Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр               Дугаар 2024/ШЦТ/86                         Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******************* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******/рд:/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоё center” гэх худалдааны төв дотор иргэн И.*******той тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас түүнтэй маргалдан улмаар түүн рүү хуванцар сав шидэж, эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: … 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагийн орчим Мандал сумын бараан захын хажуу тал “Гоё худалдааны төв”-ийн 2 давхарт би хувийн бизнес эрхэлдэг юм . Тэндээ ажлын байрандаа байж байтал ******* гаднаас орж ирсэн. Би өөдөөс нь мэнд мэдсэн. ******* нэлээн нүүр ам нь нэлээн улай бутарчихсан нэлээн сандарсан байдалтай ууртай ч юм уу орж ирээд л үг дуугүй л надад түлхүүр өг балай авгай минь чиний баян цатгалан, ажилтай төрөлтэй мөнгө олдог чинь тэндээ л байдаг юм байгаа биз гээд л учиргүй л хэл амаар доромжлоод л орж ирсэн. Би тэгээд яг ямар шалтгаантай ирж байгаа учрыг нь нарийн ойлгоогүй. Урд өдөр нь бид хоёр ярьж тохирсон байсан юм. Хоёулаа ажлын бус цагаар уулзаад урьд нь нэг асуудал байсан тэрийгээ шийдчихье тэгье гээд ярьсан байсан. Тэгээд тэр өдөр орж ирээд л ерөөсөө үггүй л уурлаад л загнаад л. Тэгээд тэнд 10 гаран үйлчлүүлэгч байсан. Үйлчлүүлэгчийн хажууд эвгүй байдалд оруулсан. Тэгээд байхаар нь би эхлээд хэлсэн. Чи ямар шалтгаантай ингээд байгаа юм бэ. Яг энд ярилцах боломжгүй байна ажлын бус цагаар хоёулаа уулзъя гэсэн чинь ерөөсөө 13 цагт орж ирсэн хүн 14 цаг 30 минут хүртэл 1 цаг 30 минут ерөөсөө ажил хийлгэхгүй хоргоогоод тэрүүгээр бүүр элдвийн юм хэлээд л тэгээд ерөөсөө болохгүй байсан. Тэгээд ингээд нэг харахад утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд л над руу дайраад байсан. Би ямар учиртай бичлэг хийж байгаа юм бэ гэсэн тэр шалтгаанаа хэлээгүй. Тэгэхээр нь чи болиоч гээд эхний удаа хэлсэн. Хоёр дахь удаа утсыг нь авах гэж оролдсон. Би дийлээгүй. Тэгээд 3 дахь удаадаа хажуу лангуун дээр байсан нэг жижиг хүүхдийн үсний боолт хийдэг сагсан сав байдаг юм. Тэрийг аваад би утас руу нь шидсэн. Тэгсэн чинь ******* тэрнээс хойш ерөөсөө үг хэлэхгүй утсаа далд хийгээд л тэгээд би цагдаа дуудсан. Энэ байдлыг ер нь цагдаад мэдэгдэх ёстой гэж бодоод цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд ийм хэрүүл шуугиан, ийм хэрүүл маргааны асуудлыг бид нар шийдэхгүй. Та нар өөр газар ярьж хэлээрэй гээд гараад явсан. Болсон процесс байдал ерөөсөө тэр л байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... гэх мэдүүлэг,

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр урьд нь манай эхнэртэй түрээсийн гэрээгээр эмийн сан ажиллуулж байсан. Манай эхнэрийн ээж улаан хоолойн хавдраар очиж эмчилгээ хийлгээд тэр хооронд нь эмийн сангаа ажиллуулж чадахаа байгаад. Тэгээд *******тай харилцан тохиролцоод энэ хоёр эмийн сангаа түрээсэлж байсан юм. Тэгээд түрээсийн маргаанаасаа болоод *******гийн талаас гомдолтой гээд шүүхэд хандсан байдаг. Энийг бид нар хүлээн зөвшөөрөөд 13900000 төгрөг төлөхөөр манайх шүүхийн шийдвэр гарсан. Тэрийг бол хүлээн зөвшөөрч төлнө. Хамгийн гол нь бид нар тэр шүүхийн шийдвэр гарснаас хойш тэр түрээсэлж байсан эд хогшил дотор нь байсан эд материалуудаа авах зорилгоор удаа дараа автоматаар утсаар ярьсан, биечилж очсон, ганцаараа очихоор ч байна, эхнэрээ дагуулж ир гэдэг гэх мэтчилэн байдлаар ер нь харьцааны хувьд, ярианы хувьд ч гэсэн өнөөдөр би одоо 2 дахь удаагаа шүүх хурлын хаалга татаж байна. Тэгээд 2, 3 удаа биечлэн очиж утсаар ярих гэх мэтээр юмаа авах гэж л тэнд очсон юм. 2024 оны 06 сарын 10-ны өдөр угаасаа *******гаас би түлхүүрээ авах гэж л орсон. Түлхүүрээ өгч урьд нь ярьж тохирсны эцэст түлхүүрээ өгчих гэсэн энэ хүн түлхүүрээ өгөхгүй. 20 сая төгрөгөө өгч байж ав. Тэр доторх юмаа ав гээд, тэгвэл доторх юмнуудаа аваад тэр мөнгөө төлж байж ав гэсэн. Тэнд маш олон хүмүүс байсан. 10 гаруй хүмүүс байсан нь үнэн. Мөрдөн байцаагчид тайлбарлаж хэлсэн. Камерын бичлэгийг ч гэсэн хуулбарлаж үзүүлсэн. Тэнд би ******* руу дайраад доромжлоод дайраагүй. Лангууны 2 талаас болсон асуудал. Тэгээд чи эсвэл түлхүүрээ өгөхгүй юм бол доторх юмаа авъя л гэдэг тийм шаардлага тавьж орсон. Тэрнээс бол энэ хүнийг доромжлоод янз бүрээр хэлээд баян тарганаар нь дуудаад янз бүрээр доромжилсон, тэгтэл нь уурыг нь хүргэсэн юм ерөөсөө байхгүй. Тэгээд л энэ нэг удаа юм аваад шидсэн. Чи гар зайл манай эндээс гээд нэг шидэхдээ намайг оноогүй. 2 дахь шидэлт нь шууд духан дээр оногдоод цус гараад эхлэнгүүт нь би шууд халааснаас утсаа гаргаад цохисны дараа бичсэн шүү. Тэр камерын бичлэгээр бол батлагддаг. Тэгээд бичлэг хийсэн. Тэрийг нь булаацалдаад лангууны цаанаас өөрөө гүйж гарч лангууны наана цаанаас болсон асуудал. Бачимдаад сүйд болсон юм байхгүй. Тэгээд цус тогтохгүй алчуураар нүүрээ арчаад зогсоод байсан. Тэгээд энэ хооронд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар эмнэлэг рүүгээ яв. Энд бол та нар асуудлыг шийдэхгүй. Тэгээд би тэндээс гараад л шууд цагдаа руу очиж согтолтын зэргээ шалгуулсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж анхны тусламж авч, оёдол тавиулж цусаа тогтоолгосон. Алчуурын тал хүртэл цус тогтохгүй байсан. Тэгээд луйварчин, гуйлгачин, эхнэртэйгээ нийлж байна, бид нарыг луйвардсан гэж удаа дараа тэр олон хүмүүсийн хажууд хэлэхэд ихэнх нь таньдаг хүмүүс байна шүү. Тэрнээс янз бүрийн барьцалдаад л, лангууны наана цаанаас янз бүр болсон юм бол байхгүй. Би иргэнийхээ хувьд 2 дугаарт би эрхэлж байгаа ажлынхаа хувьд сэтгэл санааны хохирол амссан. Одоо хүртэл би тайвширч чадахгүй  байна. Одоо ер нь ажлаа хийж чадахгүй. Би бол жил болгон 8 сард ээлжийн амралтаа авдаг. Харин сахар өвчтэй сахрын рашаанд явдаг. Энэ жил бүр аргаа бараад ажлаа хийж чадахгүй ажил дээр тогтвор муутай хүн өдөрт 15-аас дээш хүн үзүүлж орж гардаг. Би чинь хариуцсан төмөр замынхаа байгууллагуудаар явах ажилладаг. Тэгээд духан дээрээ наалттай ингээд явахад яасан юм бэ, яачихсан юм бэ гээд ажил хийлгэхгүй, нөгөө юм нь бодогдоод тэгээд сүүлдээ би юм мөргөчихсөн юм гэдэг байсан. Сүүлдээ та тэр мянган барааны хүүхэнтэй зодоон хийгээд зодуулсан гэсэн шүү дээ таныг гэж байна гээд л одоо ажил дээр яригдаад л ингээд муу юм холбоод ерөөсөө маш амархан дуулдаад л, тэгээд одоо ажил хийгээд өөрөө ажил руу явахад хүндрэлтэй болсон. Тэгээд шөнө ч тавтай нойртой унтаж чадахгүй ажил хийе гэвч салгалаад хүний зовлонг чагнах чадвар байхгүй. Тэгээд одоо хүртэл тийм байдалтай хүн үзэж чадахгүй байна. Би сая 6 сараас амралтаа авсан. Тэгээд амралтаа аваад одоо энэ маргаан нь тасрахгүй. Одоо хүртэл ийм сэтгэл түгшсэн байдалтай энэ арилахгүй. Одоо сэтгэл санааны хохиролд 8573400 төгрөг, Эмчилгээний зардалд 382510 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед *******тай уулзаж түрээслэх байрныхаа талаар ярилцах гэж “Гоё center” төв гэх газарт ороход ******* нь өөдөөс хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би өөдөөс нь “өчигдөр яагаад утасны цаанаас хэл амаар доромжлоод байсан юм” гэсэн чинь өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг ******* нь “зайл” гэж хэлээд нэг юм шидэхээр нь би толгойгоороо бултсан чинь дахиад над руу лангууны цаана зогсож байхдаа лангуу дотроосоо нэг юм аваад шидсэн чинь миний дух хэсгийг оноод цус гоожоод эхэлсэн. ******* намайг “согтуу байна” гээд байсан. Цагдаа дуудаад “согтуурлаа шалгуулна” гээд хоёр цагдаа орж ирээд “энд маргалдахгүй, эмнэлэгт явж үзүүл” гэж хэлээд эмнэлэгт очиж хоёр оёдол тавиулаад, цагдаа дээр ирээд согтуурлаа шалгуулсан. Тэгээд өргөдөл гаргаж өгсөн юм. ...*******тай өмнө нь түрээсийн маргаанаас болж Иргэний хэргийн шүүхээр ороод *******гийн талд шийдвэрлэгдсэн. Тэрний дараа үргэлжлүүлээд түрээслээд өрийг нь барагдуулах талаар тохирсон юм. Тэгж ярьсныхаа дараа өчигдөр над руу залгаад учир зүггүй хашигчаад баахан хэл амаар доромжлоод байсан. Өнөөдөр уг нь *******тай уулзаад юу болсон талаар болон “түрээслэхээ болих юм бол дотроос нь юмаа авах санаатай” орсон чинь шууд л хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгээд л юм шидчихсэн юм. ...Би *******гийн биед хүрсэн, халдсан зүйл байхгүй. Лангууны наана цаанаас л маргалдсан, тэгтэл над руу ******* эхлээд юм шидээд би бултсан чинь дахиад юм авч шидээд намайг оночихсон. ...Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж, сэтгэл санааны хохирлыг барагдуулмаар байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Иргэний нэхэмжлэгч ын “...Иргэн ******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч 116,022 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. ...Тухайн мөнгийг төрийн банкны, төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд тушаах ёстой. ...Дээрх Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 116,022 төгрөгийн зардлыг буруутай этгээдээр төлүүлж өгнө үү. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. .../хх-ийн 22 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Гоё center” төвд өөрийн ажил дээр байж байхад 13 цагийн үед зүс таних ******* гэх хүн миний хажууд ирээд надад хандаж “өрөөний түлхүүр өг, чи тэр өрөөнийхөө түлхүүрээр яах гэж байгаа юм, чиний тэр баян цатгалан чинь тэндээ л байгаа юм биз” гэх мэтээр хэрүүл өдөөд байсан. Тухайн үед би *******ид хандаж “орой ажлын бус цагаар уулзаж ярилцах зүйл байвал орой уулзъя” гэж хэлсэн. Тухайн үед ******* гэх хүн утсаа гаргаж ирээд миний бичлэгийг хийгээд хэлх хэлэхгүй үгээр намайг доромжлоод байхаар нь утсыг нь булааж авах гэтэл би дийлэхгүй байсан юм. Улмаар би лангуун дээр байсан жижиг сагсыг аваад шидсэн юм. Тухайн үед би *******ийг онож цохино гэж бодоогүй, бичлэг хийгээд байхаар нь болиулах санаатай утас руу нь шидсэн юм. Тэгээд хэсэг хугацаанд тайвшраад ******* руу хартал *******ийн дух хэсгээс цус гарч байсан. Тухайн үед би цагдаад дуудлага өгсөн. ...******* гэх хүн миний биед халдаж цохисон зүйл байхгүй. Харин намайг хэл амаар доромжлоод байсан. ...Би урьд өмнө нь *******той хэрүүл маргаан хийж байсан зүйл байхгүй. Харин 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэргийн маргаантай асуудлаар би нэхэмжлэгчээр, *******ийн эхнэр хариуцагчаар Иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж байсан юм. ...Би *******ийн эхнэр тай иргэн хоорондын маргаантай асуудлаар шүүхээр орж байсан учир *******ийг зүс мэддэг болсон. Өөр ямар нэгэн найз нөхөр, ах дүүгийн харилцаа байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 40 дүгээр хуудас/

Хохирогч *******оос Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл/хх-ийн 01 дүгээр хуудас/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 04-08 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Гоё худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 11-13 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №2613 дугаартай хохирогч *******ийг үзсэн тухай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 27 дугаар хуудас/,

             Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №130 дугаартай дүгнэлт

             1. *******ийн биед духанд оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой.

             2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             3. Эрүүл мэндийн дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

             4. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэх дүгнэлт/Хх-ийн 25-26 дугаар хуудас/

             Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №12 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хуулбар,

             Шүүгдэгч *******гийн өвчний түүх

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №199 дугаартай шийтгэврээр хохирогч *******ид Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 100000 төгрөгөөр торгосон шийтгэврийн хуулбар

             Хохирогч *******оос эмчилгээний зардалд 382510 төгрөгийг нэхэмжилсэн 18 ширхэг НӨТ-ын баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

             Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

             Нэг. Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Goy center” худалдааны төвийн байранд хохирогч *******ийн зүй бус харилцаанаас үүссэн маргаанаас шалтгаалан өөрийн худалдаж байсан хүүхдийн үсний боолт хийх жижиг хуванцар саваар хохирогчийн дух орчимд нэг удаа цохисноос эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ... хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч З.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 6 дугаар хуудас/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хэрэгт сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 40, 43-44 дүгээр хуудас/,Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яралтай тусламжийн №2613 дугаартай хуудас/хх-ийн 27 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №130 дугаартай дүгнэлт/Хх-ийн 25-26 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/, Goy center-т тухайн үед болсон үйл явдлыг бичсэн бичлэг бүхий CD, хохирогч *******оос шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн эмчилгээний зардлын баримт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан дух хэсэгт үүссэн зүсэгдсэн шарх гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн 18 ширхэг, 382510 төгрөгийн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас хохирогчийн эмчилгээний зардалд гарсан бодит зардал 382510 төгрөгийг гаргуулж, хохирогч *******ид олгож,

Шүүгдэгч *******гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэнд сэтгэцэд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 1.3-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг  баримтална”. ...гэж,  хавсралтын 2.1 “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан  "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”...гэж, 2.1.1-д “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)” ... гэж,  2.2.Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно”. ... гэж тус тус заажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралт зэрэгт зааснаар хохирогч *******ийн сэтгэцэд хоёр дугаар зэрэглэлийн хор уршиг учирсан гэж үзэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс мөнгөн хэлбэрээр хохирол хор уршгийг арилгах зардлыг гаргуулах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг тооцон гаргахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлж буюу 660000₮ х 12.99 = 8573400 төгрөгөөр тооцон гаргуулах саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана.” ...зааснаар гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах түүнийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхдээ нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын  хоёрдугаар зэрэглэлд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээг тооцохоор заасан ба хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 66000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4620000 төгрөгөөр тооцож хохирогчид олгож, хохирогчийн нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирлоос үлдэх 3953400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн шүүгдэгч  *******гаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан шууд бус хохирол 116022 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Goy center” худалдааны төвийн байранд хохирогч *******ийн зүй бус харилцаанаас үүссэн маргаанаас шалтгаалан өөрийн худалдаж байсан хүүхдийн үсний боолт хийх жижиг хуванцар саваар хохирогчийн дух орчимд нэг удаа цохисноос эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж хувь хүний төлөвшил, ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан үзэж торгох ялыг сонгон хэрэглэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 03 сарын хугацаанд шүүгдэгчийн олж байгаа цалин орлогыг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн жижиг шар өнгийн хуванцар савыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлыг хэсэгт даалгаж, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурван/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 230.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 51-4 тоотод оршин суух, Зурхайч овогт Ишсүрэнгийн *******ид эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад гарсан 382510/гурван зуун наян хоёр мянга таван зуун арав/төгрөгийн бодит зардал,

   -хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад гарах 4620000/дөрвөн сая жаран хоёр мянга/ төгрөгийг,

Нийт-5002510 төгрөг/таван сая хоёр мянга таван зуун арван/-ийг,

-Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 116022/зуун арван зургаан мянга хорин хоёр/ төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн жижиг шар өнгийн хуванцар савыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлыг хэсэгт даалгасугай.

9.Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн гэмт хэрэг гарах үеийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

        11.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ЭРДЭНЭМӨНХ.