| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/03591/И |
| Дугаар | 102/шш2022/00456 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 102/шш2022/00456
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан ... ... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төрсөн хүү ....ыг эх ... нь асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төрсөн ....ыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол... нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг ...ээр нь тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан ... дүүрэг... дугаар хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байр, 34 тоот хаягт байршилтай, 130 000 000 төгрөгийн үнэтэй, 3 өрөө бүхий орон сууцыг... Б.... нарын өмчлөлд үлдээж, ... 43 300 000 /дөчин гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан ... олгож, ... улсын дугаартай, 11 700 000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг ...ийн өмчлөлд үлдээж, ... 7 800 000 /долоон сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан... Б.... нарт олгож, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Зүүн салаа, голын ... дүгээр гудамж, ... тоотод байршилтай, 60,000,000 төгрөгийн үнэтэй, газар, түүн дээрх үл хөдлөх хөрөнгийг ...ийн өмчлөлд үлдээж, ... 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг... Б.... нарт тус тус олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828 150 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 757 950 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамгаравт олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН