Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/949

 

 

 

 

 

 

  2024        09           02                                    2024/ШЦТ/949

 

 

                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

          Улсын яллагч Э.Мөнх-Оргил

          Шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт ************* холбогдох эрүүгийн 2106 00631 1464дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 6 дугаар сарын 9-ний өдөр ********** төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ************** тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ************ түр оршин суудаг, урьд

2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 747 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

********* овогт ************ /РД:********** /.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ********** нь 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын өргөтгөлийн хэсэгт байрлах “Жавхлант толгой” бөөний төвийн гаднаас “********* ХХК”-н эзэмшлийн 4 хайрцаг 48 шил архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 981.120  төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/, эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13 дугаар тал/, хохирогч *********** мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/, хохирогч ********** дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/, “*******” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №БЗ1-21-108 дугаар дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар тал/, “******” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн №БЗ1-23-1593 дугаар дүгнэлт /хх-ийн 91-93 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******** нь 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын өргөтгөлийн хэсэгт байрлах “**********” бөөний төвийн гаднаас “********** ХХК”-н эзэмшлийн 4 хайрцаг 48 шил архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 981.120  төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********** өгсөн: “... Би 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын Өргөтгөл хэсэгт байрлах манай компанийн салбар болох “************” нэртэй бөөний төвийн гадна түгээлтээр ирсэн хайрцагтай бараа хулгайд алдсан ба манай төвийн гадна байсан нэгэн жолооч “хайрцагтай барааг чинь хүн аваад явчихлаа” гэж хэлэхээр нь араас нь би дагаж гараад хулгайлаад явж байсан хүнээс нь буцаагаад бараагаа авсан ба түүнээс өмнөх хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд манай төвийн гадна түгээлтээр ирсэн барааг тэр эрэгтэй хүн хулгайлаад аваад явсан ба дахин ирж хулгай хийхэд нь баригдсан байгаа. Манай “***********” бөөний төв нь архи, пиво, ундаа, ус гэсэн 4 төрлийн барааг бөөний үнээр нь худалдан борлуулдаг ба тухайн өдөр хяналтын камераа шүүж үзэхэд тэр эрэгтэй хүн манай ажилчдын мэдээгүй, дотор ажиллаж байх үед гадна буулгасан байсан бараанаас 4 хайрцагтай архи хулгайлсан ба энэ хайрцагтай архинууд байсан ба нэг хайрцагтаа 12 ширхэгтэй байгаа.” гэх мэдүүлэг

... худалдагчийн ажлаа хийгээд байж байтал үүдний хэсэгт буулгасан байсан хайрцагтай архинуудаас 11 цагийн үед БЗД-ийн 14 дүгээр хороо Нарантуул захын Өргөтгөл хэсгийн зүүн талд байрлах ********* бөөний төвийн үүднээс 1 хайрцаг 12 шил 0.5 литрийн Хараа архийг үл таних эрэгтэй хүн хулгайлаад явж байхад нь барьж аваад архиа буцааж авсан ба 15 цагийн үед 2 удаа 2 хайрцаг 24 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хулгайлаад явж байхад нь дахин барьж авч 1 хайрцаг 12 шил архиа буцааж авсан 1 хайрцагтай архи хулгайд алдаад камер шүүхэд өмнө нь хулгайлсан эрэгтэй мөн адил хулгайлсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа ирж шалгасан ба уг эрэгтэй нь Өргөтгөл рүү хойд талаас нь ордог хаалганы орчимд явж байхад нь барьж авсан. Тэгээд архинууд хаана байгааг асуухад “би аваагүй, юу яриад байгаа юм бэ?” гэсэн. Би уг бөөний төв дээр ажилладаг болоод 1 сар орчим болж байна тэр хугацаанд алдаагүй өнөөдөр 4 удаа алдаад 2 удаагийн 2 хайрцаг 24 шил 0.75 литрийн Соёрхол архинууд олдохгүй байна. Ийм л асуудал болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 28 дугаар тал/,

 “Дамно” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №БЗ1-21-108 дугаар дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн №БЗ1-23-1593 дугаар дүгнэлт /хх-ийн 91-93 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Улсын яллагч “********** нь 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын өргөтгөлийн хэсэгт байрлах “*********” бөөний төвийн гаднаас “********* ХХК”-н эзэмшлийн 4 хайрцаг 48 шил архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 981.120  төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********* нь 981.120 /”Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 91-96 дугаар тал/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ************** гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн саналыг

Шүүгдэгч ************* өмгөөлөгч ******** зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж, үүнийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/, Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №426 дугаар албан тоот /хх-ийн 40 дүгээр тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 747 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 62-66 дугаар тал/, Баянгол дүүргийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 266 дугаар шүүгчийн захирамж /хх-ийн 106-108 дугаар тал/,Сонгинохайрхан дүүргийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 7 дугаар захирамж /хх-ийн 109-110 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгал төлөлт шалгах хуудас /хх-ийн 157-159 дүгээр тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 165 дугаар тал/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 168 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч *********** хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс ял шийтгэл оногдууллаа.

Шүүхээс шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Тэнссэн хугацаанд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* зүгээс “... зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч *********** нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 747 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 266 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заасан байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* 2024 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 19 хоног нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********* овогт *********** “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. ************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *********** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар *********** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5. ************ нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, *********** нь энэ хэрэгтээ 19 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ************ урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        

     

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС