Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 92

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга:Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч: Р.Энх-Оюун

Иргэдийн төлөөлөгч: Ц.Бурмаа

Хохирогч Л.Батболд

Шүүгдэгч Д.Санжаагдагва, түүний өмгөөлөгч Г.Баярмаа

Шүүгдэгч Э.Хүрэлсүх, түүний өмгөөлөгч Ю.Тогмид

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхмишээл, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Данаажав, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сумъяадорж, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Болортуяа, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цэрэноров, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Билэгт-Отгон, тэдгээрийн өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Даваадагвын Санжаадагва, Урианхайдаш овогт Данаажавын Мөнхмишээл, Цэцэг овогт Эрдэнэ-Очирын Цэрэнноров, Сартуул овогт Эрдэнэбулганы Хүрэлсүх, Мэргэд овогт Батбаатарын Сумъяадорж нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031829 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58-108 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Даваадагвын Санжаадагва /РД:СМ94041415/

2.Монгол улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 72 дугаар дунд сургуулийн 11а ангид сурдаг, ам бүл 2, аавын хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54-633 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Урианхайдаш овогт Данаажавын Мөнхмишээл /РД:УХ00322638/

3.Монгол улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын политехникийн коллежийн 2а ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-197ж тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цэцэг овогт Эрдэнэ-Очирын Цэрэнноров /РД:ВЕ00292213/

4.Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол-Солонгосын политехникийн коллежийн дизайны 2-р ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2-р багт оршин суух хаягтай, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-497ж тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт Эрдэнэбулганы Хүрэлсүх /РД:ВЕ99011117/

5.Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 72 дугаар дунд сургуулийн 11 а ангид сурдаг, ам бүл 5, эгч, хүргэн ах, 2 дүүгийн хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 15-342 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Мэргэд овогт Батбаатарын Сумъяадорж /РД:У300250114/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын 21 дүгээр гудамжинд иргэн Л.Батболдын эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, “Самсунг Эс-2” загварын гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Санжаадагва мэдүүлэхдээ:-Тухайн хэрэг гардаг өдөр буюу 09 дүгээр сарын 02 өдөр 00 цагийн үед би Мөнхмишээл, Сумъяадорж хоёртой цуг дэлгүүр орохоор явж байгаад Цэрэнноров Хүрэлсүх нартай таарсан. Би тэгээд Сумъяадоржоос энэ хоёр хүүхэд хэн юм бэ гэж асуусан. Сумъяадорж хэлэхдээ нэг 10 жилд сурч байсан хүүхдүүд байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хүүхдээс салаад дэлгүүр орох гэтэл дэлгүүр хаасан байсан. Тэгээд гурвуулаа зам өгсөөд би Сумъядоржтой цуг, Мөнхмишээл ходоод нь өвдөөд хоцорсон явж байснаа бид хоёроос тамхи байна уу гэж асуусан тэгэхээр би тамхи байхгүй гэж хэлтэл Мөнхмишээл зам хөндлөн гараад явсан. Бид хоёр дагаад явсан. Замын тэр хавьд хохирогч ах найзтайгаа байсан. тэгтэл Цэрэнноров, Хүрэлсүх хоёр явж байхаар нь дахиад тэр хоёртой уулзсан. Тэгтэл хохирогч ах нүүр нь цус болсон хажууд нэг ах нь дээгүүрээ цамц өмсөөгүй нүцгэн байдалтай байхаар нь би хохирогч ахаас тамхи байна уу гэж асуусан. Тэтэл хохирогч ах байгүй гэж хэлээд миний нүдэн тус газарт цохисон. Би тэгэхээр нь хохирогчийг өшиглөсөн, тэгтэл хажуу талаас Цэрэнноров хохирогчтой барьцалдсан. Тэгтэл Хүрэлсүх гартаа барьж байсан ундааны саваар цохисон. Би тэгэхээр нь хохирогчоос Хүрэлсүхийг салгах гээд хохирогчийг нуруунаас нь таттал хохирогчийн халааснаас нь гар утас унасан тэгэхээр нь би утсыг аваад зугтаасан. Тэгээд хохирогчоос салаад зугтацгаасан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхмишээл  мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цэрэноров мэдүүлэхдээ:-Тухайн хэрэг гардаг өдөр найзуудынхаа ах нартай заал авсан. Тэгээд орой 23 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гэрт идэж уух зүйл байхгүй байхаар нь Хүрэлсүхтэй юм авч идэхээр нь доошоо ТҮЦ явсан. Тэгээд доошоо явж байтал далангийн тэр хавьд хоёр ах хоорондоо зодолдоод нэг ах нь нөгөөгийнхөө дээр гарсан цохиод байсан. Тэгээд бид хоёр ТҮЦ-ээс идэх зүйлээ аваад явж гартал манай 10 жилийн сургуулийн Сумъяадорж, Мөнхмишээл нэг танихгүй хүүхэдтэй таарсан. Санжаадагва надаас тамхи байна уу, чамайг хэн гэдэг юм бэ гээд намайг толгойгоороо мөргөх гэтэл амнаас нь архи үнэртэж байсан. тэгээд би айгаад Мөнхмишээл, Сумъяадорж хоёрт явлаа гээд Хүрэлсүхтэй салаад явсан. Тэгээд дээшээ явж байтал хохирогч гэх ах том чулуун дээр суучихсан, нөгөө ах цээж нүцгэн хажууд нь зогсож байсан.  Бид хоёр дугуй засварын хажууд зогсоод хоёулаа утсаараа бичлэг хийх үү гэж нэг нэгнээсээ асууж байсан. Тэгээд ТҮЦ-с авсан зүйлээ идээж сууж байтал доороос Санжаадагва, Мөнхмишээл, Сумъядорж гурав ирж байхаар нь би Санжаадагва согтуу байсан болохоор нь дээрэлхэж магадгүй гэж бодоод Хүрэлсүхийг гэртээ харъя гэж хэлээд явтал араас нэг намайг Ноогий гэж дуудсан. Би тэгэхээр нь дараа таарах юм чинь зугтаагаад яахав гэж бодоод очсон. Тэгээд надаас энэ хоёр ах яасан юм бэ гэж асуухаар нь би мэдэхгүй түрүүнээс хойш хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Тэр хоёр хүнээс эхлээд Санжаадагва эхэлж тамхи асуухаар очоод намайг дуудсан. Санжаадагва том биетэй ахаас тамхи асуутал бацаанууд тамхи асуудаг хэн юм бэ гэж хэлсэн. Хохирогч гэх ах босч ирээд Санжаадагвыг цохисон тэгэхээр нь би хохирогч ахыг түлхсэн тэгтэл хохирогч ах хашаа налаад унасан тэгээд босч ирээд намайг барьсан. Тухайн үед би хэн хаана байгааг харах боломжгүй байсан. Тэгтэл хохирогч надад танай найз миний гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн. Хүрэлсүх хохирогчтой хамт байсан ах наад хүүхэд чинь чиний утсыг аваагүй гэж хэлсэн. Тэгээд хохирогч намайг тавиад би гэр рүүгээ харьсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хүрэлсүх мэдүүлэхдээ:-Тухайн өдөр Цэрэнноров бид хоёр заал авсан. Тэгээд гэртээ ирэхэд гэрт идэж уух зүйл байхгүй болохоор нь ТҮЦ орж идэж уух зүйл авахаар явсан. Тэгтэл далангийн хавьд хоёр ах хоорондоо зодолдож байсан. тэгээд бид хоёр ТҮЦ-с идэж уух зүйлээ аваад явж байтал 3 хүүхэдтэй таарсан тэр хүүхдүүдийг Цэрэнноров таньдаг юм шиг байна лээ. Тэгтэл эрээн цамцтай хүүхэд нь наад хоёрыг чинь зодъё гэж хэлэхээр хамт байсан 2 хүүхэд нь манай сургуулийн хүүхдүүд гэж хэлсэн. Тэгээд тэр 3 хүүхдээс салаад дугуй засварын үүдэнд сууж авсан зүйлээ идсэн. Тэгтэл нөгөө хоёр ах хоорондоо зодолдоод нэгнийгээ чулуугаар цохиод байсан. тэгтэл түрүүн таарсан 3 хүүхэд гараад ирэхээр нь би явъя гэж хэлээд явах гэтэл араас Ноогий гэж дуудсан би тэгэхээр нь очиж яах юм бэ гэж хэлсэн. Тухайн үед Цэрэнноров хохирогч хүнтэй зодолдоод байхаар нь бичлэг хийх үү цахим хуудсанд тавих уу гэж хэлж байсан. Цэрэнноров надад дуудахаар нь наадуул чинь сүүлд дээрэлхэж магадгүй очъё гэж хэлсэн. Тэгээд тэр гурван хүүхэд дээр очтол энэ хоёр хүн яагаад байгаа юм бэ гэж асуусан. Бид хоёр энэ хоёр хүн түрүүнээс хойш зодолдож байгаа талаар хэлсэн. Тэгтэл Санжаадагва тэр хоёр хүнээс тамхи асуухаар очсон. Араас Цэрэнноров очоод хохирогчтой зууралдаад байсан. Тэгтэл хохирогч гэх ах утас алга болчихлоо гэж орилоод байсан. Санжаадагва хохирогчийн гар утсыг аваад явсан. Хохирогч ах Цэрэнноровыг заамдаад тавихгүй байхаар нь таны утсыг тэр гурван хүүхэд аваад явсан талаар хэлсэн. Тэгээд бид хоёр салаад гэртээ харьсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сумъяадорж мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Батболд мэдүүлэхдээ:-2016 оны 09 дүгээр сарын 03 өдөр 23 цаг өнгөрч байхад “Мөнгөн гүүр караокед 2 найзтайгаа орсон. Тэгээд тэр караокед 00 өнгөрч байхад Болдоо эхлээд яваад өгсөн. Батхуяг бид хоёр үлдсэн тэгж байж байгаад гараад Батхуяг бид хоёр манай гэр рүү явсан.Тэгээд гудамж өгсөөд нэг гудамжний үзүүр дээр Батхуяг бид хоёр тамхи татаад зогсож байтал 5-6 залуучууд хүрч ирээд эгнэж зогсчихоод тамхи байна уу гэж асуусан. Батбаяр тамхи байхгүй гэж хэлсэн, тэгтэл дахиж асуухаар нь би байхгүй гэж хэлээд байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгтэл нэг залуу үсэрч ирээд намайг цохисон. Тэгтэл 2-3 залуу ирээд надтай ноцолдсон. Миний өмдний халаас бариу байсан тэгтэл миний халааснаас утсыг аваад нэг нь цаашаа зугтсан тэгээд Батбаяр одоо цагдаад дуудлага өгсөн. Тэгээд доошоо алхтал цагдаагийн машин гарч ирэхэд болсон асуудлын талаар хэлсэн. Удалгүй цагдаа нар хүүхдүүдийг бариад ирэхэд миний гар утасны сим картыг авчихсан байсан. Тэгээд цагдаа очиж мэдүүлэг өгсөн гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Батболдын мэдүүлэг: Би 2016 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсэр 84-ийн автобусны буудлын ойролцоо байдаг "Мөнгөн бүрд" караокед өөрийн найз Батхуяг, Болдоо нарын хамт орсон. Тэгээд бид гурав дуулж байгаад Болдоо түрүүлээд яваад өгсөн. Батхуяг бид хоёр шөнө 00.00 цаг өнгөрч байхад нөгөө газар нь хаалаа гэхээр нь гараад, зам гараад такси барих гэж байгаад болиод манай гэр рүү алхсан. Тэгээд дөнгөж усан сан өгсөх гээд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нэг гудамжны үзүүр дээр Батхуяг бид хоёр тамхи татаад зогсож байсан чинь 5-6 залуучууд бид хоёр дээр ирээд, нэг залуу нь "тамхи байна уу" гэсэн чинь Батхуяг "байхгүй" гэсэн. Тэгсэн чинь тэд нар явахгүй байхаар нь би "тамхи байхгүй гээд байгаа юм шүү" гэсэн чинь 2-3 залуу нь миний нүүр рүү цохиод надтай зууралдаад байж байсан чинь нэг эрээн цамцтай залуу нь миний халаасыг уудлаад байсан бөгөөд халааснаас утас аваад гүйгээд явсан. Тэгэхээр нь би "эрээн цамцтай нь миний утсыг аваад явчихлаа" гэж орилсон чинь нөгөө хэд бүгд зугтаагаад яваад өгсөн. Би Батхуягийн утсаар цагдаа дуудаад тэр залуучуудыг барьж авсан….Би тэдгээр хүмүүсийг танихгүй. Урьд өмнө нь харж байгаагүй хүмүүүс байсан. Тэр залуучууд 18-25 насны залуучууд байсан бөгөөд тэд нарын дүр төрх хувцас зэргийг нь тогтоох сөхөө байхгүй байсан. Гэхдээ хамгийн содон нь тэр эрээн цамцтай залуу байсан. Учир нь тэр миний утсыг авч явсан юм. /хх-н 27-29-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Батхуягийн мэдүүлэг: Батболд бид хоёр тэндээсээ гараад Батболдын гэр лүү явах гээд усан сан дөнгөж өсгөөд нэг гудамжны үзүүрт зогсож байгаад тамхи татаж байтал хэдэн залуу ирээд нэг нь Батболдоос "тамхи байна уу" гэж асуусан. Тэгсэн чинь Батболд "байхгүй" гэсэн чинь тэр залуучууд нь явахгүй байхаар нь "байхгүй гээд байгаа юм биш үү" гэж жоохон ширүүхэн хэлсэн….Тэгсэн чинь л тэр гурав нь Батболдыг барьж аваад шууд зодоод эхэлсэн. Би салгах гэтэл хаанаас ч юм өөр гурван залуу ирээд намайг тойроод гурвуулаа газраас чулуу аваад илүү хөдөлгөөн хийвэл зодох гээд байсан. Тэгсэн чинь нөгөө гурван залуу нь Батболдыг зодохоо болиод бүгд гэнэт зугтсан чинь Батболд "Батхуягаа миний утсыг аваад явчихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр араас гүйгээд би утсаараа цагдаад дуудлага өгч байхад цагдаагийн машин ирээд тэд нарын араас нь очоод барьсан. /хх-ийн 36-38-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Мөнхзаяагийн мэдүүлэг: 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр машинт эргүүлийн үүрэг цагдаа, жолооч Б.Мөнхбаярын хамт гүйцэтгэж байсан бөгөөд орой 01:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хулж", "Бодь" дэлгүүрийг хаалгах чиглэлээр ажиллаж байхад Согоот-10-аас 01:21 минутанд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 84-н автобусны ойролцоо хүмүүст зодуулаад дээрэмдүүлчихлээ гэх дуудлага хүлээн авч түргэн шуурхай очиж шалгахад Чингэлтэй дүүргийн Усан сан өгсөх зам, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо өгсөх замын уулзвар дээр нэг саравчтай малгайтай хүн гараа өргөхөөр нь дуудлага өгсөн хүн гэж бодоод зогсоод юу болсон талаар асуухад "намайг дээрэмдсэн хүмүүс зам өгсөөд зугтаачихлаа" гэхээр нь хохирогчоо үлдээгээд хэрэг үйлдсэн хүмүүсийн араас явсан. Тэр үед зам дагуу 3 хүн явж байсан бөгөөд 2 этгээдийг барьж авахад 1 эрээн цамцтай залуу нь зугтаасан. Тэгээд манай жолооч араас нь гүйгээд барьж авсан бөгөөд 3 этгээдийг машинд суулган Согоот-10-т хүлээлгэн өгсөн. Тэр үед Цагдаагийн хэлтэс дээр хохирогч залуу найзтайгаа ирсэн байсан. ...Хохирогч нэг залуутай явж байсан бөгөөд хохирогчийн нүүр нь цус болсон байдалтай байсан. /хх-ийн 230-231-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹12578 тоот дүгнэлтэнд:

1.Л.Батболдын биед баруун нүдний нулимасны сувгийн  тасрал, хамар ясны цөмөрсөн хугарал, нүдний салст, нүүрний хэсгийн зөөлөн эдэд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мээндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна. /1хх-42/, хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл 1хх-6-8, нас тоолсон тухай тэмдэглэл 1хх-19-22, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 1хх-23-24, ял шалгах хуудас 1хх-119-123, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Санжаадагва, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров, Э.Хүрэлсүх нар нь бүлэглэн иргэн Л.Батболдыг 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын 21 дүгээр гудамжинд иргэн Л.Батболдын эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, “Самсунг Эс-2” загварын гар утсыг нь дээрэмдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч нар нь хохирогчийн эд зүйлийг нь авахдаа айлган сүрдүүлсэн идэвхтэй үйлдэл хийлгүйгээр, гудамж талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрч хохирогчид гэмтэл учруулах явцдаа бусад шүүгдэгч нарыг мэдээгүй байхад шүүгдэгч Д.Санжаадагва нь ганцаараа хохирогчийн халаасыг ухан эд зүйлийг нь булааж аваад зугтаасан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул тэдгээрт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шүүгдэгч Д.Санжаадагвыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров, шүүгдэгч Э.Хүрэлсүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолын 2-т “булаах гэмт хэрэг гэдэгт ... зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна”, мөн тогтоолын 6-д “Бусдын эд хөрөнгийг “булаах” гэмт хэргийг үйлдэхэд хохирогчид ямар нэгэн хүч хэрэглэдэггүй бөгөөд үйлдэл төгсмөгц хохирогчоос зугтаах, холдох шинжтэй байдаг бол “дээрэмдэх” гэмт хэргийн хувьд хүчирхийлэл, довтолгоон нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь болж, халдлагад өртөж байгаа этгээд руу шууд чиглэсэн байдгаараа ялгагдана” гэж заасан бөгөөд дээрх шүүгдэгч нарт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй бөгөөд хохирогчоос эд зүйлийг нь булааж зугтаахаар тохиролцож дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын 21 дүгээр гудамжинд иргэн Л.Батболдыг “тамхи байхгүй” гэлээ хэмээн ниймгийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, догшин авирлаж танхайран зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан, шүүгдэгч Д.Санжаадагва нь бусад шүүгдэгч нарыг мэдээгүй байхад хохирогч Л.Батболдын халаасыг ухан “Самсунг Эс-2” загварын гар утсыг авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Санжаадагвын “…би тамхи байхгүй гэж хэлтэл Мөнхмишээл зам хөндлөн гараад явсан. Бид хоёр дагаад явсан. Замын тэр хавьд хохирогч ах найзтайгаа байсан. Тэгтэл Цэрэнноров, Хүрэлсүх хоёр явж байхаар нь дахиад тэр хоёртой уулзсан. Тэгтэл хохирогч ах нүүр нь цус болсон хажууд нэг ах нь дээгүүрээ цамц өмсөөгүй нүцгэн байдалтай байхаар нь би хохирогч ахаас тамхи байна уу гэж асуусан. Тэтэл хохирогч ах байхгүй гэж хэлээд миний нүдэн тус газарт цохисон. Би тэгэхээр нь хохирогчийг өшиглөсөн, тэгтэл хажуу талаас Цэрэнноров хохирогчтой барьцалдсан. Тэгтэл Хүрэлсүх гартаа барьж байсан ундааны саваар цохисон. Би тэгэхээр нь хохирогчоос Хүрэлсүхийг салгах гээд хохирогчийг нуруунаас нь таттал хохирогчийн халааснаас нь гар утас унасан тэгэхээр нь би утсыг аваад зугтаасан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цэрэнноровын “…дээшээ явж байтал хохирогч гэх ах том чулуун дээр суучихсан, нөгөө ах цээж нүцгэн хажууд зогсож байсан.  Бид хоёр дугуй засварын хажууд зогсоод хоёулаа утсаараа бичлэг хийх үү гэж нэг нэгнээсээ асууж байсан. Тэгээд ТҮЦ-с авсан зүйлээ идээж сууж байтал доороос Санжаадагва, Мөнхмишээл, Сумъядорж гурав ирж байхаар нь би Санжаадагва согтуу байсан болохоор нь дээрэлхэж магадгүй гэж бодоод Хүрэлсүхийг гэртээ харья гэж хэлээд явтал араас нэг намайг Ноогий гэж дуудсан. Би тэгэхээр нь дараа таарах юм чинь зугтаагаад яахав гэж бодоод очсон. Тэгээд надаас энэ хоёр ах яасан юм бэ гэж асуухаар нь би мэдэхгүй түрүүнээс хойш хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Тэр хоёр хүнээс эхлээд Санжаадагва эхэлж тамхи асуухаар очоод намайг дуудсан. Санжаадагва том биетэй ахаас тамхи асуутал бацаанууд тамхи асуудаг хэн юм бэ гэж хэлсэн. Хохирогч гэх ах босч ирээд Санжаадагвыг цохисон тэгэхээр нь би хохирогч ахыг түлхсэн тэгтэл хохирогч ах хашаа налаад унасан тэгээд босч ирээд намайг барьсан. Тэгтэл хохирогч надад танай найз миний гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн. Хүрэлсүх хохирогчтой хамт байсан ах наад хүүхэд чинь чиний утсыг аваагүй гэж хэлсэн. Тэгээд хохирогч намайг тавиад би гэр рүүгээ харьсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Хүрэлсүхийн “…далангийн хавьд хоёр ах хоорондоо зодолдож байсан. Тэгээд бид хоёр ТҮЦ-с идэж уух зүйлээ аваад явж байтал 3 хүүхэдтэй таарсан тэр хүүхдүүдийг Цэрэнноров таньдаг юм шиг байна лээ. Тэгтэл эрээн цамцтай хүүхэд нь наад хоёрыг чинь зодъё гэж хэлэхээр хамт байсан 2 хүүхэд нь манай сургуулийн хүүхдүүд гэж хэлсэн. Тэгээд тэр 3 хүүхдээс салаад дугуй засварын үүдэнд сууж авсан зүйлээ идсэн. Тэгтэл нөгөө хоёр ах хоорондоо зодолдоод нэгнийгээ чулуугаар цохиод байсан. Тэгтэл түрүүн таарсан 3 хүүхэд гараад ирэхээр нь би явъя гэж хэлээд явах гэтэл араас Ноогий гэж дуудсан би тэгэхээр нь очиж яах юм бэ гэж хэлсэн. Тухайн үед Цэрэнноров хохирогч хүнтэй зодолдоод байхаар нь бичлэг хийх үү цахим хуудсанд тавих уу гэж хэлж байсан. Цэрэнноров надад дуудахаар нь наадуул чинь сүүлд дээрэлхэж магадгүй очъё гэж хэлсэн. Тэгээд тэр гурван хүүхэд дээр очтол энэ хоёр хүн яагаад байгаа юм бэ гэж асуусан. Бид хоёр энэ хоёр хүн түрүүнээс хойш зодолдож байгаа талаар хэлсэн. Тэгтэл Санжаадагва тэр хоёр хүнээс тамхи асуухаар очсон. Араас Цэрэнноров очоод хохирогчтой зууралдаад байсан. Тэгтэл хохирогч гэх ах утас алга болчихлоо гэж орилоод байсан. Санжаадагва хохирогчийн гар утсыг аваад явсан. Хохирогч ах Цэрэнноровыг заамдаад тавихгүй байхаар нь таны утсыг тэр гурван хүүхэд аваад явсан талаар хэлсэн.” гэх мэдүүлэг, хохирогч Л.Батболдын “…Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нэг гудамжны үзүүр дээр Батхуяг бид хоёр тамхи татаад зогсож байсан чинь 5-6 залуучууд бид хоёр дээр ирээд, нэг залуу нь “тамхи байна уу” гэсэн чинь Батхуяг “байхгүй” гэсэн. Тэгсэн чинь тэд нар явахгүй байхаар нь би “тамхи байхгүй гээд байгаа юм шүү” гэсэн чинь 2-3 залуу нь миний нүүр рүү цохиод надтай зууралдаад байж байсан чинь нэг эрээн цамцтай залуу нь миний халаасыг уудлаад байсан бөгөөд халааснаас утас аваад гүйгээд явсан. Тэгэхээр нь би “эрээн цамцтай нь миний утсыг аваад явчихлаа” гэж орилсон чинь нөгөө хэд бүгд зугтаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Э.Батхуягийн “…нэг гудамжны үзүүрт зогсож байгаад тамхи татаж байтал хэдэн залуу ирээд нэг нь Батболдоос “тамхи байна уу” гэж асуусан. Тэгсэн чинь Батболд “байхгүй” гэсэн чинь тэр залуучууд нь явахгүй байхаар нь “байхгүй гээд байгаа юм биш үү” гэж жоохон ширүүхэн хэлсэн. Тэгсэн чинь л тэр гурав нь Батболдыг барьж аваад шууд зодоод эхэлсэн. Би салгах гэтэл хаанаас ч юм өөр гурван залуу ирээд намайг тойроод гурвуулаа газраас чулуу аваад илүү хөдөлгөөн хийвэл зодох гээд байсан. Тэгсэн чинь нөгөө гурван залуу нь Батболдыг зодохоо болиод бүгд гэнэт зугтсан” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Даваадагвын Санжаадагвыг бусадтай бүлэглэн догшин авирлаж танхайрсан, бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэргийг зөрчиж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял,

Насанд хүрээгүй шүүгдэгч Урианхайдаш овогт Данаажавын Мөнхмишээл, Цэцэг овогт Эрдэнэ-Очирын Цэрэнноров, Мэргэд овогт Батбаатарын Сумъяадорж, шүүгдэгч Сартуул овогт Эрдэнэбулганы Хүрэлсүх нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан ялыг тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, насанд хүрээгүй шүүгдэгч нарыг арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Хохирогч Л.Батболдоос шүүх хуралдаан дээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн анх удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан, тэдгээрийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгч нарын хувьд, гагцхүү тэдгээрийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдсан болно.