Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2022/00137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  З.О

Хариуцагч:  Э.Б

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Д.А

Нэхэмжлэлийн шаардлага: Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай, NHW203002927 арлын дугаартай, суудлын автомашины үнэ 8,000,000 (найман сая) төгрөг, машины торгуулийн төлбөрт төлсөн 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг, нийт 8,400,000 (найман сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага: 8,000,000 (найман сая) төгрөгийн үнэ бүхий Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг гэр бүлийн гишүүд болох Д.А, охин Э.Б, зээ охин Б.Э, талийгаач хүү Э.С нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс талийгаач хүү Э.Сад ногдох 2,000,000 (хоёр сая) төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгийг өв залгамжлуулан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.О, түүний өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Э.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А, тэдний өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.О нь Э.Бт холбогдуулан охин С.Ад өвлөгдөх суудлын автомашины үнэ 8,000,000 (найман сая) төгрөг, машины торгуулийн төлбөрт төлсөн 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг, нийт 8,400,000 (найман сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1. Хариуцагч Э.Бийн төрсөн ах Э.Стай 2015 оноос хойш хамтран амьдарч байсан бөгөөд хамтран амьдрах хугацаанд охин С.А 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Э.С 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймагт ослоор нас барсан. Гэтэл талийгаачийн төрсөн дүү Э.Б 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авч, Э.Сын эзэмшлийн Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай автомашиныг эзэмших болсон. Би өөрийн охин С.А-ийнзөрчигдсөн эрхийг хамгаалж, тус шүүхээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, охин С.А-г талийгаач Э.Сын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгосон. Талийгаач Э.Сын эзэмшлийн дээрх суудлын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэтэл Э.Б 2020 оны авто тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт оруулаагүй, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад, жолоодох эрхээ хасуулж400,000 төгрөгөөр торгуулсан арга хэмжээ авахуулсан байсан. Тус торгуулийн төлбөрийг төлөөд өөрийн нэр дээр шилжүүлж авч болно гэсний дагуу 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг төлсөн. Анх шүүхэд суудлын автомашин эсхүл 8,000,000 төгрөг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч хуульд зааснаар тус тээврийн хэрэгслээс талийгаач Э.Сын ээж гуравдагч этгээд Д.А өвлөх эрхтэй учир 4,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд хариуцагч Э.Бээс Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай, NHW203002927 арлын дугаартай, тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөг, машины торгуулийн төлбөрт төлсөн 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг, нийт 4,400,000 төгрөг гаргуулж өгнө үү.

2. Гуравдагч этгээд Д.А-ын бие даасан шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай машиныг Э.С ажил хийж байхдаа авсан учир түүний өмч хөрөнгө мөн. Талийгаач Э.Сын ээж Д.А нь тус суудлын автомашиныг өөрөө болон охин Э.Б цалингийн зээл авч, худалдаж авсан тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн гэж байна. Би ч бас тус машиныг авахад 1,500,000 төгрөг өгсөн. Тус суудлын автомашинаас өвлөгдөх хэсэг 4,000,000 төгрөгийг Д.А хууль ёсны өвлөгч тул өгөхийг зөвшөөрч байна. Харин гуравдагч этгээд Д.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг гэр бүлийн гишүүд болох Д.А, охин Э.Б, зээ охин Б.Э, талийгаач хүү Э.С нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Б хариу тайлбартаа: Миний ээж Д.А, охин Энэрэл, ах Э.С, бид 4 хамтдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 08-01 тоотод амьдардаг байсанЭэж Д.А 2015 оноос өнөөдрийг хүртэл сургуульд, би 2013 оноос хувийн болон төсвийн байгууллагад тус тус ажиллаж байна. Өмнөговь аймагт ажиллаж байсан ах Э.С маань 2018 оны 11 дүгээр сард зуурдаар нас барж, бид хүнд байдалд орсон. Миний талийгаач ах Э.С нь нэхэмжлэгч З.Отой өрх тусгаарлан хамт амьдарч байгаагүй. Тэдний дундаас хүүхэд төрсөн талаар маргахгүй. Талийгаач ах Э.Сад хамгийн анх ээж минь цалингийн зээл аваад, Верна маркийн суудлын автомашин авч өгсөн боловч такси үйлчилгээнд яваад мөнгө олохгүй байна гээд 2018 оны 8 дугаар сард Өмнөговь аймаг руу ажил хөдөлмөр эрхлэхээр явахдаа зарсан. Дахиад машин авах гэтэл зарсан Верна маркийн суудлын автомашины үнэ хүрэлцэхгүй байсан учир ээж Д.А дахин зээл авсан, би бас тодорхой хэмжээний мөнгө өгч, Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг авсан. Банкны барьцаанд байсан машиныг худалдаж авсан бөгөөд ах Э.Сыг нас барсны дараа түүний найз Г.Батмөнх худалдаж авахаар тохирч, нэр дээрээ шилжүүлсэн боловч мөнгөний боломжгүй байна гээд буцааж өгөхдөө миний нэр дээр шилжүүлсэн. Тус тээврийн хэрэгсэл нь манай гэр бүлийн дундын эд хөрөнгө тул өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед ах маань ажилд ороод удаагүй, өөрийн цалингаар машин авах боломжгүй байсан.

З.Огийн охин С.А-г миний ахын төрсөн хүүхэд гэдгийг зөвшөөрч байна. Би гуравдагч этгээдээр оролцож байгаа ээж Д.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө. Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгөөр авсан тул 4 ам бүлдээ хуваахад нэг хүнд 2,000,000 төгрөг ногдоно. Талийгаач ах Э.Сад ногдох хэсэг 2,000,000 төгрөгөөс хууль ёсны өв залгамжлагч нарт буюу түүний охин С.Ад 1,250,000 төгрөг, ээж Д.Ад 750,000 төгрөгийг өвлүүлэн өгөхийг зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч З.Огийн төлсөн суудлын автомашины торгуулийн төлбөр 400,000 төгрөгийг өгнө гэв.

 

Гуравдагч этгээд Д.А дараахь бие даасан шаардлага гаргасан. Үүнд: 1. 8,000,000 (найман сая) төгрөгийн үнэ бүхий Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг гэр бүлийн гишүүд болох Д.А, охин Э.Б, зээ охин Б.Э, талийгаач хүү Э.С нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох. 2. Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс талийгаач хүү Э.Сад ногдох 2,000,000 (хоёр сая) төгрөгөөс 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгийг өв залгамжлуулан гаргуулах тухай.

Үндэслэлдээ: Үүнд: 1. Нэхэмжлэгч З.О нь миний талийгаач хүү Э.Сын нэр дээр бүртгэлтэй байсан Тоёото Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг өөрийн охин С.А-г өв залгамжилж авах эрхтэй гэж миний охин Э.Бээс нэхэмжилсэн байна. Би 2016 онд анх цалингийн зээл аваад, хүү Э.Сад Верна маркийн машиныг 5,000,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн бөгөөд такси үйлчилгээнд явж бага зэрэг орлого олж, миний цалингийн зээлээс төлөлцөж байсан. Уг машиныг 2018 онд бусдад худалдсан 3,300,000 төгрөг дээр би дахин цалингийн зээл авч 3,400,000 төгрөгохин Э.Б 1,500,000 төгрөг нэмж, Приус-20 маркийн машин авсан. Бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн. Би хүү Э.С, охин Э.Б, зээ охин Б.Э нарын хамт амьдарч байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү маань зуурдаар нас барсан. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ нь миний талийгаач хүүгийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд охин Э.Б өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Иймд 8,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёото Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг манай гэр бүлийн гишүүд болох талийгаач хүү Э.С, охин З.Б, зээ охин Б.Э, Д.А бидний дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү.

2. Шүүхийн шийдвэрээр охин С.А-г талийгаач хүү Э.Сын төрсөн охин болохыг тогтоосон тул зөвшөөрч байна. Нэхэмжлэгч З.О, талийгаач хүү Э.С нар өрх тусгаарлан хамт амьдарч байгаагүй. Хүү маань бидэнтэй хамт амьдарч, ам бүлд маань бүртгэлтэй байсан. Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг 8,000,000 төгрөгөөр авсан тул 4 ам бүлдээ хуваахад нэг хүнд 2,000,000 төгрөг ногдоно. Талийгаач хүү Э.Сад ногдох хэсгээс хууль ёсны өвлөгчид адил тэнцүү хэмжээгээр өвлөж авах эрхтэй гэж үзэж байна.

Иймд талийгаач хүү Э.Сад оногдох 2,000,000 төгрөгөөс түүний охин С.Ад 1,250,000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмжээгээр буюу 750,000 төгрөгийг гаргуулж авна гэв.

Нэхэмжлэгчээс талийгаач Э.Сын нас барсны бүртгэлийн лавлагаа, С.А-ийнхүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг тогтоосон тухай лавлагаа, С.А-ийнтөрсөн эцгээр Э.Сыг тогтоож, тэтгэлэг гаргуулах, мөн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, С.А-г талийгаач Э.Сын хууль ёсны өвлөгчөөр тогтоосон тухай Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1486 дугаар шийдвэр, тус шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2021/00233 дугаар шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж гаргуулах тухай 131 дугаар гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 155/ШЗ2021/01282 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С.А-г Тоёота Приус-20 маркийн суудлын автомашины хууль ёсны өвлөгчөөр тогтоосон Хөвсгөл аймгийн тойргийн нотариатч Х.Пүрэвдуламын бүртгэлийн 0045 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, 400,000 төгрөгийн торгууль төлсөн баримт, шийтгэврийн хуудас, Тоёота Приус-20 маркийн суудлын автомашины эзэмшигч Э.Б болохыг тодорхойлсон ТӨҮГ-ын Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №2/35 дугаар тодорхойлолт зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Э.Сын хүүхэд С.А гэх бичилттэй төрөл садангийн лавлагаа зэрэг баримтыг, (хавтаст хэргийн 3-16, 236-240 дэхь тал)

Хариуцагчаас Э.Бийн ам бүлийг тодорхойлсон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Э.Сын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, 2017 онд цалингийн зээл олгосон ХААН банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Э.Бийн нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтыг, (хавтаст хэргийн 98, 114, 233, 234, 243, 244 дэхь тал)

Гуравдагч этгээдээс талийгаач Э.Сын нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын Д.А-ын ам бүл-ийн тодорхойлолт, Д.А-ын 3,400,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 онд цалингийн зээл авсан ХААН банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.Эийн төрсний гэрчилгээ, нэхэмжлэгч З.Огийн хариуцагч Д.Ад холбогдуулан 11,333,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2019/00559 дугаар шийдвэр, тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар магадлал, хариуцагч Э.Б, Д.А нарт холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШЗ2020/01490 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Д.А-ын 2006 оноос 2021 оныг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021 оны татварын тайлан тушаалтын Татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт зэрэг баримтыг тус тус гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 50, 51, 59-78, 246, 247 дахь тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн Автотээврийн төвөөс 9655 ХӨҮ улсын дугаартай, NHW203002927 арлын дугаартай, Тоёота Приус-20 маркийн суудлын автомашины эзэмшигчийн талаарх лавлагаа, (хавтаст хэргийн 112 дахь тал)

Хариуцагчийн хүсэлтээр ХААН банкны 5068140987 тоот данс эзэмшигчийн мэдээлэл, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвөөс 9655 ХӨҮ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн суудлын автомашины эзэмшигчийн талаарх лавлагаа, Э.С татвар төлөгчөөр бүртгэлгүй тухай Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, гэрчээр Г.Батмөнхөөс авсан мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 206-208, 219 дахь тал)

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашины үнэ 8,000,000 (найман саятөгрөг гаргуулна гэж тодруулсан. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 4,000,000 (дөрвөн саятөгрөгөөр багасгаж, охин Э.Амин-Эрдэнэд өвлөгдөх суудлын автомашины үнээс 4,000,000 (дөрвөн саятөгрөг, машины торгуулийн төлбөрт төлсөн 400,000 (дөрвөн зуун мянга)/ төгрөг, нийт 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянгатөгрөгийг хариуцагч Э.Бээс гаргуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгч З.Огийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан 4,400,000 төгрөгөөс 1,650,000 төгрөгийг хангаж, үлдэх 2,750,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Охин С.А нь талийгаач Э.Сын хууль ёсны өвлөгчөөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Түүний эзэмшлийн 8,000,000 төгрөгийн үнэтэй Тоёота Приус-20 маркийн суудлын автомашиныг С.Ад өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ авсан тул 4,000,000 төгрөг өвлөж авах эрхтэй. Тус суудлын автомашины торгуулийн төлбөрт төлсөн 400,000 төгрөг авна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 8,000,000 төгрөгийн үнэтэй Тоёота Приус-20 маркийн суудлын автомашин талийгаач ах Э.Сын хуваарьт хөрөнгө биш. Манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул С.Ад 4,000,000 төгрөг өгөх боломжгүй. Харин талийгаач ах Э.Сад ногдох 2,000,000 төгрөгийн өвөөс 1,250,000 төгрөг, З.Огийн машины торгуулийн төлбөрт төлсөн 400,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөгийг өгнө гэж тайлбарлалаа.

2. Гуравдагч этгээд Д.А шүүхэд гаргасан бие даасан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг 8,000,000 (найман сая) төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрч байна гэж тодруулсан. Тус суудлын автомашиныг гэр бүлийн гишүүд болох Д.А, охин Э.Б, зээ охин Б.Э, талийгаач хүү Э.С нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс талийгаач хүү Э.Сад ногдох 2,000,000 (хоёр сая) төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгийг өв залгамжлуулан гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Гуравдагч этгээд Д.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талийгаач хүү Э.С бидэнтэй хамт амьдарч байхдаа 8,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёото Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг хамтын хөрөнгөөр авсан тул гэр бүлийн гишүүд болох талийгаач хүү Э.С, охин З.Б, зээ охин Б.Э, Д.А бидний дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн. Тус эд хөрөнгөөс талийгаач хүү Э.Сад ногдох хэсгээс надад өвлөгдөх хэсгийг гаргуулж авна гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

а. Талийгаач Э.Сын төрсөн хүүхэд, түүний хууль ёсны өвлөгчөөр 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин С.А-г тогтоосон болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1486 дугаар шийдвэр, тус шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2021/00233 дугаар шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж гаргуулах тухай 131 дугаар гүйцэтгэх хуудас, Хөвсгөл аймгийн тойргийн нотариатч Х.Пүрэвдуламын бүртгэлийн 0045 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Э.Сын хүүхэд С.А гэх бичилттэй төрөл садангийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. (хавтаст хэргийн 5-13 дахь тал)

б. Э.С 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан тухай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэгчээс олгосон №0000191308/245 дугаар нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 50, 239 дахь тал)

в. Талийгаач Э.С нь ээж Д.А, дүү Э.Б, зээ дүү Б.Э нарын хамт амьдарч, нэг ам бүлд бүртгэлтэй байсан тухай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Энхбаяр овогтой Батцэцэг (рю90081227) нь Уст багийн 8 дугаар гудамжны 1 тоотод албан ёсны бүртгэлтэй. Ам бүл 4, ээж, ах, охин нарын хамт оршин сууж байсан нь үнэн гэх бичилттэй 14/39 тоот Э.Бийн ам бүл-ийн тодорхойлолт, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Мөрөн сумын иргэн Дашдоржийн Аюурзана нь 5-8-1а тоотод ам бүл 3, охин, зээ нарын хамт өрх толгойлон амьдардаг. Хүү Э.С нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэнэтийн ослоор нас барсан. Тухайн үед ээж, дүү нарын хамт амьдарч байсан... гэх бичилттэй 14/27 тоот Д.А-ын ам бүл-ийн тодорхойлолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Э.Сын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг баримтаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 98, 51, 234 дахь тал)

Нэхэмжлэгч З.О ...хариуцагч Э.Бийн төрсөн ах Э.Стай 2015 оноос хойш хамтран амьдарч байсан бөгөөд хамтран амьдрах хугацаанд охин С.А 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан... гэж тайлбарлаж байгаа боловч талийгаач Э.Стай хамтран нэг бүл болж амьдарч байсан үйл баримт тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2019/00559 дугаар шийдвэр, тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хариуцагч Э.Б, Д.А нарт холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШЗ2020/01490 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтаар няцаагдсан болно. (хавтаст хэргийн 59-70, 76-78 дахь тал)

г. Маргааны зүйл болох Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг Г.Сүхбатаас худалдан авсан болох нь зохигч болон гуравдагч этгээдийн тайлбар, түүний ХААН банкны 5068140987 тоот дансанд 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3,400,000 төгрөг шилжүүлсэн тухай Д.А-ын ХААН банкны 5068140987 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны 5068140987 тоот данс эзэмшигчийн мэдээлэл, Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвөөс 9655 ХӨҮ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа зэрэг баримтаар нотлогдож байна. Мөн дээрх үйл баримтыг гэрч Г.Батмөнхийн ...Приус маркийн ХӨҮ 9655 дугаартай машин авахаасаа өмнө Верна аксент машинтай байсан. Би тэр машиныг хаанаас хэдээр авсан талаар нь мэдэхгүй байна. Верна аксент машинаа зарсан болохыг нь мэднэ. 2017 оны 11 сарын 20-ны үеэр...3,250,000 төгрөгөөр...бид хоёр хамт хот ороод машиныг зарж байсан...Приус-20 маркийн ХӨҮ 9655 улсын дугаартай машиныг авахад би хамт явсан...Дарханы хүн гээд хотод очсон машинаа зарах гэж байхад нь тэр Приус-20 маркийн машиныг тэр үед 8,900,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгөө дансаар шилжүүлсэн. Тэр машиныг авах гэтэл мөнгө нь дутаад, тэгээд Э.С нь ээжтэйгээ холбогдоод тухайн үед 4 сая гаран билүү, 3 сая гаран билүү, тийм мөнгийг нь Э.Сын ээж Аюурзана эгч зээл аваад явуулж байсан... Тэгээд мөнгөө өгөөд нэрээ шилжүүлэх болоход Приус-20 маркийн машин зарсан хүн нь тухайн машиныг манай ахын нэр дээр банкны барьцаанд байгаа, Дарханд очоод шилжүүлж аваарай гээд бид хоёр хамт хотоос уг машинаа унаад Дарханд ирээд Э.Сын нэр дээр шилжүүлэн авч байсан... гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна. (хавтаст хэргийн 52, 112, 206-208, 218 дахь тал)

д. Маргааны зүйл болох Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг талийгаач Э.Сын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж дүгнэлээ. Тодруулбал талийгаач Э.С тухайн хугацаанд өөрийн ээж, дүү нарын хамт амьдарч байсан, Д.А, Э.Б нар ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь Э.Бийн 2016 оноос 2020 оныг дуустал сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл төлсөн бичилттэй НДД№1110655 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2017 онд цалингийн зээл авсан ХААН банкны Э.Бийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Д.А-ын 2006 оноос 2021 оныг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. Мөн тус суудлын автомашиныг даатгуулсан тухай Монгол даатгалын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягтад эхлэх: 2018-07-03 17:30:14 дуусах: 2019-07-03 17:22:00...тээврийн хэрэгслийг өмчлөгч даатгуулагч: хувь хүн: регистр: рю88051156, эцэг/ эх нэр: Энхбаяр Сүхбат, туршлага 3, жолооны үнэмлэх: 800330...тээврийн хэрэгслийн мэдээлэл: улсын дугаар: 9655ХӨҮ, арал: NHW203002927, ангилал: В, Үйлдвэр: Toyota, загвар: Prius, ...өнгө: сувдан цагаан, суудлын тоо: 5...нэр дурдагдсан жолооч нар: регистр: рю90081227, эцэг/ эх нэр: Энхбаяр Батцэцэг... гэж хариуцагч Э.Бийг бүртгэжээ. Маргааны зүйл болох тус тээврийн хэрэгсэл нь талийгаач Э.Сын өмчлөлийн хуваарьт хөрөнгө болох талаар нотлогдохгүй байна. (хавтаст хэргийн 243-246 дахь тал)

е. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан бөгөөд талийгаач Э.Сын хууль ёсны өв залгамжлагч нь түүний төрсөн эх гуравдагч этгээд Д.А, охин С.А нар болох талаар зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар өвлөх эрхийн гэрчилгээнд заагдсан Э.Сын нэр дээр байгаа Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг гуравдагч этгээд Д.А өвлөж авах хүсэлтээ нотариат болон шүүхэд гаргаагүй тул өвлөх эрхээ хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ. Гэхдээ тус тээврийн хэрэгслийн үнээс өв залгамжлан ногдох 4,000,000 төгрөгийг гуравдагч этгээд Д.Ад өгөхийг зөвшөөрч байна гэх тайлбар гаргаж, эд хөрөнгө өвлөх эрхийн талаар маргахгүй байна. Тодруулбал талийгаач Э.Сын хууль ёсны өв залгамжлагч нь түүний төрсөн эх гуравдагч этгээд Д.А, охин С.А нар болохыг зохигч зөвшөөрч, өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаагүй.

Харин тус өвлөгдөх эд хөрөнгийн өмчлөл дээр маргаж байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь талийгаач Э.Сын өмчлөлийн эд хөрөнгөөс өвлөн авахаар шаардах эрхтэй.

Маргааны зүйл болох Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашин талийгаач Э.Сын гэр бүлийн гишүүд буюу түүний ээж Д.А, дүү Э.Б, зээ дүү Б.Э нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна126.2.1-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө гэж заасан.

Мөн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-д гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэсэн тохиолдолд, 129.2-д Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасны дагуу дээрх суудлын автомашины үнэ 8,000,000 төгрөгийг гэр бүлийн гишүүн 4 ам бүлд хуваахад 1 гишүүнд 2,000,000 төгрөг ногдож байна.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэж, өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр зохицуулжээ. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашины үнээс талийгаач Э.Сад ногдож байгаа 2,000,000 төгрөгөөс түүний хууль ёсны өвлөгч охин С.Ад 1,250,000 төгрөг, гуравдагч этгээд Д.Ад 750,000 төгрөгийг хариуцагч Э.Б, гуравдагч этгээд Д.А нараас гаргуулж олгох нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч З.О дээрх суудлын автомашины торгуулийн төлбөрт 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн болох нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн РЮ90081227 регистрийн дугаартай, Э.Б, (9655 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл)...Зөрчлийн хуулийн 14.7.3.1 зөрчсөн тул 400,000 төгрөгөөр торгов... гэх бичилттэй 3100049200006907 дугаар шийтгэврийн хуудас, торгууль төлсөн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд хариуцагч Э.Б 400,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан. Тодруулбал хариуцагч Э.Бийн машины торгуулийн төлбөрт 400,000 төгрөг төлөх үүргийг түүний өмнөөс нэхэмжлэгч З.О биелүүсэн тул Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй. (хавтаст хэргийн 14 дэхь тал)

Иймд хариуцагч Э.Бээс машины торгуулийн төлбөрт төлсөн 400,000 төгрөг, хариуцагч Э.Б, гуравдагч этгээд Д.А нараас 1,250,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гуравдагч этгээд Д.А-ын бие даасан шаардлагыг хангав. Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг гэр бүлийн гишүүд болох Д.А, охин Э.Б, зээ охин Б.Э, талийгаач хүү Э.С нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоож, талийгаач Э.Сад ногдох эд хөрөнгийн үнэ 2,000,000 төгрөгөөс 750,000 төгрөгийг хариуцагч Э.Бээс гаргуулан, гуравдагч этгээд Д.Ад олгож, Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай, NHW203002927 арлын дугаартай, суудлын автомашиныг хариуцагч Э.Бийн эзэмшилд үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.350 төгрөггуравдагч этгээд Д.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нараас 1,650,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 41,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчиднэхэмжлэгчээс 22.550 төгрөгийг гаргуулжгуравдагч этгээдэд олгож шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 115/005110 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 115/005498 дугаар эцэг тогтоосон тухай лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд нь 45 хоногийн хугацаа дууссан тул нотлох баримтын шаардлага хангахгүй. 2. Хариуцагчаас ирүүлсэн хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. 3. Гуравдагч этгээдээс ирүүлсэн Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай, NHW203002927 арлын дугаартай, гуравдагч этгээдээс ирүүлсэн суудлын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШЗ2020/01490 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар давхардсан байна. (хавтаст хэргийн 3-4, 56, 71-75, 233 дэхь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, 491 дүгээр зүйлийн 491.6-д зааснаар хариуцагч Э.Бээс торгуулийн төлбөрт төлсөн 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг, гуравдагч этгээд Д.А, хариуцагч Э.Б нараас нийт 1,250,000 (нэг сая хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянгатөгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4129.2, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д зааснаар Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг гэр бүлийн гишүүд болох гуравдагч этгээд Д.А, охин Э.Б, зээ охин Б.Э, талийгаач хүү Э.С нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоож, хариуцагч Э.Бээс 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулж, гуравдагч этгээд Д.Ад олгосугай.

 

3. Тоёота Приус-20 маркийн 9655 ХӨҮ улсын дугаартай, NHW203002927 арлын дугаартай, суудлын автомашиныг хариуцагч Э.Бийн эзэмшилд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.350 төгрөггуравдагч этгээд Д.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамж 41,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчиднэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 22.550 төгрөг гаргуулж, гуравдагч этгээдэд тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОТГОНБЯМБА