Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/64

 

2024 оны 06 сарын 05 өдөр                      Дугаар 2024/ШЦТ/64                Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                            Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                          Д.Шинэбал

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                         С.Сувдаа, Э.Уянга, С.Чинзориг

                      Хохирогч                                                    *******, *******

                      Шүүгдэгч                                 *******,*******, ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******,*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* нарт холбогдох 2332000210038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******, 46 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******,*******,*******,, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд: 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №113 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, *******,

Монгол Улсын иргэн, , 42 настай, эрэгтэй, Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ,, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд: 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №155 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ,

Монгол Улсын иргэн, , 47 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, эхийн хамт ,, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд: 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №138 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт тус тус зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, 2. Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, 3.Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №78 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар, 4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №52 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д тус тус зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке дотор иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү пивоны шилэн аяга шидэж,  эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке дотор иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хоёр талын ухархайн хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цаг 24 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке дотор иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Тухайн өдөр албан газраасаа шагнал авсан. Шагналаа аваад найзуудаараа тэмдэглэж дуулъя гээд караоке орсон. Тэгээд бид хэд сууж байсан чинь Мөнхбаатар гаднаас орж ирээд цаад сандал дээр сууж байсан. Нэг мэдэхэд зодоон болсон байсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ дэмжиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө... Би хохирол төлбөрийг даруйхан төлнө. Цалингаа авч байгаад төлнө. Хохирлын хэмжээг бүгдийн зөвшөөрөхгүй байна. Өөрийн хэмжээнд төлнө. Шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “2023 оны 01 дүгээр сарын 08-нд Түнхэл тосгонд “Оргил” караокед орсон. Манай найз Амарбаясгалан шагнуулсан. Тэгээд би 2 пиво уусан. Гадаа гараад манай ажлын ахтай адилхан харагдахад Мөнхбаатарыг “хөөе” гээд дуусан. Тэгээд орж учраа олъё гээд байж байхад Ондойлоо араас өшиглөсөн. Тэгээд зодоон болсон. Би Мөнхбаатартай маргалдаад, гаднаас 3 хүн нэмж орж ирсэн. Мөнхбаатартай гаднаас орж ирсэн хүмүүс дайраад тэгээд зодоон болж салсандаа..., Би Мөнхбаатарыг танихгүй. Өс хонзонгийн зүйл байхгүй. Би өөрийгөө авч явах чадвартай байсан. Би хохирлыг төлнө...,  Мөнхбаатартай ноцолдож байгаад бие биеэ цохисон. Баримттай хохирлоо төлнө, гаргасан зөрчилдөө гэмшиж байна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би Амарбаясгаланг цохиж зодсон зүйл байхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх шинжилгээний хариуг хармаар байна. Хурц үзүүртэй зүйлээр цохисон гэж байна. Гараар цохиход ингэж хөмсөг зүсэгдэхгүй байх гэж бодож байна... Намайг оносон шилнээсээ болсон байх. Би үйлдэл хийгээгүй. Амарбаясгалантай би зодолдоогүй” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “Миний биед ******* хохирол учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “2023 оны 01 дүгээр сарын 08-нд бааранд орж сонирхъё гээд орой 10 цагийн орчимд бааранд ороход эрэгтэй , эмэгтэй 2 хүн үүдэнд байсан. Тэгээд Төмөрхүү намайг барьж авсан уулзъя гээд байсан. Пиво ууж байсан чинь нэг нь ирээд өшиглөсөн. Тэгээд удалгүй 2-уулаа ирж намайг зодсон. Сууж байсан чинь дахиад зодсон ухаан санаа балартсан. Би барны зөөгчид хэлсэн цагдаа дуудаарай гэж байтал толгой руу нэг зүйл тас гээл цохисон. Тэгээд босоод юм харахгүй болсон. Тэр шөнөдөө Улаанбаатар хот явсан. Пивоны бакалаар цохисон юм байна..., Би гомдлоо барагдуулмаар байна. Насаараа сохор болчихлоо. Надаас уучлалт гуйдаггүй. Би өөрөө залгадаг...”  гэжээ.

Эрүүгийн  2332000210038 тоот хавтаст хэргээс:

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын Түнхэл тосгонд 22 цагаас 23 цагийн орчимд “Оргил” гэх нэртэй бааранд орсон юм. Тэгээд “Оргил” нэртэй баар луу орох гэж байх үед баарны гадаа байсан үл таних эмэгтэй, эрэгтэй хүн намайг “хөөе нааш ир” гэж хэлэхэд би “танихгүй хүнтэй юм ярихгүй” гэж хэлээд баар луу орсон. Баар луу ороод бармен залуугаас “гадаа байгаа эмэгтэй эрэгтэй 2 хүн зүгээр биз дээ” гэж хэлэхэд “зүгээрээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь 1 ширхэг пиво аваад суусан. Тэгээд үл таних эрэгтэй бааранд орж ирээд хажуу талын ширээн дээр суусан. Гаднаас анх дуудаж байсан эмэгтэй орж ирээд “яагаад дуудаад байхад ирээгүй юм бэ” гэж хэлээд нүүрэн тус газар 4 удаа алгадсан. Тухайн үед тэр эмэгтэй надад хэлэхдээ “дуудаад байхад ирдэггүй хаанахын том гар вэ чи” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би бармен луу хандаад “хөөе энэ хүнийг аваач ээ” гэж хэлэхэд бармен гүйж ирээд эмэгтэйг  салгаад ширээ рүү нь аваад явсан. Тэгтэл нэг үл таних залуу бас ирээд намайг сууж байхад миний баруун хөлийн булчин хэсэг рүү 1 удаа өшиглөхөөр нь “ах нь 50 хүрж байгаа хүн, та нартай юм яримааргүй байна” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу явсан. Нөгөө намайг зодсон залуу яваад ирэхдээ хоёулаа болж ирээд намайг ширээнээс гуд татаж унгаагаад зодсон. Тухайн үед тэр хоёр залуу хэр удаан зодсоныг мэдээгүй. Тэгээд бармен ирээд салгасан. Тэгээд барменыг “цагдаа дуудаарай” гэж хэлээд дүү Андоллог утсаар дуудсан. “Намайг “Оргил” бааранд үл таних хүмүүс зодоод байна, хурдан ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд Андоллог орж ирэхэд би газар хэвтэж байсан. Миний урд 1 залуу зогсож байсан. Тэгээд боссоны дараа толгой орчимд тас хийгээд би ухаан алдсан. Би сэрэхэд цагдаа ирчихсэн байсан. Миний нүүр, хувцас цус болчихсон, баруун талын нүд юм харахгүй байсан. Тэгээд миний нүүрэнд энд тэндгүй зүсэгдчихсэн цус алдаж байсан. Тэгээд цагдаад “юм харахгүй байна, гадаа гармаар байна” гэж хэлээд гадаа гарсан. Тэгээд Андоллогийн эхнэр Нараа машинтайгаа ирээд намайг эмнэлэг авч явсан. Би эмнэлэгт очоод зүсэгдсэн шархнуудад 8 оёдол тавиулаад, тэр оройдоо хүлээн авах эмч “нүд чинь зүсэгдсэн байна” гээд Улаанбаатар хот руу яаралтай явуулсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагт Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлэгт хагалгаа эхлээд орой 17 цагт дууссан. Тэгээд нэгдүгээр эмнэлэгт 3 хоноод Дарханд нүд чих хамар хоолойн “Бид” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хагалгаа хийсэн эмч нар “баруун нүдийг маань хараа орох боломжгүй, зүүн нүд рүүгээ нөлөөлөх боломжтой” гэж хэлсэн. ...Би тэр үл таних хүнтэй “Оргил” баарны гадаа бас дотор таарсан. ...Би тухайн хүмүүсийг танихгүй. ...Би Отгонжаргалын гэрт 1 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Тухайн өдрийн 16 цагаас 18 цаг хүртэл уусан юм аа. Би тухайн үедээ биеэ авч явах чадвартай байсан. ...Би мэдэхгүй. Намайг ямар эд зүйлээр цохисныг мэдэхгүй байна. Миний толгойн хэсэгт маш их өвдөлттэй, зовуурьтай байгаа. Сая нүдний хагалгаад ороод 12 оёдолтой, хүүхэн хараа хөндлөн зүсэгдсэн. ...Тиймээ би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...Би эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40-р тал/, 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр миний авсан шагналыг угаагаад найзуудтайгаа Түнхэл 5-р багт байдаг “Оргил” нэртэй караокед орж суугаад лаазтай пиво уусан. Тэгээд уугаад сууж байхад гаднаас таньдаггүй залуу орж ирчхээд орилоод, агсан тавиад байсан, өөрийгөө “би Дархан, Сэлэнгийн атмаан шүү” гээд орилоод байсан, тэгсэн чинь Төмөрхүү очиж болиулаад байж байсан, би бол наана нь бүжиглээд байж байсан чинь гэнэт тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад зодоон үүссэн, тэгээд Төмөрхүү, Мөнхбаатар хоёр дээр доороо оролцоод байсан, би тэгж байгаад салчих байлгүй гэж бодоод таньдаг хоёр хүүхэн дээр очоод буу халаад суучихсан байж байхад гаднаас Мөнхбаатарын найз нь гээд бас Ондоолоо орж ирээд бужигналдаад тэр гурав зодолдож байтал би сууж байсан ширээнээсээ “болиоч” гээд пивоны бакалыг хана руу шидсэн. Удаагүй байтал дахиад 2 залуу орж ирээд, сүүлд гаднаас орж ирсэн хоёр залуугийн нэг нь намайг заамдаад газарт унагаад гараараа толгой руу нэлээд хэдэн удаа цохисон, би доошоо хараад хэвтчихсэн, тэгсэн чинь дээшээ харуулаад цохисон, тэр залууд би зодуулаад зүүн хөмсөг урагдаад цус гараад хавдсан, чих хавдаад хөх няц болсон байсан. Тэгээд цагдаа ирээд салгасан. ...Тэр хоёр залуугийн нэг нь над руу дайрах үед нь анх харсан, царайг нь бол сайн цээжилсэн, өмсөж явсан хувцсыг нь санахгүй байна. Маргааш нь цагдаагийн хэсэг дээр очиход намайг зодсон залуу байж байсан, нэрийг мэдэхгүй болохоос хараад танина. ...Би бол хүн цохиж зодсон зүйл байхгүй. ...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тийм их согтоогүй байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-р тал/, 

Гэрч П.Отгонбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Удалгүй 20-30 минутын дараа манай ах руу 88206767 дугаарын утаснаас манай ахын 98015252 дугаарын утас руу залгаад “намайг энэ хүмүүс гадуурхаад байна. Ороод ир” гэж хэлэхээр нь  манай ах П.Отгонжаргал “Оргил” руу явсан. 5 минутын дараа манай ах орж ирээд “гаръя” гэж хэлэхээр нь “яасан юм?” гээд асуусан чинь “Оргил” караокед “зодоон болоод байна” гээд хамт “Оргил” караоке руу яваад орсон чинь ******* ахын нүүр, ам нь цус болсон байдалтай булангийн ширээн дээр сууж байсан. Дөнгөж ортол нэг хүүхэн ирээд намайг зуурч аваад “чи юу нь юм, бие хамгаалагч нь юм уу?” гээд над руу дайраад байсан. Нэг харсан чинь ******* гэх залуу ******* ах руу дайраад зодоод байсан. Намайг зуурч байсан хүүхэн миний толгойны баруун дээд хэсэг рүү барьж байсан пивоны бакалаараа 1 удаа цохисон чинь хойноос нь нэг хүн татаад надтай зууралдаж байсан хүүхнийг холдуулахаар нь би ******* гэх залуу ******* ах хоёрыг салгаад ахыгаа аваад “Оргил” караокеноос гарсан чинь цагдаа нар ирээд бид нарыг салгасан. ...Тухайн үед биеэ хянах чадвартай байсан. П.Отгонжаргал ах ******* ах хоёр 1 шил 0.5 литрийн Хар чингис архи хувааж уусан. Өөр согтууруулах ундаа хэрэглээгүй ээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-р тал/,

Гэрч П.Отгонжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Удалгүй 20-30 минутын дараа над руу 88206767 дугаарын утаснаас миний 98015252 дугаарын утас руу залгаад “намайг энэ хүмүүс гадуурхаад байна, ороод ир” гэж хэлэхээр нь “Оргил” руу яваад орсон чинь буланд Төмөрхүү урдаас нь хараад маргалдаад сууж байхаар нь би Төмөрхүүг нэг өшиглөсөн чинь миний ардаас Төмөрхүүгийн хамт явж байсан хэдэн хүмүүс ардаас хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгээд би гэр лүүгээ харьчхаад буцаад “Оргил” караоке руу орсон чинь *******ын нүүр хэсгээс цус гарсан байдалтай сууж байсан. Миний биеэс хэдэн хүмүүс зуураад хөдөлгөхгүй байсан санагдаж байна. Би их хэмжээний согтолттой байсан тул сайн санахгүй байна. ...Тухайн үед биеэ хянах чадвартай байсан. Би *******тай 1 шил 0.5 литрийн Хар чингис архи хувааж уусан. Өөр согтууруулах ундаа хэрэглээгүй ээ. ...******* цохисон байх. ...Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй ээ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-р тал/,

Гэрч Б.Лхагвадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Би ******* гэх хүнийг огт танихгүй ээ. ...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Энхзаяа, Төмөрхүү, Амарбаясгалан бид 4 Амарбаясгалангийн тэргүүний ажилтан болсон баярыг тэмдэглэхээр 19 цагийн орчимд “Оргил” караоке луу ороод 2 том пиво аваад заалны ширээнд сууж ууж сууцгааж байсан чинь Энхзаяа, Төмөрхүү 2 тамхи татахаар гарчхаад орж ирээд нэг залуу эсрэг талын булангийн ширээнд сууж байхад нь “учраа олчхоод ирье” гээд Төмөрхүү ширээн дээр нь яриад сууж байтал ардаас нь нэг хүн хүрч ирж өшиглөөд хэсэг маргалдаж байгаад буцаад ширээндээ ирж суусан. Удалгүй гаднаас үл таних 2 залуу дагуулж орж ирээд нөгөө үл таних залуутай хамт бид нар луу дайрч зодоон эхэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-р тал/,

Гэрч М.Энхзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Би ******* гэх хүнийг огт танихгүй ээ. ...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төмөрхүү, Лхагвадорж, Амарбаясгалан бид дөрөв Амарбаясгалангын тэргүүний ажилтан болсон баярыг тэмдэглэхээр 19 цагийн орчимд “Оргил” караоке луу ороод 2 том пиво аваад заалны ширээнд сууж ууж сууцгааж байгаад тамхи татахаар Төмөрхүүтэй “Оргил” караокены гадаа зогсож байхад нэг үл таних залуу гарч ирэхээр нь Төмөрхүү “хэн бэ?” гэж асуухад “Сэлэнгэд намайг барах хүн байхгүй шүү. Түнхэлд хаана ч гишгэнэ шүү. Би 2 дүүтэй хүн” гэж байгаад караоке луу ганцаараа явж орсон. Бид 2 тамхи татаж дуусчхаад караоке луу ороход нөгөө залуу эсрэг талын булангийн ширээнд сууж байхад нь Төмөрхүү очиж юм ярьж байгаад буцаад ширээндээ ирж суусан. Нөгөө залуу “би Ондоолойг дуудсан байгаа. Ондоолой манай дүү” гээд орилоод байсан. Удалгүй гаднаас Ондоолой орж ирээд бид хоёр юм яриад сууж байсан чинь гэнэт зодоон эхлээд гаднаас Ондоолойгын дуудсан 2 залуу орж ирээд Төмөрхүү, Амарбаясгалан хоёр луу дайраад зодолдоод байсан. ...Өглөө мэдүүлэг өгөхөөр явж байхад Лхагвадорж “Амарбаясгалан ах стакан аваад шидсэн чинь газар унаад хагарсан нүүрэнд нь хүрээгүй санагдаж байна” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-р тал/,

Гэрч Д.Цогтоо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд Түнхэл эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн өрөөнд ******* гэх хүн орж ирсэн. Зүүн чихний омог 1 см хэмжээтэй зүсэгдсэн, баруун хацар талдаа 1-1.5 см зүсэгдсэн 5 шархтай. Баруун нүдний хүүхэн хараа хөндлөн 1 см орчим хэмжээтэй зүсэгдсэн шархтай байсан. Эмчилгээний хувьд шархнуудыг цэвэрлэж зүсэгдсэн хэсгүүдэд 8 ширхэг оёдол тавьж, тавьсан оёдлуудыг дарж хурууны лент нааж өгөөд 13А маягт бичиж өгөөд Улаанбаатар хотын Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нүдний эмчид шилжүүлж ажилласан. ...Хохирогч ******* нь биеэ хянах чадвартай байсан. Асуусан асуултад зөв хариулж байсан. Архи, согтууруулах ундааны зүйл бол үнэртэж байсан. Би маск зүүсэн болохоор хэр их хэмжээний гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. ...******* нь “Оргил” караокед ороод шилтэй пиво аваад ууж байсан чинь пивыг нь булааж хагалаад шилээр нь зүссэн гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Эрхэс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Отгонжаргал ах, Тэмүүлэн бид хэд гэрт нь утсаа оролдоод сууж байтал Отгонжаргал ах “Оргил” караокеноос очоод ******* ахыг чинь аваад ирье хэдүүлээ” гээд Отгонбат ах, Отгонжаргал ах бид 3 явсан. “Оргил” руу яваад ороход нүүрэндээ майжуулаад цус гарсан байдалтай булангийн ширээнд сууж байсан. ******* ах бид 3-ыг хараад хажуугийн ширээнд сууж байсан хэдэн хүмүүс рүү дайрч эхлээд удаагүй зодоон эхэлсэн. Хэсэг хугацааны дараа ******* ахын нүүр нь өмнөхөөсөө илүү цус гарсан байдалтай босож ирээд “Оргил” караокены эзэн Эрка ах бид нарыг гаргахад цагдаа нар ирээд бид нарыг тараасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-р тал/

Гэрч С.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...22 цагийн орчимд гаднаас нэг үл таних 40 орчим насны эрэгтэй хүн халамцуу орж ирээд нэг лааз “Сэнгүр” пиво аваад тэкний хажуу талын ширээнд сууж байгаад “танай Түнхэлийн эхнэр, нөхөр 2 намайг хэл амаар доромжилсон. Би дүүгээ дуудаад хэн болохоо та нарт харуулж, танай караокег би хаалгана” гэж яриад утсаар нэг хүнтэй яриад дууссан чинь гаднаас Төмөрхүү, Энхзаяа нар бие засчхаад гаднаас орж ирээд ******* гэх хүний сууж байсан ширээний эсрэг талд очиж суугаад хоорондоо маргалдаад байх шиг байсан. Хэсэг юм яриад сууж байтал гаднаас Отгонжаргал орж ирээд Төмөрхүүг зогсож байхад нь хойноос нь өвдөглөөд хоорондоо муудалцаж байхад нь Энхзаяа Отгонжаргалыг салгаад ******* гэх хүний эсрэг талд Отгонжаргалыг авч суугаад би Төмөрхүү тэр хэдийг салгаад ширээ, ширээ лүү нь суулгасны дараа Төмөрхүү “за хая хая, больё” гээд байж байтал ******* гэх хүн босож ирээд надаас дахиад нэг лааз “Tiger” пиво аваад Отгонжаргалд өгсний дараа Энхзаяа гэнэт босож ирээд *******ыг 2-3 удаа алгадсан чинь Төмөрхүү, Амарбаясгалан нар босож ирээд ******* луу дайрч, эхлээд Мөнхбаатар нар хоорондоо зодолдоод эхлэхээр нь би салгаад Амарбаясгаланг “одоо боль, боль” гээд 2 удаа караокеноос гаргасан. Ширээн дээр байсан 2 пиво газар унаж асгараад тэр асгасан пиво дээрээ халтирч унаад Төмөрхүү Отгонжаргал хоорондоо зодолдоод байж байтал нэг мэдсэн чинь Төмөрхүү Мөнхбаатар гэх хүний дээр гарчихсан зодоод байхаар нь Отгонжаргалыг гаргаад явуулсан чинь зодоон намжаад 2 талд салж сууцгаасан. Мөнхбаатар гэх хүн нь буцаж суугаад “миний нүд рүү гараа хийчихлээ, хацар маажчихлаа, цагдаа дууд” гээд хэлэхээр нь харсан чинь нүүрний зүүн талаас нь бага хэмжээний шалбарсан юм шиг цус гарсан байдалтай байсан. Тэгээд цагдаа дуудаад байж байтал гаднаас Отгонжаргал, Отгонбат, Эрхэс хүүхэд энэ 3 орж иртэл Мөнхбаатар орж ирсэн 3-ыг хараад босож ирээд Төмөрхүү, Амарбаясгалан нар луу дайрч эхлээд зодоон эхэлсэн. Би зодолдож байгаа хүмүүсийг салгаад байж байтал Энхзаяа гартаа барьсан пивоны бакалаараа Отгонбатыг 2-3 удаа цохиод байхаар нь би булааж аваад ширээн дээр тавиад эргээд хартал Мөнхбаатар гэх хүний баруун талаас их хэмжээний цус гарсан байдалтай, Амарбаясгалангийн нүүр битүү цус болсон байдалтай газар ноцолдож байхаар нь Амарбаясгаланг салгаад гадаа гаргаж орхиод буцаад ортол Отгонжаргал Төмөрхүү хоорондоо зодолдоод байхаар нь салгаад бүгдийн караокеноос гаргаад байж байтал цагдаа ирээд зодолдсон хүмүүсийг тарааж явуулаад ******* гэх хүнийг эмнэлэг рүү явуулсан. ...Тухайн үед бол огт мэдээгүй ээ. Пивоны бакал хагараад газар бутарсан байхаар нь энүүгээр цохисон байна даа гэх таамаг бол байсан. Зодоон болсны дараа камер шүүгээд харахад Амарбаясгалан пивоны бакалаар ширээндээ суугаад пиво аваад сууж байсан чинь Мөнхбаатар гэх хүн Амарбаясгалангийн гараас 2-3 удаа татаад дайраад байхаар нь Амарбаясгалан ууж байсан пивоны бакалыг шидсэн чинь нүүрэн тус хэсэгт нь оносон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63-р тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч П.Одмаагийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №134 дугаартай “1. *******ын биед баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх, баруун нүд, баруун шанаа, зүүн чихэнд язарсан шарх, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүд, баруун шанаа, зүүн чихэнд язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 91-92-р тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч П.Одмаагийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №162 дугаартай нэмэлтээр гаргасан “1. *******ын биед хоёр талын ухархайн хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 95-96-р тал/,

           Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №12 дугаартай “1. *******гийн биед зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 68-69-р тал/

            Монгол Улс, Шүүх Шинжилгээний Ерөнхий газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, хүний их эмч, цагдаагийн ахмад С.Эрдэнэцэцэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч, тэргүүлэх зэргийн шинжээч эмч, хүний их эмч, цагдаагийн хошууч Ө.Сарангэрэл, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, хүний их эмч, цагдаагийн ахмад Э.Эрхэмбаяр нарын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №466 дугаартай 1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №134 тоот дүгнэлт нь 2023 оны 01 дүгээр сарын 09-нээс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний УНТЭ-н эмнэлгээс гарах үеийн эпикризийн хэвтэх үеийн оношоор, Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ №162 тоот дүгнэлт нь 2023 оны 01 дүгээр 09-ний өдрийн “Ай Ти Мед” дүрс оношлогооны төвийн Толгойн КТГ-г үндэслэн гаргажээ. 2. *******т нь өмнө нь нүдний даралт ихэсдэг гэх зовиур, онош тогтоогдсонгүй. 3.4.*******ын биед тухайн үед гэмтлийн дараах эвэрлэгийн урагдсан шарх, 2 нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүд, баруун шанаа, зүүн чихэнд язарсан шарх, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд учирчээ. Тухайн үед учирсан нүдний гэмтлийн улмаас /2024 оны 04 дүгээр сарын 22-ны Гэгээн мэлмий нүдний эмнэлгийн эмчийн үзлэгээр/ баруун нүдний хараа 0.25, зүүн нүдний хараа 0.3, 2 нүдний хуурайшилт, баруун нүдний өөх, эвэрлэгийн сорив, болрын бүдэгшилттэй болсон байна . Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-20% -р алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч *******,******* нарыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке дотор иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү пивоны шилэн аяга шидэж,  эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке дотор иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хоёр талын ухархайн хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Эрх бүхий албан тушаалтны “Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл” /1-р хх-ийн 06-р тал/, Иргэн Д.Мөнхчимэгээс Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1-р хх-ийн 07-08-р тал/, ийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”, хохирогч *******ыг үзсэн тухай №58 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас”, эмнэлгийн холбогдох баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 09-26-р тал/, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Мөрдөгчийн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-31-р тал/, Хохирогч *******ын мэдүүлэг /1-р хх-ийн 44-р тал/, Гэрч П.Отгонбатын мэдүүлэг /1-р хх-ийн 46-р тал/, Гэрч П.Отгонжаргалын мэдүүлэг, Гэрч Б.Лхагвадоржийн мэдүүлэг /1-р хх-ийн 50-р тал/, Гэрч М.Энхзаяагийн мэдүүлэг /хх-ийн 56-р  тал/, Гэрч Д.Цогтоогийн мэдүүлэг /1-р хх-ийн 58-р тал/, Насанд хүрээгүй гэрч Б.Эрхэсийн мэдүүлэг /1-р хх-ийн 60-р тал/, Гэрч С.Эрдэнэ-Очирын мэдүүлэг /1-р хх-ийн 62-63-р тал/, ийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хохирогч *******г үзсэн тухай №32 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас” /1-р хх-ийн 70-р тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №466 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******,******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Харин Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас шүүгдэгч *******ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цаг 24 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке дотор иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хүлээн авч хянаад тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны 2023/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн боловч шүүгдэгч ******* уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 2023/ДШМ/75 дугаартай магадлалаар тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны 2023/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй “...би *******д хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдээгүй...” гэж маргасан бөгөөд хэдийгээр хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Удаагүй байтал дахиад 2 залуу орж ирээд, сүүлд гаднаас орж ирсэн хоёр залуугийн нэг нь намайг заамдаад газарт унагаад гараараа толгой руу нэлээд хэдэн удаа цохисон, би доошоо хараад хэвтчихсэн, тэгсэн чинь дээшээ харуулаад цохисон, тэр залууд би зодуулаад зүүн хөмсөг урагдаад цус гараад хавдсан, чих хавдаад хөх няц болсон байсан. Тэгээд цагдаа ирээд салгасан. ...Тэр хоёр залуугийн нэг нь над руу дайрах үед нь анх харсан, царайг нь бол сайн цээжилсэн, өмсөж явсан хувцсыг нь санахгүй байна. Маргааш нь цагдаагийн хэсэг дээр очиход намайг зодсон залуу байж байсан, нэрийг мэдэхгүй болохоос хараад танина...”/1-р хх-ийн 44-р тал/, мөн хохирогч ******* шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...надад учирсан хөнгөн зэргийн гэмтлийг ******* учруулсан...би гэхдээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч С.Эрдэнэ-Очирын  мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөнхбаатар орж ирсэн 3-ыг хараад босож ирээд Төмөрхүү, Амарбаясгалан нар луу дайрч эхлээд зодоон эхэлсэн. ... Мөнхбаатар гэх хүний баруун талаас их хэмжээний цус гарсан байдалтай, Амарбаясгалангийн нүүр битүү цус болсон байдалтай газар ноцолдож байхаар нь Амарбаясгаланг салгаад гадаа гаргаж орхиод буцаад ортол Отгонжаргал Төмөрхүү хоорондоо зодолдоод байхаар нь салгаад бүгдийн караокеноос гаргаад байж байтал цагдаа ирээд зодолдсон хүмүүсийг тарааж явуулаад ******* гэх хүнийг эмнэлэг рүү явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63-р тал/ зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч дээрх нотлох баримтуудыг үндэслэн *******ыг *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээтэй байна гэж дүгнэлээ.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Харин шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохироогүй байна.

Иймд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Харнууд овгийн Дашдондогийн Мөнхбаатарт холбогдох 2332000210038 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгах нь зүйтэй  гэж шүүх үзлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Шүүгдэгч *******гийн үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын биед баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх, баруун нүд, баруун шанаа, зүүн чихэнд язарсан шарх, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, баруун нүд, баруун шанаа, зүүн чихэнд язарсан шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол тус тус учирсан, мөн шүүгдэгч*******гийн үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын биед хоёр талын ухархайн хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч ******* нь шүүгдэгч *******,******* нараас 49 ширхэг нотлох баримт хэрэгт хавсаргаж 2 143 667 төгрөгийн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал, мөн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримтаар нийт 2387867 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нараас 2 387 867 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг 29-02 тоотод оршин суух хаягтай, Харчин овогт Дашдондогийн Мөнхбаатарт олгох нь зүйтэй байна гэж дүгнэж шийдвэрлэснийг шүүх хуралдаан дээр дээрх хохирол төлбөр болох 2 387 867 төгрөгөөс шүүгдэгч ******* 1 193 933 төгрөг, шүүгдэгч******* 1 193 933 төгрөг нийт 2 387 867 төгрөгийг хохирогч *******т төлсөн ба нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны авах ёстой байсан цалин 3 360 000 төгрөг, ирээдүйд гарах нүдний болор суулгах хагалгаа хийлгэх эмчилгээний зардалд 5 800 000 төгрөг, хамрын хагалгаа хийлгэхэд гарах эмчилгээний зардалд 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул хохирогч ******* нь дээрх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эртэйг дурдах нь зүйтэй байна. Мөн хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ зайлшгүй эмчлүүлэх болон эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

            Гурав.Шүүгдэгч *******,******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке дотор иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү пивоны шилэн аяга шидэж,  эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке дотор иргэн *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хоёр талын ухархайн хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт *******,*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 01 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Болор-Эрдэнэд даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1.8, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овгийн Бямбажавын Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Харнууд овгийн Бямбийн Төмөрхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Харнууд овгийн Дашдондогийн Мөнхбаатарт холбогдох 2332000210038 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгасугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000  /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан *******,******* нар нь торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нараас 2387867 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг 29-02 тоотод оршин суух хаягтай, Харчин овогт Дашдондогийн Мөнхбаатарт олгож шийдвэрлэснийг шүүх хуралдаан дээр дээрх хохирол төлбөр болох 2387867 төгрөгөөс шүүгдэгч ******* 1193933 төгрөг, шүүгдэгч******* 1193933 төгрөг нийт 2387867 төгрөгийг хохирогч *******т төлсөн бөгөөд нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны авах ёстой байсан цалин 3360000 төгрөг, нүдний болор суулгах хагалгаа хийлгэхэд гарах зардалд 5800000 төгрөг, хамрын хагалгаа хийлгэхэд гарах эмчилгээний зардалд 2000000 төгрөг зэрэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эртэй мөн хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ зайлшгүй эмчлүүлэх болон эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ******* нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7.Энэ хэрэгт *******,*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 01 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Болор-Эрдэнэд даалгасугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******,*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.