Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2021/00444

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

...шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:... нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:...холбогдох, 

21 262 8004 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай банк нь ... 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ...тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 500 000 төгрөгийн зээлийн эрхийг 24 сарын хугацаатайгаар, жилийн 42 хувийн хүүтэйгээр олгосон.Уг кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 520 278,49 төгрөг, хүү 191 053,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 633,10 төгрөг нийт 909 797,64 төгрөг байна.Мөн ... нь ... 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ... тоот зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатайгаар, 27,6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.Уг зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хэмжээг 12 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний хугацааг 48 сар болгон, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр байгуулсан ба уг зээлийн гэрээ нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй байна.Энэ гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 11 230 099,62 төгрөг, хүү 8 561 966,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 560 940,94 төгрөг нийт 20 353 007,34 төгрөг байна.Иймд ... байгуулсан... тоот гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 20 353 007,34 төгрөг, ...тоот зээлийн гэрээний үүрэгт 909 797,64 төгрөг нийт 21 262 804,98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хариуцагч... шүүхэд гаргасан шүүхэд гаргасан тайлбартаа:Би ...ны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Би зээлийн хүү, алдангийг төлөх боломжгүй, үндсэн зээлийн мөнгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч...шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч...аас зээлийн гэрээний үүрэгт 21 262 804 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

... нь 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ... ХХК-тай... тоот зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 27,6 хувийн хүүтэй авсан байна./хх-11,12/

Дээрх зээлийн гэрээнд талууд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...-Б тоот гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 12 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний хугацааг 48 сар болгон, жилийн 27,6 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан байх бөгөөд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нөхцөлд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тохиролцсон байна./хх-14/

Мөн... нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ... ХХК-тай ...тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулж, 500 000 төгрөгийн зээлжих эрхийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй авсан ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсний хүү төлөх нөхцөлийг талууд тохирсон байх боловч энэ зээлийн гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байна./хх-16/

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн хүүгийн тооцооллын баримтуудаар нотлогдож байна. /хх-18, 19, 20, 21, 22, 23/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу хариуцагч нь зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч байгууллагад төлөх үндэстэй байна.

Иймд хариуцагчаас ... тоот зээлийн гэрээний үүрэгт 20 353 007 төгрөг, ...тоот Кредит карт эзэмших гэрээний үүрэгт 909 797 төгрөг нийт 21 262 804 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 заасныг баримтлан... 21 262 804 /хорин нэгэн сая хоёр зуун жаран хоёр мянга найман зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 264 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 264 264 /хоёр зуун жаран дөрвөн мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН