| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2021/00446/И |
| Дугаар | 103/ШШ2022/00088 |
| Огноо | 2022-03-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2022/00088
| 2022 оны 0******* сарын 0******* өдөр | Дугаар 10*******/ШШ2022/00088 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймагт төрсөн, ******* настай, *******, , ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, дүгээр байрны *******8 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, овгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19 онд аймгийн хотод төрсөн, *******5 настай, эрэгтэй, , ******* боловсролтой, хүнд мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, ******* дүүргийн ******* дугаар хороо, дүгээр байрны *******8 тоотод оршин суух, ******* ХК-д ажилтай, овгийн холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг *******0.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: овогтой миний бие нь 2012 онд овогтой ай танилцаж, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, 6101000242 дугаартай гэрчилгээ авсан. Бидний том охин 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, бага охин 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Сүүлийн ******* жил бид зан харилцаа болон хайр халамж, бусад тааламжгүй байдлын улмаас эхнэр нөхрийн харилцаагүй болж, сэтгэл хөрж, хайр дурлалын харилцаа байхгүй болсон. ******* жил тусдаа өрөөнд, тусдаа орон дээр унтаж байгаа. Хүүхдүүдээ бодоод ******* жилийн хугацаанд хамт амьдарсан боловч энэ хэвээрээ байх, эсвэл гэрлэлтээ цуцлуулах асуудал тулгарах болсон. Тэгээд би гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн.
Бид хоёр 9 жил хамт амьдарсан, 2 хүүхэдтэй болох хүртлээ бидний харилцаа дажгүй сайн байсан. Хамт амьдарч байх хугацаандаа намайг зодоод, доромжлоод байдаг зүйл байхгүй. ******* жилийн өнөөс архи уугаад, гэртээ ирэхгүй, тоглоомонд донтох зэрэг үйлдлүүд гаргаад бидний хооронд үл ойлголцол бий болж эхэлсэн. Би гэр бүлийн харилцаагаа сэргээхээр сэтгэл зүйчид хандаж, ярилцаж үзэж байсан. Тэгээд нэмэр болоогүй тул би сүүлдээ хүчлэхээ больсон.Хүүхдүүдээ бодоод гэр бүлийн харилцаатай байя гэж хичээгээд цугтаа хоол ундаа хийж и*******, хүүхдүүдийнхээ тухай ярилцаад байдаг. Гэхдээ ямар ч нэгийгээ хайрлах сэтгэлгүй болсон. Би ******* хүн, жил дарааллаад ойрхон төрсөн эмзэг үед минь надад ямар ч анхаарал, халамж хандуулаагүй тул миний сэтгэл хөрсөн. Хүүхдүүдээ нялх үед нь хэзээ ч миний дэргэд байгаагүй тул би энэ хүнээс юу ч хүлээхээ больсон. Энэ хүн одоо салахгүй гээд намайг гуйсан боловч би намайг хайрлаач гээд өчнөөн гуйгаад хэлж байхад өөрчлөгдөхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Аавын хувьд сайн аав
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хэлж байгаа зөв, 2 хүүхдээ нялх байхад нь би эхнэрээ анхаарал халамжаар дутаасан. Ер нь ******* жилийн өмнөөс сална гэдэг шийдвэрийг гаргасан байсан. Би ******* жил өөрийгөө өөрчлөх гэж үзлээ. өөрчлөгдсөн зүйл ч байгаа байх. 2 хүүхдээ өнчрүүлэхгүй гээд ******* жил ямар ч гэр бүлийн харилцаагүйгээр цуг амьдарч байна. Цаашдаа хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэр бүлээ авч үлдэхийг хүссэн. Одоо тэгээд ******* жил цуг байгаад яагаад ч болохгүй байгаа тул гэрлэлт цуцлуулах саналыг нь хүлээн зөвшөөрч байна гэж хэлье дээ. ******* жилийн өмнө гэр бүлээс гадуурх харилцааг анх үүсгэсэн. Тэрнээсээ болж салъя гэж байхад нь салахгүй гээд зууралдаад байх нь энэ хүнд хүндээр тусах юм болов уу гэж бодож байна. бүлээс гадуурх харилцааны хувьд тэй ямар ч бэлгийн харилцаагүй байгаа учраас надад 1 удаа тийм зүйл тохиолдож байсан. надад хайргүй гэхээсээ илүү тэр хүнээ мартаж чадахгүй байгаа болохоор гэрлэлтээ цуцлуулах маш том шалтгаан болсон байх гэж бодож байна. ******* жилийн өмнө би анх энэ талаар мэ*******, миний буруугаас болоод энэ хүн ийм үйлдэл хийжээ гээд өөрөөсөө бурууг хайсан, гэр бүлээ аврах эрмэлзэл өндөр байсан. лэлтээ цуцлуулахгүй гээд хичнээн гүрийсэн ч намайг хайрлаж чадахгүй, цуг амьдарч чадахгүй гээд байгаа хүнийг хүчээр байлгаад байх хүсэл байхгүй байна гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн 2 дахь тайлбартаа: 2021 оны 11 сард шүүх хуралдаан болж шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ******* сарын хугацаанд бид хоёрын харилцаанд ямар ч өөрчлөлт гараагүй, эвлэрүүлэн зуучлагч болон зөвлөгөө өгөх газраар 2-******* удаа үйлчлүүлсэн, ямар ч өөрчлөлт гараагүй учраас олон удаа уулзах шаардлагагүй гэж үзсэн. Одоо бид ярилцаж тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Эвлэрлийн гэрээгээр гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ би авна, эцгээс нь тэтгэлэг гаргуулна, орон сууцыг бидний өмчлөлд үлдээж, би Н. ногдох хэсэг болох 10.000.000 төгрөгийг өгөхөөр, ын цалингийн зээлээс 16.000.000 төгрөг үлдсэн байгаа, үүнээс 8.000.000 төгрөгийг би төлж өгөхөөр болсон. Иймд эвлэрлийн гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан 2 дахь тайлбартаа: Бид гэр бүл судлаач дээр очсон. Би ээс илүү олон удаа очиж уулзсан. зүгээс буцаж нийлэх сэтгэлгүй, сонирхолгүй байна гэсэн тул энэ саналыг нь хүндэтгээд одоо санал нийлж байгаа. Бид 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд өгсөн. Эвлэрлийн гэрээний дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би банкнаас цалингийн зээл авсан, үлдэгдэл нь 16.000.000 төгрөг байгаа. хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлээ хувааж төлөхөөр болсон гэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг,
Хариуцагчаас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх зээлийн дансны хуулга, кредит картын хуулга, иргэний хаягийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх хугацааг ******* сарын хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх уулзалт ярилцлага зохион байгуулсан талаарх баримтыг /илтгэх хуудас, уулзалтын бүртгэл/ Нийслэлийн ******* дүүргийн бүл Залуучуудын хөгжлийн хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Н. холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу *******0.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээнд:
1. лэлтийг цуцлуулах
2. Хүүхдүүдийг эх Б. асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх
*******. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 2 өрөө байрыг болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээн, ногдох хэсэг 10.000.000 төгрөгийг ээс гаргуулах
4. Хариуцагч ын банкнаас 2021 онд зээлдэж авсан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 16.000.000 төгрөгийн тал хувь болох 8.000.000 төгрөгийг төлөхөөр тус тус тусгажээ.
Шүүх гэрлэгчдийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэн гэрээний 1, 2 дахь заалтыг бүлийн тухай хуулийн 14, 40 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг баримтлан, *******, 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдрах хугацаандаа охин , нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон байна.
лэгчид нь 2012 онд танилцан, 2015 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж хамтран амьдарсан боловч нөхөр болох нь эхнэр хүүхэддээ анхаарал тавьдаггүй, гадуур тэнэдэг, архи уудаг, хайр халамж үзүүлдэггүй шалтгаанаар эхнэр нь нөхрөө гэх хайр сэтгэлгүй болсон, нэг гэрт хамт амьдарч байгаа боловч сүүлийн ******* жил сексийн харилцаа үүсгээгүй, эхнэр нөхрийн дотно харилцаагүй болсон, шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүнд хүрээгүй ажиллагаа дуусгавар болсон, шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг авч хэрэг хянан шийдвэрлэх хугацааг ******* сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч эвлэрээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Нийслэлийн ******* дүүргийн бүл Залуучуудын хөгжлийн хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн илтгэх хуудас, уулзалтын бүртгэл зэргээр тогтоогдсон, хариуцагч нь эхнэрээ нялх биетэй байхад нь түүнийг хайрладаггүй, анхаарал халамж үзүүлдэггүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан, энэ байдал нь удаан хугацаагаар үргэлжилснээс Б. нөхрөө гэх хайр сэтгэл хөрч тэдний салах шалтгаан үүссэн байх ба дээрх нөхцөл шалтгаанууд болон Б. зүгээс эвлэрэх хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулна гэсэн шийдэлд эргэлт буцалтгүйгээр хүрсэн байгаа байдал зэргийг харгалзан шүүхээс гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, *******8.******* дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хүүхдүүдийн нас, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал, төрсөн цагаасаа байнга ээжтэйгээ хамт амьдарч байгаа, гэрлэгчдийн өөрсдийнх нь хүсэл зориг саналыг харгалзан эх Б. асрамжид үлдээж, бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа *******лэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.******* дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар гэрлэгчид нь хүүхдүүдтэйгээ байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул тэдэнтэй уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно. Иймд гэрлэгчдийн зүгээс хэн нэгнийгээ хүүхдүүдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.
бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хариуцагч хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад төлсөн 216.1*******0 төгрөг, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагад төлсөн *******07.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216.1*******0 төгрөгийг, улсын орлогоос 174.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.*******-д зааснаар овгийн , Төмөрбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар , нарыг эх Б. асрамжид үлдээсүгэй
*******. бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 06-нд төрсөн , 2017 оны 06 дугаар сарын 12-нд төрсөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан , нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ******* дүүргийн ******* дугаар хороо, дүгээр байрны *******8 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг , , нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч Н. ногдох хэсэг 10.000.000 төгрөгийг төлж өгөхөөр, хариуцагч ын банкнаас 2021 онд авсан цалингийн зээлийн үлдэгдэл 16.000.000 төгрөгийн 50 хувь буюу 8.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524.080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 216.1*******0 төгрөгийг, улсын орлогоос 174.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
6. бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ