Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/шш2021/02575

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, 4 дүгээр хороо, ... дүгээр байр, ...0 тоот хаягт оршин суух, Б.. овогт Ж.А /РД: ......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 6 дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, .. тоот хаягт оршин суух, Н овогт Я.Х /РД: ...../-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А , хариуцагч Я.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.А нь 2001 онд нөхөр болох Я.Х тай гэр бүл болж 2002 оны 06 дугаар сарын 23-нд охин Х.Н , .... оны 01 дүгээр сарын 14-нд охин Х.А , ..... оны 11 дүгээр сарын 27-нд охин Х.Д нарыг төрүүлсэн. Я.Х нь 2019 оноос эхлэн ааш авир нь өөрчлөгдөж, хүүхдүүд болон эхнэрээ элдэв бусаар хэлж, архи ууж агсан тавих, ажлын хүмүүстэй хардах зэрэг гэр бүлийн тайван байдлыг алдагдуулж, үргэлж айдастай, хэрүүлтэй байлгадаг болсон. Бид 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүгч эвлэрэх 2 сарын хугацаа өгсөн боловч бид эвлэрч чадаагүй. Цаашид энэ хүний зан араншинг тэвчиж амьдрахад хэцүү байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, охин Х.Н насанд хүрсэн болно гэв.

 

Хариуцагч Я.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Я.Х нь 2001 онд эхнэр болох Ж.А тай гэр бүл болж, 2002 оны 06 дугаар сарын 23-нд охин Х.Н , .... оны 01 дүгээр сарын 14-нд охин Х.А , ..... оны 11 дүгээр сарын 27-нд охин Х.Д нарыг төрүүлсэн. Би өөрийнхөө бурууг ойлгож байгаа. Урьд нь харддаггүй байсан, шүүхээс эвлэрүүлэх хугацаанд бид эвлэрч чадсангүй, нэгэнт эвлэрэхгүй нь тодорхой болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Том охин Х.Н надтай хамт байгаа, би хүүхдүүдийнхээ төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэв.

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Я.Х ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.А , хариуцагч Я.Х нар 2001 онд танилцан, гэр бүл болж, гэрлэлтээ .... оны 02 дугаар сарын 13-ны өдөр батлуулсан, тэдний хамтран амьдрах хугацаанд 2002 оны 06 дугаар сарын 23-нд охин Х.Н , .... оны 01 дүгээр сарын 14-нд охин Х.А , ..... оны 11 дүгээр сарын 27-нд охин Х.Д нарыг төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн батлах, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Я.Х нь гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй Х.А , Х.Д нарын асрамжийг эх Ш.А ад үлдээхийг зөвшөөсөн, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй ба зохигчид эд хөрөнгөний талаар маргаагүй болно.

 

Ийммд нэхэмжлэгч Ж.А , хариуцагч Я.Х нарын гэрлэлтийг цуцалж, .... оны 01 дүгээр сарын 14-нд охин Х.А , ..... оны 11 дүгээр сарын 27-нд охин Х.Д нарыг эх Ж.А ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... дугаар зүйлийн 1....2.1, 1....2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.. овогт Ж.А /РД: ......./, Н овогт Я.Х /РД: ...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар .... оны 01 дүгээр сарын 14-нд охин Х.А , ..... оны 11 дүгээр сарын 27-нд охин Х.Д нарыг эх Ж.А ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчид эд хөрөнгөний маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР