Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/шш2021/02413

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/02413

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.............. дүүрэг ... дугаар хороо ..... байр .... тоотод оршин суух, .... онд төрсөн .. настай, С............. овогт М-ын А.

 

Хариуцагч: Б........... дүүрэг ... дугаар хороо ..... байр .. тоотод оршин суух бүртгэлтэй........ .... онд төрсөн ...настай, М овогт Б-ын Г.

 

Хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А., өмгөөлөгч Д.Э., хариуцагчийн төлөөлөгч Д.М , нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.А............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Г..тэй 2015 онд танилцсан. 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр охин А.Э төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Хоорондын хардалт үүнээс үүдсэн хэрүүлээс болж тусдаа амьдарч байна. Би аль болох хүний охиныг гомдоочихгүй гэс.....ээ ямар ч ааш авир гаргасан тэвчээд өнгөрөөдөг байсан. Гэтэл Б.Г..ийн ааш хэрээс хэтэрч намайг өөрийнхөө ах дүү нарын ажилд оролцдоггүй, арчаагүй амиа бодсон гэх мэтээр хэл амаар доромжилж элдвээр хэлэх болсон. Энэ байдлаас болж ах дүү нараараа ч орохоо больж хэрүүл маргаан гарах болсон юм. Хамгийн хэцүү нь ах дүү нар нь ч хадам ээж ч намайг хүн гэж боддоггүй, байнга л арчаагүй ажилгүй, архичин гэх мэтээр өөчилж гоочлоод байдаг болохоор би ч очих дургүй болсон. Б.Г. намайг албан ёсоор гуйж аваагүй, ах дүү нартаа би өөрөө гүйж очсон гэсэн муу нэртэй болсон гэж уурлах болсон. Тухайн үед манай аав хорт хавдартай өвчтэй байсан тул аль болох ойлголцохыг оролддог байсан. Миний хувьд охиндоо их санаа зовж байгаа тул охиноо өөрийн асрамжид авах нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Б.Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.А.тай 2015 онд танилцаж хамтран амьдарсан. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр охин А.Э төрсөн. М.А.. ажилтай гээд өглөө эрт гараад орой ирэх, заримдаа гэртээ ирдэггүйгээс хэрүүл маргаан гарах болсон. Хоорондын таарамжгүй харилцаанаас тусдаа амьдрах болсон. М.А..гийн аав 2019 онд хорт хавдраар нас барсан. Тэрнээс 4 жилийн өмнө хүүгийнх нь хүүхэд гарчихаад байхад намайг гуйж аваагүй нь үнэн. Хүүхэд миний асрамжид байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Б.Г. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Охин А.Э одоо .. настай эхийн асрамжид байгаа. Зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байна. Охин А.Э ыг Б.Г..ийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Охиныг аавтайгаа уулзахад эхийн зүгээс саад учруулахгүй. Зундаа М.А. хүүхдээ авч байсан. Цаашдаа зуны саруудад охиноо аав нь авахад татгалзахгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э. сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Энэ хүмүүсийн хувьд таарч тохирохгүй салах дээрээ тулсан зүйл байхгүй. Айлд байдаг л хэрүүл гарсан. Хардалт хүлээцтэй биш байдлаас шалтгаалж тусдаа амьдарч байгаа. М.А..гийн хувьд эхнэр хүүхдээсээ салаад тусдаа амьдрах ямар ч бодол санаа байхгүй. Эцсийн эцэст үр хүүхдээ хэн аль нь бодох ёстой. Таарч тохироод эвлэрээд амьдрахад болохгүй гэх зүйлгүй. М.А.гийн хувьд охин хүүхдээ бас эхийн хайр халамжаас салгаад юу гэхэв гэсэн бодолтой байгаа. Хэрэв эхийн асрамжид үлдээхээр шүүх шийдвэл эцэг М.А...гийн зүгээс охинтойгоо уулзахад эх нь саад болохгүй уулзуулж, учруулж байхыг даалгах. Энэ хүн эцэг нь болохоор охиноо санах, уулзах хамт байхыг бодолгүй л яахав. Зуны 3 сард охиноо өөрийн асрамжид байлгах хүсэлтэй байгааг нэхэмжлэгч тал зөвшөөрч байгаа тул шийдвэрт энэ байдлыг тусгаж өгнө үү. Хуульд зааснаар тэтгэлэг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.А. нь хариуцагч Б.Г.т холбогдох охин А.Э ыг асрамжидаа авах, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулж охин А.Э ыг асрамжидаа авч тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч М.А.., хариуцагч Б.Г. нар 2015 онд танилцаж хамтран амьдарч 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр охин А.Э ыг төрүүлсэн, амьдралын болон зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талд маргадаг хэн аль нь энэ талаар үндсэн болон сөрөг шаардлага гаргасан боловч хүүхдийн насны байдал, өнөөдрийг хүртэл эхийн асармжид байгаа, бага насны хүүхэд зэргийг харгалзан эцэг М.А..гийн асрамжид үлдээх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь бага насны охин А.Э ыг өөрийн асрамжид үлдээж тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасанг хариуцагч эсэргүүцээгүй, хүүхдийн насны байдал, шүүх хуралдаанд талуудын тайлбарласан хүүхдийг эхийн асрамжид үлдээх тохиолдолд эцгийн зүгээс охинтойгоо уулзах, зуны саруудад охины хамт өнгөрөөх нөхцөл байдалд эхийн зүгээс саад учруулахгүй байх, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн энэ тайлбарыг зөвшөөрч зуны 3 сарын хугацаанд охиныг аавын асрамжид байлгахад татгалзахгүй гэсэн тайлбар гаргасан тул зохигч талуудын тохиролцсоноор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,бага насны хүүхэд 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А.Э ыг эх Б.Г.ийн асрамжид үлдээж, эцэг М.А..гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хариуцагч Б.Г.т холбогдох охин А.Э ыг өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэгч М.А.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А.Э ыг эх Б.Г..ийн асрамжид үлдээсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.Э ыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.А..гаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

5. Нэхэмжлэгчээс аргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.А..гаас 140.400 төгрөг гаргуулж хариуцагч Б.Г..т олгосугай.

 

7. Хариуцагч Б.Г..ийн зүгээс нэхэмжлэгч М.А нь охинтойгоо уулзах, зуны 6, 7, 8 саруудад охиноо эцэг нь өөрийн асрамжид авах, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд эхийн зүгээс саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөлөөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА