Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/шш2021/01293

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 шүүгч З.Доржнамжин даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:... нэхэмжлэлтэй

Хариуцагч: ...холбогдох

10 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба түрээсийн орон сууц хайж байсан.Мөнгө зээлж хүүд нь байрандаа суулган гэсэн зарыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олж үзээд ... гэж хүнтэй холбогдсон.Маргааш нь 15 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээлээд, зээлсэн мөнгөний хүүд нь ... тоот байранд суулгахаар болсон.Түрээслэх байрыг очиж үзээд хүүхдийн минь сургуультай ойр болохоор зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...ын Хаан банкны ... дугаартай данс руу 14 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн байрандаа нүүж ороод 2 хонож байтал тус байрны эзэн гэж хүн ирээд тантай гэрээ хийгээгүй ...ад түрээслүүлсэн байхад өөр хүн орсон байна гээд байраа чөлөөлж өгөхийг шаардсан.Ингээд өгсөн мөнгөө эргүүлж авахыг хүсэхэд байрны эзэн ...аас авсан 4 100 000 төгрөгөөс 100 000 төгрөгийг ашиглалтын зардалд тооцон хасаж авч үлдээд үлдэх 4 000 000 төгрөгийг 2 хувааж буцаан өгөхөөр болсон.... миний сонсгол муу, хөгжлийн бэрхшээлтэй байдлыг далимдуулан цуглуулж хуримтлуулсан мөнгийг минь ... нь байр түрээслүүлнэ гэж хуурч авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.Иймд ...аас 10 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн хамтаар гаргуулан надад олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... нь сонсголын бэрхшээлтэй, түрээсийн орон сууцны мөнгө зээлээд, хүүнд нь байрандаа суулгана гэсэн зарыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр харсан.... гэдэг хүнтэй утсаар холбогдож, 14 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, зээлүүлсэн.Зээлийн хүүнд ... тоот орон сууцыг түрээслүүлэхээр болсон.Тухайн байранд очиж үзэхэд хүүхдийнхээ сургуульд ойрхон байсан учир зөвшөөрсөн....ын Хаан банкны ... дугаартай данс руу 14 000 000 төгрөгийг шилжүүлсэн.Мөнгөө шилжүүлснээс хойш 2 хоногийн дараа байрандаа нүүж ортол тухайн байрны эзэн би тантай түрээсийн гэрээ байгуулаагүй, ...тай гэрээ байгуулсан учир таныг байрандаа оруулах боломжгүй гэж хэлээд байрнаасаа гаргасан.... байрны эзний данс руу шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг байрны эзэн нэхэмжлэгч ...ид өгсөн.Үлдэх 10 000 000 төгрөгийг аваагүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан.... нэхэмжлэгчийн сонсголын бэрхшээлтэй, зарим зүйлийг ойлгохгүй байдлыг далимдуулан, ямар нэгэн гэрээ хэлцэл хийхгүйгээр мөнгийг нь авсан.... байрны эзэн нарын хооронд түрээсийн гэрээ байсан.Түрээсийн гэрээг байрны эзэн өөрөө цуцалсан.Байрны эзэнтэй холбогдож, баталгаа бичиж өгсөн.Иймд ...аас 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа:Би ... гэх газар 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл байр орон сууц хариуцсан ажилтнаар (үл хөдлөхийн агент) гэрээгээр ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа хөдөө орон нутагт яаралтай ажилтай байсан тул 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл ажиллаагүй 2020 оны 8 дугаар сараас эхлэн ажиллаж байх хугацаанд... нь ... гэх компанийн гүйцэтгэх захирал ... гэрээ байгуулан 15 сая төгрөг зээлдүүлэн суух гэрээ хийсэн ба байран дээр нь асуудал гаран гэрээ цуцлах хүсэлт гаргасан ба тухайн үед гүйцэтгэх захирал ...ХААН банкны дансгүй гэх шалтгаанаар миний дансаар гэрээ байгуулан 15 000 000 төгрөгөө шилжүүлэн авсан, тухайн үед миний дансанд мөнгө орон тухайн өдрөө зарлагдсан.Сүхбаатар дүүргийн 2 дүгээр хэлтэс дээрх хэргийн дагуу (... хаан банк) дансны хуулгыг шалгаж байгаа... гэх хүнээс авсан мөнгөнөөс хувьдаа нэг ч төгрөг аваагүй гэдгийг бүрэн батална гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...аас 10 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

... нь мөнгө зээлдүүлж, байранд суух зорилгоор хариуцагч ...тай тохиролцож, түүний Хаан банкны ... дугаартай дансанд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 14 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн байрандаа нүүж ороод 2 хонож байтал тус байрны эзэн нь ирээд байрыг чөлөөлж өгөхийг шаардсанаар байрнаас гарсан, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг ...аас гаргуулна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

...ийн Хаан банкны ... тоот данснаас 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Хаан банкны ... тоот данс руу мөнгө зээлж хүүнд суух гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн байна./хх-5/

... нь ... гэх компанийн гүйцэтгэх захирал ... 15 сая төгрөг зээлдүүлэн суух гэрээ хийсэн, ... миний дансаар гэрээ байгуулан 15 000 000 төгрөгөө шилжүүлэн авсан, уг мөнгийг тухайн өдрөө зарлагдсан гэж хариуцагч ... тайлбарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар ... нь тайлбараа баримтаар нотлоогүй байна.

... нь хариуцагч ...ын зөвшөөрснөөр ... тоот орон сууцыг ашиглаагүй бөгөөд тухайн орон сууцыг ... нь бусдад түрээслүүлэх эрхгүй байсан болох нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн баталгаа гэх баримтаар нотлогдож байна./хх-6/

Дээрх зохигч талуудын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтад бичигдсэн гүйлгээний утга зэргээс үзэхэд ... нь нэхэмжлэгчээс 14 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан байна гэж үзэхээр байна.

Иймд ...аас 10 000 000 төгрөгийг гаргуулан ...ид олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.

Хариуцагч ... нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан ... 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулан ......ид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 174 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан ...ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН