| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2021/03523/И |
| Дугаар | 184/ШШ2022/00400 |
| Огноо | 2022-02-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2022/00400
| 2022 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 184/ШШ2022/00400 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 26 хороо, ******* ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******/
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 хороо, Үндсэн хуулийн гудамж 3 хаягт байрлах
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норов, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/02962 дугаар захирамжаар А.*******гаас 83 187 766.36 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгохоор лэсэн. Уг ийн дагуу газрын Сонгинохайрхан дүүргийн *******7 дугаар тойргийн гүйцэтгэгч ажиллагааг явуулж барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 19 хороо, 21 хороолол дугаар байрны 12 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлгээний компаниар 86 029 720 төгрөгөөр үнэлсэн тухай албан тоотыг 2021 оны 10 сарын сарын 12-ны өдөр ирүүлсэн. Миний хувьд орон сууцыг зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/02962 дугаар захирамжаар А.*******гаас 83 187 766.36 төгрөг гаргуулан Голомт банк" ХХК-д олгохоор лэж, хариуцагч үүргийг эс биелүүлбэл улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 хороо, 21 хороолол, дугаар байрны 12 тоот хаягт байрлах м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар т даалгасан. Төлбөр төлөгч А.*******д төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй учир барьцаа хөрөнгийг 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 212704*******/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 212704*******/7 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтооход 86 029 720 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2021 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч, мэдэгдлийг төлбөр төлөгч А.*******д 2021 оны 10 сарын 12-ны өдөр гардуулсан. Шийдвэр ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч А.******* газрын 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 4-*******7/19309 дүгээр мэдэгдэл, /хэргийн 3 тал/
Хариуцагч №212704******* дугаар гүйцэтгэлийн хувийн хэрэг, 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 212704******* дугаар Шийдвэр ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хэргийн 15-77, 107 тал/
Шүүх үзлэг хийсэн тухай тэмдэглэл тус тус бүрдүүлсэн. /хэргийн 113 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
А.*******гийн нэхэмжлэлтэй т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжиж орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж,
Хариуцагч нь татгалзлаа дэмжиж ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тус тус тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/02962 дугаар шүүгчийн захирамжаар Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй А.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 83 187 766.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, үүргээ гүйцэтгээгүй бол А.*******гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, байр, 12 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 18-20 тал/
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 184/ШЗ2020/05333 дугаар шүүгчийн захирамжаар ийг албадан ээр лэж, хуудас бичсэн. /хэргийн 16-******* тал/
газрын 2021 оны 08 сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 212704*******/3 тогтоолоор А.*******гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, байр, 12 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. /хэргийн 26-27 тал/
газрын 2021 оны 09 сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай 212704*******/7 тогтоолоор А.*******гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, байр, 12 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хураажээ. /хэргийн 31-32 тал/
Төлбөр авагч Голомт банк ХХК, төлбөр төлөгч А.******* нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцож тогтоогүй тул 2021 оны 10 сарын 05-ны өдрийн Шинжээч томилох тухай 10/251 дүгээр тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг хөрөнгийн үнэлгээний шинжээчээр томилсон. /хэргийн 38, 40-41 тал/
Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар А.*******гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, байр, 12 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 86 029 720 төгрөгөөр үнэлснийг нь 2021 оны 10 сарын 12-ны өдөр А.*******д мэдэгдсэн. /хэргийн 3, 46, 75 тал/
Нэхэмжлэгч А.******* үнэлгээг эс зөвшөөрч 2021 оны 10 сарын 18-ны өдөр шүүхэд гомдол гаргасан. /хэргийн 1 тал/
Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, №212704******* дугаар Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг дэх 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 21270414 дүгээр Шийдвэр ажиллагаа үүсгэх тухай тогтоол-д үзлэг хийхэд төлбөр төлөгч Б.Очирсүрэнд холбогдох баримт бичигт ажиллагаа үүсгэсэн баримт авагдсан. /хэргийн 22 тал/
Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний ажиллагааг үүсгэх тухай тогтоолд баримт бичиг, хөрөнгө битүүмжилсэн, эсхүл хураан авсан акт, нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр хүн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан баримт бичиг, тодорхойлолт болон шаардлагатай бусад баримт бичгийг хавсаргахаар заасныг хариуцагч зөрчсөн гэж үзлээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь А.*******д холбогдох гүйцэтгэлийн хувийн хэрэгт өөр төлбөр төлөгчид ажиллагаа үүсгэх тухай тогтоол хавсаргасныг техникийн алдаа гэж тайлбарлажээ. Шийдвэр ажиллагааны хувийн хэрэгт өөр этгээдэд холбогдох ажиллагаа үүсгэх тогтоол хавсаргасныг техникийн алдаа гэж зөвтгөх аргагүй, хариуцагч нь иргэний ажиллагааг хуульд зааснаар явуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Иймд Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар А.*******гийн нэхэмжлэлтэй т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж лэлээ.
Нэхэмжлэлийг хангаж лэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар А.*******гийн нэхэмжлэлтэй т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 184/ШЗ2022/01007 дугаар шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар ийг эс зөвшөөрч байвал зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР