| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0075/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/82 |
| Огноо | 2024-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/82
2024 оны 06 сарын 26 өдөр Дугаар 2024/ШЦТ/82 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *********************** тоотод оршин суудаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ы ******* /рд:*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын *******, ******* тоот хашааны гадаа тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******тэй маргалдан түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь цээжний баруун талд оёдол бүхий шарх гэмтэлтэй хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Өчигдөр орой 22 цаг өнгөрч байх үед манай аав гадаа хүнтэй маргалдаад байх шиг чимээ гараад байсан. ...Тэгсэн удаагүй 15-20 минут орчмын дараа манай аавын гэрийн хашааны хаалгыг дахин нэг хүн чанга, чанга нүдээд байсан. Тэгэхээр нь би ганцаараа гартал нөгөө залуу танихгүй нэг хөгшин эгчтэй ирчихсэн байсан. Тэгсэн тэр хөгшин эгч нь над руу “чи миний хүүг зодсон” гэж хэлээд зогсож байтал тэр хүүхэд нь аавын хашааны хаалгыг гартаа нэг зүйл барьчихсан цохиод нүдээд байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ уурлаад хэдэн хараалын үг хэлээд тэр залууг “чи яваач, болиоч, харанхуй шөнө ээжийгээ дагуулаад ирчхээд, эгчээ маргааш хүрээд ирээ” гэж хэлээд хашааны хаалганыхаа дотор талд зогсож байтал тэр залуу манай аавын хашааны хаалгыг салгаад эвдчихсэн юм. Тэгэхээр нь би уур хүрээд өөдөөс нь гараад очтол тэр залуу над руу хоёр гараа савчаад, далайгаад дайраад байсан. Тэгсэн миний цээжний хэсэгт тэр залуу доороос нэг зүйлээр хатгах шиг болсон. Тэр үед миний хэвлийн хэсэгт нэг зүйл нэвтэрч ороод нойтогноод эхэлсэн. Тэгээд би тэр залуугийн гарыг нь тулаад хартал зүүн гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд намайг хутгалсны дараа тэр залуу “би өнгөрсөн хүн, пиздаа минь чамайг ална” гээд дайраад байхаар нь би арагшаа ухарч явж байгаад углааштай байсан болохоор халтираад уначихсан. Тэгсэн тэр залуу миний дээрээс хутга бариад над руу үргэлжлүүлээд дайраад байсан. Тэгэхээр нь би хөлөөрөө тэр залууг жийж унагаад, унасан хойгуур нь босоод гудамж руу зугтаагаад “ааваа, ааваа” гэж орилтол аав гэрээсээ гарч ирсэн. Тэгэхэд нь би аавдаа “аав наад залуу чинь намайг хутгалчихлаа, цагдаа дуудаарай, битгий ойртоорой” гэж хэлтэл аав тэр залуугийн өөдөөс яваад оччихсон, тэгээд тэр залуугийн өөдөөс нь очоод хоёр гарыг нь бариад, аав өөрөө халтираад дээшээ хараад уначихсан. Тэгээд би буцаж гүйж очоод тэр залууг аавыг минь алах гэж байна гэж бодоод, цааш нь түлхээд унагаасан. Тэр үед тэр залуу хутгаа гартаа барьчихсан аав руу хутгаа далайчихсан “ална шүү пиздаануудаа” гээд орилоод байсан. Тэгээд намайг түлхэж унагаасны дараа тэр залуугийн ээж нь тэр залууг барьж аваад “одоо болно, боль, боль” гэж хэлээд тэр хоёр хоёулаа цаашаа явсан. ...Би тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй. Би газар унагаагаад дарсан зүйл бол байгаа. Тэрийг намайг зодсон гэж ойлгоод байгаа юм болов уу. ...Би гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардал, ажлаа хийж чадахгүй байх хугацааны мөнгийг нэхэмжилнэ гэж бодож байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би таксинд явж байгаад 21 цагийн үед машинаа гэртээ оруулах гээд хашааны хаалгандаа тулаад зогсоод хаалгаа онгойлгож байтал Цэнд эгчийн хүүхэд, нэрийг нь мэдэхгүй нэг залуу согтуу ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг “гэртээ харьж амар” гэсэн чинь тэр залуу “би харих харихгүйгээ чамаар заалгахгүй” гэж надад хэлсэн. Тэр үед манай хүү гэрээс гарч ирсэн. тэр залууг “чи согтуу байна, гэртээ харь” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа манай хашааны хаалгыг чанга өшиглөөд байхаар нь гараад очсон юм. Тэгэснээ “ааваа хурдлаарай, хутгалаад хаячихлаа” гээд хашхираад, би гараад очсон чинь манай хүү гэдэс хэсгээ дарчихсан сууж байсан. Тэгээд би цагдаагийн дугаар мэдэхгүй, дүү Сараа руу залгаад цагдаад дуудлага өгсөн. Намайг гэрээс гараад очиход тэр залуу зугтаад алга болчихсон байсан. ...Маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй. Согтуу байхаар нь “гэртээ харьж амар” гээд явуулсан чинь буцаж ирээд манай хүүхдийг хутгалчихсан юм. Би бол тэр залууг Цэнд эгчийн хүү байна гэж таниад “гэртээ харьж амар” гэж хэлсэн. Өөрөөр бол маргалдаж муудалцсан зүйл байхгүй. ...Манай хүү нь одоо эмнэлэг дээр байгаа ямар гэмтэл шарх учирсан гэдгийг нь мэдээгүй байна. Гэдсээ дараад суугаад байсан. Манай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай хүү болох ******* нь өдөр 17 цагийн үед “найзуудтайгаа уулзана” гэж хэлээд гэрээс гараад явсан. Улмаар 21 цагийн үед ******* нь гэртээ согтуу хоёр гар нь цус болчихсон орж ирсэн. Тухайн үед би хүүгээсээ “юу болсон талаар” асуухад ******* надад хандаж “би танай гудамжны бацаанд зодуулчихлаа, ах нь чамтай зодолдох чадвар байхгүй гэж хэлээд би зүгээр хэвтээд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед би хүү *******ыг тайвшруулаад кофе найруулж өгөөд байж байтал ******* “би муу бацааныг амьтан болгоно” гэж хэлээд гэрээс гараад гүйчихсэн. Тухайн үед би араас нь гарч очиход ы хашаанаас нэг залуу гарч ирээд ногоон иштэй шүүрээр манай хүү *******ыг нэг удаа цохисон. Улмаар тэр хоёр хоорондоо ноцолдож газарт унаад босохдоо ы хүү “ааваа намайг хутгалчихлаа” гэж хэлээд орилсон. Тухайн үед ******* босоод гэр лүүгээ яваад орчихсон. ******* гэрээс гарч явахдаа ямар нэгэн мэс мэсийн чанартай зүйл авч гараагүй. ...Би *******ыг ийг хутгалж байхыг хараагүй. гэх залуу *******тай ноцолдоод газарт унаад босохдоо “намайг хутгалчихлаа” гэж орилж байсан....Манай хүү архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үнэртэж байсан. ...*******, нар хоорондоо маргалдаж байхад хажууд нь ийн аав байж салгасан гэж ******* надад хэлсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Иргэн ******* нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ 126,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр амбулаторийн үйлчилгээнд 21,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эмийн эмчилгээний зардалд 162,500 төгрөг, нийт 3 удаа 309,500 төгрөгийн зардал мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. ...Төрийн банкны, төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд тушаах ёстой. ...Дээрх Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 309,500 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд буруутай этгээдээр төлүүлж өгнө үү. Өөр санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 23 дугаар хуудас/,
Сэжигтэн *******ын “...Би 2024 оны 03 дугаар сарын 11-ний орой ээжийнхээ гэрт ганцаараа 0.5 литрийн 1 шил хараа архийг уусан юм. ...Тэгээд би нүдний шилийг олчхоод хамаг хувцас хунар шавар шавхай болчихсон байсан болохоор буцаад ээжийнхээ гэр лүү ороод шавартай, хувцас хунараа солиод, ээж надад нэг аяга кофе найруулж өгсөн. Тэгэхэд нь би ээждээ “танай хөршүүд чинь намайг зодчихлоо, нохой нь дайрснаас болоод намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгсэн ээж намайг “амар, амар” гээд байхаар нь би ээжийг цаашаа өөр өрөөнд орсон хойгуур нь нөгөө үлдсэн архинаас нь ганц татчихаад тэр архи дууссан. Тэгээд гадаа гараад бие засаад, тамхи татчихаад буцаж ороод гал тогоонд сууж байснаа санаад байна. Хаанаас ямар хутга бариад гарснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан ээжийн гэрт орж ирээд сууж байтал цагдаа орж ирээд “та хүн хутгалчихсан байна, дуудлагын дагуу ирлээ” гээд намайг авч гаргаад машинд суулгаад “хутга хаана байгаа талаар надаас асуугаад” байсан, тэгэхээр нь би “би үнэхээр мэдэхгүй байна, санахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд намайг цагдаа нар авч ирээд эрүүлжүүлсэн. ...Би тэр өдөр хаанаас ямар хутга авсан үгүйг сайн санахгүй байна. Ямар хэмжээтэй, ямар хутга байсан үгүйг би мэдэхгүй, санахгүй байна. Одоо тэр хутга хаана байгааг би хэлж мэдэхгүй байна. ...Би хохирогч гэдэг залууг огт танихгүй. Өмнө нь бид хоёрт хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй. ...Би ер нь ийн бие махбодид хутгаар гэмтэл учруулсан гэдгээ дараа нь ээжээсээ сонсож мэдсэн. Би ийн бие махбодид гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Яагаад хутгалсан үйлдлээ сайн хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед д зодуулж цохиулсандаа бачимдаад тэгсэн юм болов уу гэж бодож байна. ...Яг хэн хэн байсныг нь би мэдэхгүй байна. Намайг дараа нь ээж ирээд авсан гэдгийг ээжээс сонсож мэдсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл/хх-ийн 13 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1525 дугаартай хохирогч *******ийг үзсэн тухай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 34 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1179 дугаартай хохирогч *******ийг үзсэн тухай “Яаралтай тусламжийн хуудас”, эмнэлгийн холбогдох баримтууд/хх-ийн 50-60 дугаар хуудас/,
Хохирогч *******ийн гаргаж ирүүлсэн хохирлын талаарх баримтууд/хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны дугаартай “ овогтой нь // эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч, эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 309,500 төгрөгийн зардал гаргасан байна” гэсэн албан бичиг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №90 дугаартай
1.*******ийн биед цээжний баруун талд оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №111 дугаартай нэмэлт дүгнэлт
1. Өмнөх гаргасан дүгнэлтэд өөрчлөлт орохгүй болно.
2. *******ийн биед цээжний баруун талд шарх гэмтэл тогтоогдсон.
3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 47-48 дугаар хуудас/
Хохирогч *******ийн хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн хохирлын талаарх баримт/хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******аас хохирогчид эмчилгээний зардалд 4000000 төгрөгийг нөхөн төлсөн Хаан банкны дансны хуулга/хх-ийн 96 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 309500 төгрөгийг нөхөн төлсөн баримт/хх-ийн 106 дугаар хуудас/
Хохирогч *******өөс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 92 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч *******ийн биед цээжний баруун талд оёдол бүхий шарх гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Хохирогч *******өөс эмчилгээний зардалд 737370 төгрөгийн 5 ширхэг баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа ба шүүгдэгчээс хохирогчид нотлох баримтгүйгээр 3262630 төгрөгийг илүү төлсөн бөгөөд хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум *******, ******* тоотын орчимд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжний баруун талд хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******/зургаан зуу/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 600000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурван/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд 4000000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 309500 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ