Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2022/00656

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага:Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2 054 510 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч ... өмгөөлөгч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... нь ... холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 2 054 510 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн сууц өмчлөгч ... дугаар байрны ... тоотын оршин суугч ... 2016 оны 12 сар, 2017, 2018, 2019, 2020, 2021 оны 1-9 сарын нийт 2 054 510 төгрөгийг гаргуулна, ... өөрөө 2016-2019 онд Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, дээрх төлбөрийг төлөх мэдэгдлийг хариуцагчид өгч байсан гэж тайлбарласан.

Хариуцагчийн өмгөөлөгч:Сууц өмчлөгчдийн холбоо нь сар бүрийн 15-ны өдрийн дотор тооцоогоо бодож орон сууцны конторт хүргүүлж, Орон сууцны контор нь банканд хүргүүлсний дараа ...төлбөрийг гаргуулах ёстой, энэ тооцооны баримтууд хэрэгт алга.... 2019 оны 1 сараас 12 дугаар сарын төлбөрийг төлсөн байна.Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэргийн ...дугаарт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс:...Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ,...ны удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хурлын ... дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох тухай тогтоол,...ны төлөгдөөгүй төлбөрийн нэхэмжлэх, авлагын дэлгэрэнгүй тайлан,...ноос ... 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн мэдэгдлүүд, авлагын дэлгэрэнгүй тайлангууд, ... дугаар байрны ... тоот ......нд төлдөг төлбөрийн дэлгэрэнгүй тооцоонууд,...ны удирдах зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захирал томилох тухай ... тоот тогтоолыг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хаан банкнаас ирүүлсэн...ны ... тоот дансны 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /42 хуудас/, Төрийн банкнаас ирүүлсэн ......нд төлсөн төлбөрийн баримтууд, нэхэмжлэл байна.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч...ны нэхэмжлэлээс 2 008 925 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 45 585 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагч ... нь өөрийн өмчлөлийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг 2016 оны 12 сараас 2021 оны 9 сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ тооцоог орон сууцны конторт хүргүүлж, дараа нь банканд хүргүүлэх ёстой, тооцооны баримтууд байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

...Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар сууц өмчлөгчдийн хурлаар байгуулагдаж, 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ... тоот гэрчилгээ авч,...тус Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоолоор томилсон байна.

Нэхэмжлэгч байгууллага нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.  

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заажээ. 

Хариуцагч нь   ... ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот орон сууцны өмчлөгчийн талаар маргахгүй байна. 

Нэхэмжлэгч байгууллагаас дээрх төлбөрийн талаар ... 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн мэдэгдлүүд, авлагын дэлгэрэнгүй тайлангуудыг хүргүүлснийг хариуцагч хүлээн авч, гарын үсгээ зурсан, зарим мэдэгдэл, авлагын тайлан дээр илүү төлөлттэй байгаа, манайх төлөгдсөн, банктай тулгаад хариу өгөх, гэж тайлбар бичсэн байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэстэй байна.

Мөн хариуцагч нь 2019 оны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 45 585 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны баримтаар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч ...2016 оны 12 сараас 2021 оны 9 сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2 008 925 төгрөгийг гаргуулан...нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримтаас хасуулахыг хүссэн хэргийн 7-15 дугаартай баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан баримтууд байх бөгөөд хэргийн 64-106 дугаарт авагдсан баримтууд нь өөрийнх нь хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримтуудыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт гэж үзээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...47 093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан хариуцагч ...2 008 925 /хоёр сая найман мянга есөн зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч...нд олгож, 45 585 /дөчин таван мянга таван зуун наян таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч...ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...47 093 төгрөгийг гаргуулан...нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ДОРЖНАМЖИН