Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,                                         

Улсын яллагч Б.Хурц,

Шүүгдэгч Ч.Галбаатар, түүний өмгөөлөгч  Н.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамсран овогт Чулуунбаатарын Галбаатарт холбогдох эрүүгийн 201601000257 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо,  Яргайтын 43-743 в тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-127а тоотод түр оршин суух,  Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 345 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 14 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөж, үлдсэн 5 сар 25 хоногийг эдлэн 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ХЖ 87111676 / Жамсран овогт Чулуунбаатарын Галбаатар нь:

- 2016 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны " Сэтгэцэд нөлөөт бодисын тухай " конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, уутны хамт 1.08 грамм жинтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо Дөлгөөн нуур төвийн авто зогсоолд 47-06 УНҮ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / хх 3-7 /

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 12-16 /

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл / хх 17-21 /,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  / хх 65-67 /

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / хх 68-69 /

 

Гэрч Б.Батзориг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр өдөр 14 цагийн үед би Мопгпз-н ойролцоо хоол идчихээд явж байгаад Доржсүрэнтэй таарсан. Миний дотор муу явж байсан учир хамт ууя гэж бодсон. Тэгээд Доржсүрэнгийн гар утсыг аваад Галбаатар руу залгаад юу байна гэж асуутал Ч.Галбаатар “ Юмгүй ээ. Хаана байгаа юм бэ “ гэхээр нь би яваад очьё гэж хэлээд уулзахаар болсон. Ч.Галбаатар 100 айл гэх газрын ойролцоо байна гэж хэлсэн. Би Ч.Галбаатарын машины хойд суудлын баруун талд Доржсүрэн зүүн талд суусан. Машин дотор Ч.Галбаатар ганцаараа сууж байсан ба Ч.Галбаатартай цуг явж байсан найз нь машинаас буучихсан машины хойд гэрлийг янзлаад зогсож байх шиг байсан. Доржсүрэн бид 2 машинд нь дөнгөж орж ирээд сууж байтал машины 4 талаас гэнэт хүн гарч ирээд бууны бөгсөөр машины цонх цохьсон. Тэр үед Ч.Галбаатар машинаа хөдөлгөх гэж оролдоход нь Доржсүрэн бид 2 арын 2 хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд ч Ч.Галбаатар зугтаах оролдлого хийсэн болохоор тэр зүйл Ч.Галбаатарынх гэж бодож байна гэжээ.  / хх 72-73 /

              Гэрч Б.Оюунгэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Ч.Галбаатар машинаа хүнд өгч байгаагүй. Ч.Галбаатар машинаа найз нөхөддөө өгдөггүй, өөрөө л унаж хэрэглэдэг гэжээ.  / хх 76 /

              Гэрч О.Оюунболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Ч.Галбаатар машинаа өөрөө л унадаг байх. Би өөр хүн унаж явахыг хараагүй гэжээ / хх 77 /

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10557 дугаартай дүгнэлтэнд:

               1. 20 гэсэн хаягтай цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон гаанс мэт зүйл, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон гаанс мэт зүйл, 1 гэсэн хаягтай 2 ширхэг хуванцар соруул, 6 гэсэн хаягтай ногоон өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн скочоор ороосон хуванцар соруул, өнгөгүй хуванцар соруул, 7 гэсэн хаягтай хоосон гялгар уут, 2 гэсэн хаягтай гялгар ууттай талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна.

               2. Ч.Галбаатар гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодиснууд нь НҮБ -ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцэд багтдаг болно гэжээ. / хх 78-84 /

 

Шүүгдэгч  Ч.Галбаатарыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 38-40 /, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41-43 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 45 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Галбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 сарын 02ы шөнө таксинд явж байгаад 5 шард зүс таних хүн тааралдаад “ Мөнгөний хэрэг гараад байна. Мөс авах уу “ гэхээр нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр нь тамхины хайрцагт хийсэн жижиг мөс байсан. Замдаа тарианы усны шил худалдаж аваад дотор нь хийж асаагуураар халааж, ундааны соруулаар хэрэглээд үлдсэнийг нь халаасандаа хийсэн. Маргааш нь өөрийн машиныг засуулахаар “ Дөлгөөн нуур “ ортол цагдаад баригдсан. Тэр зүс таних хүний нэр болон гэрийг мэдэхгүй. Интернетээр хэрэглэх аргыг харж байсан юм.

Мансууруулах бодисын хор аюулыг маш сайн ойлгож, мэдсэн. Дахин ийм хэрэг хийхгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

              Шүүгдэгч Ч.Галбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны " Сэтгэцэд нөлөөт бодисын тухай " конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, уутны хамт 1.08 грамм жинтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо Дөлгөөн нуур төвийн авто зогсоолд 47-06 УНҮ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.Үүнд: ... 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 3-7 /,  … 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 12-16 /, ... Ч.Галбаатарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл / хх 17-21 /,  ...Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 65-67 /,  ...Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / хх 68-69 /, …Ч.Галбаатар машиныг хөдөлгөх гэж оролдоход нь Доржсүрэн бид хоёр арын 2 хаалгыг онгойлгож өгсөн. Доржсүрэн бид 2 цагдаа нарт өөрсдөө хаалга онгойлгож өгсөн. Тэгээд ч Ч.Галбаатар зугтаах оролдлого хийсэн болохоор тэр зүйл Ч.Галбаатарынх гэж бодож байна гэж мөрдөн байцаалтын явцад гэрч Б.Батзоригийн мэдүүлсэн мэдүүлэг / хх 72-73 /, ...Ч.Галбаатар машинаа хүнд өгч байгаагүй. Ч.Галбаатар машинаа найз нөхөддөө өгдөггүй, өөрөө л унаж хэрэглэдэг гэж мөрдөн байцаалтын явцад мэпүүлсэн гэрч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг / хх 76 /, ...Ч.Галбаатар машинаа өөрөө л унадаг байх. Би өөр хүн унаж явахыг хараагүй гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч О.Оюунболдын мэдүүлэг / хх 77 /, ... Ч.Галбаатар гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮД-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцэд багтдаг болно гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10557 дугаартай дүгнэлт / хх 78-84 / зэрэг болно.

 

              Шүүхээс шүүгдэгч Ч. Галбаатарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй / хх 89-90 / гэсэн дүгнэлтийг харгалзан түүнд хуульд заасан баривчлах ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

              Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  цагаан өнгийн талстлаг хэлбэртэй бодис уутны хамт 1гр, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс 1ш, ногоон өнгийн хуванцар сав, 1.5 см урттай 2ш цагаан өнгийн соруул мэт зүйлийн тасархай, ногоон өнгийн судалтай, цагаан өнгийн соруул 13.5 см урттай 1ш, 10.5 см урттай скочоор тойруулж ороосон цагаан өнгийн соруул мэт зүйл 1ш, 8 см урттай тунгалаг соруул мэт зүйл 1ш 2.5 2.5 см хэмжээтэй 2 талыг нь хайлуулж наасан уут, хөх өнгийн эвдэрхий асаагуур зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Жамсран овогт Чулуунбаатарын Галбаатарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн талстлаг хэлбэртэй бодис уутны хамт 1гр, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс 1ш, ногоон өнгийн хуванцар сав, 1.5 см урттай 2ш цагаан өнгийн соруул мэт зүйлийн тасархай, ногоон өнгийн судалтай, цагаан өнгийн соруул 13.5 см урттай 1ш, 10.5 см урттай скочоор тойруулж ороосон цагаан өнгийн соруул мэт зүйл 1ш, 8 см урттай тунгалаг соруул мэт зүйл 1ш,  2.5x2.5 см хэмжээтэй 2 талыг нь хайлуулж наасан уут, хөх өнгийн эвдэрхий асаагуур зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  сидиг хэрэгт хавсаргаж, Ч.Галбаатар нь төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ч.Галбаатарын цагдан хоригдсон 14 хоногийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Ч.Галбаатарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг ялтан, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ