Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/39

 

2024 оны 04 сарын 09-ны өдөр              Дугаар 2024/ШЦТ/39                     Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга             С.Төртулах

             Улсын яллагч                           П.Даваасүрэн

             Шүүгдэгчийн өмгөөлөгч              *******, *******, *******

             Шүүгдэгч                                   *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* нарт холбогдох 2133000110048 дугаартай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******, 40 настай,,,, “Гио иженер Сүрвэй” ХХК захирал ажилтай, *******,*******, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаартай “Шийтгэх” тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дахь хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах арга хэмжээ авсан, хэрэг хариуцах чадвартай,

Монгол Улсын иргэн, , ,,,,, *******, , 3 хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум 4 дүгээр баг 17-6 тоотод оршин суух  хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Цэрэнсодномын Гантөгс /

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч нь “Гео инженер сүрвэй” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.1-т Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх; 7.1.2-т Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах гэснийг тус тус зөрчиж өөртөө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, ашиг олох давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын даамал *******өд албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны 5105037287 дугаартай дансанд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 02 сарын 13-ны өдөр 20000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 120000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 250000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 100000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 300000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 500000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 500000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 540000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 05 дугаар 31-ний өдөр 1300000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 230000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны 250000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 400000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2500000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1000000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 250000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1000000 төгрөг нийт 36 удаагийн үйлдлээр 14410000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт, шүүгдэгч ******* нь 2020-2021 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “Гео инженер сүрвэй” ХХК-ийн захирал Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, ашиг олох ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн Хаан банкны 5105037287 дугаартай дансаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 02 сарын 13-ны өдөр 20000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 120000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 250000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 100000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 300000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 500000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 540000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1300000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 230000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 250000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 400000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2500000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 150000 төгрөг, 2020 оны 09 дүгээр 12-ны өдөр 1000000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 250000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1000000 төгрөг буюу нийт 36 удаагийн үйлдлээр 14410000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Миний хувьд бол тухайн байгууллагыг ажиллуулж байгаагийн хувьд мэдээж энэ салбарт бас олон жил ажилласан, иргэд газар авахтай холбоотой ерөнхий дүрэм журам бүгдийг сайн мэднэ. Тэгээд тухайн иргэд ажил хийгээд явж байхад ямар хүсэлт тавьдаг вэ гэхээр газартай холбоотой кадастртай холбоотой ажлууд ярьдаг. Тэрнийх нь дагуу би бас мэргэжлийн зөвлөгөө өгөөд яаж газартай болох вэ гэдэг талаас нь мэдлэг чадвараа гаргаж зөвлөгөө өгдөг. Тэрнийхээ хөлсөнд бас тодорхой хэмжээний иргэдээс төлбөр авдаг. Энэ нь яагаад ийм зүйл рүү явсан бэ гэхээр Гантөгс бид хоёрын хувьд бас хадлан тариа, бусад бизнесийн замаар хамтарч ажилладаг байсан. Тэгээд бас нэг тодорхой хэмжээнд наймаа хийсэн трактортой холбоотой тэрнийхээ төлбөрийг би бэлнээр бүтэн өгч чадахгүйгээсээ болоод ингэж бага багаар өгнө гэж бид нар бас ярилцаад би өөрт орсон орлогоосоо бас хувиас нь тракторын төлбөр гэж шилжүүлж байсан юм. Тэгээд мөн үлдэгдэл төлбөр нь мэдээж тэнд ажилласан ажилчид байгаа, би ч бас нийгмийн даатгал төлж байгаа, татвар төлж байгаа. Ер нь бага багаар ерөнхийдөө төлбөр тооцооныхоо асуудлыг дуусгах гэж л шилжүүлж байсан, тэрнээс бол ямар нэгэн хахууль өгсөн юм бол байхгүй л гэж би өөрөө бодож байна... гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”... Миний хувьд Сайхан сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар 2017 онд анх ажилд орж ажилласан. Тухайн энэ болсон үйл явдал бол 2019 оны сүүл 2020 оноос Бат-Эрдэнэ бид хоёр хамтарч ногоон тэжээл тариалъя гэж ярилцаад хамт ногоон тэжээлийг тариалж эхэлсэн. Тухайн үед бол ногоон тэжээлийг тариад тарих, хураах үйл явцад яг 2020 онд манай хүн Орхонтуулын орон нутгийн сонгуульд нэр дэвшчихсэн гээд ерөөсөө завгүй яваад байдаг байсан. Би ерөнхийдөө ногоон тэжээлээ хариуцаад байнгын ирж очоод мал хуйг нь хөөгөөд тэгж явдаг байсан. Мөн энэ мөнгөтэй холбоотой асуудал нь бол сая би ярилаа. Тэр миний ааваас өвлөгдөж ирсэн Оросын холбооны Улсад үйлдвэрлэсэн дунд оврын ийм трактор байдаг юм. Ямар ч бичиг баримтгүй, тэгэхдээ хадлангийн бүрэн хэрэгсэлтэй тийм трактор байдаг. Тэгээд тэрийг бол тухайн үед нь би трактороо 10-аад сая төгрөг болчих юм байна. Дагалдах хэрэгслүүд нь бол 5 сая төгрөгт болчих юм байна, тэгээд нийлээд 15 сая төгрөгт зарахаар бодъё оо гэсэн аман гэрээ хийсэн. Бат-Эрдэнэ би бөөнд нь өгч чадахгүй. Одоо энэ кадастрынхаа үйл ажиллагаа өөрийнхөө компанийнхаа үйл ажиллагааны орлогоос уг нь цувуулаад тэгээд өгнө гэвэл болно гээд тэгээд тохиролцсон. Тэгээд энэ орж ирж байгаа мөнгөнүүд бол би тэр энэ хүнийг бол цаанаа яаж ямар үйл ажиллагаа хийгээд, яагаад над руу ямар мөнгө хийж байгааг бол би огт мэдэхгүй. Гол нь би мөнгө хэрэг болохоороо л энэ хүн рүү тэдийг ингээрэй, тэгээрэй гээд л авдаг байсан юм. Ажил үүргийн хувьд би бол төрд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч хүн. Манай гэр бүлийн хүн ч гэсэн, төрдөө тангараг өргөсөн, хариуцлагатай ажил хийдэг хүний хувьд бол бид хоёр ийм авлига, хээл хахуулийн асуудлыг бүүр үздэггүй. Угаасаа эсрэг байр суурьтай байдаг хүмүүс байгаа. Над дээр ажил үүргээ хийж байх хугацаанд янз бүрийн хүмүүс орж ирдэг. Над дээр бол өдөртөө 40-өөс 50 хүн байнгын ирж үйлчлүүлдэг. Над дээр янз бүрийн асуудал ярьж орж ирсэн хүмүүс ч байдаг. Би хэрвээ миний өөрийн хувийн онцлог зан чанар бол яг тийм асуудал ярьж ирсэн хүнд бол би ерөнхийдөө зайгаа барьчихдаг. Тийм зан чанартай хүн. Над дээр өргөдөл эзэмшлийн өргөдлүүд бол ерөнхийдөө нарийн бичиг Засаг даргаар цохогдож орж ирдэг. Тэгээд өмчлөлийн асуудлууд бол тэр чинь 2, 3 мянган хүний жилдээ өргөдөл ирдэг болохоор Засаг даргаар бол дамжиж орж ирдэггүй. Нарийн бичиг дээр би сүүлд энэ хэрэгтэй холбогдуулснаас хойш та нар Засаг даргаараа дамжуулж ав наад өргөдлөө дэвтэр дээрээ хүлээж ав гэж удаа дараа хэлээд байхад ерөөсөө авахгүй дэвтэр байхгүй шууд наанаа ав гэдэг зарчмаар тэгээд яваад байгаа. Одоо над дээр өмнөх онуудад бас өгч байсан өргөдлүүдээ дэвтэр дээрээ бүртгээд ав ийм ийм би одоо ийм хэрэгт би орчихлоо. Би ахиад цаашид ямар хэрэгт орохыг би мэдэхгүй байна энийгээ ингээд хүлээгээд ав, энэ хүмүүсийг би мэдэхгүй гэхэд одоо хүртэл бүртгэж аваагүй л байгаад байгаа. Тэгээд шийдвэрлэгдээгүй өргөдлүүд бол над дээр зөндөө хүлээгдэж байна. Тухайн энэ хэрэгт холбогдсон энэ асуудлаар энэ эдгээр хүмүүсийн өргөдөл бол над дээр ирчихсэн байсан. Тухайн үед нь шалгаад газар өмчилсөн үгүй эсэхийг нь шалгасан байгаагүй. Засаг даргад орж танилцуулсан засаг дарга танилцаад цахим шийдвэрээ гаргасан. Эдгээр хүмүүсийн өргөдлийг бол цаг хугацаанд нь шийдвэрлээд явуулсныхаа хариуд би одоо ингээд зогсож байгаад бол үнэхээр харамсаж байна. Тэгээд энэ хэрэгт холбогдсоноос хойш бол сэтгэл санаагаар их хямарч байна. Одоо байгаа энэ өргөдлүүдээ шийдэх гэхээр айдастай байна. Засаг дарга руу оруулахаар Засаг дарга ч айдастай байна. Үнэнийг хэлэхэд. Тэгээд шийдвэрлээгүй, одоо шийдвэрлэгдэх хугацаа нь өнгөрлөө гээд л иргэд нь гомдол гаргаж байна. Одоо 1111 рүү бараг өдөр болгон гомдол гаргаж байна. Авлигатай тэмцэх газраас шийдвэрлэсэнгүй гээд дуудаж байцааж байна. Тэгээд одоо цаашдаа яаж ажиллахаа би учраа олохгүй байна. Яг үнэнийг хэлэхэд. Тэгээд одоо энэ Бат-Эрдэнэтэй холбоотой энэ дансаар орж байгаа мөнгө төгрөг нь би ногоон тэжээл тариалсан. Аавынхаа өвлөгдөж ирсэн тракторыг энэ хүнд наймаалсныхаа л мөнгийг авсан гэж би үзэж байна. Тэрнээс эдгээр хүмүүсээс тэг ингэ, над дээр ирээд уулзаад ингэсэн хүн амьтан байхгүй. Энийг ингээд чи хүчээр ингээд шийд гэсэн хүн Бат-Эрдэнийн надад хэлж байсан тийм үг асуудал байхгүй. Би тийм хээл хахууль, авлига хээл хахууль авах тийм хүмүүжил надад байхгүй... гэжээ.

 

Эрүүгийн 2133000110048 тоот хавтаст хэргээс

 

Голомт банкны 3635107716 дугаартай дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/

“Гео инженер сүрвэй” ХХК-ийн геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / 1 дүгээр хавтаст хэргийн 244-248 дугаар хуудас/

Сайхан сумын 2020,2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө /02-28 дугаар хуудас/

Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182 дугаартай албан бичиг/ 1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

Хаан банкны 5680101462 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/

*******ийн Хаан банкны 5105037287 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 94-106 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/15 дугаартай *******ийг ажилд томилох тухай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/

мөрдөн байцаалтад өгсөн“...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ширээ нурууны 4 дүгээр гудамж 3 тоотод оршин суудаг уг тоот хаягт байрлаж байгаа газар нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр юм би өөрийн болон хүүхдийнхээ нэр дээр шинээр газар эзэмших хүсэлтээ Сайхан сумын газрын даамалд тавиад газар байхгүй гэдэг байсан. Гэтэл хүмүүс шинээр газар аваад байдаг байсан тэгэхээр нь би улсын газрыг Сайхан сумын газрын даамал Гантөгс зарж байна гэж хардаж байтал манай төрсөн дүү Отгонжаргал Сайхан сумын кадастрын мэргэжилтэн Бат-Эрдэнэ гэж залуу 2 айлын 1400 м.кв газрын 4,0 сая төгрөг өгчих тэгвэл Гантөгсөөр гэрчилгээ гаргуулж өгье гээд гэрчилгээ гаргуулж өгсөн байсан манай дүү Отгонжаргал эхлээд 1 сая төгрөгийг нь өгөөд дараа нь үлдсэн мөнгийг нь өгсөн байсан өнөө өдрийн байдлаар манай дүү газрынхаа гэрчилгээг гаргуулж аваагүй байгаа гэхдээ мөнгийг нь өгчихсөн байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын газрын даамал *******өөс гаргаж өгсөн 15 нэгж талбарын хувийн хэрэгт иргэдээс өргөдөл гаргасан, Засаг даргын захирамжийн, гэрчилгээ олгож шийдвэрлэсэн огноо тогтоосон үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 90-93 дугаар хуудас /

            мөрдөн байцаалтад өгсөн:“...Манай нөхөр Ч.Эрдэнэхуяг бид хоёр 2020 оны 3 сараас хойш Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг Ширээн нуруунд зуслангийн газартай болох гээд эзэнгүй шинээр олгох газар болон газар зарж байгаа хүмүүсийг хайж байсан юм. Тэгээд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг кадастрын ажилтан Бат-Эрдэнийн 99996907 дугаарын утсанд залгаж 0,07 га газар хэмжүүлэх гэсэн Ширээн нуруунд хоосон эзэнгүй газар байгаа юу гэж асуухад Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас иргэдэд газар олгохгүй байгаа, Ширээн нуруунд шинээр олгох газар байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь зарах газар байгаа юу гэж асуухад байгаа үзэж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр Ч.Эрдэнэхуягтай хамт Бат-Эрдэнэ гэж хүнтэй уулзаад Ширээн нурууны авто замын гүүрнээс хойшоо голтой ойр 2 айлын 1400 м.кв газрын үзүүлсэн. Тэгээд Бат-Эрдэнээс энэ газрыг хэн гэж хүний нэр дээрээс шилжүүлж авах юм гэхэд Бат-Эрдэнэ “шинээр олгох газар тул урд өмнө газар авч байгаагүй 1 хүний нэр дээр гэрчилгээг нь шинээр гаргаж өгнө” үнэ 4,0 сая төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр Бат-Эрдэнийн Хаан банкны 5680101462 тоот дансанд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1000000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1500000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би төрсөн ах Ц.Өлзийхутагт дээрх болсон явдлыг хэлээд улсын газрыг энэ хүн зарж байна бид хоёр ямар ч арга байхгүй голын ойролцоо байрлал сайтай газар байсан болохоор нь хэлсэн мөнгийг нь өгч байж авахаар боллоо. Энэ завхарсан үйлдлийг авлигатай тэмцэх газарт мэдэгдэх юм сан улсын газрыг зараад байна ш дээ гэж ахдаа хэлсэн. Тэгэхэд ах Ц.Өлзийхутаг миний өмнөөс Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Нөхөр Эрдэнэхуяг бид хоёр Бат-Эрдэнийг Сайхан сумын газрын албаны ажилтантай холбоотой эсэхийг мэдэхийн тулд өчигдөр “Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж байна” гэж манай нөхөр Эрдэнэхуяг утсаар залгаж асуулгахад “танай ийн ах чинь хэл ам гаргаад яваад байгаа” гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр Бат-Эрдэнэ өөрөө манай нөхрийн утсанд залгаад хүрээд ир эндээс 1 гэрчилгээ аваад яв гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэтэй манай нөхөр бид хоёр очиж уулзах “энэ гэрчилгээг авч очоод энэ газрын надаас 2,5 сая төгрөгөөр худалдаж авч байгаа мөнгөө миний дансанд шилжүүлчихсэн байгаа, хөл хорио дуусахаар нэрээ шилжүүлнэ” гээд хэлчих “тэгэхгүй бол бүгдээрээ хамтдаа явна шүү, ах чинь намайг чадах гэж байгаад дүүгээ чадчихлаа дээ” гэж хэлсэн. Тэр үед нөхөр бид хоёр гар утас дээрээ Бат-Эрдэнийн яриаг бичиж авах гээд чадаагүй...”  гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 121-122 дугаар хуудас/

            мөрдөн байцаалтад өгсөн:“ ...Нэмж хэлэхэд өчигдөр орой Бат-Эрдэнэ рүү Авлигатай тэмцэх газраас залгаад дуудаад байна ямар учиртай юм бэ юу болоод байгаа юм бэ гэж асуухад Бат-Эрдэнэ “танай ийн ах гомдол гаргаад тэрний дагуу шалгах гэж дуудаж байгаа байх, гомдол гаргаад яваад байгаа гэсэн” гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр өглөө Бат-Эрдэнэ намайг ажил дээр ирээд уулзаадах гэж хэлсэн тэгэхээр нь тэйгээ очиж уулзахад “Бат-Эрдэнэ өөрийнхөө нэр дээр гарсан газрын гэрчилгээг эх хувиар нь өгөөд Авлигатай тэмцэх газраас дуудаж байгаа хүнд очоод энэ газрыг надаас худалдаж авч байгаа гэж хэл, миний дансанд шилжүүлсэн мөнгөө энэ газрын төлбөр гэж хэлээрэй, тэгэхгүй бол бүгдээрээ цуг унана шүү гэж дарамталсан. Мэдэхгүй газар худалдаж авсан л хүн гэж хэлээрэй гэж үг зааж өгч явуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 124-125 дугаар хуудас/

            мөрдөн байцаалтад өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах газрын кадастрын зураг хийлгэсэн ажлын хөлсийг шилжүүлсэн. Тухайн цаг хугацаанд Кадастрын зураг гэх утгаар өөр ямар нэгэн гүйлгээ хийж байгаагүй. Тэгэхээр энэ гүйлгээ мөн байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 09 дүгээр сард би Сэлэнгэ аймгийн Орхон суманд явж байхад миний 5013076208 дугаарын дансыг төрсөн дүү Базаррагчаагийн Наранбат нь түр хугацаагаар ашиглаж байсан. Тухайн цаг хугацаанд би өөрийн төрсөн дүү Б.Наранбатад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг Дэрст буланд байрлах газрын кадастрын мөнгийг утга нь дээр нь нэрээ бичээд шилжүүлээрэй гэж хэлж байсан. Үүний дагуу тухайн мөнгийг шилжүүлсэн. Энэ мөнгө нь кадастрын зураг хийлгэсэн төлбөр юм аа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 141-142 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн: “...Дархан-Уул аймгийн Дархан сум 9-р баг Хээтэй хорооллын 4/7 дугаар байрны 8 дугаар орцны үсчин дотор “Гео инженер сүрвэй” гээд кадастрын компани байдаг юм. Уг компанийн захирал *******тэй 2020 оны хавар /он сарыг нь санахгүй байна/ уулзаж Ширээн нуруунд зуслангийн газар асууж сонирхоход ийм газрууд байгаа гээд кадастр хийчихсэн байршил үзүүлсэн. Үзүүлж  байгаа газруудаа зарна гэж танилцуулж байсан. Тэгээд голтой ойрхон ямар газрууд байна гэж сонирхож байгаад дээрх нөхөр хүүхдүүдийн нэр дээрх нийт 10 айлын 7000 метр квадрат газрын *******эс худалдаж авахаар болсон. Нэг айлын газрыг 500000 төгрөгөөс 1000000 төгрөгөөр гэж газрын байршил зэргээс хамаарч нийт 5600000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч бэлнээр 1600000 төгрөгийг бусдыг нь дансаар цувуулж өгч байсан. Яг хэдэн төгрөг дансаар өгснөө санахгүй байна. Одоо үлдэгдэл 2 сая гаран төгрөгийн үлдэгдэлтэй өгөөгүй байгаа. Би дансны хуулгаа харахгүй бол яг хэдэн төгрөг өгснөө одоо тулгамдаад санахгүй байна. ******* манай нөхөр, хүүхдүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг аваад нэр дээр газрын гэрчилгээ авч ирж өгсөн. Би газрын гэрчилгээ авахдаа Сайхан сумын Засаг даргын тамгын газар руу огт орж уулзаж байгаагүй. ******* гэрчилгээ гарсан аваарай гээд өгсөн. Яаж ямар журмаар хэн гэж хүний нэр дээрээс манай гэр бүлийн хүмүүсийн нэр дээр шилжүүлж өгснийг мэдэхгүй байна. Би *******тэй газар худалдаж авсан худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Аман итгэлцэл дээр тулгуурлаад газар худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 144-146 дугаар хуудас/ ,

            мөрдөн байцаалтад өгсөн:”...Энэ нь газар худалдаж авсан газрын мөнгө байгаа юм. Би 2 айлын газар 2000000 төгрөгөөр худалдаж авсан. Урьдчилгаагаа бэлнээр 1000000 төгрөг өгөөд сүүлийн 1000000 төгрөгийг Бат-Эрдэнэ гэж хүний данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 148-149 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн:”...Би сая дээр мэдүүлэгт өгсөн Сайхан сумын 1 дүгээр баг подеомын тэнд үйлдвэр үйлчилгээний газар хөөцөлдөөд явж байхдаа Бат-Эрдэнээр 8 га газрын кадастрын зураг хийлгээд төлсөн төлбөр байна. Би энэ мөнгийг кадастр хийлгэсний төлбөрт өгсөн...” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад өгсөн:”... Энэ мөнгө нь *******эр хүнсний ногоо тариалах зориулалттай Сайхан сумын Номгон 3 дугаар баг Орхон голын дагуу цагаан эрхийн тохой гэх газарт 2,5 га талбайд кадастрын зураг хийлгэсэн төлбөрт өгсөн мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154-155 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай гэр бүлийн 6 хүний нэр дээр өмчлөлөөр авсан газрын кадастрын зураг хийж өгсний төлбөр 300000 төгрөг буюу нэг айлын газрын зургийг 50000 төгрөгөөр хийж өгсөн юм. Үлдсэн 200000 төгрөг нь манай “Шүүдэр гранд” ХХК-ийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэг иргэний оффисын барилгын газар дээр *******эр 0 тэнхлэг тавиулж байсныг төлбөрийг бөөнд нь нэмж 500000 төгрөг болгож шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 158-159 дүгээр хуудас/, 

            мөрдөн байцаалтад өгсөн:” ...Би *******эс Сонгинын үр худалдаж авахаар 1000000 төгрөг шилжүүлж байсан юм. Тэгээд Сонгинын үр нь Голландаас ирснийх нь дараа авах гэхэд боломжгүй, муудаад зөөлөрсөн байсан болохоор мөнгөө буцааж авсан Ер нь ******* надаас хааяа мөнгө зээлээд буцаагаад өгч байсан удаатай. 500000 төгрөг, 1000000 төгрөгөөр нь зээлж өгч авалцаад байдаг шүү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 162-163 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн:”...2020 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгон Салхит руу явах замд төмөр замын хажууд 200 га талбайд өөрийн төрсөн хүү Б.Энх-Амрын хамт ногоон тэжээл тарьсан юм. Тэр үед манай ногоон тэжээл тарьсан талбайн эсрэг талд *******, *******, Д.Батжаргал нар тогоон тэжээл тарьсан юм. Би ногоон тэжээл тарьж байгаа гээд хүнд 1000 боодол ногоон тэжээл өгөхөөр амласан байсан гэтэл миний тарьсан ногоон тэжээл муу ургаж тооцсон хэмжээнд хүрээгүй тул *******, ******* нараас 600 боодол ногоон тэжээл нэгж үнэ 5000 төгрөгөөр худалдаж авсан юм. Ингээд 3000000 төгрөгөөс дээрх 2500000 төгрөгийг данс руу, 500000 төгрөгийг бэлнээр *******д өгсөн. Энэ 2500000 төгрөг нь ногоон тэжээл худалдаж авсны төлбөр байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 165-166 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Бат-Эрдэнээс 2 айлын газар худалдаж авсан 1,0 сая төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны 5068098682 дугаартай данснаас Бат-Эрдэнийн Хаан банкны 5680101462 дугаартай дансанд “Уранчимэг газар” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Би мэдүүлэгтээ Бат-Эрдэнээс худалдаж авсан Сэлэнгэ аймгийн Сайхан сум 3-р баг Номгон Ширээ нуруу 12 дугаар гудамж 1204 тоот 1400 метр квадрат Г-1310003353 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг хавсаргуулахаар гаргаж өгч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 171-172 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн:”...Манай Т.Энхтуяа Facebook зараас Бат-Эрдэнэ гэж хүн ширээ нуруунд 1 айлын газар зарна гэж анх мэдээд зарын дагуу Бат-Эрдэнэ гэж хүнтэй уулзаж байсан юм. Бат-Эрдэнэ ширээ нурууны Хараа дэлгүүрийн замын эсрэг талд 1 айлын 0,05 га газар 1000000 төгрөгөөр зарна гэсний дагуу авсан. Бат-Эрдэнэ анх уулзахдаа улсаас олгосон нэг удаагийн эрхээрээ газар авч байсан уу авч байгаагүй бол шинээр газар авахаар өргөдөл бичээд, газар авч байгаагүй гэсэн лавлагаагаа аваад ир гээд тэр бичиг баримтуудыг бүрдүүлж аваад тэр хүн миний нэр дээр шинээр 0,05 га газрын өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгөөд 1000000 төгрөг авсан...” , 2020 онд гэрчилгээ гаргуулж авсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179-180 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн:”...Би Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг Дулааны цахилгаан станцын зүүн талд 1 га газарт үйлдвэрийн талбай дээр газрын кадастр зураг хийлгэсэн төлбөр 650000 төгрөгийг данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 182-183 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн:”...Би Сайхан сум 2-р баг Овоотын 5 дугаар гудамжны 9 тоот 0,07 га газрыг Мөнхбат гэж хүнээс өөрийн нэр дээр шилжүүлж авалгүй 1000000 төгрөгөөр худалдаж аваад шууд Сант суманд амьдардаг Болороо гэж эмэгтэйд 4000000 төгрөгөөр зарахад кадастр хийлгэх шаардлага гараад Бат-Эрдэнэ гэж хүнээр кадастрын зураг хийлгэсэн төлбөр юм. 2 айлын газрын кадастрын зургийн үнэ 80000 төгрөг, байшингийн кадастрын зураг 40000 төгрөг, ажлын бус цагаар дуудсан бензиний мөнгө 15000 төгрөг, нийт 135000 төгрөг шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 185-186 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн: “...Энэ мөнгө нь миний 2020 онд Ширээ нуруунд зарсан 2 айлын газрын кадастрын зургийн мөнгө болон худалдаж авч байгаа хүний нэр дээр дээрх газрыг шилжүүлж гэрчилгээ гаргуулах асуудлыг хөөцөлдүүлэх гэж өгсөн мөнгө юм. Бат-Эрдэнэ бичиг баримтыг нь бүрдүүлээд намайг дуудъя гээд сар орчмын дараа намайг дуудаад би Сайхан суманд очиж гарын үсэг зураад газраа Пүүнээгийн нэр дээр шилжүүлж өгсөн юм. ..” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 187-189 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн: “...Би *******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан санагдаад байна. Нотариат орсон болохоор би гэрээ байгуулсан гэж бодоод байна. Би төлбөрөө өөрийн хаан банкны 5068030815 данснаас 1,0 сая төгрөгийг шилжүүлж, үлдсэн 1,0 сая төгрөгийг нь бэлнээр нотариат ордог өдрөө өгсөн. Нотариат орсон өдрөө санахгүй байна...” 2020 онд худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 191-192 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн:”...Энэ нь кадастрын зураг гаргуулсан төлбөр болох мөнгийг шилжүүлсэн. Манай хүргэн Хишигбаатар, тэдний хамаатын хүмүүс нийлээд 9-10 айлын газрын кадастрын зургийн мөнгийг би өөрөөсөө шилжүүлсэн юм. Тэр газрын гэрчилгээ өнөөдрийг хүртэл гараагүй байна. Уг газрыг улсаас газар өмчилж байгаагүй хүнд үнэгүй олгох эрхийн дагуу би өөрийн 2 охины нэр дээр газартай болох гэж байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 195-196 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн:”...Би Бат-Эрдэнээс газар байна уу гэж асуусан Бат-Эрдэнэ энд 2 айлын газар байна гэж зааж өгсөн. Тэгээд тэр газар нь надад болон Д.Болоржаргалд таалагдаад Бат-Эрдэнээс уг газрыг худалдаж авахаар болсон. Тэгээд Бат-Эрдэнэ газрын гэрчилгээ гаргуулж авч ирж өгсөн. Бат-Эрдэнэд хэдэн төгрөг өгснөө санахгүй байна... 2020 онд гэрчилгээ гаргуулан авч байсан ...” гэх мэдүүлэг”, /1 дүгээр хх-ийн 198-199 дүгээр хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн:...Бат-Эрдэнэ гэдэг залуу газар зарна гэж сонсоод манай нөхөр бид 2 нэг сая төгрөгөөр дээрх газрыг худалдаж авсан Бат-Эрдэнэ бичиг баримтаа өгчих газрын чинь гэрчилгээг нэр дээр чинь гаргаад өгнө гэж хэлээд манай нөхөрт газрын байршил зааж өгсөн байсан тэгээд мөнгөө данс руу нь шилжүүлээд Бат-Эрдэнэ газрын гэрчилгээ авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад өгсөн:“...******* Сайхан сумын Засаг дарга Дархан-Уул аймагт эмнэлэгт хэвтэж байгаа Гантөгс бид хоёр Дархан орж Засаг даргаар гарын үсэг зуруулах хэрэгтэй байна машин эвдэрсэн хүний машин гуйгаад бензин хийх хэрэгтэй байна гээд надаас 100000 төгрөг авсан. Би ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд газрын гэрчилгээ нь хурдан гараасай гэж бодсондоо өөрөөсөө 100000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205-206 дугаар хуудас/ ,

            мөрдөн байцаалтад өгсөн:”...Бат-Эрдэнэ миний төрсөн дүү Мягмарсүрэнгийн хашааны газрыг сунгаж өгнө гэрчилгээг нь гаргаж өгнө гэж хэлээд 1000000 төгрөг надаар дамжуулж аваад өнөөдрийг хүртэл газрыг нь сунгаж өгөөгүй, мөнгө буцааж өгөөгүй, утсаа авахгүй зугтаагаад байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 208-209 дүгээр хуудас/ ,

            мөрдөн байцаалтад өгсөн:”...Би урьдчилгаа болгож 500000 төгрөг кадастрын зургийн мөнгө гэж өгсөн санагдаж байна. Сүүлд газрын гэрчилгээ гарсны дараа 4000000 төгрөг өгөөд гэрчилгээгээ авч байсан санагдаж байна 2020 онд...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 211-212 дугаар хуудас/ ,

            мөрдөн байцаалтад өгсөн: “...******* Facebook-д Ширээ нуруунд 10-20 айлын газар зарна гэсэн зар тавьсан байсан. Тэр зарын дагуу *******тэй холбогдож байсан юм. Одоогийн миний худалдаж авсан гэх газрыг ******* надад үзүүлээд 1 айлын газрыг нь 400000 төгрөгөөр тооцож нийт 6 айлын газар 2400000 төгрөгөөр худалдаж авахаар болсон юм. Уг газрыг худалдаж авахаасаа өмнө *******д уг газрын гэрчилгээ байгаа эсэхийг шалгахад ******* өөрийнхөө нэр дээр 4900 метр квадрат хэмжээгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн гэрчилгээтэй байсан. Тэгээд би Хаан банкны дансанд 2020 оны 03 дугаар 17-ны өдөр 200000 төгрөг, 1000000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1200000 төгрөгөөр нийт 3 удаа тасалж нийт 2400000 төгрөг өгсөн. Би банкны дансны хуулгаа авч ирсэн байгаа. *******эс газар худалдаж авахдаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу ******* явж амжихгүй байна гээд өөрийнхөө газрын манай Дашдондогт итгэмжлэл хийж өгөөд манай бид хоёрыг Сайхан сум руу явуулсан. Сайхан сумын улсын бүртгэлийн хэлтэст очиж үл хөдлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 214-217 дугаар хуудас/ ,

            мөрдөн байцаалтад өгсөн:”...Газрын гэрчилгээний мөнгө билүү кадастрын мөнгө гэж авч байсан санагдаж байна. Манай ээж тухайн үед шилжүүлээрэй гэж хэлэхээр нь шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 231-232 дугаар хуудас/,

   мөрдөн байцаалтад өгсөн:”...Би Бат-Эрдэнэтэй танилцсанаас хойш олон удаа кадастрын зураг хийлгэж байсан.., зураг хийлгэсэн мөнгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 112-113 дугаар хуудас/ гэх зэрэг нотлох баримтууд авагджээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 161, 189 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 17, 18 дугаар хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3 дугаар хх-ийн 166, 195 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн тодорхойлолт / 3 дугаар хх-ийн 165 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 3 ХХ-ийн 191-194 дүгээр хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /2 дугаар хх-ийн 16, 24, 25 дугаар хуудас/, Шүүгдэгч *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /2 дугаар хх-ийн 107, 108 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: мөрдөн байцаалтад өгсөн “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ширээ нурууны 4 дүгээр гудамж 3 тоотод оршин суудаг уг тоот хаягт байрлаж байгаа газар нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр юм би өөрийн болон хүүхдийнхээ нэр дээр шинээр газар эзэмших хүсэлтээ Сайхан сумын газрын даамалд тавиад газар байхгүй гэдэг байсан. Гэтэл хүмүүс шинээр газар аваад байдаг байсан тэгэхээр нь би улсын газрыг Сайхан сумын газрын даамал Гантөгс зарж байна гэж хардаж байтал манай төрсөн дүү Отгонжаргал Сайхан сумын кадастрын мэргэжилтэн Бат-Эрдэнэ гэж залуу 2 айлын 1400 м.кв газрын 4,0 сая төгрөг өгчих тэгвэл Гантөгсөөр гэрчилгээ гаргуулж өгье гээд гэрчилгээ гаргуулж өгсөн байсан манай дүү Отгонжаргал эхлээд 1 сая төгрөгийг нь өгөөд дараа нь үлдсэн мөнгийг нь өгсөн байсан өнөө өдрийн байдлаар манай дүү газрынхаа гэрчилгээг гаргуулж аваагүй байгаа гэхдээ мөнгийг нь өгчихсөн байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/, гэрч Ц.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:“...Манай нөхөр Ч.Эрдэнэхуяг бид хоёр 2020 оны 3 сараас хойш Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг Ширээн нуруунд зуслангийн газартай болох гээд эзэнгүй шинээр олгох газар болон газар зарж байгаа хүмүүсийг хайж байсан юм. Тэгээд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг кадастрын ажилтан Бат-Эрдэнийн 99996907 дугаарын утсанд залгаж 0,07 га газар хэмжүүлэх гэсэн Ширээн нуруунд хоосон эзэнгүй газар байгаа юу гэж асуухад Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас иргэдэд газар олгохгүй байгаа, Ширээн нуруунд шинээр олгох газар байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь зарах газар байгаа юу гэж асуухад байгаа үзэж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр Ч.Эрдэнэхуягтай хамт Бат-Эрдэнэ гэж хүнтэй уулзаад Ширээн нурууны авто замын гүүрнээс хойшоо голтой ойр 2 айлын 1400 м.кв газрын үзүүлсэн. Тэгээд Бат-Эрдэнээс энэ газрыг хэн гэж хүний нэр дээрээс шилжүүлж авах юм гэхэд Бат-Эрдэнэ “шинээр олгох газар тул урд өмнө газар авч байгаагүй 1 хүний нэр дээр гэрчилгээг нь шинээр гаргаж өгнө” үнэ 4,0 сая төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр Бат-Эрдэнийн Хаан банкны 5680101462 тоот дансанд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1000000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1500000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би төрсөн ах Ц.Өлзийхутагт дээрх болсон явдлыг хэлээд улсын газрыг энэ хүн зарж байна бид хоёр ямар ч арга байхгүй голын ойролцоо байрлал сайтай газар байсан болохоор нь хэлсэн мөнгийг нь өгч байж авахаар боллоо. Энэ завхарсан үйлдлийг авлигатай тэмцэх газарт мэдэгдэх юм сан улсын газрыг зараад байна ш дээ гэж ахдаа хэлсэн. Тэгэхэд ах Ц.Өлзийхутаг миний өмнөөс Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Нөхөр Эрдэнэхуяг бид хоёр Бат-Эрдэнийг Сайхан сумын газрын албаны ажилтантай холбоотой эсэхийг мэдэхийн тулд өчигдөр “Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж байна” гэж манай нөхөр Эрдэнэхуяг утсаар залгаж асуулгахад “танай ийн ах чинь хэл ам гаргаад яваад байгаа” гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр Бат-Эрдэнэ өөрөө манай нөхрийн утсанд залгаад хүрээд ир эндээс 1 гэрчилгээ аваад яв гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэтэй манай нөхөр бид хоёр очиж уулзах “энэ гэрчилгээг авч очоод энэ газрын надаас 2,5 сая төгрөгөөр худалдаж авч байгаа мөнгөө миний дансанд шилжүүлчихсэн байгаа, хөл хорио дуусахаар нэрээ шилжүүлнэ” гээд хэлчих “тэгэхгүй бол бүгдээрээ хамтдаа явна шүү, ах чинь намайг чадах гэж байгаад дүүгээ чадчихлаа дээ” гэж хэлсэн. Тэр үед нөхөр бид хоёр гар утас дээрээ Бат-Эрдэнийн яриаг бичиж авах гээд чадаагүй...”  гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 121-122 дугаар хуудас/, гэрч Ч.Эрдэнэхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:“ ...Нэмж хэлэхэд өчигдөр орой Бат-Эрдэнэ рүү Авлигатай тэмцэх газраас залгаад дуудаад байна ямар учиртай юм бэ юу болоод байгаа юм бэ гэж асуухад Бат-Эрдэнэ “танай ийн ах гомдол гаргаад тэрний дагуу шалгах гэж дуудаж байгаа байх, гомдол гаргаад яваад байгаа гэсэн” гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр өглөө Бат-Эрдэнэ намайг ажил дээр ирээд уулзаадах гэж хэлсэн тэгэхээр нь тэйгээ очиж уулзахад “Бат-Эрдэнэ өөрийнхөө нэр дээр гарсан газрын гэрчилгээг эх хувиар нь өгөөд Авлигатай тэмцэх газраас дуудаж байгаа хүнд очоод энэ газрыг надаас худалдаж авч байгаа гэж хэл, миний дансанд шилжүүлсэн мөнгөө энэ газрын төлбөр гэж хэлээрэй, тэгэхгүй бол бүгдээрээ цуг унана шүү гэж дарамталсан. Мэдэхгүй газар худалдаж авсан л хүн гэж хэлээрэй гэж үг зааж өгч явуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 124-125 дугаар хуудас/, гэрч Ж.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Дархан-Уул аймгийн Дархан сум 9-р баг Хээтэй хорооллын 4/7 дугаар байрны 8 дугаар орцны үсчин дотор “Гео инженер сүрвэй” гээд кадастрын компани байдаг юм. Уг компанийн захирал *******тэй 2020 оны хавар /он сарыг нь санахгүй байна/ уулзаж Ширээн нуруунд зуслангийн газар асууж сонирхоход ийм газрууд байгаа гээд кадастр хийчихсэн байршил үзүүлсэн. Үзүүлж  байгаа газруудаа зарна гэж танилцуулж байсан. Тэгээд голтой ойрхон ямар газрууд байна гэж сонирхож байгаад дээрх нөхөр хүүхдүүдийн нэр дээрх нийт 10 айлын 7000 метр квадрат газрын *******эс худалдаж авахаар болсон. Нэг айлын газрыг 500000 төгрөгөөс 1000000 төгрөгөөр гэж газрын байршил зэргээс хамаарч нийт 5600000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч бэлнээр 1600000 төгрөгийг бусдыг нь дансаар цувуулж өгч байсан. Яг хэдэн төгрөг дансаар өгснөө санахгүй байна. Одоо үлдэгдэл 2 сая гаран төгрөгийн үлдэгдэлтэй өгөөгүй байгаа. Би дансны хуулгаа харахгүй бол яг хэдэн төгрөг өгснөө одоо тулгамдаад санахгүй байна. ******* манай нөхөр, хүүхдүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг аваад нэр дээр газрын гэрчилгээ авч ирж өгсөн. Би газрын гэрчилгээ авахдаа Сайхан сумын Засаг даргын тамгын газар руу огт орж уулзаж байгаагүй. ******* гэрчилгээ гарсан аваарай гээд өгсөн. Яаж ямар журмаар хэн гэж хүний нэр дээрээс манай гэр бүлийн хүмүүсийн нэр дээр шилжүүлж өгснийг мэдэхгүй байна. Би *******тэй газар худалдаж авсан худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Аман итгэлцэл дээр тулгуурлаад газар худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 144-146 дугаар хуудас/, гэрч Ж.Жаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Энэ мөнгө нь миний 2020 онд Ширээ нуруунд зарсан 2 айлын газрын кадастрын зургийн мөнгө болон худалдаж авч байгаа хүний нэр дээр дээрх газрыг шилжүүлж гэрчилгээ гаргуулах асуудлыг хөөцөлдүүлэх гэж өгсөн мөнгө юм. Бат-Эрдэнэ бичиг баримтыг нь бүрдүүлээд намайг дуудъя гээд сар орчмын дараа намайг дуудаад би Сайхан суманд очиж гарын үсэг зураад газраа Пүүнээгийн нэр дээр шилжүүлж өгсөн юм. ..” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 187-189 дугаар хуудас/, гэрч Д.Болоржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...Бат-Эрдэнэ гэдэг залуу газар зарна гэж сонсоод манай нөхөр бид 2 нэг сая төгрөгөөр дээрх газрыг худалдаж авсан Бат-Эрдэнэ бичиг баримтаа өгчих газрын чинь гэрчилгээг нэр дээр чинь гаргаад өгнө гэж хэлээд манай нөхөрт газрын байршил зааж өгсөн байсан тэгээд мөнгөө данс руу нь шилжүүлээд Бат-Эрдэнэ газрын гэрчилгээ авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/, гэрч Л.Дашзэвэгийн мөрдөн байцаалтад өгсөн:”...Би Бат-Эрдэнээс газар байна уу гэж асуусан Бат-Эрдэнэ энд 2 айлын газар байна гэж зааж өгсөн. Тэгээд тэр газар нь надад болон Д.Болоржаргалд таалагдаад Бат-Эрдэнээс уг газрыг худалдаж авахаар болсон. Тэгээд Бат-Эрдэнэ газрын гэрчилгээ гаргуулж авч ирж өгсөн. Бат-Эрдэнэд хэдэн төгрөг өгснөө санахгүй байна... 2020 онд гэрчилгээ гаргуулан авч байсан гэх мэдүүлэг”, /1 дүгээр хх-ийн 198-199 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад өгсөн:“...******* Сайхан сумын Засаг дарга Дархан-Уул аймагт эмнэлэгт хэвтэж байгаа Гантөгс бид хоёр Дархан орж Засаг даргаар гарын үсэг зуруулах хэрэгтэй байна машин эвдэрсэн хүний машин гуйгаад бензин хийх хэрэгтэй байна гээд надаас 100000 төгрөг авсан. Би ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд газрын гэрчилгээ нь хурдан гараасай гэж бодсондоо өөрөөсөө 100000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205-206 дугаар хуудас/, гэрч Ч.Пүрэвнямын мөрдөн байцаалтад өгсөн:”...Би урьдчилгаа болгож 500000 төгрөг кадастрын зургийн мөнгө гэж өгсөн санагдаж байна. Сүүлд газрын гэрчилгээ гарсны дараа 4000000 төгрөг өгөөд гэрчилгээгээ авч байсан санагдаж байна 2020 онд...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 211-212 дугаар хуудас/ болон мөн ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:”...би энэ хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлж *******өд өгсөн юм. Тэгээд бичиг баримтыг нь гарах үед Л.Дашзэвэг очиж авсан. Энэ хүмүүсээс 1000000 төгрөг өг гэж нэхээгүй, өөрсдөө өгсөн мөнгө байгаа юм..,...энэ мөнгийг яагаад өгснийг мэдэхгүй байна, ямар ч байсан шилжүүлчихсэн байсан..,...зарим нэг хүмүүсийн бичиг баримтыг Сайхан сум руу явахдаа *******өд өгүүлдэг байсан. Тэгээд гэрчилгээ нь гарсны дараа хүмүүс нь өөрсдөө очиж гэрчилгээгээ авдаг байсан..,...Пүрэвням ахын хүүхдийн бичиг баримтыг аваад кадастрын зургийг нь хийгээд, өргөдлийг нь би бичээд гарын үсгийг нь өөрсдөөр нь зуруулаад өмнөөс нь газрын даамалд өгөөд бичиг баримт нь гарсны дараа би аваад Пүрэвням ахад өгсөн юм..,...зарим тохиолдолд хүний өмнөөс материалыг нь аваачиж өгч байсан нь үнэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-н 179 дүгээр хуудас/, гэрч Д.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..“Би 1979-2003 он хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумд тракторын жолоочоор ажиллаж байсан. 2003 оноос хойш ажилгүй, хувиараа янзалдаг юм...,...******* гэж танихгүй. ******* нь над дээр портер машинаа янзлуулдаг байсан залуу одоогоос 2 жилийн өмнө ******* над дээр нэг улаан өнгийн Кроп нь эвдэрчихсэн трактор авч ирээд янзлаад өгөөч, янзлуулаад 2021 оны намар намайг ашигла гэж хэлсэн. Би засаж янзлах гээд сэлбэг нь олдохгүй 1970-аад оны үед төв аймгийн Батсүмбэр, Борнуур сумдаар ногооны зориулалттай ирж байсан, үе нь өнгөрсөн, үйлдвэр нь хаагдсан, сэлбэг нь олдохгүй трактор байсан. 2021 оноос хойш өчигдрийг хүртэл манай хашаанд хөдлөхгүй байж байна. Энэ цаг хугацаанд би *******ийг Сайхан сумын газрын даамал гэдгийг мэдсэн.., ...энэ  трактор нь нийтлэг биш хавар сэлбэг нь олдохгүй ашиглагдахгүй байгаа тракторыг хэдэн төгрөг гэж хэлж чадахгүй байна...,...******* зарах гэж байгаа, зарж байгаа гэж худалдаа наймааны талаар хэлээгүй, засаад намайг ашигла гэж хэлсэн. Би засаж чадахгүй юм байна. Сэлбэг нь олдохгүй юм байна гэдгээ *******өд хэлсэн...,...Нэмж хэлэх зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-н 243 дугаар хуудас/, гэрч О.Буянаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ...“Намайг анх ажил авахад газрын даамлаар Банзрагч гэдэг залуу байж байгаад 2017 оноос ******* гэж залуу ажиллаж эхэлсэн байх. Оныг нь сайн санахгүй байна. Миний мэдэж байгаагаар Банзрагчийн дараа ******* ажилд орж байсан. Намайг ажил өгтөл ******* газрын даамлаар ажиллаж байсан. Газрын даамал сум орон нутгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас газрын талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хуульд нийцэж байгаа эсэхийг нягталж шалгаад газар олгож болох эсэх талаар дүгнэлтээ гаргаж Засаг даргад танилцуулна. Мөн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж төлөвлөгөөний дагуу газар олголтын ажлыг эрхэлж ажиллана...,... Аж ахуй нэгж байгууллага, иргэдээс газар эзэмших, өмчлөх, ашиглах хүсэлттэй өргөдөл Засаг даргын нарын бичигт ирж Засаг дарга өргөдөл хүсэлтийг хүлээн авч танилцаад газрын даамалд цохолт хийж өгдөг. Газрын даамал иргэн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл хүсэлтийг хүлээн авч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байгаа эсэхийг хянаж, кадастрын нэгдсэн мэдээллийн сан, өмчлөл авч байсан эсэхийг шалгаж газар олгох боломжтой эсэхийг Засаг дарга надад танилцуулж газар олголтыг хийдэг байсан. Миний хувьд иргэнээс хүссэн газар нь хуульд нийцэж байвал олгох шийдвэр гаргадаг байсан. Түүнээс энэ иргэнд олгоно, олгохгүй гэж хувийн ашиг сонирхол гаргаж байгаагүй. Газрын даамал олгох боломжтой гэж танилцуулсан иргэдийн газрыг хуулийн дагуу олгож байсан...,...Засаг даргын нарийн бичиг дээр өргөдөл ирдэг тохиолдол байсан эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-н 246 дугаар хуудас/, гэрч Б.Мөнхболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...“Намайг сайхан сумын Засаг даргаар томилогдоход газрын даамлаар ******* гэж залуу ажиллаж байсан, одоог хүртэл газрын даамлаар ажиллаж байгаа. Газрын даамал нь тухайн сумын нийт газар нутгийн хэмжээнд байгаа газар олголт, газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж түүнд хамаарах газар олголт, нэр шилжүүлэх, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хариуцан ажилладаг. Мөн газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, газрын зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Мөн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулж батлуулах, төлөвлөгөөний дагуу газар олголт хийхийг зохион байгуулах чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа...,.Намайг анх ажил авахад газрын даамал ******* нь Номгон багийн Ширээн нуруунд 2000-аас дээш иргэнээс газар хүссэн өргөдөл ирсэн байгаа гэж танилцуулж байсан. ******* 2020 оны сүүлээр 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж надад танилцуулахдаа тоог нь санахгүй байна өмнө өргөдөл өгсөн хүмүүсийг газрыг олгохоор төлөвлөгөөнд оруулсан гэж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж байсан. Тухайн үед сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ийм олон хүнд газар олгохгүй, шинэ хурал байгуулагдсан учраас шалгаж нягталж байж болно гэж хурал шийдвэр гаргаад төлөвлөгөөг батлаагүй. 2021 онд Ширээн нуруунд газар олголт хийгдээгүй...2021 оны дундаас урд өмнө Ширээн нуруунд газар авах хүсэлт өгсөн иргэд ихээр ирж надтай уулзах болсон тэгээд 2022 оноос ирээрэй, энэ жил газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлаагүй байгаа гэж хэлээд иргэдийг буцааж байсан. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Сайхан суманд 1000 гаран айлын газар шийдвэрлэгдэхээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан...Ингээд сүүлийн 2-3 жилийн хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдөл байгаа гэж ******* танилцуулдаг байсан болохоос иргэдээс ирүүлсэн өргөдлийг уншиж танилцаж байгаагүй, хэн өргөдөл өгснийг нь мэдэхгүй учраас миний зүгээс *******өд урд өргөдөл өгсөн иргэдийн кадастрын зураг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр баталсан газарт өргөдөл өгсөн иргэд байгаа тохиолдолд шийдвэрлэх нь зүйтэй гэж хэлдэг байсан. ******* 70-100 орчим иргэдийн нэрсийг жагсааж захирамжийн төсөл боловсруулж надад танилцуулдаг байсан тэдгээр иргэдийн нэрсийг танихгүй мэдэхгүй учраас асуудалгүй биз дээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон биз дээ, газрын тухай хуульд нийцэж байгаа юу гэж асуухад ******* асуудлгүй гэж хэлээд захирамж батлуулдаг байсан. Түүнээс би урд өгсөн өргөдөл бүртэй танилцаж байгаагүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-н 03 дугаар хуудас/, Шинжээчийн дүгнэлт: “2023 оны 09 дүгээр сарын 11-ний 2023/А-03 дугаартай “Капитал зууч” ХХ компани үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээ..., /тракторыг 8000000 төгрөгөөр үнэлсэн/ ”/4 дүгээр хх-н 11 дүгээр хуудас/, Ч.Бат-Эрдэний таньж олуулах ажиллагааны тэмдэглэл...“, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Яллагдагч мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд хавсаргах гэрэг зургийг үзүүлэлт ...”/4 дүгээр хх-н 29-30 дугаар хуудас/, мөн гэрч Ж.Зоригийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/, гэрч П.Лхагва-Очирын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 141-142 дугаар хуудас/, гэрч Г.Энхнарангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 148-149 дугаар хуудас/, гэрч Б.Дэлгэрсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Н.Баярсүхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154-155 дугаар хуудас/, гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 171-172 дугаар хуудас/, гэрч Ц.Буяннэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179-180 дугаар хуудас/, гэрч Э.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 191-192 дугаар хуудас/, гэрч Д.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 214-217 дугаар хуудас/, гэрч О.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 231-232 дугаар хуудас/, гэрч Э.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 112-113 дугаар хуудас/, Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182 дугаартай албан бичиг/ 1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, Хаан банкны 5680101462 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/, *******ийн Хаан банкны 5105037287 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1дүгээр хавтаст хэргийн 94-106 дугаар хуудас/, Ч.Эрдэнэхуягийн Голомт банкны 3635107716 дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/, “Гео инженер сүрвэй” ХХК-ийн геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 244-248 дугаар хуудас/, Сайхан сумын 2020,2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө /02-28 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/15 дугаартай *******ийг ажилд томилох тухай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын газрын даамал *******өөс гаргаж өгсөн 15 нэгж талбарын хувийн хэрэгт иргэдээс өргөдөл гаргасан, Засаг даргын захирамжийн, гэрчилгээ олгож шийдвэрлэсэн огноо тогтоосон үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 90-93 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Харин шүүгдэгч Ч.Бат-Эрдэний мэдүүлсэн “...Энэ нь яагаад ийм зүйл рүү явсан бэ гэхээр Гантөгс бид хоёрын хувьд хадлан тариа, бусад бизнесийн замаар хамтарч ажилладаг байсан. Тэгээд нэг тодорхой хэмжээнд наймаа хийсэн трактортой холбоотой тэрнийхээ төлбөрийг би бэлнээр бүтэн өгч чадахгүйгээсээ болоод ингэж бага багаар өгнө гэж бид нар ярилцаад би өөрт орсон орлогоосоо, хувиас нь тракторын төлбөр гэж шилжүүлж байсан юм. Тэгээд мөн үлдэгдэл төлбөр нь мэдээж тэнд ажилласан ажилчид байгаа, би ч бас нийгмийн даатгал төлж байгаа, татвар төлж байгаа. Ер нь бага багаар ерөнхийдөө төлбөр тооцооныхоо асуудлыг дуусгах гэж л шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ийн мэдүүлсэн “...Мөн энэ мөнгөтэй холбоотой асуудал нь миний ааваас өвлөгдөж ирсэн Оросын холбооны Улсад үйлдвэрлэсэн дунд оврын трактор байдаг юм. Ямар ч бичиг баримтгүй, тэгэхдээ хадлангийн бүрэн хэрэгсэлтэй трактор байдаг. Тэгээд тэрийг тухайн үед нь би трактороо 10-аад сая төгрөг болчих юм байна. Дагалдах хэрэгслүүд нь бол 5 сая төгрөгт болчих юм байна, тэгээд нийлээд 15 сая төгрөгт зарахаар аман гэрээ хийсэн. Бат-Эрдэнэ би бөөнд нь өгч чадахгүй. Одоо энэ кадастрынхаа үйл ажиллагаа өөрийнхөө компанийнхаа үйл ажиллагааны орлогоос уг нь цувуулаад өгнө гэвэл болно гээд тохиролцсон.., ...энэ Бат-Эрдэнэтэй холбоотой энэ дансаар орж байгаа мөнгө төгрөг нь би ногоон тэжээл тариалсан. Аавынхаа өвлөгдөж ирсэн тракторыг энэ хүнд наймаалсныхаа л мөнгийг авсан гэж би үзэж байна...” гэх мэдүүлгүүд өгдөг боловч шүүгдэгч нарын дээрх мэдүүлгүүд нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй, шүүгдэгч Хаан банкны 5680101462 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн Хаан банкны 5105037287 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 94-106 дугаар хуудас/ зэрэгт дээрх утга бүхий гүйлгээ огт байхгүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагдаж байна гэж шүүх дүгнэв.

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. Мөн Эрүүгийн хуулийн “Хорин хоёрдугаар бүлэг”, “Авлигын гэмт хэрэг”-т өөрчлөлт орж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Энэ гэмт хэрэгт шүүгдэгч *******, ******* нараас гаргуулахаар нэхэмжилсэн хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

Гурав. Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг, шүүгдэгч Ц.Гантөгс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

  Иймд шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бат-Эрдэнийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж 4000 нэгж буюу 4000000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгж буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бат-Эрдэнийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 4000 /дөрвөн мянга/ нэгж буюу 4000000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, ялтан *******ийн торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.