Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/100

 

 

2024 оны 08 сарын 06                   2024/ШЦТ/100                                   Мандал сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                          Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                        Б.Хишигсувд

                      Хохирогч                                               *******

                      Хохирогч                                               ******* /онлайн/

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Ц.Цогзолмаа

                         Шүүгдэгч                                               ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2432001140080 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Халх, *******, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Далан жаргал суманд “МАК” ХХК-д дугуйт ачигчийн оператор хийдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, “Тост Өргөө” байрны 2-1-1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, *******, /рд:МЗ01230918/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “МН” баарны гадна иргэн *******, ******* нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч *******ыг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, түүний биед баруун шагай ясны далд хугарал, дух, баруун, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, хохирогч *******ыг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож түүний биед зүүн талын хоншоорын хөндий цустай, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын доод хэсэг, амны зүүн буланд цус хуралт, нурууны доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Ш¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ø¿¿ãäýã÷ ******* мэдүүлэхдээ: “...2024 оны 5 сарын 5-наас 6-ны шөнө миний бие найзтайгаа хамт ажил үүрэг гүйцэтгэж явж байгаад дууссаныхаа дараа “МН” гэдэг баарны гадаа очсон тэгээд манай найз тэнд ажилладаг найзаасаа тамхи аваад татаадахъя гээд тэр газар очсон. Тухайн газар очиход манай найзтай 3 залуу маргалдаж байхыг би харсан. Тэгээд 3 залуу маргалдаж байхад би юу болсон юм бэ гэж асуугаад тухайн 3 залуу больё оо, ингээд асуудлаа шийдчихье гэсэн тэгээд тухайн үйл явдал болсны дараа ******* гэдэг залуу над руу дөхөж ирж байхад нь би тухайн нөхцөл байдлыг буруугаар дүгнээд миний биед гэмтэл учруулах гэж байна, над руу дайрах гэж байна гэж бодоод өөдөөс нь цохичихсон. Тэр үйл явдлаас болоод 2 хохирогч маань над руу дайрсан. Тэгээд эхний цохисон залуугаасаа уучлалт гуйгаад үл ойлголцол болсон байна, ингээд асуудлаа шийдээд явчихъя аа гэж ярьсан боловч тухайн үед найзууд нь жоохон уурлачихсан байсан. Тэгээд дайраад. Тэгээд тэр харилцаанаас болоод харилцан зодоон үүсээд тэгээд 2 хохирогчийн гэмтээсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 5 сарын 5-ны үүрийн 3 цагийн үед Болдбаяр, Балжинням, миний бие, *******, , гээд бид нар явж байсан юм. Тэгээд энэ Болдбаяр бид 2 хамгийн сүүлд нь гарч ирэхэд ер нь болбол ******* нэг залуутай жоохон муудсан байдалтай байж байсан. Тэрнээс *******ийг 1, 2, 3 цохихыг бол манай Болдбаяр харсан байна лээ. Ер нь бол тэгээд чи яаж байна аа манай найзыг цохичихлоо энээ тэрээ гээд очсон. Тэгээд хажуу талаас нь Болдбаярыг өөр хүн цохисон гэж үзээд байгаа. Тэгээд яг би бас тэр шөнө харанхуй байсан учраас яг би Тэмүүлэнтэй муудсан уу, өөр хүнтэй муудаад Болдбаярыг цохисон уу. Би бол яг өөрөө анзаарч хараагүй. Тэгээд яг зодооны дундуур би ухаан алдсан юм уу би сайн санахгүй байгаа...” гэжээ.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 5 сарын 4-5-ны шилжих шөнө 2 цаг 40 минут болж байсан би Балжиннямтай бид хэд бааранд ороод гарсан. Сүүлд Балжинням бид 2 гарч ирэхэд *******ийг нэг хүн цохиод унагааж байсан. Би тэгээд очоод хараад л маргалдахаа больсон. Манай 2 бол такси барих гэж гарсан байхгүй юу. *******, хоёр, бид хоёр араас нь 10-аад минутын зайтай гарч ирсэн. Тэгэхэд л нэг нөхөр хүнтэй цохиод муудалцаад байхаар тэгээд жоохон маргалдсан, тэгээд яах вэ эхлээд намайг бол Тэмүүлэн цохисон. Тэгээд 2 дахь удаагаа би тэр Ганбилиг хүнтэй юм яриад зогсож байхад Тэмүүлэн тэнд *******тэй хашааны цаана нэг дотор талд юм ярьсан зогсож байсан. Цагдаад хэлсэн тэр мэдүүлэг дээрээ тусгасан байгаа. *******тэй тэр цаана нь ярьж байсан сууж байснаа тэгээд Ганбилиг гэдэгтэй нь би юм ярьж байхад бол намайг Тэмүүлэн биш өөр хүмүүс цохисон, тэрийг бол би тод санаж байгаа. Тэгээд тэр процесс болоод Балжинням харагдаж байсан. Тэгээд би өөрөө босоод түргэн дуудаад цагдаа дуудаад тэгээд цагдаа дээр одоо тэр үүрээр чинь 3-4 өнгөрч байхад бид хэд бараг эмнэлэг дээр ирсэн л дээ. Цагдаа нар нь тэр явахаас хойш ирсэн.  Нүдний доод талын хэсгийн яс цөмөрсөн. Одоо нэг тал нь хавдартай юм шиг. Сайн эдгэж өгөхгүй байгаа. Тэр үедээ гэмтэл дээр очоод нүүрний эмчилгээ бол яг тэр үедээ би орой нь юу руу очоод гэмтэл дээр очоод намайг 1 дүгээр эмнэлэг рүү явуулсан чинь нүүр амны мэс засалд орох юм байна аа гэсэн, тэгээд би 1 дүгээр эмнэлэг дээр очсон чинь өө наадах чинь хагалгаанд орох юм байна. Та ийм ийм шинжилгээ өг гээд. Тэгээд шинжилгээнийх нь баримтууд нь наана чинь нөгөө 1 дүгээр эмнэлгийн очер нь болохгүй хувийн эмнэлгүүд дээр орсон. Тэр баримжаа авах гээд. Тэгээд нөгөө яах вэ, зарим нь нийгмийн даатгалаас бас хөнгөлөлтөө өгөх гээд тэр нь гарсан. Тэгээд ер нь бол одоо яг 6 сарын дараа л мэдэгдэх юм байна лээ. Миний энэ гэмтэл одоо хагалгаанд ороод яг бас одоо хүнд байхгүй юу, тэрийг нь бол урьд нь тэр эмч нар энэ чинь их эмч нь би бичиг хийж өгсөн байгаа. Надаа бүүр яг 6 сарын дараа ингээд хагалгаанд үзээд одоо хагалгаанд орох юм бол тэр үедээ бол хагалгаанд орох гэсэн чинь наадах чинь их нимгэн яс байдаг юм аа шүрүүпдэхгүй юм одоо л ороод яг урьдынх шигээ орно гэж байхгүй юм байна. Аймаар хавдартай байна гээд тэгээд 6 сарын дараа үзүүлж харуулаад тэгээд л ер нь одоо яг ингээд 2 өөр хүн шиг энэ тал бол аймаар хавдартай. Энэ тал бол аймаар яг өөрийнхөөрөө энэ тал аймаар хавантай байгаа ...” гэжээ.

Эрүүгийн 2432001140080 тоот хавтаст хэргээс: Хохирогч ******* мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:”...2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Мандал сумын 1 дүгээр сургуулийн шилэн кабелыг холбох ажлаар Болдбаяр, , Хулан гэх хүмүүсийн хамт гарч орой 18 цагийн орчим Мандал суманд ирсэн. Мандал суманд ирээд Хулангийн нөхөр *******өөр газар заалгуулах зорилгоор түүнийг авч Болдбаяр, нарын хамт гадуур ажил хөөцөлдсөн. Тэгээд ажил хөөцөлдөөд явсаар байтал гадаа харанхуй болсон тул ажлаа дуусгаад бид 4 Мандал сумын “МН” гэх бааранд орцгоосон. Бааранд ороод бид нар нийлээд 20 орчим лаазтай пиво авч хувааж ууцгаасан. Тэгээд шөнийн 03 цаг болж байсан байх баарнаас гарцгаасан. Эхлээд *******, хоёр гарсан. Би тэдний араас гартал ******* нэг залуутай маргалдаад байх шиг байсан. Тэрээр нөгөө залуудаа “Улаанбаатар хотоос манай найзууд ирсэн байна, больцгооё” гэж хэлээд намайг нөгөө хэдийг дуудчих, явъя гэсэн. Би бар рүү буцаж ороод Болдбаярыг аваад түүнийг эхэлж гаргасан. Би 00 орчхоод араас нь гарсан. Намайг гарахад баарны төмөр хашааны тэнд Болдбаяр хүнтэй маргалдах гээд байх шиг байсан. Би тэдний голоор ортол намайг тэнд Болдбаяр хүнтэй маргалдах гээд байх шиг байсан. Би тэдний голоор ортол намайг энд, тэндээс цохисон. Би толгойгоо тэврээд хэвтсэн. Түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Би өөрийгөө цохиулаад ухаан алдсан байх гэж бодож байна. Тэгээд ухаан ортол миний хөл аймар өвдөж байсан.., ...Би өөрөө “Вауаr Networks group” ХХК-д сүлжээний инженер ажилтай. Миний сарын цалин тогтмол биш хэлбэлзэлтэй. Хийсэн ажлаасаа хамаарч цалин авдаг. Зарим сардаа 6-7 сая, зарим сардаа 2-3 сая гээд цалин авдаг. Эмчилгээнд 600 000-700 000 төгрөгийн зардал гарчхаад байна. Хэрэг явдал болсноос хойш буюу 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажил хийж чадаагүй байгаа. Тиймээс цаашид ажилтай байх үедээ олох боломжтой цалин, цаашид эмчилгээнд шаардагдах зардал зэргийг нэхэмжилмээр байна. Цаашид эмчилгээнд 1 500 000 төгрөг, авах боломжтой цалин 10 000 000 төгрөг гээд нийт 11 500 000 төгрөгийн зардал гарах байх гэж бодож байна. Гэхдээ би өөрөө нэхэмжилж байгаа зардлын баримтуудыг шүүх дээр гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08, 12-р хуудас/,

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Сүүлд Зүүнхараагийн цагдаагийн хэлтсийн үүдэнд уулзсан хоёр хүн /Тэмүүлэн, Ганбилэг/ намхан биетэй бакал гуталтай хүнтэй /Ганбилэг/ нь хэрэг болдог шөнө юм яриад байтал өндөр залуу нь /Тэмүүлэн/ манай найз *******ийг унатал хоёр удаа нүүр рүү нь гараараа цохисон. Би тухайн үед Ганбилэгтэй нь юм яриад зогсож байсан бөгөөд Тэмүүлэн ирээд шууд миний хажуу талаас нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэгээд би ухаан алдчихсан. Намайг ухаан алдаад сэрэхэд ******* газар хэвтсэн байсан. Тэгээд би эмнэлэг цагдаа дуудсан. Ганбилэг гэх залуу хэн нэгэнтэй муудаж маргалдаагүй. Надтай зүгээр юм яриад зогсож байсан. Тэр зодоонд оролцоогүй. Намайг ухаан алдаж унагасны дараа яасан гэдгийг нь мэдэхгүй....Би Дорноговь аймгийн Далан жаргал суманд байх уул уурхайн компанид ээлжийн ажил хийдэг. 14 хоног гараад 14 хоног амардаг. 14 хоногийн ажилласан цалин нь ээлжийн ажилд очоогүй. Тиймээс тухайн ажилгүй байсан хугацааны цалин 4 400 000 төгрөг, эмчилгээнд одоогийн байдлаар 1 000 000 орчим төгрөг, машинд зарцуулагдсан бензин тосны мөнгө 700 000 төгрөг нийт 6 100 000 төгрөг нэхэмжилж байна. Яг одоогийн байдлаар гаргаж өгөх зардлын баримт байхгүй. Холбогдох баримтыг би шүүх дээр гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84, 84-р хуудас/,

Гэрч Г.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 05 сарын 05-ны орой манай найзууд Балжинням, Болдбаяр болон тэдэнтэй цуг явж байсан танихгүй залуу нар Улаанбаатар хотоос Зүүнхараад сүлжээний ажлаар ирсэн юм. Тэгээд бид 4 орой нь “МН” бааранд орж пиво ууцгаасан. Хүний 3-4 пиво ууцгаагаад 02-03 цагийн хооронд баарнаас гараад хашааны үүдэнд зогсож байсан. Баарны хашааны үүдэнд биднийг зогсож байхад хажууд байсан хэдэн залуучууд /5-6 хүн байсан байх/ бид нарыг хараад “та нар хаанахынх вэ” гэх утгатай яриа өгүүлэл гараад байсан. Тэгээд бид нар явцгаах гэтэл танихгүй өндрөөрөө надтай адил залуу ирээд үгийн зөрүүгүй л миний нүүрэн тус газар хоёр удаа гараараа цохисон. Би хөл алдаад арагшаа суугаад боссон. Би түүнд чи намайг гэнэдүүлж байгаад цохчихлоо гэх зүйл хэлчхээд удалгүй эргээд хартал манай найз Балжинням хөлөө барьчихсан, Болдбаяр газраас босож ирж байсан. Би тэднийг хэн яаж зодсон гэдгийг хараагүй. Би тэр залууг танихгүй. Дараа нь цагдаагийн үүдэнд түүнтэй тааралдсан. Түүнтэй цуг нэг намхан, биедээ таарсан махтай залуу байсан. Нэрийг нь танихгүй. Би өөрөө 180 см орчим өндөртэй. Тэр хоёроос гадна өөр залуучууд байсан байх. Намайг цохисон залуу бааранд ахыгаа авах гэж ирсэн гэж ярьж байсан. Түүнтэй цуг явж байсан намхан залуу нь ямар нэгэн зүйл яриагүй.., ...Намхан залуу /дараа нь Ганбилэг гэдэг нэрийг нь мэдсэн/ хэн нэгэнтэй муудаж маргалдаж, зодолдсон зүйл байхгүй. Надад тийм зүйл ажиглагдаагүй. Бид нарыг зогсож байгаад Тэмүүлэн нь “та нар хаанахынх юм бэ?” гэх зүйл яриад намайг ойртож очих үед шууд үгийн зөрүүгүй л миний нүүр лүү цохисон. Тэгээд би гишгэхдээ хөл алдахдаа утсаа унагаачихсан юм шиг байгаа юм. Тэгээд л удалгүй зодоон болоод Болдбаяр бараг замын тэндээс босож ирээд, Балжинням хөлөө барьчихсан сууж байсан. Тэнд баарнаас орж гарч байгаа хүмүүс олон байсан. Яг юунаас болж маргаан, зодоон болсон талаар би мэдэхгүй байна. Тэнд байсан хүмүүсээс надад таних хүн байхгүй байна. Ганбилэг, Тэмүүлэнээс гадна “МН” бааранд ажилладаг зүс таних ганц, нэг хүмүүс харагдаж байсан. Би тэдний нэрийг нь мэдэхгүй. Тэгээд ч олон хүмүүс тэнд байсан, хэн нь хэнтэй цуг явж байсан гэдэг талаар ч мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 24-р хуудас/,

Гэрч Н.Ганбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Би 05 сарын 05-ны орой найз Тэмүүлэний хамт өөрийн гражид юм хайж байгаад Борко гэдэг найзтайгаа уулзах гээд шөнө 00 цаг өнгөрч байсан байх би сайн санахгүй байна “МН” бааранд очсон. Би баар луу орж Борко /Батнасан-94696778/ гэдэг найзтайгаа уулзчихаад гарч ирсэн. Тухайн үед Тэмүүлэн гадаа үлдсэн. Би баарнаас гараад ирэхэд баарны хашааны хаалган дээр Тэмүүлэн нэг өндөр залуутай /Болдбаяр, Балжинням нартай цуг явж байсан/ маргалдаж байгаад түүний нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэмүүлэнд цохиулсан залуу муужраад унах шиг болсон. Цохиулсан залуу Тэмүүлэнд “чи яагаад намайг цохичхов оо” гэхэд “чамайг намайг цохих гэж байна гэж бодоод сандарсандаа цохичихлоо” гээд тэр хоёр ярилцаад байж байсан. Би тэднээс юу болоод байгаа талаар асуугаад зогсож байтал цаад талаас цохиулдаг залуугийн 3 найз нь ирээд “гадныхан болохоор ингэдэг юм уу, чойр гэсэн үү хаана гэлээ нэг газрын нэр хэлээд та нар чадахгүй” гэх утгатай зүйл яриад байсан. Тэмүүлэн бид хоёр тэдэнд “та нар хүний нутагт аятайхан яв, хэдүүлээ салцгаая” гээд ярилцаж байтал манай танил ах болох Үрсээ гэх хүн /Үрсболд/ ирээд дүү нар юу болж байгаа юм гэхэд Тэмүүлэнд цохиулдаг залуу “баарны зөөгч охиноо харамлалаа” гэх зүйл ярьсан. Гэтэл Үрсээ ах тэр залууг тэврэлдээд цааш явцгаасан. Тухайн үед одоо хөлөө хугалуулсан гэх залуу /Балжинням/ Тэмүүлэн рүү ууж байсан лаазтай пиво шидээд, овгор шороон дээрээс үсэрч Тэмүүлэнгийн шүд рүү мөргөчихсөн. Тэгээд тэр хоёр зодолдоод эхэлсэн. Би очиж Тэмүүлэнг салгасан. Намайг салгахад Тэмүүлэнтэй зодолдсон /Балжинням/ залуу нь газар хэвтэж байсан. Ухаантай байсан. Энд тэндээс нь гарсан цус байхгүй болохоор нь гайгүй юм байх гэж бодсон. Тэгээд эргээд хартал нүүрээ цохиулсан гэх залуу /Болдбаяр/ нь газар сөхрөөд суучихсан байсан. Дараа нь Тэмүүлэн надад “би тэр залууг /Болдбаяр/ газартай хавсарч цохичихсон юм” гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Г Батнасан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би тухайн үед “МН” бааранд зөөгч ажилтай байсан, Харин манай найзууд Н.Ганбилэг, А.Тэмүүлэн нар хувиараа машин засварын газар түрээсэлж ажилладаг байсан. Харин 2024 оны 05 сарын 05-ны өдөр би ажилгүй амарч байсан бөгөөд Н.Ганбилэг, Тэмүүлэн нартай тэдний ажлын ойролцоо 21 цагаас хойш пиво ууцгаасан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад дэлгүүр олдохгүй байсан тул бид гурав “МН” бар руу явцгаасан. “МН” баарны гадаа очоод Ганбилэг, Тэмүүлэн түрүүлж буугаад баар руу орсон. Харин би гадаа машинд суугаад хүлээж байтал нэг таньдаг Гансүх гэдэг ах гарч ирээд “согтуу байна гэрт хүргээд өг” гэж хэлсэн. Тиймээс би түүнийг нэг найзынх нь хамт авч явж цагдаагийн байранд найзыг нь хүргэж өгөхөд Гансүх “баар руу буцаад эхнэрээ авъя” гэж хэлээд буцаад “МН” баарны гадаа очсон. Биднийг очиход Тэмүүлэн, Ганбилэг нар гадаа хүмүүстэй муудалцаад байж байсан. Би юу болсон талаар асуухад Тэмүүлэн “пизда чинь шүдний аппарат руу мөргөчихлөө, эхлээд энэ хэд өдөөд байна” гээд тэнд гадаа байсан танихгүй залуучууд руу зааж хэлээд 4 залуу эмэгтэй байсан. Тэднийг цуг явж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд би Гансүх ахыг гэрт нь хүргэж өгчхөөд ирэхэд зодоон болчихсон байсан. Яасан талаар Ганбилэг, Тэмүүлэн хоёроос асуухад Тэмүүлэн “пизданууд дургүй хүргээд нэгийг нь өшиглөсөн” гэж ярьж байсан. ...Намайг очиход нэг танихгүй залуугийн хацар нь бага зэрэг хавдаад улайчихсан, нэг нь хөлөө жийгээд газар суучихсан байсан. Би хэн нь хэнийгээ зодсон цохисон эсэхийг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч Х.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн:”...Тухайн шөнө хэдэн цагт гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Баар хаах цаг болж байсан байх намайг “МН” баарны хашааны гадаа зогсож байтал нэг танихгүй залуу над руу “чи муухай хараад байна уу” гээд томроод байсан. Би түүнд “үгүй” гэж хэлтэл миний толгой руу толгойгоороо тулаад зогсоод байсан. Гэтэл түүнтэй цуг явж байсан нэг өндөр залуу ирээд “манай найз согтсон байгаа, уучлаарай” гэж хэлээд надтай гар бариад салгаад аваад явсан. Удалгүй дээрх над руу томроод байсан залуу ард ирж зогсчхоод "хөөе чи” гээд бархираад байсан. Гэтэл баарнаас хашааны нөгөө талаас Тэмүүлэн гарч ирээд “та нар яагаад дээрэлхээд байгаа юм бэ?” гээд над руу томроод байсан залуу болон тэдэнтэй цуг явсан залуучуудтай хэрэлдээд байсан. Удалгүй зодоон болоод Тэмүүлэн эхлээд над руу томроод байсан залууг салгасан өндөр залуутай муудаж зодолдсон, Бид тэр хоёрыг салгатал Тэмүүлэн дараа нь эхлээд над руу томроод толгойгоороо тулж зогсоод байсан залуутай зодолдоод байсан. Тиймээс тэнд байсан хүмүүс тэднийг салгасан, Эхэлж надтай муудаад дараа нь Тэмүүлэнтэй зодолдсон залуучуудыг танихгүй. Би тэдний ярианаас Зүүнхараагийнх биш гэдгийг нь мэдсэн. Тэмүүлэн тэдэнтэй зодолдоод тэнд байсан танихгүй хүмүүс бөөгнөрөөд бужигнаад байсан. Миний харснаар Тэмүүлэн эхэлж над руу томроод байсан залуутай дээр доороо ороод зодолдоод байсан. Түүнийг хэнийг яаж цохиж зодсон талаар надад харсан зүйл байхгүй. Тэмүүлэн 2, 3 залуучуудтай цуг явж байсан байх. Би тэр хүмүүсийг нь танихгүй. Тэмүүлэнгээс өөр зодоонд оролцсон хүн байхгүй, Тэмүүлэн л гэнэт л тэр хүмүүстэй ээлжлээд зодолдоод байсан. Би болон тэнд байсан хүмүүс бүгд л түүнийг салгах гээд бужигнаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Нийслэлийн Шүүх Шинжилгээний Газрын Анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7111 дугаартай “1. *******ын биед баруун шагай ясны далд хугарал, дух, баруун, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хуучин гэмтлүүд байна. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.*******ын биед үүссэн баруун шагай ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, дух, баруун, зүүн тохойнд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 55-57-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх Шинжилгээний Хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай “1.*******ын биед зүүн талын хоншоорын хөндий цустай, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын доод хэсэг, амны зүүн буланд цус хуралт, нурууны доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 105-106-р хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 133-р хуудас/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 134-р хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 130-р хуудас/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 131-р хуудас/, Шүүгдэгч *******ий ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 129-р хуудас/ зэрэг болно.  

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:

            Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “МН” баарны гадна иргэн *******, ******* нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч *******ыг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч *******ыг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 08, 12-р хуудас/, Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 84, 84-р хуудас/, гэрч  Г.*******ийн мэдүүлэг /хх-ийн 22, 24-р хуудас/, гэрч Н.Ганбилэгийн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, гэрч Г.Батнасангийн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, гэрч Х.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7111 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-57-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-106-р хуудас/, *******ий яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 70, 124-р хуудас/, шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан “ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

           

           Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд баруун шагай ясны далд хугарал, дух, баруун, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, хохирогч *******ын эрүүл мэндэд зүүн талын хоншоорын хөндий цустай, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын доод хэсэг, амны зүүн буланд цус хуралт, нурууны доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч ******* хавтаст хэрэгт “Наран чулуун гүн”ХХК-н эмийн сангийн баримтаар 53 745 төгрөг, эмийн сангийн баримтаар 37 500 төгрөг, “Алхана трейд” ХХК-н баримтаар 70 000 төгрөг, “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн баримтаар 300 000 төгрөг, “Цаа Од Алтанзул”эмийн сангийн баримтаар 27 000 төгрөг, “Долоон Отог” ХХК-ийн баримтаар суга таяг авсан үнэ 80 000 төгрөг зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанд шинээр гарган шүүгдэгч *******гээс дээрх баримтаар нийт 578 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд эдгээр нотлох баримтууд нь хуульд нийцсэн, нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч *******гээс 578 200 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 10 000 000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд шинээр гаргасан “Хаан банк”-ны *******ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Баяр нэтворкс грүпп”ХХК-н тодорхойлолт зэргээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, тооцоолол хийх боломжгүй, нотлох баримт  хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч ******* нь уг нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Хохирогч ******* хавтаст хэрэгт “Ник” ХХК-н баримтаар 50 000 төгрөг, “Шунхлай”ХХК-ийн баримтаар 60 000 төгрөг, “Гялс анагаах ухааны төв”-ийн баримтаар 173 600 төгрөг, “Тэс петролиум” ХХК-ийн баримаар 67 540 төгрөг зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанд шинээр гарган шүүгдэгч *******гээс дээрх баримтаар нийт 351 140 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд эдгээр нотлох баримтууд нь хуульд нийцсэн, нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч *******гээс 351 140 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй байна.

            Харин хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин 5 800 000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд шинээр гаргасан “Монголиан транс ложистик” ХХК-ийн тодорхойлолтоор дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, тооцоолол хийх боломжгүй, нотлох баримт хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч ******* нь уг нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн хохирогч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн Даатгалын хэлтэс /итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Далайбаатар/ нь хохирогч *******д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардалд 1 535 725 төгрөг, хохирогч *******т эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардалд 330 317 төгрөг нийт 1 866 042 төгрөг болсон бөгөөд уг зардлыг шүүгдэгч *******гээс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч *******гээс нийт 1 866 042 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:    

          Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “МН” баарны гадна иргэн *******, ******* нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч *******ыг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч *******ыг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгж буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Ганбаатарын Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 /зургаан зуу/ нэгж буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ нэгж буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар *******гээс 578 200 /таван зуун далан найман мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамж 605 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй Чулууны овогт Өлзийхутагийн  Баялжиннямд, мөн шүүгдэгч *******гээс 351 140 /гурван зуун тавин нэгэн мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулж хохирогч Төв аймаг Баянжаргалан сумын 1-р баг Жаргалант гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор Улаанбаатар хотын 24 дүгээр хороо Цахлайн 4-5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй , мөн шүүгдэгч *******гээс 1 866 042 /нэг сая найман зуун жаран зургаан мянга дөчин хоёр/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Далайбаатар/ нарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт тус тус зааснаар хохирогч *******ын шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны туршид авах ёстой байсан цалинд 10 000 000 /арван сая/ төгрөг, *******ын шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны туршид авах ёстой байсан цалинд 5 800 000 /таван сая найман зуун мянга/ төгрөгт холбогдох хэсэг зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мөн хохирогч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

7.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.