| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2021/04320/И |
| Дугаар | 184/ШШ2022/00459 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2022/00459
| 2022 оны 02 сарын *******4 өдөр | Дугаар *******84/ШШ2022/00459 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Сүхбаатарын гудамж, Бодь цамхаг, Бодь-Интернэшнл ХХК-ийн байр хаягт байрлах ХХК /РД: 2075*******77/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Бага наран ************** гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД: ЧР690*******06*******4/
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 0*******2 459.5******* төгрөг, хүү ******* 27******* 8*******7.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******44 77*******.5******* төгрөг нийт *******0 45******* 050.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* нь 20*******7 оны 06 сарын 09-ний өдөр Голомт банк ХХК-тай ЗГ*******705*******224*******6 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 7 800 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Мөн 20*******7 оны *******2 сарын 27-ны өдөр ЗГ*******705*******24*******6А тоот цалингийн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 4 *******00 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Хариуцагч Б.*******аас үндсэн зээл 7 0*******2 459.5******* төгрөг, хүү ******* 27******* 8*******7.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******44 77*******.2******* төгрөг, нийт *******0 45******* 050.49 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Банкны зүгээс хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг 9 сарын дотор төлнө гэвэл эвлэрч болно. Хариуцагч Б.******* нь өвчтэй эсэх талаар өмнө нь мэдээгүй, түүний эрүүл мэндийг бодоод зээлийг багасгах боломжгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.*******ын эхнэр нь юм, саяхан Б.******* явж байгаад жалга руу хальтарч унаад, төв мэдрэлийн хялгасан судас тасарсан гэсэн үндэслэлээр тархины хагалгаанд орж, эмчлүүлсэн, одоогоор хэвтэрт байгаа, мөн тэрээр 20*******7 онд цус харваж, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь болсон. Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг маргахгүй боловч амьдралын боломж тааруу учир үндсэн зээл төлнө, хүү төлөх боломжгүй. Зээл авсан нь үнэн, зээлийн эргэн төлөлт дээр маргахгүй гэв.
Нэхэмжлэгч нь Голомт банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 20*******7 оны 06 сарын 09-ний өдрийн ЗГ*******705*******224*******6 дугаар зээл болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 20*******7 оны *******2 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, хүү, тооцооллын хүснэгт, /хэргийн 5-**************, *******0/
Хариуцагч нь итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа тус тус бүрдүүлсэн. /хэргийн **************-*******2 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 0*******2 459.5******* төгрөг, хүү ******* 27******* 8*******7.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******44 77*******.5******* төгрөг, нийт *******0 45******* 050.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж
Хариуцагч татгалзлаа зээл авсан нь үнэн, амьдралын боломжгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж тус тус тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Голомт банк ХХК /зээлдүүлэгч/, Б.******* /зээлдэгч/ нар нь 20*******7 оны 06 сарын 09-ний өдөр ЗГ*******705*******224*******6 дугаар зээл болон барьцааны гэрээ байгуулж зээлдүүлэгч нь 7 800 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, зээлдэгч нь 7 800 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчийн 290922*******405 дугаар харилцах дансны орлогыг барьцаалжээ. /хэргийн 7 тал/
Талууд 20*******7 оны *******2 сарын 27-ны өдөр ЗГ*******705*******224*******6 А дугаар зээлийн гэрээ байгуулж 4 *******00 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 24 хувийн хүүтэйгээр өмнө нь байгуулсан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. /хэргийн *******0 тал/
Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байна.
Зээлдүүлэгч нь 20*******7 оны 06 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр 7 800 000 төгрөг, 20*******7 оны *******2 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 4 *******00 000 төгрөг зээлдэгчид шилжүүлсэн, шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан тухай зохигчид маргаагүй тул талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний 2.*******.*******-т зааснаар зээлийн хүүг жилийн 24 хувь гэж тогтоожээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсан бөгөөд зээлийн гэрээний *******.*******.2-т энэ тухай заасан.
Хариуцагч нь үндсэн зээл төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх амьдралын боломжгүй гэж тайлбарлах боловч хууль болон гэрээнд амьдралын боломжгүй байх нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөх зохицуулалт байхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.*******, 45******* дугаар зүйлийн 45*******.*******-д зааснаар хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 0*******2 459.5******* төгрөг, хүү ******* 27******* 8*******7.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******44 77*******.5******* төгрөг, нийт *******0 45******* 050.49 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн хүү, тооцооллын хүснэгт гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь хэргийн зохигчийн хувьд нотлох баримтын эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх атал Голомт банк, Тусгай активын хэлтэс гэх дардас бүхий баримт ирүүлсэн нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******82 *******66.8******* төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас *******82 *******66.8******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.*******, 45******* дугаар зүйлийн 45*******.*******-д зааснаар хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 0*******2 459.5******* төгрөг, хүү ******* 27******* 8*******7.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******44 77*******.5******* төгрөг, нийт *******0 45******* 050.49 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******82 *******66.8******* төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас *******82 *******66.8******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР