Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар  2024/ШЦТ/530

 

   2024         07         05                                2024/ШЦТ/530

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, 

улсын яллагч Г.Янжиндулам,

  шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Г.Ичинхорол,

  шүүгдэгч П.О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Ж.М, .............. овогт П.О нарт холбогдох эрүүгийн 2302 00000 0338 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. ......................... овогт Ж.М, регистрийн дугаар ...........................,

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт .................................. оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2. ....................... овогт П.О, регистрийн дугаар ....................................,

Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар ......................................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ............................................... тоотод түр оршин сууж байгаа гэх,

Урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн ялыг нэмж нэгтгэн 5 жилийн хорих ял болгон өөрчилсөн, 2 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг биеэр эдэлсэн, өршөөлийн хуулиар 3 жилийн хорих ял хасагдсан зэргийг дурдаж, ялын хугацаа дууссан үндэслэлээр сулласан, хэрэг хариуцах чадвартай, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Ж.М, П.О нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Элеганс /Elegance/ зочид буудлын 704 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ий агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 1,9053 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан бөгөөд,

Улсын яллагчаас: “Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож,  хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-р хуудас), нэгжлэг хийсэн тухай 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Элеганс (Elegance) зочид буудлын 704 тоотод орж үүд хэсгээс нэгжлэгийг эхлүүлэхээр тогтов. ...жижиг ширээг дээр үзлэг хийхэд цагаан өнгийн хуванцар сав мэт зүйл дотор цагаан өнгийн талстархаг бодис байсныг ширээн дээр байсан хуйлсан зуутын мөнгөн дэвсгэрт болон шар өнгийн сойз ашиглан гарган авч жинлэж үзэхэд 3,5 граммыг зааж байв. Тухайн гарч ирсэн бодисыг 1 дугаараар тэмдэглэжхураан авав. Ширээн дээр байсан шөр өнгийн сойз, зуутын 1 ширхэг дэвсгэрт, хэрэглэсэн мэт 2 ширхэг цаас, цагаан өнгийн савнаас салгаж авсан 3 ширхэг хуванцар хэсгийг хураан авч 2 дугаараар тэмдэглэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн өрөөний тагт хэсэгт үзлэг хийхэд тагтны хаалганаас баруун гар тийш буланд байх өнгөгүй тунгалаг уутанд хийсэн цагаан өнгийн талстархаг бодис байсныг 3 дугаараар тэмдэглэж хураан авав. Тухайн 3 дугаараар хураан авсан бодисын жин 1,6 граммыг зааж байв...” гэх тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-11-р хуудас), гэрч Б.Золзаяагийн “...Би 2023 оны 9 дүгээр сарын эхээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Элиганс зочид буудалд менежерээр ажилд орсон ба бүртгэл дээрээс харахад 9 дүгээр сарын 22, 25-ны өдрүүдэд 24 цагаар ажилласан. ....2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд 704 тоот өрөөнд байсан хүмүүсийг шалгасан. Би тухайн үед шалгалтын явцад хамт байсан. Цагдаагийн байгууллагаас үзлэг хийхэд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан бөгөөд тус өрөөнөөс цагдаа нар эмэгтэй хүний нүүр цэвэрлэдэг хуванцар иштэй зүйлийг задалж, дотроос нь цагаан өнгийн нунтаг зүйл гаргаж ирээд хураан авсныг харсан. Зочид буудлын 704 тоот өрөөнд 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 704 тоот өрөөнд орсон Одгэрэл гэх эмэгтэй тухайн өрөөндөө байгаагүй. Харин баригдсан эмэгтэй миний санаж байгаагаар 9 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед манай буудал руу орж ирээд 704 тоот өрөөнд орсон. Харин хөгшин ах 20 цаг өнгөрч байхад араас нь 704 тоот өрөөнд орсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас), гэрч А.Цэнд-Аюушийн “...Би Ж.Мтэй 1 жилийн өмнө найзаараа дамжуулж танилцаж байсан ба танил, найз нөхдийн холбоотой. Тухайн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ж.Мтэй утсаар ярихад надад “хөдөөгөөс ирчхээд хонох газаргүй байна” гэж хэлэхээр нь би өөрийн байрлаж байсан Элиганс зочид буудалд хүрээд ирэхгүй юу, найз нь буудлаа сунгачихъя гэж хэлсэн. Тэгээд би хорооллоос Ж.Мийг очиж аваад Элиганс зочид буудлын 704 тоот өрөөнд оруулсан. Тухайн үед хувцаснуудыг нь оруулж өгөхөд нэг найз ирж байгаа гэж байсан. Би буцаж гараад саван, шампунь аваад оруулж өгөхөд өрөөнд нь үл таних эрэгтэй сууж байсан. Би түүний өрөөнд ороод удалгүй буцаж гарсан ба өөрийн байрлаж байсан доод талын өрөөндөө байж байхад цагдаа нар Ж.Мийн байрлаж байсан өрөөнд ороод, дараа нь миний өрөөнд орж ирсэн юм. Тухайн үед Ж.М болон түүний найз гэх эрэгтэй бид нар мансууруулах бодис хэрэглээгүй. Би тэр өрөөнд мансууруулах бодис үлдээгээгүй. ...Би тухайн Элиганс зочид буудалд очиход Одгэрэл гэх эмэгтэй манай найз Зулхүүтэй байж байгаад маргааш өглөө нь яваад өгсөн юм. Зулхүү бол миний найз бөгөөд Одгэрэл гэх эмэгтэйг би танихгүй. Тэр эмэгтэй нэр дээр л өрөөг авсан байх. Дараа нь тэр өрөөг би сунгаад байж байсан нь тэр юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55, 63-р хуудас), гэрч Я.Одгэрэлийн “...Би А.Цэнд-Аюуш, Ж.М, П.О гэх хүмүүсийг огт танихгүй. 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би найзтайгаа уулзаж, Мишээлд сууж байгаад 00 цаг өнгөрсний дараа 23-ны шөнө Мөнхтуяа гэдэг найзтайгаа утсаар ярихад “гадуур явж байна” гэхээр нь бид хоёр уулзсан. Бид хоёр уух юм аваад Элиганс зочид буудлын 7 давхрын 704 тоот өрөөнд орсон Тухайн үед ороход бид хоёр миний регистрийн дугаараар бүртгүүлж орсон юм. Дараа нь би шөнө ууж байгаад үүр цайхын алдад ширээ дэрлээд унтчихсан байсан. Тэгтэл хоёр залуу ирчихсэн байхаар нь би архиа гаргах гээд орон дээр гараад унтсан. Унтаад сэртэл нөгөө 2 залуугийн нэг нь үлдчихсэн байхаар нь би нэрийг нь ч асуугаагүй, Мөнхтуяад баяртай гэж хэлээд гарсан. Мөнхтуяа бид 2 мансууруулах бодис хэрэглээгүй, манай найз бид 2 тийм зүйл ерөөсөө мэдэхгүй. Тус буудлын 704 тоот өрөөнд намайг сэрэхэд байсан 2 залуу тийм зүйл хэрэглэсэн эсэхийг анзаараагүй, зүгээр пиво ууж байх шиг байсан. Нэг урт үстэй залуу нь сүүлд үлдсэн байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66-р хуудас), хүний биед (Ж.М) 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...MDMA, LSD, GBPT, MEP гэсэн баганад 1 зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-21-р хуудас), хүний биед (П.О) 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...THC, AMP, MDMA, LSD, GBPT, MEP хэсэгт 1 зураас тодорч ЭЕРЭГ буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-16-р хуудас), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн санал, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №400 дугаартай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 22- 24-р хуудас), мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Элиганс нэртэй зочид буудлын 704 дугаартай өрөөний тагтны хэсгээс хураан авсан гялгар ууттай, мөс мэт зүйлийг албаны “Trunarc” багажаар шалгахад 685 дугаартай метафетамин илэрсэн гэж заасныг гэрэл зураг болон дүрс бичлэгээр бэхжүүлэн авсан болохыг тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 25-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолууд (хавтаст хэргийн 37, 40, 43-р хуудас), шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4618 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “П.О ЧВ:77041171 2023.09.26” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин (Methamphetamine), тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 69-71-р хуудас), шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4619 дугаартай “...Шинжилгээнд “Ж.М АА89030909 26.09.2023” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.М АА89030909 26.09.2023” гэж хаягласан шээснээс метамфетамин (Methamphetamine) илрэв. Метамфетамин (мethamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 74-76-р хуудас), шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4614 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “Г-168 704 хуванцар саван дотроос д/ч Б.Мөнхжин 2023.09.25” гэж хаягласан зип лок уутанд хийж ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйлээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 1,5726 грамм байна” гэх дүгнэлт, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 79-80-р хуудас), шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4616 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн зиплок уутанд гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “г-168, 704 тагтнаас, д/ч Б.Мөнхжин 2023.09.25” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлээс метамфетамин (Methamphetamine) илэрч байна. Метамфетамин (мethamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,3856 грамм, цэвэр жин нь 0,3327 грамм болов” гэх дүгнэлт, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 84-86-р хуудас), шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4615 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “г-168, 704 ширээн дээрээс, д/ч Б.Мөнхжин 2023.09.25” гэж хаягласан зиплокуутанд шар өнгийн сойз мэт зүйл, AQ6831263 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар зүйл 4 ширхэг, цагаан өнгийн цаас мэт зүйл 2 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн сойз мэт зүйл, цагаан өнгийн хуванцар зүйл ширхэг, цагаан өнгийн цаас мэт зүйл 2 ширхэг тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. AQ6831263 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс метамфетамин (Methamphetamine) илэрч байна. Метамфетамин (мethamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 89-90-р хуудас), шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 803 дугаартай “...Ж.М нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 93-94-р хуудас), шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 805 дугаартай “...П.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. П.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 97-98-р хуудас), элеганс (Elegance) зочид буудлын зочин угтах албаны мэдээний хуудасны хуулбар (хавтаст хэргийн 27-31-р хуудас) зэрэг нотлох зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Ж.Мийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангаас:Шүүгдэгч Ж.Мийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байх суурьтай оролцож, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хавтаст хэргээс гэрчийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/, сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 103 дугаар тал/, яллагдагчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 144-145 дугаар тал/, ял шалгах хуудас /154 дүгээр тал/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 161-172 дугаар тал/, гэрчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 233-235 дугаар тал/, шүүхэд шинээр гарган өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлана гэсэн бол,

Шүүгдэгч Ж.Мийн өмгөөлөгч Г.Ичинхоролоос: “ Өмгөөлөгч Б.Энх-Амгалантай санал нэг байна. Хавтаст хэргээс /1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр тал/, /2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлана гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.М нь ганцаараа 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Элеганс /Elegance/ зочид буудлын 704 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ий агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 1,9053 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.  

Шүүхэд хандаж эцсийн үгэндээ:

“Би хорих байгууллагад хоригдож байх хугацаандаа маш их зүйл ойлгосон. Дахин буруу зүйл хийхгүй. Хувийн байдлыг минь харгалзан үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлынхаа хамт олонтой явж байхад Мөнхцэцэг над руу залгаад 200,000 төгрөг өгөөч гээд данс өгсөн” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэрч Б.Золзаяагийн “...Би 2023 оны 9 дүгээр сарын эхээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Элиганс зочид буудалд менежерээр ажилд орсон ба бүртгэл дээрээс харахад 9 дүгээр сарын 22, 25-ны өдрүүдэд 24 цагаар ажилласан ... 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд 704 тоот өрөөнд байсан хүмүүсийг шалгасан. Би тухайн үед шалгалтын явцад хамт байсан. Цагдаагийн байгууллагаас үзлэг хийхэд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан бөгөөд тус өрөөнөөс цагдаа нар эмэгтэй хүний нүүр цэвэрлэдэг хуванцар иштэй зүйлийг задалж, дотроос нь цагаан өнгийн нунтаг зүйл гаргаж ирээд хураан авсныг харсан. Зочид буудлын 704 тоот өрөөнд 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 704 тоот өрөөнд орсон Одгэрэл гэх эмэгтэй тухайн өрөөндөө байгаагүй. Харин баригдсан эмэгтэй миний санаж байгаагаар 9 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед манай буудал руу орж ирээд 704 тоот өрөөнд орсон. Харин хөгшин ах 20 цаг өнгөрч байхад араас нь 704 тоот өрөөнд орсон ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

Гэрч А.Цэнд-Аюушийн “...Би Ж.Мтэй 1 жилийн өмнө найзаараа дамжуулж танилцаж байсан ба танил, найз нөхдийн холбоотой. Тухайн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ж.Мтэй утсаар ярихад надад “хөдөөгөөс ирчихээд хонох газаргүй байна” гэж хэлэхээр нь би өөрийн байрлаж байан Элиганс зочид буудалд хүрээд ирэхгүй юу, найз нь буудлаа сунгачихъя гэж хэлсэн. Тэгээд би хорооллоос Ж.Мийг очиж аваад Элиганс зочид буудлын 704 тоот өрөөнд оруулсан. Тухайн үед хувцаснуудыг нь оруулж өгөхөд нэг найз ирж байгаа гэж байсан. Би буцаж гараад саван, шампунь аваад оруулж өгөхөд өрөөнд нь үл таних эрэгтэй сууж байсан. Би түүний өрөөнд ороод удалгүй буцаж гарсан ба өөрийн байрлаж байсан доод талын өрөөндөө байж байхад цагдаа нар Ж.Мийн байрлаж байсан өрөөнд ороод дараа нь миний өрөөнд орж ирсэн юм. Тухайн үед Ж.М болон түүний найз гэх эрэгтэй бид нар мансууруулах бодис хэрэглээгүй. Би тэр өрөөнд мансууруулах бодис үлдээгээгүй ... би тухайн Элиганс зочид буудалд очиход Одгэрэл гэх эмэгтэй манай найз Зулхүүтэй байж байгаад маргааш өглөө нь яваад өгсөн юм. Зулхүү бол миний найз бөгөөд Одгэрэл гэх эмэгтэйг би танихгүй. Тэр эмэгтэй нэр дээр л өрөөг авсан байх. Дараа нь тэр өрөөг би сунгаад байж байсан нь тэр юм ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 54-55, 63 дугаар тал/,

Гэрч Я.Одгэрэлийн “...Би А.Цэнд-Аюуш, Ж.М, П.О гэх хүмүүсийг огт танихгүй. 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би найзтайгаа уулзаж, Мишээлд сууж байгаад 00 цаг өнгөрсний дараа 23-ны шөнө Мөнхтуяа гэдэг найзтайгаа утсаар ярихад “гадуур явж байна” гэхээр нь бид хоёр уулзсан. Бид хоёр уух юм аваад Элиганс зочид буудлын 7 давхарын 704 тоот өрөөнд орсон. Тухайн үед ороход бид хоёр миний регистрийн дугаараар бүртгүүлж орсон юм. Дараа нь би шөнө ууж байгаад үүр цайхын алдад ширээ дэрлээд унтчихсан байсан. Тэгтэл хоёр залуу ирчихсэн байхаар нь би архиа гаргах гээд орон дээр гараад унтсан. Унтаад сэртэл нөгөө 2 залуугийн нэг нь үлдчихсэн байхаар нь би нэрийг нь ч асуугаагүй, Мөнхтуяад баяртай гэж хэлээд гарсан. Мөнхтуяа бид 2 мансууруулах бодис хэрэглээгүй, манай найз бид 2 тийм зүйл ерөөсөө мэдэхгүй. Тус буудлын 704 тоот өрөөнд намайг сэрэхэд байсан 2 залуу тийм зүйл хэрэглэсэн эсэхийг анзаараагүй. Зүгээр пиво ууж байх шиг байсан. Нэг урт үстэй залуу нь сүүлд үлдсэн байсан санагдаж байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл / хавтаст хэргийн 6 дугаар тал/,

2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Нэгжлэг хийсэн тэмдэглэлд: “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Элеганс /Elegance/ зочид буудлын 704 тоотод орж үүд хэсгээс нэгжлэгийг эхлүүлэхээр тогтов … жишиг ширээн дээр үзлэг хийхэд цагаан өнгийн хуванцар сав мэт зүйл дотор цагаан өнгийн талстархаг бодис байсныг ширээн дээр байсан хуйлсан зуутын мөнгөн дэвсгэрт болон шар өнгийн сойз ашиглан гарган авч жинлэж үзэхэд 3,5 граммыг зааж байв. Тухайн гарч ирсэн бодисыг 1 дугаараар тэмдэглэж хураан авав. Ширээн дээр байсан шар өнгийн сойз, зуутын 1 ширхэг дэвсгэрт, хэрэглэсэн мэт 2 ширхэг цаас, цагаан өнгийн савнаас салгаж авсан 3 ширхэг хуванцар хэсгийг хураан авч 2 дугаараар тэмдэглэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн өрөөний тагт хэсэгт үзлэг хийхэд тагтны хаалганаас баруун гар тийш буланд байх өнгөгүй тунгалаг уутанд хийсэн цагаан өнгийн талстархаг бодис байсныг 3 дугаараар тэмдэглэж хураан авав. Тухайн 3 дугаараар хураан авсан бодисын жин 1,6 граммыг зааж байв ...” гэжээ /1 хавтаст хэргийн 7-11 дүгээр тал/,

Хүний биед /Ж.М/ 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...MDMA, LSD, GBPT, MEP гэсэн баганад 1 зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан болохыг тэмдэглэлд тусгав ...” гэх тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт / 1 хавтаст хэргийн 17-21 дүгээр тал/,

Хүний биед /П.О/ 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...THC, AMP, MDMA, LSD, GBPT, MEP хэсэгт 1 зураас тодорч ЭЕРЭГ буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав ...” гэх тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 12-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн санал, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №400 дугаартай прокурорын тогтоол /1 хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/,

Мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Элиганс нэртэй зочид буудлын 704 дугаартай өрөөний тагтны хэсгээс хураан авсан гялгар ууттай, мөс мэт зүйлийг албаны “Trunarc” багажаар шалгахад 685 дугаартай метафетамин илэрсэн гэж заасныг гэрэл зураг болон дүрс бичлэгээр бэхжүүлэн авсан болохыг тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл /1 хавтаст хэргийн 25 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолууд /1 хавтаст хэргийн 37, 40, 43 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4618 дугаартай дүгнэлтэнд: “... Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “П.О ЧВ:77041171 2023.09.26” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин /Methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно” гэжээ /1 хавтаст хэргийн 69-70 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 71 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4619 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд “Ж.М АА89030909 26.09.2023” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.М АА89030909 26.09.2023” гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/ илрэв.   Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэжээ /1 хавтаст хэргийн 74-75 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 76 дугаар тал,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4614 дугаартай дүгнэлтэнд: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “Г-168 704 хуванцар саван дотроос д/ч Б.Мөнхжин 2023.09.25” гэж хаягласан зип лок уутанд хийж ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 1,5726 грамм байна” гэжээ /1 хавтаст хэргийн 79-80 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 81 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4616 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн зиплок уутанд гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “г-168, 704 тагтнаас, д/ч Б.Мөнхжин 2023.09.25” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,3856 грамм, цэвэр жин нь 0,3327 грамм болов” гэжээ /1 хавтаст хэргийн 84-85 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 86 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4615 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн “г-168, 704 ширээн дээрээс, д/ч Б.Мөнхжин 2023.09.25” гэж хаягласан зиплок уутанд шар өнгийн сойз мэт зүйл, AQ6831263 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар зүйл 4 ширхэг, цагаан өнгийн цаас мэт зүйл 2 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн сойз мэт зүйл, цагаан өнгийн хуванцар зүйл ширхэг, цагаан өнгийн цаас мэт зүйл 2 ширхэг тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. AQ6831263 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэжээ /1 хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 803 дугаартай дүгнэлтэнд: “Ж.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна. Ж.М нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй байна. Ж.М нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1 хавтаст хэргийн 93-94 дүгээр тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 805 дугаартай дүгнэлтэнд: “...П.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. П.О нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй байна. П.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. П.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1 хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,

Элеганс /Elegance/ зочид буудлын зочин угтах албаны мэдээний хуудасны хуулбар /1 хавтаст хэргийн 27-31 дүгээр тал/,

Шүүгдэгч Ж.Мийн “...би Бүгд Найрамдах Турк улсад ажиллаж амьдардаг байхдаа нэг эгчтэй танилцаад тэр хүнтэй анх 2023 оны 05 дугаар сарын сүүлээр мөс нэг удаа хэрэглэсэн юм. Тухайн үед тэр эгч намайг Монгол явна гэхэд дараа хэрэглэхээр бол энэ хүн рүү залгаад мөс аваарай гэж нэг утасны дугаар өгөхөөр нь цаасан дээр бичиж аваад түрийвчиндээ хийж байсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Турк улсын Харьяатын албанд баригдаад тэнд 2 сар саатуулагдаж байгаад Монгол улсдаа 08 дугаар сарын 16-ны үед ирсэн. Тэгээд ирснийхээ дараа 08 дугаар сарын 20-ны үед нөгөө Туркд байсан эгчийн өгсөн дугаарыг түрийвчнээсээ олоод тухайн үед утас байхгүй байсан болохоор автобусны буудал дээр байсан хүний утсыг гуйж ярьсан чинь нөгөө хүн наанаа хүлээж бай гээд 30 минутын дараа ирж надад 6 грамм мөс 3,000,000 төгрөгөөр зарсан. Хорооллын эцсийн И мартын автобусны буудал дээр орой 21 цагийн үед болсон асуудал юм. Тэгээд Архангай аймаг руу явчихаад буцаж Улаанбаатарт 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүүхдийн хувцас авах гэж орж ирсэн. Тэгээд буудлаар явж байхдаа 24-ний өдөр Ану-Марал буудалд нөгөө мөснөөсөө ганцаараа бага хэсгийг хэрэглэсэн. Тэгээд 9 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө 10-аад хоногийн өмнө танилцсан Отгонбаяр гэдэг ахаас 200.000 төгрөг зээлсэн. Тэр өдрийн урьд өдөр нь Ану-Марал буудлаас гараад дахиад буудал авах гэсэн мөнгөгүй байсан болохоор мөнгө зээлсэн. Тухайн үед бас Цэнд-Аюуш гэдэг найз залгахаар нь хонох газаргүй гэсэн чинь намайг “Элеганс” зочид буудлын 704 тоот өрөөнд хүрээд ирэхгүй юу даа энд хоночих хүнгүй байгаа, би авчихсан юм гэхээр нь орой миний санаж байгаагаар 19 цагийн үед “Элеганс”-д очсон. Тэр буудлын 704 тоот өрөөнд хэн нэгэн хүн байгаагүй Цэнд-Аюуш надтай хамт тортой хувцас өргөж туслаад орж ирсэн. Намайг өрөөнд оруулсны дараа Цэнд-Аюуш надад шампунь авах гээд гарч явсан. Тэгээд би Отгонбаяр ахаас авсан мөнгөө хэрэглээгүй болохоор буцааж өгөх гээд ярьсан чинь ах нь ойрхон явж байгаа юм чинь өөрөө очоод авчихъя гэж хэлсэн. Тэгээд намайг ороод 30 минут орчим болж байхад Отгонбаяр ах ирсэн ба Отгоо ахыг орж ирээд мөнгөө надаас аваад 5 минут ч болоогүй Цэнд-Аюуш үлдэгдэл хувцас аваад мөн шампунь аваад орж ирсэн. Тэгсэн чинь араас цагдаа нар орж ирсэн. Миний Хорооллын эцсээс олж авсан мөс хагас нь тагт дээр, хагас нь ширээн дээр байсныг цагдаа нарт хураалгасан. Сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ жаахан сандраад буруу зүйл ярьсан юм, одоо өгч байгаа мэдүүлэг маань үнэн зөв. Би өөрөө дансгүй явж байсан болохоор хүний дансаар Отгонбаяр ахаас мөнгө аваад АТМ-ээс бэлнээр нь авчихсан явж байсан болохоор заавал уулзаж байж өгөх хэрэгтэй байсан. Тухайн үед Отгонбаяр ахад мөснөөс өгөх гэж дуудаагүй мөнгийг нь өгөх гэж байсан. Тухайн буудлын 704 тоот өрөөнд байсан мөс нь бүгдээрээ минийх байгаа юм ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 144-146 дугаар тал/,

Шүүгдэгч П.Оын “...Намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би Элеганс зочид буудлын 704 тоот өрөөнд анх орохдоо тус өрөөнд мансууруулах бодис байсныг мэдээгүй. Тухайн үед Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар өрөөнд орж ирээд нэгжлэг хийж илрүүлснээр мансууруулах бодис байсныг анх мэдсэн болно. Тэнд очсон шалтгаан нь гэвэл Мөнхцэцэг нь өдөр 16 цагийн орчимд 200,000 төгрөг зээлээч гэхээр нь шилжүүлсэн ба орой нь та мөнгөө ирээд авчих уу гэхээр нь ойрхон байсан болохоор очсон нь тэр юм ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 157-158 дугаар тал/,

Шүүгдэгч  нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн  дугаар 161, 175 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 159, 173 дугаар тал/, регистрийн дугаарын лавлагаа /1 хавтаст хэргийн 162, 176 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 163, 177 дугаар тал/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /1 хавтаст хэргийн 164, 178 дугаар тал/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /дахин авсан/ 1 хавтаст хэргийн 165, 180 дугаар тал/ шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хавтаст хэргийн 183-194, 196-201 дүгээр тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1 хавтаст хэргийн 171-172 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч П.О, Ж.М нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элеганс” зочид буудалд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт нийт 1,9053 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй ...” гэж гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан болно.

            Шүүгдэгч Ж.Мийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангаас: “Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бидний зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч нийт 3-4 сар цагдан хоригдож байгаа ба энэ хугацаанд очиж уулзахад гэмшсэн, ухаарсан байсан. Тиймээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай байгаа ...” гэсэн бол,

            Шүүгдэгч Ж.Мийн өмгөөлөгч Г.Ичинхоролоос: “...Энх-Амгалан өмгөөлөгчтэй санал нэг байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Ээж болон өсвөр насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү  ...” гэж тус тус дүгнэсэн болно.

Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч П.От холбогдох эрүүгийн хэргийн тухай:

Шүүгдэгч Ж.М, П.О нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Элеганс /Elegance/ зочид буудлын 704 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ий агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 1,9053 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, /Elegance/ нэртэй зочид буудлын угтах албаны мэдээний хуудас зэрэг бичгийн болон бусад баримтуудыг нэгтгэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.М сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө ... П.От мөнгийг нь өгөх гэж зочид буудалд дудсан, орж ирээд удаагүй араас цагдаагийн албан хаагч нар орж ирсэн, эдгээр өрөөнд байгаа эд зүйлс, бодис минийх, энэ хэрэгт П.О хамааралгүй, бодис байгаа гэдгийг мэдээгүй гэх зэргээр мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч П.О нь уг хэрэгт анхнаасаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө уг хэргийн талаар мэдэхгүй, зочид буудалд орж ирээд удаагүй байсан, нэгжлэгийн үеэр мөс байж болох бодис ширээн дээр байсан эмэгтэй хүний нүүр угаадаг сойток шиг зүйлээс болон тагтан дээрээс илэрсэн, тухайн зүйлийг нэгжлэгийн үеэр анх харсан хэнийх гэдгийг би сайн мэдэхгүй, минийх биш гэдэг талаараа тогтвортой мэдүүлдэг бөгөөд хавтаст хэрэгт П.О гэмт хэрэг үйдлэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч  үйлдлээрээ санаатай нэгдсэн, хамтарсан зэрэг үйл баримтуудыг дурдсан байна.

Шүүхээс шүүгдэгч П.Оыг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Элеганс /Elegance/ зочид буудлын 704 тоот өрөөнд “мөс” гэх нэршилтэй, нийт 1,9053 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг шүүгдэгч Ж.Мтэй хамтран оролцсон, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэх боломжгүй, хөдлөшгүй тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас шүүхээс үйл баримтын талаар эргэлзээгүй дүгнэлт хийх боломжгүй байдалд хүргэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ...гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдснийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно... гэж  заажээ.

Мөн зүйлийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ... гэж тус тус хуульчилсан байна.

Мөн хадгалсан гэдэгт мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг ойлгох бөгөөд энэ талаар идэвхитэй үйлдэл хийсэн байх шаардлагатай байдаг.

Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон байдалд тооцдог бөгөөд П.О нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэгт үйлдлээрээ хэрхэн санаатай хамтарсан, гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон, хадгалах талаар идэвхитэй ямар үйлдэл хийсэн гэж үзсэн талаар яллах дүгнэлтэнд тодорхой үйл баримтыг тусгаагүй, үйл баримтыг тодорхойлох нотлох баримт байхгүй байна. 

П.От холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, түүнийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хэрэглэсэн нөхцөл байдлыг, харин хадгалах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мэдсээр байж оролцсон эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад уг нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явуулаагүй түүний гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг тодорхойлж чадаагүй нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хамтран оролцсон, үйлдлээрээ санаатай нэгдсэн, гүйцэтгэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлвэл шүүгдэгч Ж.М нь уг өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Элеганс /Elegance/ зочид буудлын 704 тоот өрөөнд “мөс” гэх нэршилтэй, нийт 1,9053 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, хэрэглэсэн нөхцөл байдал, шүүгдэгч Ж.Мийн дуудснаар уг зочид буудалд оройн 20 цагийн үед шүүгдэгч П.О очсон нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. Улмаар уг бодисыг хэрэглэсэн даруйд цагдаагийн албан хаагч нар зочид буудлын өрөөнд орж үзлэг, нэгжлэг хийгдсэн байна.

Шүүгдэгч П.Оын хувьд шүүгдэгч Ж.Мийн араас зочид буудалд орж мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис буюу мөс хэрэглэсэн үйлдлийг Ж.Мтэй хамтран, гүйцэтгэгчээр хадгалсан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч П.Оын өмгөөлөгчөөс  гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай гаргасан санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гээд 1.1-т гэмт хэргийн шинжгүй гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаана” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч П.От холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байна гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч П.От Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Оыг цагаатгаж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч П.О нь хэрэглэсэн талаараа ...тухайн өрөөнд ямар нэг мансууруулах бодис хэрэглэсэн зүйл байхгүй. Тестээр шалгалт аваад гарсан зүйл нь зун хүүхдээс авсан зүйл миний зуны хувцаснаас гараад ирсэн учраас гэртээ байхдаа ганцаараа хэрэглэсэн... гэж мэдүүлсэн бөгөөд энэ талаар мөрдөн шалгалт явагдаагүй, хэрэгт баримтаар няцаан үгүйсгээгүй, шүүгдэгчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй тул түүнийг тухай өдөр хэрэглэсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг зэрэг баримт авагдсан байх тул Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Мт холбогдох эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Мт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэн шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Мийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Элеганс /Elegance/ зочид буудлын 704 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ий агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 1,9053 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэрч Б.Золзаяагийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/, гэрч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 54-55, 63 дугаар тал/, гэрч Я.Одгэрэлийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,  Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл / хавтаст хэргийн 6 дугаар тал/, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Нэгжлэг хийсэн тэмдэглэлд: “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Элеганс /Elegance/ зочид буудлын 704 тоотод орж үүд хэсгээс нэгжлэгийг эхлүүлэхээр тогтов … жишиг ширээн дээр үзлэг хийхэд цагаан өнгийн хуванцар сав мэт зүйл дотор цагаан өнгийн талстархаг бодис байсныг ширээн дээр байсан хуйлсан зуутын мөнгөн дэвсгэрт болон шар өнгийн сойз ашиглан гарган авч жинлэж үзэхэд 3,5 граммыг зааж байв. Тухайн гарч ирсэн бодисыг 1 дугаараар тэмдэглэж хураан авав. Ширээн дээр байсан шар өнгийн сойз, зуутын 1 ширхэг дэвсгэрт, хэрэглэсэн мэт 2 ширхэг цаас, цагаан өнгийн савнаас салгаж авсан 3 ширхэг хуванцар хэсгийг хураан авч 2 дугаараар тэмдэглэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн өрөөний тагт хэсэгт үзлэг хийхэд тагтны хаалганаас баруун гар тийш буланд байх өнгөгүй тунгалаг уутанд хийсэн цагаан өнгийн талстархаг бодис байсныг 3 дугаараар тэмдэглэж хураан авав. Тухайн 3 дугаараар хураан авсан бодисын жин 1,6 граммыг зааж байв ...” гэжээ /1 хавтаст хэргийн 7-11 дүгээр тал/, Хүний биед /Ж.М/ 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...MDMA, LSD, GBPT, MEP гэсэн баганад 1 зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан болохыг тэмдэглэлд тусгав ...” гэх тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт / 1 хавтаст хэргийн 17-21 дүгээр тал/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн санал, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №400 дугаартай прокурорын тогтоол /1 хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/, Мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Элиганс нэртэй зочид буудлын 704 дугаартай өрөөний тагтны хэсгээс хураан авсан гялгар ууттай, мөс мэт зүйлийг албаны “Trunarc” багажаар шалгахад 685 дугаартай метафетамин илэрсэн гэж заасныг гэрэл зураг болон дүрс бичлэгээр бэхжүүлэн авсан болохыг тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл /1 хавтаст хэргийн 25 дугаар тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолууд /1 хавтаст хэргийн 37, 40, 43 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4619 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд “Ж.М АА89030909 26.09.2023” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.М АА89030909 26.09.2023” гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/ илрэв.   Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэжээ /1 хавтаст хэргийн 74-75 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 76 дугаар тал, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4614 дугаартай дүгнэлтэнд: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “Г-168 704 хуванцар саван дотроос д/ч Б.Мөнхжин 2023.09.25” гэж хаягласан зип лок уутанд хийж ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 1,5726 грамм байна” гэжээ /1 хавтаст хэргийн 79-80 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 81 дүгээр тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4616 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн зиплок уутанд гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “г-168, 704 тагтнаас, д/ч Б.Мөнхжин 2023.09.25” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,3856 грамм, цэвэр жин нь 0,3327 грамм болов” гэжээ /1 хавтаст хэргийн 84-85 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 86 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4615 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн “г-168, 704 ширээн дээрээс, д/ч Б.Мөнхжин 2023.09.25” гэж хаягласан зиплок уутанд шар өнгийн сойз мэт зүйл, AQ6831263 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар зүйл 4 ширхэг, цагаан өнгийн цаас мэт зүйл 2 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн сойз мэт зүйл, цагаан өнгийн хуванцар зүйл ширхэг, цагаан өнгийн цаас мэт зүйл 2 ширхэг тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. AQ6831263 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэжээ /1 хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/,  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 803 дугаартай дүгнэлт  /1 хавтаст хэргийн 93-94 дүгээр тал/, Элеганс /Elegance/ зочид буудлын зочин угтах албаны мэдээний хуудасны хуулбар /1 хавтаст хэргийн 27-31 дүгээр тал/,  шүүгдэгч Ж.Мийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 144-146 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч Ж.Мийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд П.От холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ж.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлах шаардлагагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Мийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хориглосон, сэтгэц нөлөөт бодисын хэмжээний талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэнд зөрүүтэй байдлаар бичигдсэнг тодруулах талаар бичигдснийг талуудын тайлбар, дүгнэлтийг сонсож, прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн бодисын хэмжээ буюу 1.9053 грамм  хориглосон сэтгэцэд нөлөөт бодис гэж талууд маргаагүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт прокурор хийсэн тул яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой, хэргийг мөрдөн байцаалтанд буцаах, шүүх хуралдааныг 60  хүртэл хоногоор хойшлуулах шааодлагагүй гэж дүгнэсэн болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч Ж.Мийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг 1.9053 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Гэмт хэргийн хор аюулын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Түүний цагдан хоригдсон хоногийг нийт эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,9053 гр жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, шар өнгийн сойз мэт зүйл 1 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар зүйл 4 ширхэг, цагаан өнгийн цаас мэт зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах саналтай байна. 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгч Ж.Мийн хүүхдийн асрамжийг түүний төрсөн эхэд шийдүүлэх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ж.Мийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангаас: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг холбогдсон. Өмнө шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдээд хорих ялыг эдлэж байгаа. Энэ гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байгаа ...” гэсэн бол,

Шүүгдэгч Ж.Мийн өмгөөлөгч Г.Ичинхоролоос “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тиймээс Б.Энх-Амгалан өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна ...” гэв.

Шүүх шүүгдэгч Ж.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, түүний хувийн байдал, 4 сар гаран цагдан хоригдсон зэргийг харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.М нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, ажил, эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа авах, оршин сууж байгаа Архангай аймгийн нутаг дэвсгэрт зорчих хязгаарлалтыг тогтоож, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрутаа эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр тогтоолгож болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ж.Мийг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг уг хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг санууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “... шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Ж.Мийн энэ хэрэгт цагдан хоригдсон  113 хоногийг түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан нийт 1,9053 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, шар өнгийн сойз мэт зүйл 1 ширхэг, AQ6831263 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар зүйл 4 ширхэг, цагаан өнгийн цаас мэт 2 ширхэг зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,

хэрэгт хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлэн авсан бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.   

Шүүгдэгч Ж.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                    

1. Монгол овогт П.От Нийслэлийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Оыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Ж.Мийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгт 113 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

 

7. Шүүгдэгч Ж.М нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, ажил, эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа авах, оршин сууж байгаа Архангай аймгийн нутаг дэвсгэрт зорчих хязгаарлалтыг тогтоож, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрутаа эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр тогтоолгож болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ж.Мийг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан нийт 1,9053 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, шар өнгийн сойз мэт зүйл 1 ширхэг, AQ6831263 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар зүйл 4 ширхэг, цагаан өнгийн цаас мэт 2 ширхэг зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,

хэрэгт хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлэн авсан бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

13. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч П.От урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ