орж ирсэн, тэгсэн чинь Учрал шууд Тэлмэнийг үнсээд эхэлсэн, тэгэхээр нь Учралыг “боль, ах нь өөрийнхөө юманд харамч шүү” гэж хэлээд салгасан. Салгах гээд татах үед Учралын гэдэс хэсэгт нь санамсаргүй тохиолдчих шиг болсон, тэрийг Учрал мэдүүлэг өгөхдөө өөрийг нь Тэлмэн тохойлдсон гэж мэдүүлсэн юм шиг байна. Миний хажууд Тэлмэнтэй Учрал бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцахад Учрал нь чатласан чатны зарим зүйлийг нь үнэн хэлсэн байна. Учрал өөрөө над руу чат бичээд “явалдах уу, уулзъя, ууя, тасартлаа уумаар байна” гээд байсан. Тэгээд бэлгийн харилцаанд харилцан тохиролцож орчхоод, би Учралтай хүчээр бэлгийн харилцаанд орсон юм шиг худлаа мэдүүлэг өгсөн байна. Би Учралыг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бэлгийн харьцаанд орсон гэдгээ мөн хүлээн зөвшөөрч байна. Хэд хоногийн дараа Учрал танихгүй дугаараас над руу залгаад “ ах мөн үү, би Учрал байна” гэж байсан, хажууд эхнэр байсан болохоор нь би шууд салгачихсан юм. ...Би Учралтай нэг удаа уулзаж, нэг удаа бэлгийн харилцаанд орсон. ...Би дүгнэлтүүдтэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. ...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Учралыг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан ч бэлгийн харилцаанд орсон нь миний буруу. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /ХХ-ийн 96-97-р тал/
Насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Над руу чат гэх хүн бичсэн гэдгийг нь мэдэхгүй байсан, найзын хүсэлт 2023 оны 07 дугаар сарын 26-ны үед явуулаад, like явуулчихсан байсан, тэгэхээр нь би зөрүүлээд like явуулаад блок хийсэн юм. Тэгсэн чинь маргааш нь блок нь гарчихсан байсан, тэгээд би гар утсаа цэнэглээд датагаа унтраагаад фэйсбүүкээс гарчихсан байсан чинь гэх хүнтэй миний хаягаас чат бичсэн байсан, тэгээд бичсэн чатыг нь уншсан чинь бүх чат нь устчихсан байсан, тэр чат дээр намайг эхлээд “16 настай” гэж хэлсэн чинь гэх хүн “27 настай” гэж хэлсэн,”эхнэр хүүхэдтэй юу” гээд явуулчихсан байхаар нь “таалдаа” гэж бичсэн байсан, тэгээд “прог чинь харчихлаа, та эхнэр хүүхэдтэй юм байна” гэж бичсэн байсан. Тэгээд дараа нь дахиад миний “насыг асуусан” байсан чинь “18 настай, одоо 19 нас хүрнэ” гэж хэлсэн байсан. Тэгээд бас миний хаягаас “агаа хоёулаа явалдах уу” гээд бичсэн чинь гэх хаягаас “болно ш дээ, тэгье” гээд бичсэн байсан. гэх ахтай би өөрөө чаталсан юм. Чаталсан зүйлүүд нь бол үнэн. Харин өөр хүн чаталсан гэж би худлаа хэлсэн юм. 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ах бид хоёр чаталсан юм. Эмээтэй наадмын талбай дээр байхад би “наадмын талбай дээр байна” гэж хэлсэн чинь ах “гол дээр байна, уулзах уу” гэж хэлсэн, тэгэхээр нь би “яах юм, гэр лүүгээ харих гэж байна, эмээтэйгээ байна” гэж хэлсэн чинь ах “төвд ороод хэлээрэй” гэж хэлсэн, тэгээд би эмээгийн гэрт байхдаа “төвд байна” гэж хэлээд Заантай саадад уулзахаар тохирсон. Тэгээд Заантай саадад юм яриад байж байсан чинь ах “хоёулаа машин руу явах уу” гээд машин дээр нь очсон чинь хоёр ах машин дотор нь сууж байсан, тэгээд бид нар юм ярьж сууж байгаад пиво хувааж уусан /намайг жоохон уучих гэхээр нь уусан юм/ намайг пиво уухыг шахсан зүйл байхгүй. ... ах арын суудал дээр орж суугаад миний биед хүрээд чихэн дээр амьсгалаад “ах нь чамайг жаргаан аа” гэж хэлж байсан, тэгээд би нэлээд согтчихсон байсан учраас унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд Монгол гэр дотор зүүн талд буйдан дээр бүх хувцас тайлагдсан, дотоож хүртэл байхгүй шалдан, миний бэлэг эрхтнээс шингэн зүйл гоожчихсон хэвтэж байсан, миний хажууд гээд ах бас хэвтэж байсан. Тэгээд ах миний дээр гарч хэвтсэнээ бэлгийн харьцаанд ороод эхэлсэн, би дөнгөж сэрээд байж байсан учраас нойрмог байсан юм, “болиоч ээ, өвдөөд байна” гээд түлхсэн чинь ах үргэлжлүүлээд “одоохон дууслаа” гэж хэлээд бэлгийн харьцаанд ороод байсан. Би нэлээд “болиоч ээ” гээд чанга хашхираад байсан чинь “чимээгүй бай” гээд миний амыг дараад” одоо чимээгүй байгаарай” гэж хэлээд тамхиа аваад гарах үед нь би гарах гэсэн боловч хаалганыхаа үүдэнд суучихсан байсан. Тэгээд ах газарт хэвтэж байснаа босож ирээд бэлгийн харьцаанд орох гээд байсан, тэгэхээр нь би “үгүй, бэлгийн харьцаанд орохгүй, өвдөөд байна” гэсэн чинь ах “тэгвэл минийхийг хөхөөд өг, тэгэхгүй бол дахиж бэлгийн харьцаанд орно” гээд байхаар нь бэлэг эрхтнийг нь амандаа хийсэн чинь ах хөдлөөд байсан, тэгээд “миний дотор муухайраад байна” гээд болиулсан. Тэгээд унтаад өгсөн, гэдэс хэсгээр өвдөөд байхаар нь сэрсэн чинь ах бэлгийн харьцаанд орж байснаа болиод “за за ахын дүү болчихлоо, унт унт” гэж хэлсэн, тэгээд ах унтаад өгсөн. Танихгүй дугаараас залгахаар нь авсан чинь ээж байсан, тэгээд ээжтэй утсаар яриад босоод гэрээс нь гараад хашааны хаалгаар нь гараад явж байтал ах ирээд “ах нь чамайг хүргэж өгнө” гээд машинтайгаа “Шунхлай” шатахуун түгээх станц дээр буулгасан. Би зургийг нь хараад таньж байна. Миний очсон айл мөн байна. Би гэх ахын найзтай бэлгийн харьцаанд орсон гэж бодож байсан юм. Гаднаас орж ирээд намайг үнсээд байсан. Тэгээд бэлгийн харьцаанд орсон гэж бодож байсан юм. Би тухайн үед болсон зүйлийг сайн санахгүй байсан. гээд ахын найзтай нь бэлгийн харьцаанд ороогүй юм байна. гээд ахтай бэлгийн харилцаанд орсноо андуурч хэлсэн байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-25, 27-28, 36-р тал/,
мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манай том охин 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр замын хойно Мандал сумын 1-р баг, Сургуулийн 20 тоотод байдаг “эмээгийнхээ гэрт очиж хононо” гэхээр нь би төмөр замын нүхэн гарц дээр өглөө 09 цагт хүргэж өгсөн. Өдөр 14 цаг өнгөрч байхад тай наадмын талбай дээр таарсан, таарах үед эмээтэйгээ хамт явж байсан. Тэгээд тэр хоёрыг талбайгаас аваад төмөр замын нүхэн гарц руу явдаг нарийн гудамжны урд буулгасан. Орой 00 цаг өнгөрч байхад манай ээж Оюунханд залгаад “охин ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “за би хайя” гэж хэлээд манай ээж замын хойгуур, би замын урдуур хайсан, манай охинтой үерхдэг байсан Түвшинбат гээд 16 настай хүүхдээс “ одоо болтол ирдэггүй ээ, хайгаад явж байна” гэсэн чинь “аниа цуг хайлцах уу” гээд над дээр Түвшинбат ирээд хамт хайлцсан, бол залгаад гар утсаа авахгүй байсан, фэйсбүүк чатандаа байхаар нь хайж байгаагаа мэдэгдүүлэхгүй гээд “эрт унтаарай” гэж чат бичсэн чинь уншаад фэйсбүүкээсээ гарчихсан. Тухайн үед 2023 оны 07 дугаар сарын 31-ний 1 цаг 35 минут болж байсан, 2 цаг 07 минутад над руу “ээжээ охиныгоо уучлаарай, дахиж таныг зовоохгүй, охиныгоо уучлаарай” гэж чат бичсэн. Тэгэхээр нь би “зүгээр үү, хаана байгаа юм бэ, ээжээсээ битгий ай, хаана байгаагаа хэл” гэсэн чинь “мэдэхгүй аж ахуйн энд байх шиг байна, уучлаарай ээжээ” гэж хариу өгсөн, “яг хаана байна, ээж нь очоод авъя” гэсэн чинь фэйсбүүкээс гарчихсан байсан. Миний дугаарыг авахгүй байсан юм, 2 цаг 43 минутад найзынхаа дугаараас залгасан чинь утсаа аваад “би баахан айлуудын дунд байна, хаана байгаагаа мэдэхгүй байна” гээд уйлаад байсан, тэгэхээр нь би “ гэрэлтэй газар луу гүйгээрэй, ээж нь өөдөөс нь тосоод авна “ гэж хэлсэн, тэгээд би аж ахуйн гудамжнуудаар хайсан чинь 03 цаг 14 минутад намайг эмнэлгийн энд буулгаад хаячихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “за, наанаа байж бай” гэж хэлээд эмнэлгийн баруун талаас ыг авсан чинь уйлчихсан байж байхаар нь машиндаа суулгаад цагдаа дээр ирээд цагдаагийн жижүүр нь “эмнэлэгт үзүүлээд ирээрэй” гэж хэлсэн, тэгээд эмнэлэгт үзүүлсэн. надад “би найзуудтайгаа тоглож байсан чинь машинд 3 ах хүчээр суулгаад, тэгээд ухаан алдчихсан” гээд гэдсээ бариад “өвдөөд байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн38-39-р тал/
Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 140 дугаартай 1.ын биед хүзүүний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. нь бэлгийн харьцаанд орж байсан. Охин хальсанд хуучин урагдал байгаа нь урьд өмнө бэлгийн харьцаанд орсон болохыг илтгэнэ. Хамгийн сүүлд хэзээ бэлгийн харьцаанд орсныг тогтоох боломжгүй. 6. ын цусны бүлгийн харьяалал тогтоох шинжилгээний хариу ирээгүй болно. 7.Магадлуулагчийн охин хальс 5 цаг орчим сэтэрсэн хуучин сорвитой болно. Хэдийд ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. 8.2023 оны 07 сарын 31-ний нян судлалын шинжилгээгээр эр бэлгийн эс илэрсэн байна. Бүлгийн харьяалал, ДНХ-г тогтоох шинжилгээг Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжилгээ хийлгэж хариуг авах боломжтой. 9.2023 оны 07 сарын 31-ний нян судлалын шинжилгээ, серологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчнийг үгүйсгэжээ. 10. Хэрэг учрал болсон гэх өдрөөс хойш 7 хоногийн дараа жирэмсний тестийг үзүүлж дүгнэлтэд тусгуулах шаардлагатай болно”... гэсэн дүгнэлт /ХХ-н 54-59-р тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Генетик мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаярын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5313 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн *******, нарын гэх хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ. 2. *******, нарын аутосомын болон Ү хромосомын ДНХ-ийн тогтцыг тогтоов. 3. *******ийн Ү хромосомын ДНХ-ийн тогтоц нь Шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргасан 2023 оны 3542, 3541 дугаартай дүгнэлтэд тусгагдсан ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 4.ий Ү хромосомын ДНХ-ийн тогтоц нь Шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргасан 2023 оны 3542, 3541 дугаартай дүгнэлтэд тусгагдсан ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 62-66-р тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторын шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Чингүүний 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3541 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн ын бэлэг эрхтнээс авсан гэх арчдас дээр эр бэлгийн эс илэрсэн. 2. Шинжилгээнд ирүүлсэн ын бэлэг эрхтнээс авсан гэх арчдас дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтцыг тогтоов” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-74-р тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторын шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Чингүүний 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3542 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн бор, шаргал өнгийн эмэгтэй дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтцыг тогтоов” гэсэн дүгнэлт /хх-ийн 77-80-р тал/
мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2023 оны 07 дугаар сарын 30-ны өглөө манайд ирээд бид хоёр наадмын талбай ороод 14 цагийн үед Очирмаагаар төмөр замын нүхэн гарцын нарийн гудамжны урд хүргүүлсэн, гэртээ байж байгаад 16 цагийн үед “эмээ би спиртийн саадад тоглож байгаад ирье” гээд гарсан, 19 цагийн үед залгасан чинь “тоглож байна” гэхээр нь “эрт ирээрэй” гэж хэлсэн, 19 цаг 30 минутад залгасан чинь “очлоо” гэж хэлсэн 20 цагийн үед “ирж байна уу, орой боллоо” гэсэн чинь “одоо очлоо” гэж хэлсэн. Тэгээд 20 цаг 30 минутад залгасан чинь гар утас нь холбогдоогүй, тэгэхээр нь цэнэг нь дууссан байна гэж бодсон. Цэнэг нь дуусахаар уг нь хүний утсаар залгадаг юм, тэгсэн залгахгүй болохоор нь 22 цагийн үед гарч замын ард талаар болон заантай саадаар хайсан чинь олдоогүй, тэгээд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь 00 цагийн үед Очирмаа руу холбогдож “ирэхгүй байгаа талаар” нь хэлсэн. Тэгээд би замын ард талаар хайгаад, ээж нь замын урд талаар хайсан. Намайг Очирмаа “гэртээ байж бай, би хайя” гэж хэлсэн. Би гэртээ байхдаа 2023 оны 07 дугаар сарын 31-ний өглөө байнга залгаад 02 цагийн үед залгасан чинь утас нь дуудаад салгаад байсан, тэгж байгаад 03 цаг өнгөрч байхад утсаа аваад “намайг эмнэлгийн урд авч ирээд хаячихлаа” гээд уйлаад байхаар нь “эмээ нь очих уу” гэсэн чинь “ээж ирж байгаа, таны хөл өвдөнө” гэж хэлсэн. Тэгээд ээж нь очиж авсан. ... Надад юу болсон талаараа хэлээгүй. ...Өмнө нь айлд хонож, алга болж байсан удаа байхгүй. Гэртээ оройтлоо гэхэд 19 цагийн үед хүрээд ирдэг юм, өвөл бол хичээл тараад л гэртээ ирчихдэг юм. Надад хүчирхийлүүлсэн, бэлгийн харьцаанд орж байсан талаараа хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/
мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... “Би 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэж санаж байна, Зүүнхараад наадам болж байсан юм. Би гэртээ байж байсан чинь , Тэлмэн хоёр залгаад “талбай орох уу” гэж хэлсэн, тэгээд тэр хоёр манай гадаа 11 цагийн үед ирсэн. Бид гурав 20 хуушуур аваад наадмын талбай орсон. Тэгээд байж байтал хүнтэй яриад байх шиг байсан, тэгээд Тэлмэн бид хоёр “нэг охинтой танилцсан, над руу байнга залгаад, уулзъя гээд байна” гэж хэлж байсан, тэгээд тэр охинтойгоо уулзахаар болоод төмөр замын өндөр гүүрний доор очиж зогссон, тэгээд зогсож байсан чинь гүүрнээс өндөр шорт, подволктой нүдний шилтэй охин машин дотор шууд орж ирж ар талын суудал дээр суусан, тэгээд той танилцаад, Тэлмэнтэй танилцаад, дараа нь надтай танилцсан, тэгснээ шууд тамхи асуугаад тамхи өгсөн. Тэгээд тэр охин тамхи татаж байхдаа “би өнөөдөр тасартлаа уумаар байна” гэхээр нь бид нар дэлгүүр ороод 3 ширхэг пиво аваад гол руу явсан, гол дээр очоод пиво ууж дууссан. Тэд нар “ийн гэр лүү явна” гэж байх шиг байсан, цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр охин өөрийгөө Учка билүү Учрал гэж танилцуулсан, насыг нь асуусан чинь “18 настай” гэж байсан. Би бол хараад 18,19 настай хүүхэд байна гэж бодсон. “2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн өдөр нь болно” гэж хэлж байсан. Би бол ийн гэр лүү нь явах гэж байна гэж ойлгосон. бол машин барьж байсан учраас согтууруулах ундааны зүйл бараг хэрэглээгүй байсан, Учка билүү Учрал гээд охин, Тэлмэн нар бол нэлээд согтчихсон байх шиг байсан. Маргааш нь надад “бид нар чамаас салаад дэлгүүр ороод 1 архи авсан, тэгээд манай гэрт очсон. Тэгээд нөгөө охинтойгоо бэлгийн харилцаанд орсон, нөгөө охин нь шөнө яваад өгсөн” гэж хэлж байсан. Би бол ийг асуух гэж Учка билүү Учрал гэх охины фэйсбүүк хаяг руу нь сайн уу гэж чат бичсэн юм, над руу хариу өгөөгүй. Тэр охины фэйсбүүк хаягийг нь бол “би ийм охинтой харилцаж байгаа, гэж надад гар утсаараа харуулах үед нь харж авсан юм. Харин , Учка билүү Учрал гэх охин хоёрын хоорондынх чаталсан чатыг нь бол хараагүй Учка билүү Учрал гэх охин анх орж ирэхдээ “би уумаар байна” гээд байсан, тэгээд л пиво авхуулаад уусан. ийг харин архи уулгах гээд байсан, тэгээд “уухгүй” гэсэн чинь тэр охин хүчээр шахуу ийг 1 аяга пиво уулгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-р тал/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Талбай дээгүүр явж байгаад үдээс хойш “төв рүү орно, охинтой уулзана” гээд заантай саадын хойно төмөр замын гүүр дээр ирсэн. той уулзах гээд байсан охин нь руу залгаад байсан юм. той уулзах гэж байсан охин нь гүүрнээс бууж ирээд шууд машинд суугаад “тамхи өгчих” гэж хэлээд тамхи авч татаад “ууя, өнөөдөр уумаар байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар дэлгүүрээс пиво аваад гол дээр очиж уусан. Тэгээд гол дээрээс Будыг Аж ахуйд байдаг балгасны хажууд хүргэж өгөөд бид гурав спиртийн урд талаас 1 шил архи аваад 9 давхрын хойно уугаад, ийн гэрт нь буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт байдаг Депогийн замын эсрэг талд /баруун талд/ байдаг цагаан худгийн урд хашаанд нь очсон. Бид гурав гэр лүү нь очоод нэг их удаагүй би гэрээс нь гараад машин дотор нь ороод унтсан. Хэсэг хугацааны дараа сэрээд гэр дотор нь тамхи авах гээд орсон чинь нөгөө охин нь яах гээд боссон гэдгийг нь мэдэхгүй, ямар ч хувцасгүй гэрийн голд зогсож байсан, би тамхи авах гэтэл намайг тэврээд үнссэн чинь босож ирээд нөгөө охин руу “яагаад байгаа юм бэ, болохгүй ш дээ, гэж хэлсэн, тэгээд би тамхи болон машины түлхүүрийг нь аваад гарсан. ...Өглөө нь намайг хайж явж байгаад олж ирээд машинаа авсан. Надаас “чи хааччихсан юм, холбоогүй болчихсон” гэж асуусан, мөн “нөгөө охин чинь шөнө хүн залгаад, гараад явсан, чи уулзсан юм биш биз дээ” гэхээр нь би “үгүй, би шөнө Отгонбаатартай уулзаад, ууж байгаад тасраад унтчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд л өнгөрсөн. 1 билүү 2 хоногийн дараа надад “нөгөө охин чинь над руу чат бичээд байна, битгий чат бичээрэй, эхнэр нь ирсэн байгаа гээд хэлчих” гэж хэлсэн. Надад тэр охин хамт пиво ууж байхдаа фейсбүүк хаягаа өгсөн. Миний гар утсыг аваад өөрийнхөө фейсбүүкийг надад зааж өгсөн. Тэр охины нэр нь Учрал гэж байх шиг байсан. Би тэр Учрал гэх охинтой бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийсэн, орсон зүйл байхгүй. ийн гэр лүү нь тамхи авах гээд орсон чинь Учрал гэдэг охин нүцгэн өөдөөс өөрөө ирээд намайг үнсээд тэврээд авсан, тэгтэл босож ирээд уурлаад би гараад явсан юм. Анх машин дотор орж ирээд суух үед нь “энэ 18 настай гээд байгаа юм даа” гэсэн чинь Учрал гээд охин “ би 18 настай, одоо 19 хүрэх гэж байгаа” гэж хэлж байсан. ийн гэр лүү ороход гэрэл нь унтарсан, зурагт нь асаалттай байсан, би гэр лүү нь ороход гэрийн голд нүцгэн зогсож байсан, хажуугаар нь тамхи авах гээд гарсан чинь намайг тэврээд үнсээд авсан, айсан, сандарсан байдал ажиглагдаагүй, тусламж гуйсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг.../ХХ-н 50-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 108 дугаар тал/, *******ийн оршин суудаг тухай лавлагаа /ХХ-ийн 109 дүгээр тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 110 дугаар тал/, Гэрлэсний лавлагаа /ХХ-ийн 111 дүгээр тал/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 100 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, *******, Төмөр замын 01 тоотод байх өөрийн гэртээ 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө 14 нас 22 хоногтой байсан арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж түүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 96-97-р тал/, Насанд хүрээгүй хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23-25, 27-28, 36-р тал/, гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн38-39-р тал/, Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 140 дугаартай дүгнэлт /ХХ-н 54-59-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Генетик мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаярын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5313 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 62-66-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторын шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Чингүүний 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3541 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-74-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторын шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Чингүүний 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3542 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-80-р тал/, ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-р тал/, ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 43-р тал/, Гэрчий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-н 50-р тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс гаргуулахаар хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй тул одоогоор энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч *******оос хохирогч ын сэтгэл санааны хохиролд 3000000 /гурван сая/ төгрөгийг 2024 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулна гэсэн баталгааг гаргаж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******ид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харгант овгийн Оюунчимэгийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч *******оос насанд хүрээгүй хохирогч ын сэтгэл санааны хохиролд 3000000 /гурван сая/ төгрөгийг 2024 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулна гэсэн баталгааг гаргаж хэрэгт хавсаргасан болохыг дурдаж, энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.