Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/шш2021/00337

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй

Хариуцагч: ...холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... өмгөөлөгч ... хариуцагч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ... ... байрны 52.62 м2 талбай бүхий, орон сууцны зориулалттай байрыг өмчлөлдөө шилжүүлэх зорилгоор Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.Гэрээний төлбөр болох 92 085 000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэхэд бүрэн төлсөн.Энэхүү гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлсөн боловч төсөл хэрэгжүүлэгч тал буюу... нь гэрээний 3.4 болон 3.6 дахь зүйлд зааснаар гэрээнд заасан хугацаа нөхцөлөөр төлбөрийг бүрэн барагдуулсны дараа хөрөнгө оруулагчид орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг зөвхөн захиалагчийн нэр дээр гаргаж өгнө гэснээ зөрчиж өдийг хүртэл гэрчилгээг нь гаргаж өгөөгүй байна.Би...т барилга баригдаж дууссаны дараа гэрчилгээг гаргаж өгнө хэмээн итгэсний үндсэн дээр гэрчилгээг авалгүй гэрээ байгуулж, төлбөр төлсөн.Гэвч тухайн барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой боловч өдийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байгаа нь төсөл хэрэгжүүлэгч тал тухайн барилгыг баригдаж дууссаны дараа банкны барьцаанд тавьсан байж болзошгүй байна.Иймд ...ыг ... тоот 52.62 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: шүүгчНэхэмжлэгч ... нь ... тоот, 52,62 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.Нэхэмжлэгч ... нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч ... орон сууц захиалгын гэрээг байгуулсан.Гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сард орон сууцыг хүлээн авсан.Тухайн орон сууцад орсноос хойш байрны гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн.Хариуцагч...т байрны өмчлөх эрхийн гэрчилгээг удаа дараа гаргаж өгөхийг хүссэн ч өгөөгүй.Тиймээс гэрээнд заасны дагуу тус орон сууцны өмчлөгч мөн тул тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлттэй байна.Талууд гэрээг байгуулж, хариуцагч...ын өөрийн сонгосон нотариат дээр очиж батлуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан гэв.

Хариуцагч... шүүхэд гаргасан тайлбартаа:Би ...тай мөнгө төгрөг өгөлцөж авалцаж, хоорондоо орон сууц худалдан борлуулах буюу худалдан авалт хийж байгаагүй буюу Ганбаатар надад 92 000 000 өгч байр авсан мэтээр буруу зүйл дурдагдсан байна.Иймд баримтад тулгуурлан нэхэмжлэл гарах ёстой гэж үзэн энэ удаа тайлбар өглөө.Хэнтэй наймаа хийснээ ... өөрөө тайлбарлаж өгөх байх гэжээ.

Хариуцагч... шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... бид хоёрын хооронд орон сууц худалдан авсан, өгсөн асуудал байхгүй.... надад байрны төлбөр гэж мөнгө өгөөгүй, бид хоёрын хооронд орон сууцны наймаа болоогүй....манайд барилгын материал нийлүүлдэг, хүүхэд нь надтай хамтарч ажилладаг...надаас хоёр байр авсан, ...аас 3 давхар хаус худалдаж авсан боловч мөнгө нь дутаж, тэгээд ...тай тохиролцож, уг байрыг ...т шилжүүлээд өгчих гэсэн хүсэлтийн дагуу би ...тай гэрээ байгуулсан.Би ... хоёр байрны мөнгийг аваагүй байгаа.Би ...итгэж байрыг шилжүүлж өгсөн.Тус байр хэсэгчлэн барьцаанд тавигдсан.Тэдгээр байрнууд дунд ... тоот орон сууц бий, тиймээс дараагийн төсөл хэрэгжих хүртэл гэрчилгээ гарах боломжгүй байгаа.Би ... хэлцэл хийсэн, үүний дагуу би уг орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч...т холбогдуулан ... тоотод байршилтай, 52,62 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр ...ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ... нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ... орон сууц захиалгын гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр... нь ... тоотод байршилтай, 52.62 м2 талбай бүхий орон сууцыг ...т хүлээлгэн өгөх, ... нь уг орон сууцны үнэ 92 085 000 төгрөгийг төлж, орон сууцыг хүлээж авахаар тохиролцсон байна.

Манайд барилгын материал нийлүүлдэг, хүүхэд нь надтай хамтарч ажилладаг ...надаас хоёр байр авсан ба ...нь ...аас 3 давхар хаус худалдаж аваад мөнгө нь дутаж, тэгээд ...тай тохиролцож, уг байрыг ...т шилжүүлээд өгчих гэсэн ... хүсэлтийн дагуу би ...тай дээрх гэрээг байгуулсан, би ... хоёр байрны мөнгийг аваагүй, би ...итгэж байрыг ...т шилжүүлж өгсөн, би ... хэлцэл хийсэн, үүний дагуу би уг орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэж хариуцагч... тайлбарлаж байгаа нь үндэстэй байна.

Мөн нэхэмжлэгч ... ... тоот, 52.62 м2 талбай бүхий орон сууцыг 2019 оны 9 дүгээр сараас хойш эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүсэл зоригийн дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өөрийн мэдэлдээ авч эзэмшил үүссэн байна.

... нь тухайн орон сууцны үнийг ... авах авлагдаа тооцсон байх тул ...... нарын хооронд хэдийгээр орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч дээрх үйл баримтаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд зааснаар арилжааны гэрээ хийгдсэн байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно, арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд ... нь ... тоотод байршилтай, 52.62 м2 талбай бүхий орон сууцны өмчлөгч байх боломжтой байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасны дагуу өмчлөх эрхийг олж авсан нэхэмжлэгч нь хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтээ гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ... тоот 52.62 м2 талбай бүхий орон сууцыг ... өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,...аас 70 200 төгрөгийг ...т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН