Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 102/шш2021/02045

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, М... овогт Б.Х /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, С... овогт Б.Д /РД: .../-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х , хариуцагч Б.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Х би Б.Д тай 2016 оны 08 дугаар сард танилцаж, ...оны 07 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд ...оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин Д.Э төрсөн, бид ...оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж .... дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ авсан. ...оны 08 дугаар сард намайг нялх биетэй байхад Б.Д надад гар хүрч гэмтэл учруулсны улмаас бид хамтран амьдрахаа больсон. Тэр цагаас хойш бид огт холбоогүй байгаа бөгөөд охин Д.Э тай уулзаж байгаагүй, эцэг хүний үүргээ биелүүлж байгаагүй. Б.Х миний бие одоо тусдаа амьдралтай болсон, тухайн хүнтэйгээ гэрлэлтээ бүртгүүлэхэд энэ гэрлэлт саад болж байна. Бид хамтран амьдрах хугацаанд Б.Д удаа дараа гар хүрч цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Д.Э ыг эх миний асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгөний маргаангүй гэв.

 

Хариуцагч Б.Д ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Б.Х тай 2016 оны 08 дугаар сард танилцаж, ...оны 07 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд ...оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин Д.Э төрсөн, бид ...оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж .... дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ авсан. ...оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Охиноо ээжид нь үлдээж, тэтгэлэг төлнө, эд хөрөнгөний маргаангүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Д д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Х , хариуцагч Б.Д нар 2016 оны 08 дугаар сард танилцан, ...оны 07 дугаар сараас хамтран амьдарч, ...оны 07 дугаар сарын 19-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, ...оны 07 дугаар сарын 03-ны охин Д.Э төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас ...оны 08 дугаар сараас тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн батлах, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Д нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамжийг эх Б.Х д үлдээхийг, мөн хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн. Зохигчид эд хөрөнгөний талаар маргаагүй болно.

 

Ийммд нэхэмжлэгч Б.Х , хариуцагч Б.Д нарын гэрлэлтийг цуцалж, ...оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Д.Э ыг эх Б.Х асрамжинд үлдээж, эцэг Б.Д аар хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан М... овогт Б.Х /РД: .../, С... овогт Б.Д /РД: .../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ...оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Д.Э ыг эх Б.Х ы асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан ...оны 07 дугаар сарын 03ы өдөр төрсөн охин Д.Э ад ... нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Д аас гаргуулан олгосугай.

 

4. Зохигчид эд хөрөнгөний маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР