| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0114/э |
| Дугаар | 2024/ШЦТ/113 |
| Огноо | 2024-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/113
202******* 09 02 202*******/ШЦТ/1*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2*******0*******00000013******* дугаартай хэргийг 202******* оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, *******5 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Сод Монгол” ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 3, охин, зээ нарын хамт Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Жаргалантын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 202******* оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн орчимд Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Жаргалантын ******* дугаар гудамжны ******* тоотод байх өөрийн гэртээ хохирогч “тог битгий их хэрэглээд бай” гэх үл ялих шалтгааны улмаас харилцан маргалдаж, улмаар толгой хэсэг рүү нь гараараа 1 удаа, мөн гар утсаар нэг удаа тус тус цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н *******-12-р хуудас/, хохирогч ын мэдүүлэг /хх-н 21-22-р хуудас/, гэрч Б.Энхмаагийн мэдүүлэг /хх-н 29-30/, НШШГ-ын Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202******* оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 213 дугаартай дүгнэлт /хх-н *******2-*******3/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох *******6,190 төгрөгийг ******* нь төлж барагдуулсан /хх-ийн 76-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн *******50 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлдүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН