Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/02739

 

 

 

 

 

     

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                  

..........ийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........., 38 дугаар хороо, ..........., 53 дугаар байр, 1 дүгээр орц, В1 тоот хаягт байрлах, Д.Ц ХХК /РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ......., 2 дугаар хороо, ....., Х.Т, 500 тоот хаягт байрлах, Ю. ХХК /РД: 5320895/-д холбогдох,

 

Дулааны төлбөр 28,278,244 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллагын харьяа .......ийн 38 дугаар хороо /хуучнаар.. дүгээр хороо/, 53a дугаар байрны 373.54 м/к талбай, 53в дүгээр байрны 648 м/к талбай, 53с дүгээр байрны..32 м/к талбай, 53д..32 м/к талбай, 53e дүгээр байрны..32 м/к талбай, 53г дүгээр байрны..32 м/к талбайн өмчлөгч Ю. ХХК нь 20.. оны -наас 2019 оны -ны өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, 2019 оны 10, 11, 12 дугаар сарын дулааны төлбөрт..,332,339 төгрөг, 2020 оны 01, 02, 03, 04, 05, 09, 10, 11, 12 дугаар сарын дулааны төлбөрт 16,169,454 төгрөг, 2021 оны 01, 02, 03, 04 дүгээр сарын дулааны төлбөрт 5,776,451 төгрөг, нийт 28,278,244 төгрөгийг төлөлгүй манай байгууллагыг хохироож байна. Ус болон дулааны төлбөр нь манай компаний орлого биш бөгөөд бид цааш нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д төлдөг ба дулаанаар хангагдсан байгууллага бүр дулааны төлбөрөө төлөөгүй нөхцөлд манай компанийн нэр дээр өр төлбөр үүсдэг билээ. Хариуцагч Ю. ХХК нь 2015 оноос манай байгууллагатай гэрээ байгуулаад өөрийн өмчлөлийн подвалын талбайн халаалтын төлбөрийг төлж ирсэн. Дараа нь 20.. онд дахин гэрээ байгуулсан, 20.. онд 3,000,000 төгрөгийн төлбөр төлсөн тэрнээс хойш ерөөсөө төлбөр төлөгдөөгүй өр үүссэн байгаа. Тэгээд хууль болон гэрээний дагуу өр төлбөрөө барагдуулахыг энэ байгууллагад хэлэхэд одоо манайх халаахгүй байгаа ашиглахгүй байгаа гэсэн үндэслэлээр төлбөрөө төлөхөөс татгалзсан. Үйл ажиллагаа явуулаагүй ч, айл байгаагүй ч одоо .аар нь халж л байгаа тохиолдолд халаалтын төлбөр тооцоод төлдөг. Зохигчдын хооронд 20.. оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээгээр 20.. оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын дулааны төлбөрийг 5,500,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд хариуцагч энэ төлбөрөөс 3,500,000 төгрөгийг төлсөн, 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд Ю. ХХК-ийн өмчлөлийн хэсгийн дулааны төлбөрт 28,278,244 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ю. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2021 оны -ний өдрийн 0000 тоот албан бичигт .......ийн.. дүгээр хороо, Мах им.екс ХХК-ийн урд байрлах 53а, 53b, 53c, 53d, 53e, 53f дүгээр байруудын орон сууцны ашиглалт үйлчилгээг Ц.б ХХК хариуцаж ажилладаг болно гэж бичснээс үзвэл манай өмчлөл дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дулааны төлбөрийг Д.Ц ХХК төвлөрүүлэх эрхгүй буюу нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дулааныг нэхэмжлэгч Д.Ц ХХК нь хааж бидэнд дулааны үйлчилгээ үзүүлдэггүй хэрнээ төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс 28,278,244 төгрөгийг нэхэмжлэхдээ хэрхэн яаж нэхэмжлээд байгаа нь маш тодорхойгүй байна. Нэхэмжлэгч 2019 оноос 2021 оны дулааны төлбөрийг нэхсэн. Гэтэл ковид-19 өвчний улмаас Монгол Улсын Засгийн газраас иргэд, аж ахуй нэгжийг дэмжих зорилгоор эрчим хүч болон дулааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр-ийн орлогын болон бусад татварын орлогоор буюу төр хариуцахаар шийдвэрлэсэн байгаа. Энэ нь 2021 он дуустал үргэлжилж байгаа. Гэтэл нэхэмжлэгч уг асуудлыг Ю. ХХК хариуцах ёстой гэдэг байдлаар 2019-2021 оны төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй асуудал юм. Энэ подвалийн зарим хэсэг нь Ю. ХХК-ийн өмч, зарим нь иргэд худалдаж аваад авто машины зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг харахаар яаж эзлэхүүнээр нь хувааж Ю. ХХК энэ дулааны төлбөрийг төлөх үүрэгтэй гэдэг нь тогдоогдохгүй байна. Д.Ц ХХК дулаанаа хаачихдаг. Ийм учир дараа дараагийн төлбөрийг төлөх шаардлагагүй гэж Ю. ХХК үзсэн. Тэгээд дулаанаа хаалгачихсан гэж үзээд байж байтал гэнэт одоо ингээд төлбөрийн асуудал ярьж байна. Тэгэхээр нэгэнт үйлчилгээ аваагүй байж бидний зүгээс төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Манайх тэр зоорийн давхаруудыг аж ахуйн үйлчилгээний журмаар ашигладаггүй. Зохигчдын хооронд 20.. оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний 5.3.11-д талбайг аж ахуйн зориулалтаар ашиглаагүй бол эзлэхүүний зоорийн давхрын нийт талбайн 50 хувиар тооцож төлбөр нэхэмжлэх зохицуулалттай байгаа. Ингээд үзэхээр хариуцагч Ю. ХХК-ийн өмчлөл дэх зоорийн давхрын дулааныг өгдөггүй гэдгийг бид гэрч Б.Ч, Б.Бнараар гэрчлүүлсэн, мөн зоорийн давхарт тухайн орон сууцны дээд давхарын айлуудын дулааныг түгээх инженерийн шугам явдаг бөгөөд тухайн шугамаар зоорийн давхрын региструудын дулаан дамждаг ба регитрыг нэхэмжлэгч Д.Ц ХХК хаасан юм гэв.

 

 Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Ц ХХК нь хариуцагч Ю. ХХК-д холбогдуулан дулааны төлбөр 28,278,244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч ... нэхэмжлэгч шаардах эрхгүй учир нь .......ийн 38 дугаар хороо, 53а, 53в, 53с, 53д, 53г, 53е дүгээр байруудад дулаан дамжуулах үйлчилгээг Ц.б ХХК үзүүлдэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй буюу дулааны төлбөрөө хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй, хариуцагч Ю. ХХК нь дулаанаар хангуулах шаардлагагүй талаараа 2020 оны -ний өдөр 00дүгээр албан бичгээр өгсөн. Нэхэмжлэгч Д.Ц ХХК нь манай өмчлөлийн талбайн дулааныг хаачихдаг, мөн цар тахлын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг ус, дулаан, цахилгааны төлбөрөөс Засгийн газрын шийдвэрээр чөлөөлсөн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Д.Ц ХХК, хариуцагч Ю. ХХК нар нь 20.. оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан ба гэрээнд хэрэглэгчийг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хэвийн найдвартай хангах, хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц ХХК нь хариуцагч Ю. ХХК-иас гэрээний үүрэгт буюу 20.. оны -наас 2019 оны -ны өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Учир нь зохигчдын хооронд 20.. оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний 11.5-д ... дулааны эрчим хүч, хэрэглээний халуун хүйтэн усаар хангуулж, бохир усаа татан зайлуулахад гарсан төлбөр тооцоог бүхэлд нь нийт 5,500,000 төгрөгөөр тохиролцож хангагчид төлөхөөр харилцан тохиролцов. Дээрх төлбөрт НӨАТ орсон болно гэж тохиролцсоноос үзэхэд хариуцагч нь дулааны эрчим хүчээр хангуулсны төлбөрийг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оы ... 20.. оны -наас 2019 оны -ний төлбөрт хариуцагч Ю. ХХК нь нийт 5,500,000 төгрөг төлөх ёстойгоос 3,500,000 төгрөгийг төлсөн, 2,000,000 төгрөгийг төлөөгүй гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул дээрх хугацааны дулааны эрчим хүчээр хангуулсныг төлбөрт хариуцагчаас 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин нэхэмжлэгч 2019 оны 10, 11, 12 дугаар сарын дулааны төлбөрт..,332,339 төгрөг, 2020 оны 01, 02, 03, 04, 05, 09, 10, 11, 12 дугаар сарын дулааны төлбөрт 16,169,454 төгрөг, 2021 оны 01, 02, 03, 04 дүгээр сарын дулааны төлбөрт 5,776,451 төгрөг, нийт 26,278,244 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд зохигчид дулааны эрчим хүчээр хангах талаар гэрээ байгуулаагүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, мөн дээрх хугацаанд нэхэмжлэгч Д.Ц ХХК нь хариуцагч Ю. ХХК-ийн өмчлөлийн .......ийн 38 дугаар хороо /хуучнаар.. дүгээр хороо/, 53a дугаар байрны 373.54 м/к талбай, 53в дүгээр байрны 648 м/к талбай, 53с дүгээр байрны..32 м/к талбай, 53д..32 м/к талбай, 53e дүгээр байрны..32 м/к талбай, 53г дүгээр байрны..32 м/к талбайг дулааны эрчим хүчээр хангаагүй болох нь гэрч Б.Ч, Д.Бнарын ... ком.анийнхаа өмчлөлийн дээрх .одвальд бид үйл ажиллагаа явуулахаа болисон тул өвлийн улиралд хааяа очиж машин угаадаг байсан, тэгэхэд .одвалийн регитрууд /.аар/ халахгүй хүйтэн байдаг байсан гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оы ... хариуцагчийг дулааны төлбөрөө төлөхгүй болохоор нь .аарыг нь тодорхой хугацаанд хааж байсан нь үнэн, гэхдээ өвлийн туршид хааж байгаагүй гэх тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч Ю. ХХК-г 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацааны дулааны төлбөрт 26,278,244 төгрөгийг төлөлгүй Иргэний хуулийн..92 дугаар зүйлийн..92.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, мөн..92.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц ХХК нь .......ийн 38 дугаар хороо, 53а, 53в, 53с, 53д, 53г, 53е дүгээр байруудад дулаан дамжуулах үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлдэг болох нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2019 оны -ний өдөр олгосон 00000дугаар тусгай зөвшөөрөл, гэрчилгээний хавсралтаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Ю. ХХК-иас гэрээний үүрэгт буюу хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрт 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,278,244 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 1.. дугаар зүйлийг удирдлага болгон 

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,..92 дугаар зүйлийн..92.1,..92.1.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Ю. ХХК-иас 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,278,244 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид..6,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР