Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/хт2025/00153

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 223/МА2025/00015 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 317/ШШ2025/00264 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015.01.08-ны өдөр төрсөн охин Т.Н, 2009.07.09-ний өдөр төрсөн хүү Б.Ч нарыг тус тус эх С.Б-ийн асрамжид үлдээсүгэй.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Л.Т-аас 705,714,034 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-т олгож, нэхэмжлэгч С.Б-ээс 159,217,000 төгрөг гаргуулж, хариуцагч Л.Т-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99,805,588 /805,519,622-705,714,034=99,805,588/ төгрөгийг болон *** улсын дугаартай, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,745,500 /359,962,500-159,217,000=200,745,500/ төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М, Д.Б нарын тус бүр 150,678,334 гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, 2,360 толгой малыг хариуцагч Л.Т-ын өмчлөлд, *** м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 3 өрөө орон сууц, *** м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 2 өрөө орон сууц, *** тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 3 өрөө орон сууц, “Ланд крузейр-200” маркийн тээврийн хэрэгслийг тус тус нэхэмжлэгч С.Б-ийн өмчлөлд тус тус үлдээсүгэй.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,702,653 төгрөг, хариуцагч Л.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,687,625 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911,341 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911,341 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,686,520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-т, нэхэмжлэгч С.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 954,035 төгрөг гаргуулж хариуцагч Л.Т-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, 5 дугаар заалтыг хасч, 6, 7, 8, 9 дүгээр заалтыг 5, 6, 7, 8 гэж дугаарлан  шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Л.Т, түүний өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.16-ны өдөр төлсөн 2,752,127 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД