| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0078/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
2024 оны 07 сарын 04 өдөр Дугаар 2024/ШЦТ/90 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************************ тоотод оршин суух, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан.
-*********************** ялаар,
-********************************* ялаар тус тус шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******/рд:*******/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, ******* тоотод *******тэй “айлд ирчээд харанхуй ч болж байна малгайгаа тайлаад сууж болдоггүй юм уу хоёулаа танилцах уу” гэх шалтгаанаар маргалдаж, цохисны улмаас түүний биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн 142 тоотод оршин суух, иргэн *******ын хашаанд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж зодон баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* тоот хэргээс
Хохирогч Б.Батжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гадуур явж байтал ******* гээд найз хүүхэдтэй болсон гээд намайг дуудахаар нь түүний гэрт очсон. 2 шил архи уусан тэгээд Мандах найз нөхдөө дуудна гээд хэдэн хүмүүс ирсэн. Нэмж архи авч уугаад би тасарсан түүнээс хойш болсон явдлыг сайн санахгүй байна. Нэг сэрэхэд бие хөндүүр болоод толинд харахад нүд хөхрөөд хацар, хүзүү гар маажуулсан байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр найз ******* аав болсон хүрээд ирээрэй гэж хэлэхээр нь би найз Н.Ган-Эрдэнийг дагуулан түүний гэрийн гадаа 20 цагийн очиход ******* гэрээсээ гарч ирээд машинд суугаад *******, ******* хоёр 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. *******, ******* нар архи ууж дуусгаад бид 3 түүний гэрийн гаднаас хөдөлж дахин дэлгүүр ороод буцаад *******ын гэрийн гадаа иртэл *******, түүний эхнэр найз // нар ирсэн байсан. Удаагүй араас манай ангийн хоёр найз //, // нар ирсэн. Тэгээд *******ын хашаанд бид бүгд архи уугаад сууж байтал *******, ******* нар хоорондоо маргалдаж, барьцалдаж ганц нэг цохилцож байсан. Би юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би нөхөр *******гийн хамтаар хуурай дүү ******* хүүхэдтэй болсон хүрээд ир гэж байна гээд хоорондоо ярилцаж байгаад бид хоёр түүний гэрт 2024 оны 05 дугаар сарын 28-ны орой 20 цаг өнгөрч байхад очсон. Очиход хэдэн хүмүүс хашаанд дотор архи уугаад сууж байсан. Тухайн үед танихгүй нэг залуу хоёр малгай давхарлаж өмсөөд доошоо хараад сууж байхад нь манай нөхөр “Айлд ирчээд харанхуй ч болж байна малгайгаа тайлаад сууж болдоггүй юм уу хоёулаа танилцах уу гээд асуутал тухайн үед муудалцсан залуу ******* манай нөхөрт “Миний яаж суух чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгээд ууж байсан архи ч дууссан бүгд явах уу гээд боссон. *******, ******* гэх залуугаас “Ах нь эвгүй зүйл ярьсан бол уучлаарай гээд гар барих гэтэл уг залуу манай нөхрийн нүд рүү гараараа цохих үед газар” унасан. Тэгээд хоорондоо барьцалдаж байтал цаанаас *******, , Нямбат нар ирж салгасан зүйл болсон. Манай нөхөр ******* гэх залууг цохиж зодсон зүйл байхгүй. Бүгд бага зэргийн согтуу байсан. Өөрсдийгөө хянах чадвартай байсан. Тухайн үед Нямбат машин барьж явж байгаа гээд архи уугаагүй эрүүл байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр найз Нямбаттай уулзах зорилгоор түүний байгаа газар найз бид хоёр очсон. Очиход хэдэн хүмүүс хашаан дотор архи уусан бололтой согтуу байсан. Нэг ах, нэг залуу хоёр хоорондоо маргалдаад бие биеэ малгайгаар цохиод байхаар нь бид хоёр “бүтэхгүй юм байна нэлээд ч муудчихсан байна” гээд бусад хүмүүсийн үлдээгээд найз Нямбат бид 3 явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 31 дүгээр хуудас/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 5 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №2987 дугаартай хуудас/хх-ийн 13 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №143 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Н.Ган-Эрдэнийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”. ...гэх дүгнэлт/хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч ******* Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 64 дүгээр хуудас/
Шүүгдэгч ******* Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 65 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч Н.Ган-Эрдэний биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн 142 тоотод оршин суух, иргэн *******ын хашаанд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж зодон баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзээд 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Олхонууд овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 500/таван зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500000 төгрөгөөр торгосон торгох ялыг 04/дөрөв/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ