Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/81

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 25 өдөр               Дугаар 2024/ШЦТ/81                        Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, ******* өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ********** боловсролтой, *************** мэргэжилтэй, ********************** эрхэлдэг, ам бүл** ****, ** хүүхдийн хамт ************************* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар:/*******/

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын *******-ны өдөр “Тоёота приус-30” загварын, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба 2024 оны багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото приус-30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн ******* дугаартай хэргээс

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 1 дүгээр хуудас/

Физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ №ФХ0989,  /хх-ийн 5 дугаар хуудас/

Шүүгдэгч *******гийн согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл/хх-ийн 6 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарын илтгэх хуудас/хх-ийн 7 дугаар хуудас/

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүгдэгч *******гийн жолоочийн лавлагаа/хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Ууганбаатар, дэд ахлагч нарын хамт Сэлэнгэ аймгийн андал сумын 6 дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, явган хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж байсан. Тухайн үед 6 дугаар багийн нутаг Сүрьеэгийн эмнэлгийн уулзвар дээр цагдаагийн дэд ахлагч нэг машин зогсоож шалгахад тухайн машины жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир замын цагдаагийн постон дээр авч очиж согтуурал шалгахад “Алкотест-6820” загварын багажаар жолоочийг шалгаж үзэхэд 0,37% согтолттой байсан. ...Тухайн иргэн эхнэр, хүүхдийн хамт гурвуулаа явж байсан. ...Тухайн Д.Үүрээ гэх иргэн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн үед 6 дугаар багийн нутаг Сүрьеэгийн эмнэлгийн уулзвар дээх шөнийн 00 цагийн үед хөдөлгөөнд оролцож байсан улсын дугаартай Тоёота приус-30 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн машины жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир замын цагдаагийн постон дээр авч очиж согтуурал шалгадаг “Алкотест-6820” загварын багажаар шалгаж үзэхэд 0,37% согтолттой байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хадам ах ийн бага хүүхдийн үсний найранд орж тэндээ тусалж байгаад тухайн өдрийн орой 00 цагийн үед өөрийн эхнэр болон хоёр хүүхдээ аваад гэр рүүгээ явсан. Бид нар хадам ах ийн гэрээс гараад доошоо ухуудаж 96 айлын уулзвар дээр явж байхад цагдаа дохиж зогсоосон. Тухай үед би хадам ах ийн гэрт үсний найранд орж байхдаа 3 хундаг архи уучихсан байсан юм. Тэгтэл намайг зогсоосон цагдаа надаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна гэж хэлээд намайг машинаас буулгаж өөрөө машинд суугаад замын цагдаагийн пост нь дээр авч очиж согтуурал шалгадаг багажаар намайг шалгахад 0.37 хувийн согтолтын зэрэг гарч хийн унаж явсан тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хийсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/

Шүүгдэгч *******гийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба 2024 оны багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото приус-30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч анх удаа болгоомжгүйгээр тохиолдлын шинжтэй гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд шүүгдэгч Б.Баасанбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01/нэг/ жил, 02/хоёр/ сарын хугацаагаар хасаж, 2800/хоёр мянга найман зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000/хоёр сая найман зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2800000 төгрөгийн торгох ялыг 10/арав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЭРДЭНЭМӨНХ