Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/103

 

 

2024 оны 08 сарын 14                   2024/ШЦТ/103                                Мандал сум

 

 

   ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын ø¿¿õèéí ø¿¿ã÷ Ж.Эрдэнэбат äàðãàëæ ÿâóóëñàí ýð¿¿ãèéí ø¿¿õ õóðàëäààíààð:

 

             Íàðèéí áè÷ãèéí äàðãà                   С.Төртулах

             Óëñûí ÿëëàã÷                                 Б.Хишигсувд

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

                         Ø¿¿ãäýã÷                                              ******* íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä íýýëòòýé õèéâ.

 

Ñýëýíãý àéìгийн Мандал сум äàõü Ñóì äóíäûí ïðîêóðîðûí ãàçðын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Хишигсувдаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ãýìò õýðýãò яллах дүгнэлт ¿éëäýí èð¿¿ëñýí *******од õîëáîãäîõ 2432001040090 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

Биåèéí áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, *******, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1,  *******, ******* оршин суух хаягтай, Улсаас авсан шагналгүй, урьд өмнө нь 5 удаа ял шийтгүүлж байсан, үүнд:

- Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 105 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 01 жил 06 сарын хорих ял шийтгүүлсэн,

 - Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зүйлд зааснаар урьд 1999 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 105 дугаартай тогтоолоор оногдуулсан "Налайх дүүргийн шүүхийн 01 жил 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн", мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

 - Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, , Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2000 оны хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсэн.

Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 18 хоногийг нэмж нэгтгэн 03 жил 02 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

- Нийслэлийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123' дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар 06 жил, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 04 жил, 279 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил тус тус хорьж, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгож, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2000 оны хуулийн 2 дах хэсэгт зааснаар туунд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20,000 төгрөгөөр торгох, 279 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялуудыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 3 дахь хэсэгт заасны баримтлан Эрүүгийн хуулийн 123' дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ялын 30 хувь болох 02 жилийг өршөөн хасаж, улдах 04 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар оногдуулсан 04 жилийн хорих ялын зарим болох 02 жилийг нэмж 06 жил болгон 211 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг дээрх 06 жилд багтааж, түүний жинхэнэ эдэлбэл зохих ялыг 6 жилээр тогтоож хорих ял оногдуулсан,

 - Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 сарын 21-ээс 26-ны хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Ноёдын 901 тоотод байх хохирогч *******ийн эзэмшил, өмчлөлийн Монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн модон ханыг хугалан нэвтэрч, 10 ширхэг хурганы арьс, 10 ширхэг ишигний арьс, 10 литрийн хэмжээний 1 ширхэг ширмэн тогоо, шиддэг майхан 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 640 000 төгрөгийн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 08-наас 14-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Тайж 4-421 тоотод байх хохирогч ******* өмчийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн цоожийг эвдэж нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 740 000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.

Ш¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ø¿¿ãäýã÷ ******* мэдүүлэхдээ: “...тухайн өдөр би хонинд явж байгаад 2 хүнтэй таарсан юм. Надтай машинтай явж байсан хоёр хүн. Тэгээд тэд нар жоохон юм уух уу гээд тэд нартай 1, 2 шил архи уусан. Тэгээд орой ч болж байсан. Тэгээд орой явж байгаад тэр айлын амбаар нь модоор түгжчихсэн байсан, тэгээд би хүн байхгүй байна гэж ороод 3 ширхэг мөнгөн аягийг нь аваад нэг хүнд 2 аяыг зараад нэг аягаа тэнд газар булаад хаячихсан. Тэгээд л дараагийнх нь тэр чигээрээ тэр мөнгөн аягаа зарж архидчихаад дараагийнх нь тэр айлын ханыг нь эвдэлж ороод майхан, нэг ширмэн тогоо, 10 ширхэг хурганы арьс, ишигний арьс авсан. Тэгээд тэд нарыг нь аваачаад нэгийг нь төвд аваачаад хийчихсэн байсан юм. Подвалд. Тэгээд тэрийгээ аваад нэг залууд өгөөд явуулсан. Тэгээд л тэр залуу цагдаа нарт хэлчихсэн байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

Эрүүгийн 2432001040090 тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "Манайд цагдаа ирээд үзлэг хийгээд явсны дараа өөрийн гэрээс алга болсон зүйлээ дахин нягталж үзэхэд манай гэрээс 4 хүний шиддэг майхан алга болчихсон байсан. Уг майхныг би 300 000 төгрөгөөр үнэлж байна. Харин хөлдөөгч дотроос мах алга болсон байна гэж бодож байсан чинь хөдөө гэрийнхээ хөлдөөгч дотор нь махаа хийчихсэн байснаа мартаад алга болсон байна гэж хэлсэн байна лээ. Хөлдөөгч дотроос мах алга болоогүй байсан. Би 20 ишиг, хурганы арьс, майхан зэргийг буцааж хүлээж авсан. Харин ширмэн тогоогоо хүлээн аваагүй. Ширмэн тогоогоо юм уу, эсвэл хохирлын үнэлгээний 200 000 төгрөгөө буруутай этгээдээс гаргуулан авмаар байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"Би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бага охиныхоо хүүхдийг харах гээд ******* руу явсан. Энэ хугацаанд манай гэр эзэнгүй, хараа хяналтгүй байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дунд охин А.Амгалан нь манай гэрт очиж гэрийн үүдний амбаарт зуух оруулж тавьсан гэсэн бөгөөд "тухайн үед гэрт хулгай ороогүй зүгээр байсан" гэж ярьж байсан. Гэтэл охин маань 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай гэрт очиж үзэхэд гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн, гэрийн хойморт байсан авдар дотроос 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, авдар дээр байсан том мөнгөн аяга 1 ширхэг тус тус алга болсон байсан. ...Том мөнгөн аяга нь бүтэн бүрмэл мөнгөн аяга, нэг дунд аяга нь Турк мөнгөн аяга бөгөөд дунд бөөр хэсгээрээ ногоон өнгийн чулуун шигтгээтэй, нөгөө мөнгөн аяга нь орчин үеийн мөнгөн аяга байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 83-85-р хуудас/,

Гэрч А.Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:"...манай ээж С.Оюун нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Тайжийн 4-421 тоотод ганцаараа амьдардаг юм. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай ээж С.Оюун нь манай охин дүү болох С.Алтанхуягийн хүүхдийг харах гээд ******* руу явсан юм. Тэр хооронд би ажлынхаа завсраар гэр орныг эргэж тойроод харж байсан юм. Тэгээд би өмнөх 7 хоногийн 1 дэх өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ээжийн гэрт нь очоод үүднийх нь амбаарт зуух гагнуулчхаад аваачиж тавьсан. Тэгэхдээ гэр орныг шалгахад зүгээр байсан. Тэрнээс хойш дахиж эргэж тойроогүй байж байгаад өнөөдөр очтол гэрт нь хулгай орсон байдалтай, гэрийнх нь хаалганы цоожийг гадагш нь хүчээр татаж онгойлгоод, цоожны төмрийг нь тахийлгасан байдалтай, гэрийн хаалга нь онгорхой, гэр дотор орсон чинь авдрын хаалганы цоож, цүү нь тэр чигтээ байхгүй, авдрын хаалга нь хаалттай байдалтай байсан. Өөр бусад эд зүйлүүд нь хөдөлсөн шинжгүй байсан. ...Би хулгайд алдагдсан гэх эд зүйлүүдийг нь яг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ээжтэй утсаар яриад асуухад авдар дээр байсан 1 ширхэг том мөнгөн аяга, авдар дотор байсан 2 ширхэг жижиг мөнгөн аяга байхгүй болчихсон байна гээд байгаа юм. ...Хуучин эдэлж хэрэглэж байсан мөнгөн аяганууд байгаа юм. Би тэр аягануудыг нь бол өмнө харж байсан. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй байх гэж бодож байна" гэх мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Төрсайханы "...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би өндөр бор залуу хямдхан мөнгөн аяга, майхан зарна би хот явах ажил гараад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Би мөнгөн аяга, майхан нь хулгайн юм биш биз дээ яагаад хямдхан өгч байгаа юм гэсэн чинь тэр бор залуу хулгайн юм биш ээ, минийх байгаа юм, яаралтай хот явах ажилтай болчхоод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би 2 ширхэг мөнгөн аяга 50 000 төгрөгөөр, майхан нь 25 000 төгрөгөөр авсан. Би 75 000 төгрөгийг өнөөдөр буцааж өөрийн хаан банкны дансандаа Батболд гэх хүнээс авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Сүлд үнэлгээ" ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 124/0176 дугаартай "1. Ширмэн тогоо 1 ширхэг нь 200 000 төгрөг, 2. Хурганы арьс 10 ширхэг нь 90 000 төгрөг, Ишигний арьс 10 ширхэг нь 50 000 төгрөг, 4-н хүний шиддэг майхан 1 ширхэг нь 300 000 төгрөг, нийт 640 000 төгрөг"-ийн үнэлгээ тогтоосон гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ний шинжээчийн 2024 оны 106 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-024/10153 дугаартай "...дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, нийт 460 000 төгрөг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, нийт 280 000 төгрөг, нийт 740 000 төгрөг" гэх үнэлгээ /хх-ийн 39-100-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 125-р хуудас/, Шүүгдэгч  *******ын гэрэл зураг / хх-н 126-р хуудас/, Шүүгдэгчийн ял шийтгэлийн талаарх  мэдээлэл /хх-н 139-156-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 сарын 21-ээс 26-ны хооронд  Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг ноёдын 901 тоотод байх хохирогч *******ийн эзэмшил, өмчлөлийн монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байр монгол гэрийн модон ханыг хугалан нэвтэрч, 10 ширхэг хурганы арьс, 10 ширхэг ишигний арьс, 10 литрийн хэмжээний 1 ширхэг ширмэн тогоо, шиддэг майхан 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 640,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 08-наас 14-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг тайж 4-421 тоотод байх хохирогч ******* өмчийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг эвдэж нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг-ийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 740,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: Ш¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ø¿¿ãäýã÷ ******* мэдүүлэхдээ: “...Тэгээд тэд нар жоохон юм уух уу гээд тэд нартай 1, 2 шил архи уусан. Тэгээд орой ч болж байсан. Тэгээд орой явж байгаад тэр айлын амбаар нь модоор түгжчихсэн байсан. Тэгээд би хүн байхгүй байна гэж ороод 3 ширхэг мөнгөн аягийг нь аваад нэг хүнд 2 аяыг зараад нэг аягаа тэнд газар булаад хаячихсан. Тэгээд л дараагийнх нь тэр чигээрээ тэр мөнгөн аягаа зарж архидчихаад дараагийнх нь тэр айлын ханыг нь эвдэлж ороод майхан, нэг ширмэн тогоо, 10 ширхэг хурганы арьс, ишигний арьс авсан. Тэгээд тэд нарыг нь аваачаад нэгийг нь төвд аваачаад хийчихсэн байсан юм. Подвалд. Тэгээд тэрийгээ аваад нэг залууд өгөөд явуулсан. Тэгээд л тэр залуу цагдаа нарт хэлчихсэн байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:"...Манайд цагдаа ирээд үзлэг хийгээд явсны дараа өөрийн гэрээс алга болсон зүйлээ дахин нягталж үзэхэд манай гэрээс 4 хүний шиддэг майхан алга болчихсон байсан. Уг майхныг би 300 000 төгрөгөөр үнэлж байна. Харин хөлдөөгч дотроос мах алга болсон байна гэж бодож байсан чинь хөдөө гэрийнхээ хөлдөөгч дотор нь махаа хийчихсэн байснаа мартаад алга болсон байна гэж хэлсэн байна лээ. Хөлдөөгч дотроос мах алга болоогүй байсан. Би 20 ишиг, хурганы арьс, майхан зэргийг буцааж хүлээж авсан. Харин ширмэн тогоогоо хүлээн аваагүй. Ширмэн тогоогоо юм уу, эсвэл хохирлын үнэлгээний 200 000 төгрөгөө буруутай этгээдээс гаргуулан авмаар байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”...Би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бага охиныхоо хүүхдийг харах гээд ******* руу явсан. Энэ хугацаанд манай гэр эзэнгүй, хараа хяналтгүй байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дунд охин А.Амгалан нь манай гэрт очиж гэрийн үүдний амбаарт зуух оруулж тавьсан гэсэн бөгөөд "тухайн үед гэрт хулгай ороогүй зүгээр байсан" гэж ярьж байсан. Гэтэл охин маань 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай гэрт очиж үзэхэд гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн, гэрийн хойморт байсан авдар дотроос 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, авдар дээр байсан том мөнгөн аяга 1 ширхэг тус тус алга болсон байсан. ...Том мөнгөн аяга нь бүтэн бүрмэл мөнгөн аяга, нэг дунд аяга нь Турк мөнгөн аяга бөгөөд дунд бөөр хэсгээрээ ногоон өнгийн чулуун шигтгээтэй, нөгөө мөнгөн аяга нь орчин үеийн мөнгөн аяга байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 83-85-р хуудас/, Гэрч А.Амгалангийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн "...манай ээж С.Оюун нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Тайжийн 4-421 тоотод ганцаараа амьдардаг юм. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай ээж С.Оюун нь манай охин дүү болох С.Алтанхуягийн хүүхдийг харах гээд ******* руу явсан юм. Тэр хооронд би ажлынхаа завсраар гэр орныг эргэж тойроод харж байсан юм. Тэгээд би өмнөх 7 хоногийн 1 дэх өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ээжийн гэрт нь очоод үүднийх нь амбаарт зуух гагнуулчхаад аваачиж тавьсан. Тэгэхдээ гэр орныг шалгахад зүгээр байсан. Тэрнээс хойш дахиж эргэж тойроогүй байж байгаад өнөөдөр очтол гэрт нь хулгай орсон байдалтай, гэрийнх нь хаалганы цоожийг гадагш нь хүчээр татаж онгойлгоод, цоожны төмрийг нь тахийлгасан байдалтай, гэрийн хаалга нь онгорхой, гэр дотор орсон чинь авдрын хаалганы цоож, цүү нь тэр чигтээ байхгүй, авдрын хаалга нь хаалттай байдалтай байсан. Өөр бусад эд зүйлүүд нь хөдөлсөн шинжгүй байсан. ...Би хулгайд алдагдсан гэх эд зүйлүүдийг нь яг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ээжтэй утсаар яриад асуухад авдар дээр байсан 1 ширхэг том мөнгөн аяга, авдар дотор байсан 2 ширхэг жижиг мөнгөн аяга байхгүй болчихсон байна гээд байгаа юм. ...Хуучин эдэлж хэрэглэж байсан мөнгөн аяганууд байгаа юм. Би тэр аягануудыг нь бол өмнө харж байсан. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч М.Төрсайханы "...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би өндөр бор залуу хямдхан мөнгөн аяга, майхан зарна би хот явах ажил гараад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Би мөнгөн аяга, майхан нь хулгайн юм биш биз дээ яагаад хямдхан өгч байгаа юм гэсэн чинь тэр бор залуу хулгайн юм биш ээ, минийх байгаа юм, яаралтай хот явах ажилтай болчхоод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би 2 ширхэг мөнгөн аяга 50 000 төгрөгөөр, майхан нь 25 000 төгрөгөөр авсан. Би 75 000 төгрөгийг өнөөдөр буцааж өөрийн хаан банкны дансандаа Батболд гэх хүнээс авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний "Сүлд үнэлгээ" ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 124/0176 дугаартай "1. Ширмэн тогоо 1 ширхэг нь 200 000 төгрөг, 2. Хурганы арьс 10 ширхэг нь 90 000 төгрөг, Ишигний арьс 10 ширхэг нь 50 000 төгрөг, 4-н хүний шиддэг майхан 1 ширхэг нь 300 000 төгрөг, нийт 640 000 төгрөг"-ийн үнэлгээ тогтоосон гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ний шинжээчийн 2024 оны 106 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-024/10153 дугаартай "...дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, нийт 460 000 төгрөг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, нийт 280 000 төгрөг, нийт 740 000 төгрөг" гэх үнэлгээ /хх-ийн 39-100-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгч *******оос хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

            Гурав.Шүүгдэгч *******од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д çààñíûã áàðèìòëàí шүүгдэгч *******од ÿë îíîãäóóëàõäàà Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын ¿éëäñýí ãýìò õýðýã íü Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар õ¿íä ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààð÷ áàéõ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

Энэ хэрэгт ******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 01 /нэг/ жил 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******од оногдуулсан 01 /нэг/ жил 05 /тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт ******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.