| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/0968/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/992 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/992
2024 09 16 2024/ШЦТ/992
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Б.Цэцэгмаа,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө. овогт Ж.Б холбогдох эрүүгийн 2406 01276 1790 дүгээр хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 19 оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
овогт Ж.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ө овогт Ж.Б /РД:/-нь Баянзүрх дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "......." караоке, паб Дотроос 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хохирогч ... овгийн М.Д /РД:/-ын Самсунг эс 20 плас загварын гар утсыг хууль бусаар, нууцаар авч, улмаар 525.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан үйл баримт:
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 6 дугаар хуудас/
2. Хохирогч М.Д 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн "Би 2024 оны 02 дугаар сарын 14-15-ны шилжих шөнийн 01 цаг 50 минут орчимд Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "...." биллъярд, караоке, пабаа хаах гээд тооцоонуудаа хийж байх үедээ өөрийн гар утас Самсунг. Эс 20 плас загварын цэнхэр өнгөтэй, тунгалаг резинэн кейстэйн текэн Дээрээ тавьцан байсан яг тухайн үед текэн дээр 3 эрэгтэй 1 эмэгтэй тооцоо хийх гээд ирсэн байсан эмэгтэй бол гараад явсан байсан тооцоо хийж дуусаад би утсаа хайтал алга болсон байсан тэгээд би тэр өдрөө цагдаад мэдэгдэлгүй камер шүүчхээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн үед утасруугаа залгахад салгасан байсан надад камерын бичлэг нь байгаа миний утсыг авч байгаа залуугийнх байсан. М 2024 оны 01 сарын дундуур 600.000 төгрөгөөр авч, байсан. Би мэдэхгүй байна Солонгосоос орж ирсэн, утас байсан, Би утас ашиглахдаа муу би утсаа бүр түгжилгүй хэрэглэдэг байсан тийм болохоор гараад, шууд унтраасан байх гэж бодож байна." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/
3. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон Д.-ны 2024 оны 02 дугаар сарын 29- ний өдрийн БЗД3-24-166 дугаартай шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 6 дугаар хуудас/
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/
5. Гэрч У.Бүтэмжийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн "...тэндээс тооцоогоо хийж гараад шууд таксинд сууж Сансарын тэнд нэг бааранд байж байгаад 03 цаг 00 минутын үед КТМС-ийн тэнд байдаг буудалд Барбаатар, Билгүүн нарыг оруулж өгчхөөд, би таксигаар шууд гэртээ харьсан. Тэрнээс хойш би тэд нартай уулзаагүй. Тэгтэл Барбаатар 06 дугаар сарын дундуур надад "би гар утасны хулгайн асуудалд орчихлоо. Чи цагдаад очоод мэдүүлэг өгөх хэрэгтэй байна." гэхээр нь ирж мэдүүлэг өгч байна. Би болсон бүх зүйлийг санаж байна. Барбаатар, Билгүүн 2 нэлээд согтуу байсан. Би тэр хоёрыг хариуцаж авч явж байсан. Би тухайн үед гар утас хулгайлсан талаар мэдээгүй. Надад огт тийм зүйл яриагүй. Сүүлд над руу ярихад би мэдсэн. Тэр 2 маргааш нь 2-лаа хөдөө явчихсан болохоор Билгүүнтэй одоо болтол холбогдоогүй байна." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 56-57 дугааp хуудас/
6. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /Хавтаст хэргийн 28, 55 дугаар хуудас/ болон холбогдох бусад бичгийн нотлох баримтууд цугларсан байна.
7. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүсэлт гаргах нь: М.овогтой Д миний бие нь 2024 оны 2 дугаар сард Ж.Б гар утсаа алдсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал байхгүй болно гэх хүсэлт /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
1.2 Талуудын санал, дүгнэлт
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Шүүгдэгч Ж.Б нь Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "......" караоке, паб Дотроос 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Д Самсунг эс 20 плас загварын гар утсыг хууль бусаар, нууцаар авч, улмаар 525.000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэм буруугаа хүлээж байна миний буруу хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэх,
Шүүхэд гаргасан хүсэлтдээ хохирогч М.Дагвадорж нь гомдол саналгүй хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэх,
Үүнээс үзэхэд хохирогч нар болон шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хохирол хор уршгийн талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
1.3 Хэргийн үйл баримтын дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Шүүгдэгч Ж.Б нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "....." караоке, паб Дотроос 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Д Самсунг эс 20 плас загварын гар утсыг хууль бусаар, нууцаар авч, улмаар 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
- Хохирогч М.Д. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн "Би 2024 оны 02 дугаар сарын 14-15-ны шилжих шөнийн 01 цаг 50 минут орчимд Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "ВЕ" биллъярд, караоке, пабаа хаах гээд тооцоонуудаа хийж байх үедээ өөрийн гар утас Самсунг. Эс 20 плас загварын цэнхэр өнгөтэй, тунгалаг резинэн кейстэйн текэн Дээрээ тавьцан байсан яг тухайн үед текэн дээр 3 эрэгтэй 1 эмэгтэй тооцоо хийх гээд ирсэн байсан эмэгтэй бол гараад явсан байсан тооцоо хийж дуусаад би утсаа хайтал алга болсон байсан тэгээд би тэр өдрөө цагдаад мэдэгдэлгүй камер шүүчхээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн үед утас руугаа залгахад салгасан байсан надад камерын бичлэг нь байгаа миний утсыг авч байгаа залуугийнх байсан. Монтелээс 2024 оны 01 сарын дундуур 600.000 төгрөгөөр авч, байсан. Би мэдэхгүй байна Солонгосоос орж ирсэн, утас байсан, Би утас ашиглахдаа муу би утсаа бүр түгжилгүй хэрэглэдэг байсан тийм болохоор гараад, шууд унтраасан байх гэж бодож байна." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/
- Гэрч У.Б. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн "...тэндээс тооцоогоо хийж гараад шууд таксинд сууж Сансарын тэнд нэг бааранд байж байгаад 03 цаг 00 минутын үед КТМС-ийн тэнд байдаг буудалд Барбаатар, Билгүүн нарыг оруулж өгчхөөд, би таксигаар шууд гэртээ харьсан. Тэрнээс хойш би тэд нартай уулзаагүй. Тэгтэл Барбаатар 06 дугаар сарын дундуур надад "би гар утасны хулгайн асуудалд орчихлоо. Чи цагдаад очоод мэдүүлэг өгөх хэрэгтэй байна." гэхээр нь ирж мэдүүлэг өгч байна. Би болсон бүх зүйлийг санаж байна. Б, Б 2 нэлээд согтуу байсан. Би тэр хоёрыг хариуцаж авч явж байсан. Би тухайн үед гар утас хулгайлсан талаар мэдээгүй. Надад огт тийм зүйл яриагүй. Сүүлд над руу ярихад би мэдсэн. Тэр 2 маргааш нь 2-лаа хөдөө явчихсан болохоор Билгүүнтэй одоо болтол холбогдоогүй байна." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 56-57 дугааp хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог бөгөөд ... /хулгайлсан эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах эрх, үүрэг бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр/ авсан идэхитэй үйлдлээр илэрнэ гэж хуульчилсан.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэрэг үйлдэж хохирогч М.Давгадоржид 525.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хохирогч М.Давгадоржийн хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулсан гомдол саналгүй гэх хохирогчийн хүсэлт зэргийг үзэхэд шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
1.6 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан.
1.7 Хууль, эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ж.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Б үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Ж.Б үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөн ноцтой хохирол учруулж үйлдсэн ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ж.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.Б “хулгайлах” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: “... Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаа тэнсэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах зүйтэй.” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Ж.Б ‘’...Хэлэх зүйлгүй...’’гэв.
2.2 Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар хоёр зуун дөч /240/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Б нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б хоёр зуун дөч /240/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ж.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР