| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Билгүүн |
| Хэргийн индекс | 106/2024/0720/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/741 |
| Огноо | 2024-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/741
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,
улсын яллагч Г.Энэрэл,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт ийн т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******050000010*******6 дугаартай хэргийг ******* оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
овогт ийн /регистрийн дугаар: РИ002**************5*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь ******* оны 06 дугаар сарын 13-ний өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр, 5 шарын автобусны буудал дээр зогсож байсан ийг шалтгаангүйгээр нүүрэн газарт нь гараараа цохиж унагаан, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүн өвдөг, цээжний зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө үү..” гэсэн,
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс хохирогч ийн “... Би хувиараа 5 шар офицерын хооронд машинаараа таксинд явдаг. Өнөөдөр буюу ******* оны 06 дугаар сарын 13-ны өдрийн орой 22 цагийн үед 5 шараас офицер орох хүн авах гээд 5 шарын автобусны буудлын таксины зогсоол дээр машинаа байрлуулчихаад би өөрөө машинаанаасаа буугаад зогсож байсан чинь хажуугаас үл таних хүн гарч ирээд шууд намайг гараараа нүүр лүү цохиод би газарт унангуут тэр залуу намайг дарж байгаад 2,3 удаа цохичхоод зугтаагаад явж байхад нь би араас нт гүйгээд барьж аваад цагдаад дуудлага өгсөн. ..Тэр хүнтэй би ямар нэгэн байдлаар маргалдаагүй. ...Миний баруун нүдний доод тал хавдаж, зүүн өвдөг халцарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* оны 06 дүгээр сарын 18-ний өдрийн 8099 дугаартай “ ...ийн биед баруун нүдний доод зовхины цус хуралт , зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, цээжний зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлууд нь амь насанд аюулгүй. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эруул мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна." гэсэн дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан "...Намайг зодсон хүн мөн байна гэж 4 дугаарын зураг дээрх ийн ыг заав” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудаар ******* нь ******* оны 06 дугаар сарын 13-ны өдрийн орой 22 цагийн үед ийг хувиараа такси үйлчилгээнд явах зорилгоор 5 шарын автобусны буудлын авто зогсоол дээр машинаа байрлуулан, зогсож байхад нь согтууруулах ундааны зуйл хэрэглэсэн байдалтай таарч, түүнийг тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.
Шүүгдэгч ******* нь ******* оны 06 дугаар сарын 13-ны өдрийн орой 22 цагийн үед ийг хувиараа такси үйлчилгээнд явах зорилгоор 5 шарын автобусны буудлын авто зогсоол дээр машинаа байрлуулан, зогсож байхад нь согтууруулах ундааны зуйл хэрэглэсэн байдалтай таарч, шалтгаангүйгээр нүүрэн газарт нь гараараа цохиж унагаан, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүн өвдөг, цээжний зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээр шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд: хохирогч ийн мэдүүлэг /хавтаст хэргийн ******* дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8099 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 15 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байх, амьд явах эрхийг баталгаажуулсан байдаг.
Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь хохирогч ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамрсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг байх ба тус гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* хохирогч ийн нүүрэн тус газарт шууд санаа зорилготой, гараараа цохисон идэвхтэй үйлдэл болон хохирогч ийн эрүүл мэндэд баруун нүдний доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүн өвдөг, цээжний зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Хохирогч хохирол нэхэмжлээгүй байх тул энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэл би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 1*******, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дугаар зүйл, 35.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *******т холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь ******* оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч ийг Баянгол дүүргийн дугаар хороонд хохирогчийн тодорхойгүй шалтгааны улмаас нүүрэн тус газар луу нь цохиж гэмтээн ил хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор хохирогч ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч ийн хувьд эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан боловч баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч ******* нь 800,000 төгрөг төлж барагдуулсан талаар мэдүүлж байна. Мөн хохирогч сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Уг саналыг гаргасан үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч *******ын хувьд тодорхой орлоготой, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, эрхэлсэн тодорхой ажилтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хувийн байдал зэргийг харгалзан энэ ялын саналыг гаргаж байна. Бусад асуудлаар шүүгдэгч ******* нь хохирогчид өр төлбөргүй. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үүнийг үргэлжлүүлэх саналтай байна. ...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь “...Хэлэх зүйл байхгүй” гэсэн ба эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.******* дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч овогт ийн ыг хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж (15.000)-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
*******.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН