Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/шш2021/02463

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/02463

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б...... дүүрэг .. дугаар хороо .. дүгээр хороолол ... байр .. тоотод оршин суух, .... онд төрсөн .. настай, У овогт Д-ийн Б

Хариуцагч: Б...... дүүрэг ...  дугаар хороо ... дугаар хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух, .... онд төрсөн .. настай, Х овогт Д-ийн Т .

Хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б , хариуцагч Д.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Т тай 2008 онд танилцаж, 2010 оноос хамтран амьдарсан. Хүү Ц 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. Хүүхэд төрөх үед Д.Т гадаадад байсан тул хүүгээ өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Одоо хүүгээ аавынх нь нэрээр овоглох хүсэлтэй байгаа тул хүү Ц гийн эцэг нь Д.Т болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2010 оноос хамтран амьдарсан. Хүү Ц г өөрөөр овоглоход татгалзахгүй. Эцэг тогтоолгох шинжилгээ өгөх шаардлагагүй. Миний хүүхэд мөн тул нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Т т холбогдох хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Д.Б , Д.Т нар 2008 онд танилцаж, 2010 оноос хамтын амьдралтай болж энэ хугацаанд 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Ц төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хүүхдийн эцгээр Д.Т ыг тогтоолгох нэхэмжлэл гаргасанг хариуцагч зөвшөөрч өөрийн хүүхэд мөн, эцэг тогтоолгоход татгалзахгүй гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Ц гийн эцэг нь Д.Т мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Ц гийн эцэг нь Х овогт Д-ийн Т мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлслөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

 

 

 

 

.