| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/01741/И |
| Дугаар | 102/шш2021/02439 |
| Огноо | 2021-09-29 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 102/шш2021/02439
| 2021 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2021/02439 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б...... дүүрэг .. дугаар хороо .. дүгээр хороолол .. дүгээр байр ... тоотод оршин суух, .... онд төрсөн ...настай, Ч овогт Д-ийн О.
Хариуцагч: Б........ дүүрэг ... дүгээр хороо зүүн нарангийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, .... онд төрсөн ... настай, Г овогт Ш-гийн О
Газар чөлөөлүүлж, гэм хорын хохиролд 8.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Б...... дүүргийн .... дүгээр хороо ................. дүгээр гудамжны.... тоот хаягтай 80 мкв хэмжээтэй газраа зориултын дагуу ашиглаж, хөршийн эрх зөрчихгүй байхыг даалгах сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О , өмгөөлөгч Ё.Э , хариуцагч Ш.О , өмгөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ё.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.О нь Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны А/570 дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон эрхийн улсын бүртгэлийн Э-2205001.... дугаарт бүртгэлтэй иргэний газар эзэмших эрхийн 0000399.. дугаартай гэрчилгээ бүхий Б...... дүүргийн ... дүгээр хороо ............. дүгээр гудамжны ... тоот хаягтай 80 мкв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориул тай газрын хууль ёсны эзэмшигч юм. Уг газартаа орон сууцны байшин барихаар холбогдох газруудаас барилга барих зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авсан боловч эзэмшил газрын хойд талын хөрш залгаа ............. тоот хашааны 556 мкв газар өмчлөгч Ш.О нь эзэмшил газар луу оруулан 40 мкв орчим хэмжээгээр хашаагаа илүү барьж эзэмшил газраа эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж өнөөдрийг хүртэл газраа зориул ын дагуу эзэмшиж ашиглаж чадахгүй байна. Ш.О ы газар эзэмших эрхийг зөрчиж байгаа үйлдийг таслан зогсоохоор Баянгол дүүргийн газрын зохион байгуул ын албанд гомдол гаргасны дагуу тус албанаас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зөрчил арилгуулах тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн, мөн Дүүргийн Засаг дарга, Нийслэлийн засаг даргад гомдол гаргаж, эдгээр байгууллагаас хууль бус үйлдлээ таслан зогсоож бусдын эзэмшил газрыг чөлөөлөх шаардлагыг тухай бүр албан ёсоор хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл газар эзэмших, ашиглах эрхийг хэрэгжүүлэхэд саад болсоор байна. Хариуцагч нь миний эзэмших газрыг чөлөөлж өгөхөөс татгалзаад зогсохгүй нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэлэлцээд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хэдий тийм боловч хариуцагч өнөөдрийг хүртэл 40 мкв газрыг суллаж өгөхгүй эзэмшсээр байна. Энэ хугацаанд орон сууц барихаар авсан техникийн нөхцөлийн хугацаа дуусч, дахин шинээр авах нөхцөл үүссэн. Хариуцагч Ш.О нь эзэмшил газрын зарим хэсгийг хууль бус эзэмшилдээ байлгасан үйлдлийг таслан зогсоолгохоор захиргааны эрх бүхий байгууллагуудаас удаа дараа шаардаж байсан боловч хууль бус үйлдлээ зогсоохоос татгалзаж улмаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөллийн хөлсний урьдчилгаанд 2.000.000 төгрөг захиргааны хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрээний дагуу үлдэгдэл 3.000.000 төгрөг төлсөн. Захиргааны хэргийн шүүх хариуцагчийг нэхэмжлэгчийн эзэмшил газрын зарим хэсгийг хууль бус эзэмшилдээ байлгаж байгааг тогтоосон боловч мөн л уг газрыг чөлөөлж өгөхөөс татгалзсаар байсан тул нэхэмжлэгч нь иргэний хэргийн шүүхэд эзэмшил газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, гэрээний дүн 3.000.000 төгрөгийг шүүхэд хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа төлөх нөхцөлтэйгээр өмгөөлөгчтэй 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр захиргааны хэргийн шүүхэд өмгөөлөгч хөлсөлсөн 5.000.000 төгрөг, иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй өмгөөлөгчид төлөхөөр гэрээ байгуулсан 3.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөг нь хариуцагч Ш.О ы хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид мөнгөн хэлбэрээр учирсан гэм хор юм. Иймд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо............. дүгээр гудамжны 67г тоот хаягтай 80мкв газрын 40 мкв газрыг хариуцагч Ш.О ы хууль бус эзэмшлээс чөлөөлж гэм хорын хохиролд 8.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б........ дүүрэг ... дүгээр хороо ............. дүгээр гудамж .. тоот хаягт нэгж талбарын 1680803... дугаартай 556 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориул аар өмчилж авсан бөгөөд уг газар дээр 40 орчим жил амьдарч байна. Гэтэл манай хашааны гадна талд залгуулан Д.О д Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны А/570 дугаар захирамжаар Баянгол дүүрэг .. дүгээр хороо............. дүгээр гудамжны ... тоот хаягтай 80 мкв хэмжээний газрыг гэр бүлийн хэрэгцээний зориул аар эзэмшүүлсэн бөгөөд Д.О нь газраа эзэмшиж авснаасаа хойш зориул ын бусаар ашиглаж газар дээрээ контейнер байрлуулан дугуй засвар ажиллуулж, үүнээс болж хөрш залгаа манай хашаанд автомашины тос тосоол түлш утаа ихээр үнэртэж, салхитай үед тосоолтой шороо, элс хашаанд хийсч орж ирэх, мөн уг дугуй засвараар үйлчлүүлж буй машинууд нь хашааны үүдээр овоорч орж гарахад хүртэл хүндрэл учруулж үйлчлүүлж буй жолооч, хүмүүс нь манай хашаа руу бие засч хашаандаа тайван амгалан амьдрах хөршийн эрхийг ноцтой зөрчиж байгаа болно. Нэхэмжлэгч нь шаардлагаа орон сууцны байшин барихаар холбогдох газруудаас барилга барих зөвшөөрөх техникийн нөхцөлүүдийг авсан гэж байгаа боловч энэ талаар баримт байхгүй байна. Учир нь Барилга байгууламж барихаар техникийн нөхцөл аваагүй бөгөөд хэрэв зураг төсөл боловсруулж батлуулах тохиолдолд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилга угср ын ажил эхлүүлэх, ашигл ад оруулах үйл ажиллагааны журмын 1 дүгээр хавср ад иргэдийн оролцоог хангуулан тухайн газарт санал авах самбарыг байршуулан, санал авч баталгаажуулсны дараа мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэж заасны дагуу огт санал аваагүй болно. Мөн Д.О д эзэмшлийн газраа зориул ын бусаар ашиглаж, миний хөршийн эрхийг зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардсан боловч шаардлагыг хүлээн авахгүйгээр зогсохгүй, маргасаар байна. Анхнаасаа Б.О хашаалсан байсан газрыг Д.О эзэмшиж авсан асуудал байгаа тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан. Ш.О ы хувьд Д.О газар эзэмшсэнээрээ орц гарцыг хааж дугуй засварын үйлчилгээ эрхэлсэн. Түүнээс санаатайгаар газар эзэмших эрхийг нь зөрчиж гэм хор учруулсан зүйл байхгүй. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар өмгөөлөг авах хууль зүйн туслалцаа авах эрх нь тус хуулийн 17 дугаар зүйлийн 14-т заагдсан байгаа. Хуулийнхаа дагуу шүүхэд хандахдаа өмгөөлөгч хууль зүйн туслалцаа авч эрхээ хангуулах боломжтой гэдэг боловч энэ нь заавал хууль зүйн туслалцаа авах үүрэгтэй ч юм уу. Гэтэл үүнээс гарсан үр дагаврыг нөгөө тал хариуцна гэсэн хуулийн зүйл за байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ш.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.О нь Б............ дүүрэг .. дүгээр хороо ............. дүгээр гудамж ... тоот хаягт 556 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориул аар өмчилж авсан. Газар дээрээ 40 орчим жил амьдарч байна. Манай хажууд ... гэдэг хаягтайгаар 80 мкв газрыг Д.О д гэр бүлийн хэрэгцээний зориул аар эзэмшүүлсэн байдаг. Ингэж авснаас хойш 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр техник нөхцөлийн дагуу тогоо татуулаад шууд дугуй засвар ажиллуулж эхэлсэн нь бидний газар эзэмших эрхийг зөрчиж байна. Хашааны хаалга руу бие засах, хог хаях зэргээр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөд байгаа асуудал үүсч байна. Газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байгаа тул Д.О д дугуй засварын газраа ажиллуулахаа болиоч бидний эрүүл орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар шаардлага тавьсан. Иймд нэхэмжлэгч Д.О ыг Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны А/570 дугаар захирамжаар олгосон Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ............. дүгээр гудамжны ...тоот хаягтай 80 мкв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориул тай газраа хууль ёсоор эзэмшихийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Уг газар дээр гэр бүлийн хэрэгцээний орон сууцны барилга барихаар төлөвлөсөн боловч хариуцагчийн хууль бус үйлдлээс ш гаалан эзэмшилд олгосон 80мкв газрынхаа урд хэсэгт газраа чөлөөлүүлэх хүртэл зөвхөн контейнер байрлуулах хэмжээний 40 мкв хүрэхгүй газар зохих байгууллагаас нь зөвшөөрөл авч дугуй засвар ажиллуулж байгаа. Зохих газраас нь зөвшөөрөл авсан. Гэр бүлийн хэрэгцээний зориул ын газраар нь ашиглахад болно. Гагцхүү хариуцагч тал манай газрыг чөлөөлөөд хашаагаа татчихвал би хундаамаа цутгаад сууцны зориул аар ашиглахад татгалзах зүйлгүй.Дугуй засвын газрыг ажиллуулахгүй байж болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарласан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ш.О д холбогдох газар чөлөөлүүлж, гэм хорын хохиролд 8.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Ш.О нь нэхэмжлэгч Д.О д холбогдуулж Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ............. дүгээр гудамжны 67г тоот хаягтай 80 мкв хэмжээтэй газраа зориул ын дагуу ашиглахыг даалгах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ............. дүгээр гудамжны ...хаягт байрлах нэгж талбарын 16808101... дугаар бүхий 80 мкв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориул аар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-220500.... дугаарт бүртгэж нэхэмжлэгч Д.О д 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дугаар 000039.... Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна.
Шүүх хуралдаанд хариуцагч нь уг газар дээр 40 орчим жил амьдарч байгаа бөгөөд манай хашааны гадна талд залгуулан Д.О д Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны А/570 дугаар захирамжаар 80 мкв хэмжээний газрыг гэр бүлийн хэрэгцээний зориул аар эзэмшүүлсэн. Гэтэл Д.О нь газраа зориул ын бусаар ашиглаж контейнер байрлуулан дугуй засвар ажиллуулж, үүнээс болж автомашины тос тосоол түлш утаа ихээр үнэртэх болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан боловч нэхэмжлэгч нь маргаан бүхий 80 мкв газрын хууль ёсны эзэмшигч болох нь хэрэгт авагдсан эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, Газар зохион байгуул геодези зураг зүйн газраас ирүүлсэн кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зурган мэдээлэл, сансрын зурагтай давхцуулан авсан кадастрын зураглал, тухайн нэгж талбаруудын газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаас харахад бусад нэгж талбаруудын орц, гарцыг хаагаагүй тухай албан бичиг, Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 10 дугаар сарын зурган мэдээлэл, 2005-2007 оны агаарын зурагтай давхцуулсан байдал гэх зургуудаар зохигч талуудын газар давхцалгүй байгаа, хариуцагчийн тайлбар нь бусдын эзэмшил газрыг чөлөөлж өгөхгүй байх үндэслэл биш тул тайлбар нь үндэслэлгүй байна.
Хариуцагч Ш.О нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баянгол дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татаж Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/570 дугаар захирамжийн иргэн Д.О д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанг шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 0799 шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 79 дүгээр магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд нэхэмжлэгч Д.О нь өөрийн эзэмшил газраа чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхээ хэрэгжүүлж бусадтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч хөлсөлсөн 5.000.000 төгрөг, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож бус өмгөөлөгчид төлөхөөр гэрээ байгуулсан 3.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас мөнгөн хэлбэрээр учруулсан гэм хорын хохиролд тооцон нэхэмжилсэн боловч уг төлбөр нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул өөрийн эрхийг хэрэгжүүлсэн байдлаа хариуцагчаас гэм хорын хохиролд тооцон шаардах эрхгүй байна.
Иймд хариуцагч Ш.О ы хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Д.О ын 40 мкв газрыг чөлөөлж, гэм хорын хохиролд 8.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Ш.О нь нэхэмжлэгч Д.О д холбогдуулж Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ............. дүгээр гудамжны .... тоот хаягтай 80 мкв хэмжээтэй газраа зориул ын дагуу ашиглаж, хөршийн эрхийг зөрчихгүй байхыг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хуралдаанд хариуцагч Ш.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дугуй засвар ажиллуулж эхэлсэн нь бидний тайван амгалан амьдрах эрхийг зөрчиж байна. Хашааны хаалга руу бие засах, хог хаях, машины дуу чимээ, тоос тортог, тосоол асгах зэргээр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна, нэхэмжлэгч Д.О нь тус хаягт байрлах 80 мкв гэр, орон сууцны хашааны зориул аар эзэмших газартаа хувийн сууц барихаар төлөвлөсөн боловч хариуцагч Ш.О 40 мкв газрыг чөлөөлөөгүйгээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 21-нийг хүртэл 1 жилийн хугацаатай дугуй засварын газар ажиллуулах батламжийг Баянгол дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс авч ажиллуулсан. Гэр орон сууцны зориул аар газраа ашиглаад явах боломжтой. Дугуй засварын газрыг ажиллуулахгүй байж болно хэмээн тайлбарласан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийг өөрийн эзэмшил газраа зориул ын дагуу ашиглахыг даалгах нь зүйтэй байна.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн хэмээн тайлбарласан тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасныг үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх ш гаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.О ы хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Д.О ын 40 мкв газрыг чөлөөлж, гэм хорын хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.О оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О д олгосугай.
3. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар нэхэмжлэгч Д.О д Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ............. дүгээр гудамжны 67г тоот хаягтай 80 мкв хэмжээтэй газраа зориул ын дагуу ашиглахыг даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.О оос 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Ш.О д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ш.ОЮУНТУУЛ