Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 98

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, 

Шүүгдэгч А.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүлтүүд овогт Алтанцэцэгийн Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201724000025 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, " Экс Эм Зэт " ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10 дугаар гудамж 359 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ВА 90020410 / Бүлтүүд овогт Алтанцэцэгийн Эрдэнэбаяр нь:

- 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хаан бууз кафены зүүн талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөиий дүрмийн 2.1-т заасан " Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх " гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байж Тоуota Crown маркийн 01-07 УНД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-т заасан " Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн, тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна " гэсэн заалтыг зөрчсөнөөс зогсож байсан Ж.Түвшинжаргалын эзэмшлийн Тоуоtа Еstima маркийн 99-74 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 2.795.000 төгрөгний шууд 3.048.000 төгрөгний нийт хохирол учруулан зам тээврийн осол гаргаад, мөн дүрмийн 2.5-д заасан " Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх " гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх 3-9 /

Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл / хх 17-18 /

Үзлэг хийсэн тэмдэглэл / хх 19-20 /

Иргэний нэхэмжлэгч Ж.Түвшинжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой 23 цагаас хойш дуудлагын жолооч дуудаж өөрийн Тоёота Эстима маркийн 99-74 УБХ дугаартай автомашинаа бариулсан. Миний бие согтууруулах ундааны зүйл найзуудтайгаа хэрэглэсэн байсан учир өөрөө автомашинаа бариагүй. Тэр шөнө найз нартайгаа явж байгаад Сүхбаатар дүүрэгт байрлах " Хаан бууз " гэдэг хоолны газрын үүдэнд буугаад, дуудлагын жолооч автомашиныг байрлуулахаар цааш явсан. Миний араас дуудлагын жолооч залуу Б.Батзаяа орж ирсэн. Бид нар хоолоо захиалаад ойролцоогоор 5-10 минутын дараа би цонхоор хартал миний автомашины ар талаас мөргөсөн байхыг хараад автомашин дээрээ oчтол автомашин мөргөсөн байсан.

Мөргөсөн автомашин байхгүй байсан тул цагдаагийн 102-т залгаж ослын талаар мэдэгдсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч хэргийн газарт ирж үзлэг хийсэн. Автомашин миний өөрийн эзэмшлийнх, осол болох үед автомашин дотор хүн байхгүй байсан. Би автомашинаа мөргүүлсэн байхыг л харсан. Осол шөнө болсон учраас харсан үзсэн хүн байхгүй байсан. Одоогоор үнэлгээгээр гарсан зардал автомашиныг засварлаж хүрэх эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд автомашинаа янзлуулж авмаар байна гэжээ. / хх 24-27 /

Иргэний хариуцагч А.Зулхүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тоуота Сгоwn маркийн 01-07 УНД дугаартай автомашин миний өөрийн эзэмшилийнх. Манай найз А.Эрдэнэбаяр нь хариуцлага хүлээх чадвартай учир өөрөө бусдад учруулсан хохирлыг төлчихнө. Би өөрийн автомашины үнэлгээтэй танилцсан. А.Эрдэнэбаяраас автомашины хохирлоо нэхэмжлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 28-30 / 

Гэрч Б.Батзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 24-ний орой ажилдаа явж байхад оройн 23 цагийн үед Тоуота Еstima маркийн 99-74 дугаартай автомашиныг барих дуудлага ажлын газраас ирсний дагуу хотын төвөөс уг автомашиныг эзэмшигчээс авч, хотын төвд үйлчилж өгсөн. Үйлчлүүлэгчтэй явж байгаад 03 цагийн үед Их дэлгүүрийн урд талын " Хаан бууз " руу орсон. Би түүний автомашиныг " Хаан бууз "-ны зүүн талд 1 дүгээр эгнээнд тавиад, араас нь хоол идэх гээд орсон. " Хаан бууз "-ны цонхны доод талд байсан Тоуота Еstima маркийн 99-74 дугаартай атомашины ар талаас мөргөсөн байхыг харсан. Гараад хартал ард талаас нь автомашин мөргөөд зугтаасан байсан. Би өөрийн утаснаас 102 руу залгаж ослын талаар мэдэгдсэн. Түүний дагуу цагдаагийн алба хаагч ирж, хэргийн газарт үзлэг хэмжилт хийсэн. Хэргийн газар дээр осол гаргасан автомашины эд ангиуд үлдсэн байсан гэжээ. / хх 34 /

              Гэрч А.Зулхүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 24-ний 20 цагийн үед манай албаны шинэ жил болоод тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас түр хамт амьдарч байгаа найз А.Эрдэнэбаярыг гар утсаар дуудсан. Манай найз намайг 00 цагийн үед ирж авсан.  Маргааш өглөө нь сэртэл А.Эрдэнэбаяр нь надад хэлэхдээ " Автомашиныг чинь унаж яваад юм мөргөчихлөө. Уучлаарай. Засуулж өгнө " гэхээр нь би тэр дор нь автомашиныхаа түлхүүрийг өгөөд " Яаралтай засуулаад аваад ирээ " гээд явуулсан. Toyota Crown маркийн 01-07 УНД дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийнх юм. Уг автомашиныг анх худалдаж авахдаа өөрийн төрсөн дүү Алтангэрэлийн Уранчимэгийн нэр дээр худалдаж авсан. Мөн мөнгөний хэрэгцээ гараад “ Аллианс Капитал “ ББСБ-ын нэр дээр автомашинаа тавьсан байгаа. Би найз А.Эрдэнэбаяртай түр хамт амьдарч байгаа. Найздаа өөрийн Тоуота Сгоwn маркийн 01-07 УНД дугаартай автомашиныг жолоодох зөвшөөрөл өгсөн гэжээ. / хх 35 /

              Гэрч А.Уранчимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Тоуота Сгоwn маркийн 01-07 УНД дугаартай автомашин миний нэр дээр байдаг боловч миний төрсөн ах Алтангэрэлийн Зулхүүгийн эзэмшилийн автомашин юм. Манай ахад мөнгө хэрэг болоод “ Аллианс Капитал “ ББСБ-д нэр автомашинаа барьцаанд тавьсан байгаа. Анх уг автомашиныг худалдаж авах үед би иргэний үнэмлэхтэйгээ явж байж таараад миний нэр дээр манай ах уг автомашиныг авчихсан юм гэжээ. / хх 37-38 /

" Вендо " ХХК-ний автомашины техникийн үнэлгээний 10226 дугаартай тайлан / хх 49 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 217 тоот дүгнэлтэнд: 

1. Шинжилгээнд ирүүлсэн автомашины урд нүүр, шаврын хаалт Тоуота Сгоwn маркийн автомашины урд нүүр, далбаан дотор талын шаврын хаалт байх боломжтой байна. 

2. Харин автомашины нэмэлт гэрэлд ямар нэгэн тэмдэглэгээ, дүрслэлгүй ямар маркийн автомашины нэмэлт гэрэл болохыг тодорхойлох боломжгүй байна гэжээ. / хх 57-59 /

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0363

тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн автомашин нь 2003-2008 оны " Тоуота " маркийн " Сгоwn " загварын автомашинтай төстэй байна. Улсын дугаарын хэсгийг тодруулах боломжгүй. Уг дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн хүний царай төрх, биеийн өндрийг тодруулах боломжгүй гэжээ. / хх 62-68 /

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0362

тоот дүгнэлтэнд: 

1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

  2. Шинжилгээнд ирүүлсэн "1_02_Р_161225030340(5)" гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:06:19 секунд, …дүрслэгдсэн автомашин нь 2003-2008 оны " Тоуоtа " маркийн " Сгоwn " загварын автомашинтай төстэй байна. Улсын дугаарын хэсгийг тодруулах боломжгүй гэжээ. / хх 70-73 /

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 693 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Тоуота Сгоwn маркийн 01-07 УНД улсын дугаартай автомашины:

- урд бамбайн баруун тал 55х42см, баруун урд гэрэл хагарсан, урд урд бамбайн зүүн тал хугарсан, зүүн урд далбаа 24х30см, урд капотны зүүн ирмэг хэсэг 26х30см, урд бамбайн баруун тал 13х10см гэмтлүүдийн будаг халцарч унасан, хэлбэр дүрсээ алдсан, зурагдсан, хонхойсон, цуурч хагарсан байх тул хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан гэмтлүүд байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлүүд нь Тоуота Сгоwn маркийн 01-07 УНД улсын дугаартай автомашины урд нүүр, баруун урд шаврын хаалт, нэмэлт гэрэл байна гэжээ. / хх 78-81 /

Техникийн шинжээчийн №47 дугаартай тоот дүгнэлтэнд:

1. Тоуоtа Сгоwn маркийн 01-07 УНД дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч А.Эрдэнэбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн "2.1. "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", "2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх", "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх", "9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоуота Сгоwn маркийн 01-07 УНД дугаартай автомашины жолоодон явсан жолооч Б.Батзаяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.27 " Түр зогсох хориотой " - тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглоно; гэсэн тэмдэгийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Батзаяа нь Түр зогсох хориотой тэмдэгийн заалт зөрчсөн үйлдэл нь тухайн осол хэрэг гарахад нөлөөлөөгүй.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдалаас нөлөөлөөгүй байна. / хх 86-87 /

Шүүгдэгч А.Эрдэнэбаярыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 95-97 /, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 98-100 /

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 106 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой шөнийн 02 цагийн үед өөрийн найз А.Зулхүүгийн Toyota Crown маркийн 01-07 УНД дугаартай авто машиныг жолоодон тамхи авахаар Циркийн зүүн талын байрнаас гараад Бөмбөгөрийн түц ороод буцаж яваад “ Хаан бууз “-ны урд байсан цагаан өнгийн машиныг мөргөсөн. Айгаад тэр чигтээ яваад найзындаа хоносон. Өглөө нь найздаа “ машинаар чинь юм мөргөчихлөө “ гэж хэлсэн. Хохирогчид 2 сая төгрөгийн хохиролыг өгсөн. Өнөөдөр 1.048.000 төгрөг нэмж өгч байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2016 оны 09 дүгээр сард 6 сараар эрхээ хасуулсан. Эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. Хохирогчийн машиныг эвдэрч унахыг харсан. Эрхээ хасуулсан байсан учир хорих байх гэж айсандаа шууд явчихсан юм.  Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна гэв.

Шүүгдэгч А.Эрдэнэбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ Хаан бууз “ кафены зүүн талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөиий дүрмийн 2.1-т заасан " Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх " гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байж Тоуota Crown маркийн 01-07 УНД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-т заасан " Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн, тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна " гэсэн заалтыг зөрчсөнөөс зогсож байсан Ж.Түвшинжаргалын эзэмшлийн Тоуоtа Еstima маркийн 99-74 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 2.795.000 төгрөгний шууд 3.048.000 төгрөгний нийт хохирол учруулан зам тээврийн осол гаргаад, мөн дүрмийн 2.5-д заасан " Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх " гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх 3-9 /, Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл / хх 17-18 /,  үзлэг хийсэн тэмдэглэл / хх 19-20 / ... 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой 23 цагаас хойш дуудлагын жолооч дуудаж өөрийн Тоёота Эстима маркийн 99-74 УБХ дугаартай автомашинаа бариулсан. Бид хоолоо захиалаад ойролцоогоор 5-10 минутын дараа би цонхоор хартал миний автомашины ард талаас мөргөсөн байхыг цонхоор хараад автомашин дээрээ ирэхэд миний автомашины ар талаас автомашин мөргөөд зугтаасан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ж.Түвшинжаргалын мэдүүлэг / хх 24-27 /, ...Тоуота Сгоwn маркийн 01-07 УНД дугаартай автомашин миний өөрийн эзэмшилийнх бөгөөд А.Эрдэнэбаяр нь жолоодож яваад бусдад хохирол учруулсан тул өөрөө хохирлыг төлнө гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн иргэний хариуцагч А.Зулхүүгийн мэдүүлэг / хх 28-30 /, ...2016 оны 12 дугаар сарын 24-ний орой Тоуота Еstima маркийн 99-74 дугаартай автомашиныг дуудлагын дагуу эзэмшигчээс авч, үйлчилж байгаад " Хаан буузны " зүүн талд 1 дүгээр эгнээнд тавьсныг ар талаас нь мөргөөд зугтаасан байсан тул 102 руу залгаж ослын талаар мэдэгдсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн  гэрч Б.Батзаяагийн мэдүүлэг / хх 34 /, ... Өглөө нь сэртэл А.Эрдэнэбаяр нь надад " Автомашиныг чинь унаж яваад юм мөргөчихлөө. Уучлаарай. Засуулж өгнө " гэхээр нь би " Яаралтай засуулаад аваад ирээ " гээд явуулсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч А.Зулхүүгийн мэдүүлэг / хх 35 /,  ..." Вендо " ХХК-ний автомашины техникийн үнэлгээний 10226 дугаартай тайлан / хх 49 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 217 тоот дүгнэлт / хх 57-59 /, ...0363 тоот дүгнэлт / хх 62-68 /, ... 0362 тоот дүгнэлт / хх 70-73 /, ...693 тоот дүгнэлт / хх 78-81 /, Техникийн шинжээчийн №47 дугаартай тоот дүгнэлт / хх 86-87 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч А.Эрдэнэбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Алтанцэцэгийн Эрдэнэбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Эрдэнэбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, машины хар өнгийн хуванцар нүүр 1 ширхэг, буферний доод талын нэмэгдэл гэрэл 1 ширхэг, под крыло 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, А.Эрдэнэбаяр нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар А.Эрдэнэбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

5. А.Эрдэнэбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ОЮУНЧИМЭГ