Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/шш2021/02723

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

................ийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....., 1 дүгээр хороо,........, Э.гудамж, 20 дугаар байр, 00 тоотод оршин суух, А овогтой Б.Э /РД: ......../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ......... 00 дугаар хороо, ......., 11 дүгээр байр, 96 тоотод оршин суух, М овогтой Ш.Б/РД: ........./-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг болон хүүхийн сургалтын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц , хариуцагч Ш.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов. 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ: 

  

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан А овогтой Б.Э /РД: ЧП87071562/, М овогтой Ш.Б/РД: ........./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д 2010 оны -ны өдөр том охин Б.Э , 2017 оны -нд бага хүү Б.М нарыг эх Б.Э ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, охин Б.Э , хүү Б.М нарын сургалтын төлбөрт 2,512,000 төгрөгийг гаргуулах, цаашид гарах сургалтын зардлуудыг тавь тавин хувиар хувааж төлүүлэх, Тоёота приус 20 загварын ..... улсын дугаартай, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслээс ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ш.Б нь ..... 3 дугаар хороо, ......., 22 дугаар байрны 0000тоот хаягт байрлах 79.98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Тоёота приус-30 загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Э болон охин Б.Э , хүү Б.М нарт шилжүүлэх-ээр эвлэрснийг баталсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 998,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 463,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР