| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/0708/Э/220/2023/1056 |
| Дугаар | 2024/ШЦТ/861 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 20.7.2., 20.7.3.3., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/861
2024 08 01 2024/ШЦТ/861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Түмэннаст, М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Энхцолмон,
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч У.Анхжаргал,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт Шгийн Хд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302 00069 0171 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Шгийн Х, 1962 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 61 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бараа судлал мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял эдэлж байгаагүй, /РД............. /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Турк улсаас илгээмжээр нэвтэрсэн 7200, 7201 гэсэн дугаартай ачаанд багтсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 23.672 грамм, метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийн цэвэр жин нь 121.6204 грамм бүхий бодисуудыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д.” ХХК-ийн шуудан илгээмжийн газраас хүлээн авч сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн,
Мөн худалдаалах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д.”
ХХК-аас илгээмж авах нэрийдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисуудыг хууль бусаар олж авч,
Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд өөрийн оршин суух хаяг болох Чингэлтэй дүүргийн .............тоотод цэвэр жин 1,9331, 0,9493, 0,9373 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 0,6330 грамм бүхий “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .....дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гүүрэн гарцын хажууд байх дулааны шугамын дээд талын зүүн талын буланд 0,4589 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйл хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ..... дугаар сургуулийн урд талын автобусны буудлын хажууд байх “.....” гэх самбарын арын хэсгээс 19,3934 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйл хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” сүлжээ дэлгүүрийн урд байх “.....” гэсэн хаяг бүхий ТҮЦ-ны баруун хойд булангаас 7,3108, 41,7713 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд булангийн хэсгийн тоосгон доороос 0,7748 грамм, баруун урд хэсгээс 28,9853, 36,1452 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.. 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай хүүхдээс нэг утасны дугаар бичээд 2 хайрцагтай юм явуулчихсан байгаа, та тосоод авчих гэхээр нь тосч авах гээд нөгөө хүн рүү нь залгатал ачаа ирээгүй байна гэсэн. Би орой дахиад ярихад одоо л бууж байна. Яаралтай зүйл биш бол маргааш авчих гэж хэлэхээр нь хүүхэд рүүгээ маргааш авчих гэнэ ээ гэж бичихэд наад ачааны нэг эзэн нь хөдөө явах гээд байгаа юм аа та гуйж байгаад өнөөдөр очоод авчих гээд байхаар нь 30-ны өдөр 20:00 цаг болж байхад 2 ачааг авсан. Битүү боож багласан 2 жижиг хайрцагтай ачаа байсан. Ачаагаа аваад 23.00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Нөгөө 2 ачаагаа машиндаа орхиод гэртээ орсон. 01-ний өглөө гэртээ юм хийж байхад утсанд юм ирэх шиг болсон. Утсаа аваад үзэхэд манай хүүхдээс ачаан дотор усны сав байгаа тэр дотор боодолтой юм байгаа, тэрийг аваад та энэ хаягууд дээр тавьчих гэсэн. Миний хүү гэр гэрт нь хүргэж өгөхгүй юм уу, дотор нь юу байгаа юм бэ гэхэд эм байгаа гэсэн. Гэрт нь хүргээд өгье гэхэд болохгүй ээ ээж, өөрсдөө гэрийнхээ ойролцоо хаягуудаа хэлчихсэн байгаа, тэнд нь очоод тавьчих гэсэн. Тэгээд ирсэн зурвасын дагуу би 05 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад тэр хэлсэн байрлал дээр нь очиж тавьсан. Тавьж дуусаад эмнэлэгт хэвтэж байсан ангийнхаа 2 хүүхдийг эргээд, орой нь Хурд хороололд 2 ач дээрээ очоод 21:00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэрийн гадаа намайг хүмүүс хүлээгээд байж байсан. Тэгээд “та ийм карго тосч авсан уу гэхэд” гэсэн. Би тосч авсан гэсэн. Надаас “та тосч авсан зүйлүүдээ яасан бэ” гэхээр нь “хүмүүсийнх нь авна гэсэн газарт нь тавьчихсан” гэхэд тэр чинь хар тамхи шүү дээ гэсэн. Би “өө яана аа эгч нь мэдээгүй, одоо буцаагаад авчихаж болох уу гэхэд” гэхэд болно гээд би тэр хүмүүсийг дагуулж яваад бүгдийг нь буцаагаад авч өгсөн. Тэгээд 01-ний шөнө Хар тамхитай тэмцэх газар нөхөртэйгөө очиж мэдүүлэг өгөөд хоносон. 02-ны өдөр өмгөөлөгч аваад мэдүүлгээ дахиж нэгтгэж өгөөд надад “таныг хорихгүй ээ, та гэртээ харьж бай” гэсэн. Гэртээ хариад байж байтал орой 17:00 цаг өнгөрч байхад 2 цагдаа орж ирээд “таныг нэг бичиг дээр гарын үсэг дутуу зуруулчихсан байна, та очоод гарын үсэг зурчих” гэхээр нь очтол Нийслэлийн прокурорын газрын үүдэнд машины зогсоолд хэсэгт зогсож байгаад хорих газарт хоригдсон. Хоригдсон газраасаа 06 дугаар сарын 01-нд гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин надад сонсгосон ялд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 185-186/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ байсан. Бүх ачаа илгээмжүүд надаар дамжиж тараагддаг юм. Би агуулахын няравын ажил хийдэг юм. 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Турк улсаас карго ачаанууд ирсэн. Ирсэн ачаанууд Чингис хаан олон улсын Нисэх онгоцны буудлаар дамжин Гаалийн баталгаат агуулахад шалгагдаж манай байгууллага дээр 2023 оны 05 дугаар сарын 01-ний орой 19 цагт манай байгууллагад Гаалиас шалгалт хийгдээд ирсэн юм. Тухайн өдөр Турк улсаас 89 ширхэг хайрцаг ачаа ирсэн. Тэр өдөр 16 цаг 35 минутад Х гэх эмэгтэй 95...... гэсэн дугаараас залгаад надад ачаа ирсэн үү гэж асуухаар нь ачаа ирээгүй байна гэж мессежээр хариу илгээсэн. 17 цаг 33 минутад манай 89....... дугаарын утас руу дахин Х гэх хүн залгаад ачаа ирж байгаа юм болов уу гээд байнга асуугаад орой хөдөө явах гэж байгаа юм. Ачаагаа авчаад хөдөө явах гээд байгаа юм. Ачаа буутал хүлээж байгаад авчхаж болох уу гээд яриад байхаар нь би “та ачаа бууж дуустал хүлээж чадах юм бол хүрээд ирэхгүй юу даа” гэж хэлсэн. Удалгүй 18 цаг 20 минутын үед нөгөө Х гэх эгч нөхрийн хамт манай байгууллагын үүдэнд ирсэн байсан юм. Манай байгууллага Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд хуучин Үйлдвэрийн цагаан хаалганы урд байрладаг юм. 19 цаг 30 минутын үед манай ачаа ирээд задарсан. Хамгийн түрүүнд гадаа ирсэн байсан Х гэх хүний 7200, 7201 гэсэн дугаартай ачаануудыг шууд гаргаж хүлээлгэн өгсөн. Төлбөр мөнгө нь 258.312 төгрөг болсон. Тэр мөнгө Х гэх эгч дансаар шилжүүлж төлбөрөө төлсөн байдаг юм. Уг ачааг Турк улсаас илгээгчийн нэр байхгүй илгээмж гэсэн нэртэй л ирсэн. Гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг гаргаж өгч харж байгаад хэлж өгнө. Одоо би зүгээр барааны жагсаалтаа барьж ирсэн байна. Манайх уул нь ажлын цагаар ажилладаг юм. Тухайн үед Х гэдэг хүн яараад яриад гуйгаад байхаар нь л ирж авч болно гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 170/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №2115 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн:
1. Иргэн *******гийн гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ................ тоот нэгжлэг хийж Гал тогооны тавиурын шургуулгаас жижиг зиплок уут 1 боодол мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, жижиг электрон жинд метамфетамин /methamphetamine/ илрэв.
2. Иргэн *******гийн гэр болох Чингэлтэй дүүргийн ................. тоот нэгжлэг хийж хувцасны шкафт байсан хар өнгийн өмдний халааснаас ууттай, 1 гэж дугаарлан хурааж авсан гэх 1-1, 1-2, 1-3, 1-4 гэж дугаарласан хар өнгийн шавар мэт зүйлсэд тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.
1-4 гэж хаягласан зүйлийн уутны хамт 1,1638 грамм, цэвэр жин нь 0,6330 грамм /Зураг №12, 13/ мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илрэв.
3. Иргэн *******гийн эзэмшлийн .....УНХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж голын хайрцгаас цагаан өнгийн 1 ширхэг халбаганд метамфетамин /methamphetamine/ илрэв.
4. Иргэн *******гийн гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ............... тоот нэгжлэг хийж тагтан дээрээс хураан авсан ногоон өнгийн Philips гэсэн бичигтэй, цаасан хайрцагтай талх шарагчинд метамфетамин /methamphetamine/ илрэв.
5. Иргэн *******гийн зааж өгсөн Чингэлтэй дүүргийн .....сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гүүрэн гарцын хажууд байх дулааны шугамын дээд талд зүүн талын буланд байх нүх хэсгээс хураан авсан гэх 1 гэж дугаарласан 0,4589 грамм шавар мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.
6. Иргэн *******гийн зааж өгсөн Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын ..... дугаар сургуулийн урд талын автобусны буудлын хажууд байх “.....” гэх самбарын арын хэсгээс хар өнгийн уутанд боосон 1 ширхэг зүйл байсныг 2 гэж дугаарлан хурааж авсан гэх 19,3934 грамм шавар мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ илрэв.
7. Иргэн *******гийн зааж өгсөн Сүхбаатар дүүргийн .............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “.....” сүлжээ дэлгүүрийн урд байх “.....ын” гэсэн хаягтай 1 гэж дугаарлан ялгасан 7,3108 грамм, II гэж дугаарлан ялгасан 41,7713 грамм 2 хэсэг мөс мэт зүйлсэд тус тус метамфетамин /methamphetamine/ илрэв.
8. Иргэн *******гийн зааж өгсөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд байх хуушуур зардаг түцны баруун урд буланд тоосгон доороос хар өнгийн боодолтой зиплок уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл байсныг 4 гэж дугаарлан хураан авсан гэх 0,7748 грамм мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илрэв.
9. Иргэн *******гийн зааж өгсөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд байх хуушуур зардаг түцны баруун урд зүгт 50 метр явж газарт хавтгай чулуун доороос хар өнгийн боодолтой 2 хэсэг уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийг 5 гэж дугаарлан хурааж авсан гэх I гэж дугаарлан ялгасан 28,9853 грамм, II гэж дугаарлан ялгасан 36,1452 грамм мөс мэт зүйлсэд тус тус метамфетамин /methamphetamine/ илрэв.
10. Иргэн *******гийн зааж өгсөн дээрх бодисуудыг гадаад улсаас хийж оруулж ирсэн ус халаагчийг Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байх Хурд хорооллын 27 дугаар байрны гадна зогсоолд байсан .....УБТ улсын дугаартай Ауди-А4 маркийн тээврийн хэрэгслийн багажаас цагаан өнгийн цаасан хайрцагтай ус халаагчид метамфетамин /methamphetamine/ илрэв.
3. Дельта-9-тетрагидроканнабинол, метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад тус тус багтдаг болно.” гэх дүгнэлт /1хх-ийн 224-239/,
Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №391 дугаартай шинжээчийн дүгнэлт:
2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 86-105/,
2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх-ийн 110-113/,
Иргэний үнэмлэхний лавлагааны хуудас /2хх-ийн 69/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 74/ зэргийг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь өөрийн биедээ болон бусад агуулах сав, орон байранд хадгалсан, мөн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, оногдуулахаар үндэслэлтэй байна гэж үзэж *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэх прокурорын зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг нь хэзээ хэрхэн үйлдэгдэж байгаа гэдэг нь эргэлзээтэй байгаа. Энэ дээр прокурорын яллах дүгнэлт үйлдсэнээс хойш өөр өөр цаг хугацаанд шүүгдэгч нь 05 дугаар сарын 01-ний өдөр өдрийн цагаар очиж байрлуулсан гэдэг. Гэтэл яллах дүгнэлтэд 05 дугаар сарын 02-ноос 03-ны шөнө яллах дүгнэлт үйлдэгдсэн. Нэгэнт шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учраас шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэн зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж, өөрөө санаачилгаараа тухайн газруудыг зааж өгч гүйцэтгэх ажлын шугамаар мэдээгүй байсан зүйлийг зааж өгсөн байдаг. Энийг шүүх харгалзаж үзэх байх. Өмгөөлөгчийн зүгээс мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь энэ гэмт хэргийн шинж нь Олон Улсын гэрээ, конвенцоор хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлснээр идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг, хангагддаг ийм гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт дурдагдаж байгаа мансууруулах бодисыг Турк улсаас илгээж байгаа. Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд шалгагдаж байгаа Уянгасайхан гэж шүүгдэгчийн хүү байгаа. Энэ хэргийн хэрэг бүртгэлтийн хэргийг тусдаа нээж шалгаж байгаа нөхцөл байдлыг прокурор хэлсэн. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан байсан. Энэ Эрүүгийн хуулийн тайлбар, шүүхийн практикт эд зүйл буюу мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэдгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэхээр бодитойгоор хийх буюу Монгол Улсын хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн гэдэг ийм ойлголтоор авч үздэг. Гэтэл миний үйлчлүүлэгч хүүгийнхээ гуйлтаар тэр бодисыг ямар асуудалтай гэдгийг ухамсарлалгүйгээр авч гэртээ хадгалж зааж өгсөн байрлалууд дээр тарааж байршуулсан ийм үйлдэл хийгдсэн. Монгол Улсын хилээр оруулж ирсэн гэх идэвхтэй үйлдэл нотлогдон тогтоогдоогүй байна. Давж заалдах шүүхийн магадлал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийг шалгаж хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэсэн байгаа. Гэтэл прокурор шууд ямар нэгэн байдлаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн ийм асуудал байгаа. Шүүгч нар бас хэлж байна. Уянгасайхан Турк улсаас илгээсэн нь шүүхийн тогтоолоор тогтоогдоогүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байгаа гэтэл энэ хүнийг шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцчихвол логикийн хувьд хамтран оролцсон гэж үзэх ийм нөхцөл байдал үүсэх гээд байна. Энийг одоо шийдэх асуудал биш юм аа. Хэрвээ гэм буруутай асуудал нь шийдвэрлэх боломжтой гэж үзвэл Уянгасайханы илгээсэн үйлдлийг шалгаж тогтоосны дараа энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Мансууруулах бодис хилээр орж ирсэн гэдэг дээр маргахгүй. Харин хэн оруулж ирээд, хэн илгээсэн, мансууруулах бодис үнэ өртөгтэй байгаа. Энэ үнэ өртгийг хэн төлж, хэн захиалаад байгаа нь энэ гэмт хэргийн субъект болох байтал энэ хүн ямар ч тийм идэвхтэй үйлдэл хийсэн зүйл байхгүй байгаа. Энийг шүүхээс анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр прокуророос Х холбогдуулан зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлт гаргав.
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Турк улсаас илгээмжээр нэвтэрсэн 7200, 7201 гэсэн дугаартай ачаанд багтсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 23.672 грамм, метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийн цэвэр жин нь 121.6204 грамм бүхий бодисуудыг улсын хилээр нэвтрүүлсэн,
Мөн худалдаалах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д.” ХХК-аас илгээмж авах нэрийдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисуудыг хууль бусаар олж авсан болох нь хэргийн 1 дүгээр хавтас 133 дугаар хуудас эд зүйл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, 134-135 дүгээр хуудас дахь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр .....нислэгээр ирсэн ачааны жагсаалт, 137 дугаар хуудас дахь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд, гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ байсан. Бүх ачаа илгээмжүүд надаар дамжиж тараагддаг юм. Би агуулахын няравын ажил хийдэг юм. 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Турк улсаас карго ачаанууд ирсэн. Ирсэн ачаанууд Чингис хаан олон улсын Нисэх онгоцны буудлаар дамжин Гаалийн баталгаат агуулахад шалгагдаж манай байгууллага дээр 2023 оны 05 дугаар сарын 01-ний орой 19 цагт манай байгууллагад Гаалиас шалгалт хийгдээд ирсэн юм. Тухайн өдөр Турк улсаас 89 ширхэг хайрцаг ачаа ирсэн. Тэр өдөр 16 цаг 35 минутад Х гэх эмэгтэй 95...... гэсэн дугаараас залгаад надад ачаа ирсэн үү гэж асуухаар нь ачаа ирээгүй байна гэж мессежээр хариу илгээсэн. 17 цаг 33 минутад манай 89....... дугаарын утас руу дахин Х гэх хүн залгаад ачаа ирж байгаа юм болов уу гээд байнга асуугаад орой хөдөө явах гэж байгаа юм. Ачаагаа авчаад хөдөө явах гээд байгаа юм. Ачаа буутал хүлээж байгаад авчхаж болох уу гээд яриад байхаар нь би “та ачаа бууж дуустал хүлээж чадах юм бол хүрээд ирэхгүй юу даа” гэж хэлсэн. Удалгүй 18 цаг 20 минутын үед нөгөө Х гэх эгч нөхрийн хамт манай байгууллагын үүдэнд ирсэн байсан юм. Манай байгууллага Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд хуучин Үйлдвэрийн цагаан хаалганы урд байрладаг юм. 19 цаг 30 минутын үед манай ачаа ирээд задарсан. Хамгийн түрүүнд гадаа ирсэн байсан Х гэх хүний 7200, 7201 гэсэн дугаартай ачаануудыг шууд гаргаж хүлээлгэн өгсөн. Төлбөр мөнгө нь 258.312 төгрөг болсон. Тэр мөнгө Х гэх эгч дансаар шилжүүлж төлбөрөө төлсөн байдаг юм. Уг ачааг Турк улсаас илгээгчийн нэр байхгүй илгээмж гэсэн нэртэй л ирсэн. Гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг гаргаж өгч харж байгаад хэлж өгнө. Одоо би зүгээр барааны жагсаалтаа барьж ирсэн байна. Манайх уул нь ажлын цагаар ажилладаг юм. Тухайн үед Х гэдэг хүн яараад яриад гуйгаад байхаар нь л ирж авч болно гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 170/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд өөрийн оршин суух хаяг болох .....тоотод цэвэр жин 1,9331, 0,9493, 0,9373 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 0,6330 грамм бүхий “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .....дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гүүрэн гарцын хажууд байх дулааны шугамын дээд талын зүүн талын буланд 0,4589 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйл хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ..... дугаар сургуулийн урд талын автобусны буудлын хажууд байх “.....” гэх самбарын арын хэсгээс 19,3934 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйл хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” сүлжээ дэлгүүрийн урд байх “.....” гэсэн хаяг бүхий ТҮЦ-ны баруун хойд булангаас 7,3108, 41,7713 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд булангийн хэсгийн тоосгон доороос 0,7748 грамм, баруун урд хэсгээс 28,9853, 36,1452 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан болох нь
Иргэн *******гийн гэр болох Чингэлтэй дүүргийн ............ тоотод нэгжлэг хийж хувцасны шкафт байсан хар өнгийн өмдний халааснаас ууттай, 1 гэж дугаарлан хурааж авсан гэх 1-1, 1-2, 1-3, 1-4 гэж дугаарласан хар өнгийн шавар мэт зүйлсээс тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.
1-4 гэж хаягласан зүйлийн уутны хамт 1,1638 грамм, цэвэр жин нь 0,6330 грамм /Зураг №12, 13/ мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илрэв.
Иргэн *******гийн эзэмшлийн .....УНХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж голын хайрцагнаас цагаан өнгийн 1 ширхэг халбаганд метамфетамин /methamphetamine/ илрэв.
Иргэн *******гийн гэр болох Чингэлтэй дүүргийн .....тоотод нэгжлэг хийж тагтан дээрээс хураан авсан ногоон өнгийн Philips гэсэн бичигтэй, цаасан хайрцагтай талх шарагчинд метамфетамин /methamphetamine/ илрэв.
Иргэн *******гийн зааж өгсөн Чингэлтэй дүүргийн .....сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гүүрэн гарцын хажууд байх дулааны шугамын дээд талд зүүн талын буланд байх нүх хэсгээс хураан авсан гэх 1 гэж дугаарласан 0,4589 грамм шавар мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.
Иргэн *******гийн зааж өгсөн Чингэлтэй дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын ..... дугаар сургуулийн урд талын автобусны буудлын хажууд байх “.....” гэх самбарын арын хэсгээс хар өнгийн уутанд боосон 1 ширхэг зүйл байсныг 2 гэж дугаарлан хурааж авсан гэх 19,3934 грамм шавар мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ илрэв.
Иргэн *******гийн зааж өгсөн Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “.....” сүлжээ дэлгүүрийн урд байх “.....ын” гэсэн хаягтай 1 гэж дугаарлан ялгасан 7,3108 грамм, II гэж дугаарлан ялгасан 41,7713 грамм 2 хэсэг мөс мэт зүйлсэд тус тус метамфетамин /methamphetamine/ илрэв.
Иргэн *******гийн зааж өгсөн Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд байх хуушуур зардаг түцний баруун урд буланд тоосгон доороос хар өнгийн боодолтой зиплок уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл байсныг 4 гэж дугаарлан хураан авсан гэх 0,7748 грамм мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илрэв.
Иргэн *******гийн зааж өгсөн Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд байх хуушуур зардаг түцний баруун урд зүгт 50 метр явж газарт хавтгай чулуун доороос хар өнгийн боодолтой 2 хэсэг уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийг 5 гэж дугаарлан хурааж авсан гэх I гэж дугаарлан ялгасан 28,9853 грамм, II гэж дугаарлан ялгасан 36,1452 грамм мөс мэт зүйлсэд тус тус метамфетамин /methamphetamine/ илрэв.
Иргэн *******гийн зааж өгсөн дээрх бодисуудыг гадаад улсаас оруулж ирсэн ус халаагчийг Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байх Хурд хорооллын 27 дугаар байрны гадна зогсоолд байсан .....УБТ улсын дугаартай Ауди-А4 маркийн тээврийн хэрэгслийн багажаас цагаан өнгийн цаасан хайрцагтай ус халаагчид метамфетамин /methamphetamine/ илрэв.
Дельта-9-тетрагидроканнабинол, метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад тус тус багтдаг болно.” гэх дүгнэлт /1хх-ийн 224-239/,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 40-63/,
2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 86-105/,
2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх-ийн 110-113/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан үйлдлийг зөвшөөрөхгүй байна. ...Мансууруулах бодис хилээр орж ирсэн гэдэг дээр маргахгүй. Харин хэн оруулж ирээд, хэн илгээсэн, мансууруулах бодис үнэ өртөгтэй байгаа. Энэ үнэ өртгийг хэн төлж, хэн захиалаад байгаа нь энэ гэмт хэргийн субъект болох байтал энэ хүн ямар ч тийм идэвхтэй үйлдэл хийсэн зүйл байхгүй байгаа.” Гэж мэтгэлцэв. Шүүгдэгчийн Турк улсаас илгээсэн илгээмжийг хүлээн авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч Б.Бын “...Тэр өдөр 16 цаг 35 минутад Х гэх эмэгтэй 95...... гэсэн дугаараас залгаад надад ачаа ирсэн үү гэж асуухаар нь ачаа ирээгүй байна гэж мессежээр хариу илгээсэн. 17 цаг 33 минутад манай 89....... дугаарын утас руу дахин Х гэх хүн залгаад ачаа ирж байгаа юм болов уу гээд байнга асуугаад орой хөдөө явах гэж байгаа юм. Ачаагаа авчаад хөдөө явах гээд байгаа юм. Ачаа буутал хүлээж байгаад авчихаж болох уу гээд яриад байхаар нь би “та ачаа бууж дуустал хүлээж чадах юм бол хүрээд ирэхгүй юу даа” гэж хэлсэн. Удалгүй 18 цаг 20 минутын үед нөгөө Х гэх эгч нөхрийн хамт манай байгууллагын үүдэнд ирсэн байсан юм. Манай байгууллага Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд хуучин Үйлдвэрийн цагаан хаалганы урд байрладаг юм. 19 цаг 30 минутын үед манай ачаа ирээд задарсан. Хамгийн түрүүнд гадаа ирсэн байсан Х гэх хүний 7200, 7201 гэсэн дугаартай ачаануудыг шууд гаргаж хүлээлгэн өгсөн. Төлбөр мөнгө нь 258312 төгрөг болсон.Тэр мөнгийг Х гэх эгч дансаар шилжүүлж төлбөрөө төлсөн байдаг юм”гэх мэдүүлэг, гаалын хилээр нэвтлүүлэх барааны мэдүүлэг,2023 оны 4 сарын 30-ны өдрийн МИАТ-ын нислэгийн барааны жагсаалт зэргээр давхар нотлогдон тогтоогдож байгаа болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Хяналтын прокуророос *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Турк улсаас илгээмжээр нэвтэрсэн 7200, 7201 гэсэн дугаартай ачаанд багтсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 23.672 грамм, метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийн цэвэр жин нь 121.6204 грамм бүхий бодисуудыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д.” ХХК-ийн шуудан илгээмжийн газраас хүлээн авч сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн,
Мөн худалдаалах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д.” ХХК-аас илгээмж авах нэрийдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисуудыг хууль бусаар олж авч,
Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд өөрийн оршин суух хаяг болох Чингэлтэй дүүргийн .............тоотод цэвэр жин 1,9331, 0,9493, 0,9373 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 0,6330 грамм бүхий “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .....дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гүүрэн гарцын хажууд байх дулааны шугамын дээд талын зүүн талын буланд 0,4589 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйл хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ..... дугаар сургуулийн урд талын автобусны буудлын хажууд байх “.....” гэх самбарын арын хэсгээс 19,3934 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйл хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” сүлжээ дэлгүүрийн урд байх “.....” гэсэн хаяг бүхий ТҮЦ-ны баруун хойд булангаас 7,3108, 41,7713 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд булангийн хэсгийн тоосгон доороос 0.7748 грамм, баруун урд хэсгээс 28,9853, 36,1452 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөн шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон Б.Э нь шүүгдэгч *******г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисуудыг худалдаалах зорилготойгоор олж авч, хууль бусаар хадгалсан, мөн улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт гэм буруугүй гэж дүгнэсэн болно.
Хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүгдэгч *******гийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******г шүүхээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Улсын яллагч: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт,
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүний олонхийн саналаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.
Иймд шүүгдэгч *******гийн хувийн байдал, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт 5 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн гялгар ууттай хэсгүүдээс “дельта-9-тетагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйлүүд 1,9331, 0,9493, 0,9373, 0,4589, 19,3934 грамм, “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүд 0,6330, 7,3108, 41,7713, 0,7748, 28,9853, 36,1452 грамм бүхий бодисууд мөн жижиг зиплок уут 1 боодол, жижиг электрон жин, цагаан өнгийн 1 ширхэг халбага, ногоон өнгийн Philips гэсэн бичигтэй, цаасан хайрцагтай талх шарагч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, ногоон өнгийн Philips гэсэн бичигтэй, цаасан хайрцагтай талх шарагчыг шүүгдэгчид буцаан олгож, 4 ш СД-г хэрэгт хавсаргахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Шгийн Хг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар *******д 3 жил хорих ял,
- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 5 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хорих ял дээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******гийн урьд цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “№1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 3 ширхэг шавар мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №2 гэж дугаарласан Хужирт гэх бичиглэлтэй хуванцар савтай, бор өнгийн ургамал мэт зүйл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 251.5 грамм каннабис, №1 гэж дугаарласан зиплок ууттай R гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай, бор өнгийн наалдамхай дээжийн савны хамт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 3.2121 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай 30 ширхэг “Тебантин” гэх бичиглэлтэй, капсултай эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, 4 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, ногоон өнгийн Philips гэсэн бичигтэй, цаасан хайрцагтай талх шарагчийг шүүгдэгчид буцаан олгосугай.
7. Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүгдэгч *******г цагдан хорьж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.ТҮМЭННАСТ
М.ОТГОНБААТАР